Наршилтаас сэргийлье

2019-06-20 09:08:48 Нийтлэгдсэн: Эрүүл мэнд
Наршилтаас сэргийлье

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө 29-32 хэм хүртэл халах төлөвтэй байгаа тулТАөөрийн болон гэр бүл, ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд санаа тавьж, наршихаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваарай. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Өрхийн эрүүл мэндийн төвд олон улсын чанарын стандартыг нэвтрүүлнэ

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Ачитсайхан Өрхийн эрүүл мэндийн төв 2018 оноос эхлэн олон улсын чанарын менежементийн тогтолцоо ISO9001:-2015 стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тус стандартыг хэрэгжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар энэ сарын 12-нд Чанарын өдөрлөг зохион байгуулсан бөгөөд НЭМГ-ын чанарын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийнчанарын менежер, сувилахуйн албаны дарга болон 25 Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эмч нарын төлөөлөл бүхий нийт 35 хүн оролцлоо. Өдөрлөгийн хүрээнд Олон улсын чанарын стандарт тогтолцоо ISO9001:-2015 танилцуулга хийгдэж Хүүхдийн өвчлөлийн цогц менежент, Ниймийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, Эх барих, эмэгтэйчүүдийн кабинетийн үйл ажиллагаа зэрэг тусламж, үйлчилгээнд хийсэн чанарын судалгааг тус өрхийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд танилцуулсан юм.Энэхүү өдөрлөгт оролцогсод тус Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцан, өөрсдийн мэдлэг туршлагаа хуваалцсан байна. Өрхийн эрүүл мэндийн төвд олон улсын чанарын менежементийн тогтолцоо ISO9001:-2015 стандартыг нэвтрүүлж эхэлснээр эмч, ажилтнуудын идэвхи оролцоо нэмэгдэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын үзүүлэлтэд ахиц гарах юм

Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх тандалт судалгаа, эрт илрүүлгийн үзлэгийг хийж байна

МУЗГ-ын 2016 оны 121, 2017 оны 11 дүгээр тогтоол, ЭМС-ын 2017 оны А/306 дугаар тушаал, Сэлэнгэ аймгийн Сүрьеэгүй Сэлэнгэ хөтөлбөрийг тус тус мөрдлөг болгон Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамтарсан Сүрьеэгийн тархвар судлал, цээжний хөндийн эмгэг илрүүлэх эрт илрүүлэг-ийн баг 2019 оны 5 сарын 23-наас 06 сарын 12-ны хугацаанд Хэрх, Түнхэл, Бугант, Рашаант тосгон, Баянгол, Хүдэр, Ерөө, Орхон, Сайхан суманд ажиллалаа. Тухайн орон нутгийн сүүлийн 5 жилд сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд хавьтлын судалгаа хийснээр хамрагдвал зохих иргэдийг 90 хувьтай хамруулаад байна. Мөн сүрьеэтэй тэмцэхэд олон нийт, шийдвэр гаргагчид чухал үүрэгтэй ба орон нутгийн удирдлагуудын оролцоог нэмэгдүүлж, сүрьеэгийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд анхаарч ажиллах талаар арга зүйн дэмжлэг үзүүлж байна. Сүрьеэ бол эдгэрдэг өвчин. Тиймээс хэнийг ч орхигдуулахгүйгээр урьдчилан сэргийлэх, тандах, эрт илрүүлэх ажлыг ийнхүү эрчимтэй өрнүүлж байгаа билээ. Та бүхэндээ амжилт хүсье. Хамтдаа сүрьеэтэй тэмцье. Эрүүл, Сүрьеэгүй Ирээдүйн Төлөө Бид Хамтдаа.

 Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн асуудал гэр бүл салахад нөлөөлөх эрсдэлтэй

Эрүүл мэнд Эрхэм баян Ласанте эмнэлгийн захирал З.Болормаа ЭРҮҮЛ МЭНД МЕДИА ЭКСПО эрүүл мэндийн боловсрол олгох нэвтрүүлэгт оролцон чөлөөт ярилцлага хийн зөвөлгөө мэдээлэл өглөө. Дэлгэрэнгүйгhttps://www.facebook.com/lasantecenter/videos/620059458494564/эндээс үзнэ үү.

