“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хамт олон БНХАУ-ын иргэдэд хандив илгээжээ
2020-02-21 16:40:17 Нийтлэгдсэн: Эдийн засагЭрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль буюу одоогийн Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн хамт олон БНХАУ-ын ард иргэдэд сэтгэлийн хандив илгээсэн байна. Тус сургууль нь БНХАУ-ын их дээд сургууль болон судалгаа шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж, эрдэм шинжилгээ, судалгааны төслүүд хэрэгжүүлдэг. Хамтын нягт ажиллагаатай байгууллагын хувьдтусламж дэмжлэг шаардлагатай үед нь хандивын гараа сунгах нь зүйд нийцнэ гэж тус сургуулийнхан ярилаа. БНХАУ-д шинэ төрлийн корона вирусийн халдварт өвчин дэлгэрч, халдвар авсан болон нас барсан хүний тоо нэмэгдэж байгааг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж буй. Тус улсын нийгэм, эдийн засгийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, ард түмэнд нь томоохон сорилт тулгараад буй энэ хүнд цаг үед Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн багш, ажилтнууд сэтгэлийн хандив цуглуулж, БНХАУ-ын элчин сайдын яаманд хүлээлгэн өгчээ. Уг хандивын арга хэмжээг дэмжин, оролцсон сургуулийн нийт багш, ажилтнуудад тус улсын элчин сайдын яамныхан талархал илэрхийлсэн байна. М.Балжинням Фото: Б.Булганбаатар
ЭЕРЭГ МЭДЭЭ: ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨҮГ 3 САРЫН 2 ХҮРТЭЛ О-5 НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ АЖИЛТНУУДДАА ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОНО
2020-02-19 12:54:33 Нийтлэгдсэн: Эдийн засагЭрдэнэт үйлдвэр 6500 гаруй ажиллагсадтай.Тус үйлдвэрийн газрын Эмэгтэйчүүдийн холбооноос гаргасан санал дэмжигдэж, Ерөнхий захирал Хоохорын Бадамсүрэн 2020.02.19-ний Б/283 дугаар тушаалаараа 0-5 хүртэлх насны хүүхэдтэй ажилтнуудад 2020.03.02-ны өдрийг хүртэл цалинтай чөлөө олгох тушаал гаргажээ. Эдгээр ажилтнуудын цалин хөлс буюу ГГҮ, АҮД зэрэг бусад бүх урамшуулал, нэмэгдэл хөлс хадгалагдана гэж тусгажээ. Зарим эмэгтэй уурхайчид өнөөдрөөс хүүхдээ харахаар цалинтай чөлөө авч эхэлсэн байна.
Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажилд Тавантолгой компани дэмжлэг үзүүлэв
2020-02-18 11:50:16 Нийтлэгдсэн: Эдийн засагКоронавирусээс урьдчилан сэргийлэх ажлыг улс орон даяар зохион байгуулж, өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжээд байгаа юм. Аюулт өвчнөөс сэргийлэхэд иргэд аж ахуйн нэгж хүн бүрийн үүрэг оролцоо чухал бөгөөд аймгийн Онцгой комиссоос уул уурхайн компаниудад дэмжлэг үзүүлж, урьдчилан сэргийлэх ажилд идэвхитэй оролцохыг хүссэн. Орон нутгийн өмчит Тавантолгой ХК нь аймгийн Онцгой комиссын хүсэлтийг бүрэн биелүүлж 82 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Аймгийн хэмжээнд нэн хэрэгцээтэй хамгаалах хэрэгсэл эм бэлдмэлийг авах юм. Баярлалаа Тавантолгой ХК Коронавирусээс урьдчилан сэргийлье Өмнөговь аймгийн Онцгой комисс
ОРХОН АЙМАГ, “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН 2019 ОНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДҮГНЭЛЭЭ
2020-02-18 11:04:59 Нийтлэгдсэн: Эдийн засагОрхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай 2020 оныг хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүний хүрээнд жил бүр 2 тал хамтарсан ажлын хэсэг гаргаж, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлдэг уламжлалтай. 2019 онд Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ хамтран хэрэгжүүлсэн төлөвлөгөөний хэрэгжилтээ 90.7 хувьтай дүгнэлээ. Өнгөрсөн онд 5 чиглэл 13 арга хэмжээг төлөвлөгөөнд тусган хамтран хэрэгжүүлсэн. Ингэснээр Эрдэнэт Шинжлэх ухаан технологийн парк-ын үйлдвэрлэсэн гагнуурын электродоос тус үйлдвэр 52 тонныг худалдан авахад 315 сая төгрөг зарцуулжээ. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэр Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудаас 38 тэрбум гаруй төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авсан байна. Энэ нь нийт худалдан авалтынх нь 9 орчим хувийг эзэлжээ. Мөн Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах хөтөлбөр, төлөвлөгөө-г боловсруулж АИТХ-аар батлуулсан. Ингэснээр Эрдэнэт үйлдвэр-ийн Хаягдлын аж ахуйн 600 га гаруй талбайд тусгай бодис ашиглан цагаан тоосыг барьцалдуулж дарах ажлыг хийжээ. Ийнхүү 2019 онд амжилттай хамтран ажилласан Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь 2020 онд 20 орчим ажлыг хамтран хэрэгжүүлэхээр төслийг боловсруулж байна.
ҮСХ-ноос нийгэм, эдийн засгийн салбарын статистик үзүүлэлтийг танилцууллаа
2020-02-17 13:45:57 Нийтлэгдсэн: Эдийн засагМонгол Улсын 2020 оны нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн салбарын статистик үзүүлэлтийг танилцуулж байна. Монгол Улсын Засгийн газраас COVID-19 коронавирусний халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн. Энэхүү шийдвэрийн дагуу Үндэсний Статистикийн хорооноос энэ оны 2 дугаар сарын 17-ны өдөр хийх Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал статистикийн мэдээллийн хэвлэлийн бага хурлыг цахим хэлбэрээр хийж байна. ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Д.Баасан, Үндэсний тооцооны шинжилгээ судалгааны газрын ахлах статистикч Н.Өлзийханд нармэдээллийг хүргэж байна. Ажиллах хүчний судалгааны мэдээллээр Монгол Улсад 1.3 сая хүний ажиллах хүч байна. Оролцооны түвшин 60.7 хувь байгаа ба эрэгтэй 69 хувь, эмэгтэй нь 53.2 хувьтай гэв. Нийт ажиллагсдын 623.9 мянга нь үйлчилгээ, 310 мянган ХАА-н салбарт, 254.5 мянга нь үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна. Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авна уу.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй