“Naadam night” шоу зохион байгуулна

Баяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй Naadam night шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх Naadam night шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэжНийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.

“Дээлтэй Монгол наадам” зохион байгуулна

Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад дотоодод сурталчлан таниулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор Дээлтэй Монгол наадам арга хэмжээг долоодугаар сарын 10-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд 13 дахь жилдээ зохион байгуулнагэж Нийслэлийн Аялал жуулчлалынгазраас мэдээлэв.

ДУУЧИН С.НАРАН АЯ ДУУГАА ӨРГӨХ “ДАЛАЙ ЭЭЖ” ХӨГЖМИЙН ҮДШЭЭР ЗААВАЛ ЗОЧЛООРОЙ

Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-д бүртгүүлэх Олон улсын Эко соёлын аян-ыг дэмжиж ONn OFF продакшн, дуучин Нарантай хамтран Далай ээж олон улсын хөгжмийн үдшийг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээ долоодугаар сарын 9-нд ONn OFF production house-т болох бөгөөд 50 мянган төгрөгийн такстай ажээ. Та Хөвсгөл нуураа ЮНЕСКО-д бүртгүүлэх Олон улсын Эко соёлын аян-ыг дэмжин нэгэн үдшийг сайхан өнгөрүүлэхийг уриалж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй оны шилдгүүд тодорлоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих, хамгааллыг сайжруулах чиглэлээр салбар, орон нутагтаа манлайлан ажиллаж, амжилт гаргасан байгууллага, иргэдийг тодруулах Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг ёслолын ажиллагаа Блю скай зочид буудалд боллоо. 2016 онд Засгийн газрын 136 дугаар тогтоолоор байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн санаачилгаар ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хамтран анх удаа зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь сайн туршлагыг олон нийтэд түгээх,бусдад үлгэр дууриалал болгох томоохон ач холбогдолтойг ёслолыг нээж хэлсэн үгэндээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн тэргүүн С.Чинзориг онцлон дурдаад Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн асуудал нь хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын төвд байх ёстой, салбар дундын зохицуулалт шаардлагатай чухал асуудал учир ямар ч бодлого, төлөвлөлтийн гадна үлдээх учиргүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй, ээлтэй орчин, үйлчилгээг бий болгох зорилт тавин хуульчилсан олон асуудал байгаа ч шийдвэрлэгдэхгүй, хэрэгжилт хангалттай бус байгаа нь ч үнэн юм хэмээсэн. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмж, байнгын асаргаа шаардлагатай иргэнийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусламж үйлчилгээг, тэтгэмжийг нэмэгдүүлсэн, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагтай болсон, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн үйл ажиллагааг эхлүүлсэн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тоноглол бүхий спорт цогцолборын ажлыг эхлүүлээд байгаа зэрэг бодитой олон ажлыг хийж хэрэгжүүлснээ сайд үгэндээ дурдсан. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, ажлын байраар хангаж чадаагүй тохиолдолд төлөх ёстой ажлын байрны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоогоод байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нараас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудыг нэгтгэсэн дээвэр байгууллагыг байгуулж бодлого үйл ажиллагааг нэгтгэх чиглэл өгсөн зэрэг мэдээллийг ч өгсөн юм. Анх удаа зохион байгуулж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг-ийг тодруулах журмыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл баталсан бөгөөд нийт есөн номинацид нэр дэвшүүлэн өрсөлдүүлж шилдгүүдийг шалгаруулсан байна. Шилдгийн шагналын анхныхыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус шилдэг ДЭД ЗӨВЛӨЛ-өөрХууль зүй, Дотоод хэргийн яамны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөл Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус шилдэг САЛБАР ЗӨВЛӨЛ-өөрБаянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудад хүртээмжтэй шилдэг БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА-аарХөвсгөл аймгийн Ирээдүй XXI зуун цогцолбор сургууль Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй шилдэг ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА-аарЦус сэлбэлт судлалын үндэсний төв Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй шилдэг АЖИЛ ОЛГОГЧ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА-аар Скай хайпермаркет ХХК Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг ТӨРИЙН БОЛОН ТӨСӨВТ, ОРОН НУТГИЙН ӨМЧИТ БАЙГУУЛЛАГА-аарДархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй шилдэг ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА-аарMонгол HD телевиз Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН-ээрӨвөрхангай аймгийн Арвайхээр сумын хоёрдугаар сургуулийн тусгай хэрэгцээт боловсролын ангийн багш Х.Пүрэвсүрэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүний МАНЛАЙЛАГЧ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА-аарНийслэлийн Баянзүрх дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл хүртлээ.

Хөвсгөл далайдаа хайртай хүн бүрийн сонорт

Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-д бүртгүүлэх Олон улсын Эко соёлын аян-ыг дэмжиж ONn OFF продакшн, дуучин, СТА Нарантай хамтран Далай ээж олон улсын хөгжмийн үдшийг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээ долоодугаар сарын 9-нд ONn OFF production house-т болох агаад 50 мянган төгрөгийн такстай гэнэ. Та Хөвсгөл нуураа ЮНЕСКО-д бүртгүүлэх Олон улсын Эко соёлын аян-ыг дэмжин нэгэн үдшийг сайхан өнгөрүүлээрэй.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.