“ЭРҮҮЛ ЗҮРХ-ЭРҮҮЛ УЛААНБААТАР” хөтөлбөрийн хүрээнд тэргүүний байгууллага, эрүүл мэндийн ажилтан, сайн санааны туслагч нарыг шалгарууллаа

Нийслэлийн Эрүүл мэндийн дэд хөтөлбөрийн хүрээнд даралт ихсэлтийн урьдчилан сэргийлэлт, эрт оношлох, хяналтыг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Оном сангаас хамтран ЭРҮҮЛ ЗҮРХ-ЭРҮҮЛ УЛААНБААТАР хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн нийт 142 ӨЭМТ-ийн 1200 эмч, сувилагч, нийгмийн ажилтан, 350 сайн санааны туслагч, 500 эм зүйч болон НЭМГ-аас тусгай зөвшөөрөл авсан 90-ээд хувийн хэвшлийн байгууллагын 155 эмч нарыг даралт ихсэлтийн эрт илрүүлэг, оношлогоо, эмчилгээ, хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, чадавхжуулах сургалтад хамруулсан. Мөн тусламж, үйлчилгээг багаар үзүүлэхэд ажил үүргийн хуваарийг оновчтой зохион байгуулах, үйл ажиллагааны чанар, хүртээмжид бодит дүгнэлт өгөх зэрэг тусламж, үйлчилгээний шинэлэг менежементийг нэвтрүүлэн ажиллаж байгаа юм. Үүний зэрэгцээ нийслэлийн өрхийн бүх эмч, сувилагчдын 50 хувийг эмнэлгийн зориулалттай, баталгаатай даралт хэмжих багажаар хангаад байна. Даралт ихсэлтийн эрт илрүүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, тусламж, үйлчилгээний менежментийг оновчтой зохион байгуулах, оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор дүүрэг, тосгон, Өрхийн эрүүл мэндийн төвийн түвшинд таван сарын хугацаатай аяныг зохион байгуулж, шилдгүүдийг тодруулан Швейцарын Новартис сан, Оном сангийн санхүүжилтээр өнөөдөр шагнаж урамшууллаа. ТУС АЯНЫ ЗОРИЛТ: Артерийн гипертензийн менежментийг зохион байгуулахад Эрүүл мэндийн анхан шатны байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, багаар ажиллах тогтолцоог төлөвшүүлэх. Эрүүл мэндийн анхан шатны байгууллагын түвшинд шинэчлэн баталсан артерийн гипертензийн эмнэлзүйн зааврын мөрдөлтийг сайжруулж, өрх, тосгоны эмч, мэргэжилтнүүдийн артерийн гипертензийг зөв оношилж, эмчлэх ур чадварыг нэмэгдүүлэх. Артерийн гипертензийн менежментэд үйлчлүүлэгчдийн идэвх санаачилга, оролцоог нэмэгдүүлэх, тэднийг сургах. Артерийн гипертензийн менежментийг зохион байгуулахад дүүргийн эрүүл мэндийн төвийн оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг идэвхжүүлэх, улмаар анхан болон хоёрдогч шатлалын эрүүл мэндийн байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулах юм. АЯНЫГ ШАЛГАРУУЛАХ НОМИНАЦИ: Даралт ихсэлтийн менежментийг үлгэр жишээ зохион байгуулсан нийслэлийн шилдэг байгууллага, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, сайн санааны туслагч: Дүүргийн эрүүл мэндийн төв -1 Өрх, тосгоны эрүүл мэндийн төв - 1 Өрхийн эмч-1 Өрхийн сувилагч-1 Өрхийн нийгмийн ажилтан-1 Сайн санааны туслагч-1 Дүүргийн шилдэг байгууллага, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, сайн санааны туслагч: Өрх, тосгоны эрүүл мэндийн төв-8 Өрхийн эмч-7 Өрхийн сувилагч-7 Өрхийн нийгмийн ажилтан-8 Сайн санаааны туслагч-4 Мөн жил бүрийн тавдугаар сарын 17-нд тохиодог Олон улсын даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр-ийг тохиолдуулан Даралт хэмжилтийг дадал болгое уриан дор даралт ихсэлтийн эрсдэлийг таниулах, түүнээс сэргийлэх, эрт илрүүлэх, цаг алдалгүй эмчилгээнд хамруулах ажлыг өрнүүлж 45 ажлын байр, 142 Өрхийн эрүүл мэндийн төв, 70-аад хувийн эмнэлэг, эмийн сангаар нийт 60.000 орчим хүнийг эрт илрүүлэгт хамруулж, холбогдох зөвлөгөөг өгч ажилласан байна. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.