“21-р зууны далайн торгоны зам, Хятад, Олон улсын харилцаа холбооны форум” боллоо
2019-10-25 18:00:55 Нийтлэгдсэн: Эдийн засагХятад улсынГуандонгмужийнЖухайхотод 10 сарын 22-ныөдөр21-р зууныдалайн торгоны зам, Хятад, Олон улсын харилцаа холбооны форумзохионбайгуулагдлаа. Тус форумыгГуангдонмужийн захиргаа болон ХятадынМедиаГрупп хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 300 гаруй хүн оролцож, Хятад болон олон улсын эдийн засагчид, судлаачид, бизнесменүүд оролцсон байна. Форумын голлох сэдвээр Хятад Макао ХонгКонгийнхамтын ажиллагааг бэхжүүлж, Далайн эргийн хотуудыг системчилсэн, шинэ үетэй хөл нийлүүлсэн бодлогоор хөгжүүлэх талаар хэлэлцлээ. Форумын голлох илтгэгчид нэр хүндтэй эдийн засагчид судлаачид байсан бөгөөд олны анхаарлыг татсан илтгэгчээр 2015 оны Нобелийн Шагналт Эдийн Засагч Ангус С.Дийтон(Angus S. Deaton)оролцож олон улсын хөгжлийн эдийн засаг болон Хятад улсын ядуурлыг бууруулсан туршлагын талаар илтгэлээ. Тэрээр хэлэхдээ: Дэлхийн улс орнуудын эдийн засгийн хөгжил,чадавхийгүнэлэх голлох хүчин зүйлс нь эдийн засгийн өсөлт мөн бөгөөд энэ тал дээр Хятад улснэлээнсайн яваа. Харин бүх эдийн засагчдын хүлээн зөвшөөрдөг нэг зүйл бол Хятад улс маш богино хугацаанд 800 сая хүнийг ядуурлаас гаргаж чадсан нь гайхамшиг мөн гэдэг юм. Бид улс орны сайн сайхан аж байдлыгзөвхөнэдийн засгийн үзүүлэлтээр хэмжихээс гадна сайн сайхан байдлын чанарын үзүүлэлтээр мөн хэмжих нь зүйтэй. Энэ тал дээр Хятад улс бусад ижил төстэй хөгжингүй оронтой харьцуулахад маш сайн явж байнагэсэн байна. Форумын үеэр мөнГуандонгМужийн захирагч нээж үг хэлсэн бөгөөд тэрээр Далайн эрэг дагуу байрлах улс орнууд хоорондын харилцаагаа бэхжүүлэх нь зүйтэй гэдгийг онцлоод Хятад Макао ХонгКонгийгхолбосон нэгдсэн газар байгуулахаа зарласан байна. Тус гурван хэсгийг холбосон гүүр байдаг бөгөөд энэ нь Хятад улсын хамгийн урт гүүрэнд тооцогддог юм байна. Форумын үеэр сонирхолтой илтгэлүүдээс гаднаЖухайхотын орон нутгийн телевиз болон Макаогийн Худалдааны Харилцаа ХолбооныМедиагрупп болон Макаогийнкабелийнтелевизийнсувгуудын хооронд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол болж цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөг гаргажээ.
Хятад улс “Тогтвортой хөгжлийн зорилтууд” 2030-ын хэрэгжилтийн явцын тайлангаа танилцууллаа
2019-10-25 17:57:41 Нийтлэгдсэн: Эдийн засагХятад улсын Бээжин хотноо 10 дугаар сарын 24-ныөдөр буюу НэгдсэнҮндэснийБайгууллага (НҮБ)-ынойн баярын өдрөөрТогтвортой Хөгжлийн Форум 2019арга хэмжээ зохион байгуулагдаж олон улсын томоохон байгууллагуудын удирдагч,мэргэжилтнүүдболонХятад улсындээдтүвшнийбайгууллагуудынтөлөөлөл оролцож НҮБ-ийн тогтвортой хөгжлийн үндсэн зорилтуудын хэрэгжилт болон Хятад улсад хэрэгжиж буй байдлын талаар хэлэлцлээ. Хурлыг нээж Хятад улсын ЕрөнхийлөгчШиЖиньпиний илгээсэнзахидлыголонд уншиж танилцуулсан бөгөөд тэрээр захидалдааХятад улс Дэлхийд ганцаар биш гэдгээ ухамсарлаж ирээдүй, хойч үедээ цэвэр агаар, цэнгэг ус үлдээх ёстойг ухамсарладаггэжээ. Цаашлаад тэрээр Хятад улс хэзээд эдийн засгийн өсөлтөд хүрэх замдаа байгаль орчноо бохирдуулахгүй гэдгийг хэлээд бусад орнуудыг Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг биелүүлэхэд хамтран зүтгэхийг уриалсан юм. Хуралд оролцсон НҮБ-ийн төлөөлөгч нар болон олон улсын байгууллагуудын удирдагч,мэргэжилтнүүдбүгд Хятад улс тууштай Тогтвортой Хөгжлийн Зорилтуудад хүрэхээр ажиллаж байгааг хэлж байлаа. 2030 он гэхэд Хятад улс нийт 17 зорилтыг биелүүлсэн байна гэсэн бөгөөд одоогийн байдлаар хэрэгжилт ямар байгааталаархалбан ёсны тайланг олон нийтэд танилцууллаа. Хятад улс хэдий Дэлхийдээрхихоёр дахьхүчирхэг эдийн засагтай хэдий ч хүн амын тоогоор Дэлхийд тэргүүлдэг бөгөөд Хөгжингүй орны нэгт тооцогдсон хэвээр байгаа юм. Хятад улс нийт 800 сая хүнийг ядуурлаас гаргаад байгаа бөгөөдөөрсдийнхүмүүст туслахаас гаднагадныноронд Хөгжлийн хөтөлбөрүүдийг мөн хэрэгжүүлдэг болсон байна. Хятад улс сүүлийн 5 жил ядууралтай илүү эрчимтэй тэмцэж эхэлсэн бөгөөд одоогийн байгаа үр дүнд хүрэхийн тулд төвийн маш сайн удирдлага, бодлогын зөв чиглэл, уялдаа холбоо болон биет болондижиталдэд бүтцийг хамгийн сайн хөгжүүлж улмаар ядуурлыг бууруулж, ард иргэдийн аж ахуйг дээшлүүлж чаджээ. Сүүлийн жилүүдэд эрчимтэй бөгөөд тууштай удирдлагын доор Хятад улсын эрүүл мэндийн үйлчилгээ, хүнснийаюулгуйбайдал сайжирснаас гадна байгаль орчны бохирдол илт буурчээ.
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОУВС, ДЭЛХИЙН БАНКНЫ 2019 ОНЫ ЖИЛИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
2019-10-25 10:07:13 Нийтлэгдсэн: Эдийн засагОлон улсын валютын сан (ОУВС), Дэлхийн банкнызахирлуудын зөвлөл болон гишүүн орны Төв банкны тэргүүн, Сангийн сайд, Парламентын гишүүд, судлаачид жил бүр чуулжДэлхийн эдийн засгийн чиг хандлага, тулгарч буй сорилтуудын талаар хэлэлцдэгуламжлалтай билээ. ОУВС, Дэлхийн банкны Захирлуудын зөвлөлийн Жилийн уулзалт 2019 оны 10 дугаар сарын 14-20-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо боллоо. Тус уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцож, ОУВС, АНУ-ын Сангийн яам болон албаны бусад хүмүүстэй уулзаж Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр-ийн хэрэгжилтийн явц, цаашид хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Дэлхийн ноолуурын зах зээлд чанартай, тохирлын баталгаатай, байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэх эхлэл тавигдлаа
2019-10-25 10:00:54 Нийтлэгдсэн: Эдийн засагМонголын хаан ширхэгт ноолуурын олон улсын форум өнөөдөр Улаанбаатар хотноо боллоо. Тус форумын онцлог нь Монголын хаан ширхэгт ноос, ноолууран бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, улмаар олон улсын зах зээлийн түвшинд бренд болгох үйл ажиллагааны эхлэл тавигдаж байна. Энэхүү форум нь дэлхийн зах зээлд чанартай, тохирлын баталгаатай, байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэх эхлэлийг тавьж, үйлдвэрлэл эрхлэгчид, худалдан авагчид, бизнесменүүдийн хувьд харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх үндэс суурь болж, салбарын хөгжилд шинэ боломж, үр дүн авчирна гэж үзэж байна. Монголын хаан ширхэгт ноолуурын олон улсын форумыгХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нээж, Дэд сайдСауле, УИХ-ынгишүүн, Монголынноос,ноолуурын холбооны тэргүүнЖ.Бат-Эрдэнэ тэргүүтэйЭлчин сайдын яамд, үндэсний үйлдвэрлэгчид,малчдын хоршооны төлөөлөл, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн төлөөлөл оролцлоо. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн тулгуурзорилтын нэг бол Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-д тусгагдсан аж үйлдвэрийг дэвшилтэт техник, технологи, инновацид суурилан хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэх асуудал бөгөөд энэхүү зорилтыг хэрэгжүүлэхээр Гурван тулгуурт хөгжлийн бодлого, Үйлдвэржилт 21:100, Ноолуур, Монгол экспорт хөтөлбөр зэрэг нэн чухал бодлогын баримт бичгүүдийг Засгийн газраас боловсруулан, хэрэгжүүлж байна. Монгол улсын Засгийн газраас Ноолуур хөтөлбөрийн хүрээнд ноолуурын боловсруулалтынтөвшингахиулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд зориулан хөрөнгө оруулалтыг дэмжих, шаардлагатай дэвшилтэт техник, технологийг нутагшуулах, Монгол ноолуурын өнгө, давуу чанарт тулгуурлан бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж, Монголын хаан ширхэгт тохирлынбаталгаатайбүтээгдэхүүнийг хөгжүүлж, олон улсынтөвшиндбайр сууриа бэхжүүлэх, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд халгүй, чанар аюулгүйн стандартын шаардлага хангасан ээлтэй бүтээгдэхүүн, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч байна. Ноолуур хөтөлбөрийн хэрэгжүүлэхээр Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллаж, тус банкны эх үүсвэрээс 2018 онд 188.2 тэрбум төгрөг, 2019 онд нийт 82.9 тэрбум төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд олгоод байна. Хөнгөлөлттэй зээлд 2018 онд хамрагдсан үйлдвэрүүдийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг 2017 онтой харьцуулахад самнах үйлдвэрлэл 33.8%, ээрэх үйлдвэрлэл 28.6%, сүлжих үйлдвэрлэл 42.7%-иартус тус өсөж,нийтдээ 1570 гаруй ажлын байр шинээр нэмэгдсэн байна.Ноолуурын салбарын нийт экспорт 2018 онд 390.2 сая ам.долларт хүрч, өмнөх онтой харьцуулахад 21.2 хувиар өссөн. Энэ оны эхний 9 сарын байдлаар 370 орчим сая ам.долларын экспорт хийгээд байна. Ноолуур хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлын үр дүнгийн нэг нь 2019 оны 10 дугаар сарын 24-ныөдөр зохион байгуулагдах Монголын хаан ширхэгт ноолуурын олон улсын форумын үеэр танилцуулах Монголын хаан ширхэгт ноолуурын чанарын гэрчлэх тэмдгийн хөтөлбөр юм. Ноолуурын олон улсын форумын үеэр УИХ-ынгишүүн, Монголын ноос, ноолуурын холбооны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ, ХХААХҮЯ-ныТНБД-ыналбан үүргийг түр орлон гүйцэтгэгч,ТЗУГ-ындарга Т.Жамбалцэрэн нар ГовьХК, ЭвсэгХХК, Ханбогд ХХК-иудадМонголын хаан ширхэгт тохирлын гэрчилгээг гардуулан өгсөн юм. МОНГОЛЫН ХААН ШИРХЭГТ тохирлын тэмдэг нь 100% монгол ноолуураар үйлдвэрлэгдсэн, Байгальд ээлтэй,тогвортойноос ноолуурын үйлдвэрлэлийг гэрчилнэ. Монголын хаан ширхэгт ноолуурын чанарын гэрчлэх тэмдгийгХүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам эзэмшдэг бөгөөд уг гэрчлэх тэмдгийг олгох зарим эрх, үүргийг гүйцэтгүүлэхээр Монголын ноос, ноолуурын холбоотой гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил болон Хөдөө аж ахуйннэмүү өртгийн сүлжээг дэмжих Техник туслалцааны төсөл, Монголын ноос ноолуурын холбоотой хамтран Монголын хаан ширхэгт чанарын тэмдэгт бүтээгдэхүүнийг баталгаажуулах хөтөлбөр, хэрэгжүүлэх бүтэц зохион байгуулалтыг шинээр боловсруулж, түүхий эдээс эхлээд эцсийн бэлэн бүтээгдэхүүн хүртэлх бүхий л шатанд багагүй ажлуудыг хийсэн байна. Монголын хаан ширхэгт бэлэн бүтээгдэхүүний стандартыг боловсруулахад салбарын инженер техникийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид, үндэсний болон олон улсын мэргэжилтнүүдийн баг хамтран ажиллаж, хэрэглэгчдийнэрэлт хэрэгцээнд тулгуурлан олон улсын жишигт нийцүүлэн шинээр боловсруулсан байна. Мөн Монголын хаан ширхэгт гэрчлэх тэмдэгт бүтээгдэхүүн болон үйл явц, үйлчилгээний тохирлын үнэлгээнийбаталгаажуулалт хийх эрх бүхий албыг Монголын ноос, ноолуурын холбоо ТББ-ындэргэд байгуулахад дэмжиж, Стандартчилал хэмжил зүйн газрын Итгэмжлэлийн газар, баталгаажуулалтын зөвлөх компани, олон улсын болон үндэсний судлаачид хамтранчадавхижуулахажлууд хийлээ. Баталгаажуулалтын аудитор бэлтгэх сургалтыг зохион байгуулж, 5 аудитор албан ёсоор эрхээ авлаа.
