“Экспорт Монгол-2019” олон улсын бизнес форумын хүрээнд “Монгол Брэнд” дэлхийд үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж шилдгийн шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулан цом өргөмжлөл гардууллаа

Экспорт Монгол-2019олон улсын бизнес форумын хүрээндМонголБрэнддэлхийд үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдажшилдгийншилдэг бүтээгдэхүүнийг шалгарууланцомөргөмжлөл гардуулсан.ШилдэгэкобүтээгдэхүүнээрЭнаруХХК-ийн бүтээгдэхүүн, импортыг орлох шилдэг экспортын бүтээгдэхүүнээрХаадын ГэрХХК-ийн бүтээгдэхүүн, шилдэгэкобүтээгдэхүүн үйлдвэрлэгч-Инарубиомедикал ХХК-ийн бүтээгдэхүүн,шилдэг инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч-Монэмзим судалгаа үйлдвэрлэл ХХК, шилдэг экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч-Blue sky cashmere ХХК шалгарсан юм. Харин шилдэг түншлэлээрCoopsstoreнэгдлийнхэн шалгарахаас гаднашилдгийгшилдэгцом, өргөмжлөлийг гардлаа.Coopsstoreнэгдлийнхэн ирэх оны нэгдүгээр сард Япон Улсад болохМонголд Үйлдвэрлэларга хэмжээнд оролцож бүтээгдэхүүнээ дэлхий дахиндсурталчлантаниулах эрхийн эзэн болж байна.

“ЭКСПОРТ МОНГОЛ-2019” ОЛОН УЛСЫН БИЗНЕС ФОРУМ ЭХЭЛЛЭЭ

Жил бүр зохион байгууллагддагЭкспорт Монгол бизнес форум энэ жил тав дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ удаадОлон Улсын Бизнес Форумболж өргөжиж байгаагаараа өмнө зохиогдож байсан форумуудаас онцлогтой.Уг форумд төр болон хувийн хэвшлийн байгууллагууд идэвхтэй оролцож, цаашид экспортын баримжаатай бүтээгдэхүүнийг дэмжих юм. Монгол Улсын Хөгжлийн банк тав дахь жилдээ Экспорт Монгол форумыг хамтран зохион байгуулж байна. МУХБ-ны тухай хуулинд Хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн 60-аас дээш хувь нь экспортод чиглэсэн байхаар тусгасан. МУХБ экспортод бүтээгдэхүүнээ гаргаж байгаа, гаргахаар ажиллаж буй үйлдвэр, ААН, энэ чиглэлийн төслүүдийг түлхүү санхүүжүүлэн ажиллаж буй. Одоогийн байдлаар Хөгжлийн банкнаас олгосон зээлийн 55,6 хувь нь экспортыг дэмжсэн санхүүжилт байгаа нь дээрх хуулийн заалтад нийцэж байна. Хөгжлийн банк томоохон төсөл, хөтөлбөрүүдэд шууд зээл олгохоос гадна арилжааны банкуудаар дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдийг санхүүжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 15 хөтөлбөрийг арилжааны 11 банкаар дамжуулан 1700-д аж ахуйн нэгжийг хамруулсан. Харин өөрийн банкнаас олгодог шууд зээлийг 74 зээлдэгч буюу төдий тооны төсөл, хөтөлбөрт олгоод байна.МУХБ-наас олгосон шууд зээлийн үр дүнд 5500 орчим ажлын байр бий болсон. Цаашид санхүүжүүлж байгаа төслүүд ашиглалтад орох үед 4200 орчим ажлын байр шинээр бий болохоор хүлээгдэж байна. Мөн МУХБ-наас арилжааны банкуудаар дамжуулан хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн үр дүнд 17 мянга гаруй ажлын байр бий болсон ньХөгжлийнбанкнаас олгосон зээлийн санхүүжилтийн нэгэн үрдүн юм. Форумд Сангийн Яам, Монгол Улсын Хөгжлийн банк, Монголын Үндэсний Хөгжлийн Газар, ХХААХҮЯ, ГХЯ, ЖДҮХС, Үндэсний Брэндийн Зөвлөл зэрэг байгууллага оролцож байна. Мөн Европийн холбоо, АНУ, Япон, БНХАУ, БНТУ,БНИУ, БНФУ, Зүүн өмнөд Азийн орнуудынтөлөөлөл зэрэг дэлхийд хөгжил, хүн амаараа тэргүүлэгч арав гаруй улсуудын төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн оролцож байна. Уг форум ньB2Bбизнес уулзалтууд, сургалт семинар, үзэсгэлэн зэрэг зохион байгуулалттайгаар явагдана. Хувийн хэвшлээс 350 гаруй экспортлогч болон экспортод чиглэсэн чиг баримжаатай аж ахуйн нэгж, байгууллагын 1000 гаруй төлөөлөгчид оролцож байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.