ФАТФ-ын мэдэгдэлд Монгол Улсад ямар нэг хориг арга хэмжээ авах талаар дурдаагүй
2019-10-24 11:18:02 Нийтлэгдсэн: Эдийн засагМөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-аас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан мэдэгдэлдээ Монгол Улсыг хяналтын буюу саарал жагсаалт-д оруулж, тодорхой үйл ажиллагааны төлөвлөгөө хэрэгжүүлэх үүрэг даалгавар өгсөн. Тус мэдэгдэлд Монгол Улсад ямар нэг хориг арга хэмжээ авах талаар дурдаагүй. ФАТФ-аас Монгол Улсыг хяналтын жагсаалтад оруулсантай холбоотой дараах үйл ажиллагааны төлөвлөгөө хэрэгжүүлэх үүрэг даалгавар өгсөн. Үүнд: Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийг хянан шалгах байгууллагын тухайн салбарын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн талаарх ойлголтыг сайжруулах, хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан аргачлалаар хийж гүйцэтгэх, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үүргээ зөрчсөн тохиолдолд гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлсэн арга хэмжээ авах; Мөнгө угаах үйлдлийг мөрдөн шалгах, яллах ажиллагааг нэмэгдүүлэх (тодорхойлсон эрсдэлтэй уялдсан байх); Хилээр мэдүүлээгүй/худал мэдүүлж нэвтрүүлсэн мөнгөн тэмдэгтийг хураан авах, битүүмжлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэх, гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлсэн арга хэмжээ авах; Хориг арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байхаас урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллагууд уялдаа холбоотой, нягт хамтран ажиллах; санхүүгийн байгууллага, Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүргээ хэрхэн биелүүлж байгааг хянах, гаргасан зөрчилд нь дүйцэхүйц дахин үйлдэхээс сэргийлсэн арга хэмжээ авах. Үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч гэдэгт үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч, үл хөдлөх эд хөрөнгө, зуучлалын байгууллагуудаас гадна хуульч, нотариатч зэргийг багтааж байгаа юм. Монгол Улсын их хурлаас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шинэчлэн баталсан Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуульд өмнө нь зохицуулалтгүй байсан үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа, үл хөдлөх эд хөрөнгө, зуучлалын байгууллагын үйл ажиллагаа-г Санхүүгийн зохицуулах хороо шинээр хянаж зохицуулахаар тусгагдсан. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Санхүүгийн зохицуулах хороо мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг шаардлагатай дүрэм журмыг шинээр боловсруулах, өөрчлөлт оруулах зэрэг хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлууд, үнэт цаас, даатгал, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага зэрэг зохицуулалтын байгууллагууддаа эрсдэлийн үнэлгээ хийж, сургалт семинар, форумыг зохион байгуулж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхжүүлэн, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлэн ажиллалаа. Ингэснээр зайны болон газар дээрх хяналт шалгалтад хамрагдсан этгээдийн тоог өмнөх жилүүдээс гурваас тав дахин нэмэгдүүлж ФАТФ-ын Харилцан үнэлгээний тайлангийн зөвлөмжийн үзүүлэлтийг хангаж ажиллалаа. Монгол Улсыг хяналтын жагсаалтад оруулсантай холбоотой ФАТФ-аас өгсөн үүрэг даалгаварт Санхүүгийн зохицуулах хорооны үндсэн зохицуулалтын салбарууд болох үнэт цаас, даатгал, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллагуудад шууд хамаарах асуудал тусгагдаагүй болно. САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй