Монголбанк 2019 оны эхний 10 сард 12.9 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 17.8 тонн үнэт металл худалдан авснаас 4.9 тонноор бага буюу 27%-иар буурсан үзүүлэлттэй байна. Монголбанк 2019 оны 10 дугаар сард 1.7 тонн үнэт металл худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 51.8 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 58.7 кг үнэт металлыг худалдаж авсан ньөмнөх оны мөн үед 3.4 тонн үнэт металл худалдан авч байснаас 1.7 тонноор буурсан үзүүлэлттэй байна. 2019 оны 10 дугаар сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 128,362.91 төгрөг байлаа. График 1. 2018-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны сарын мэдээ (кг) График 2. 1990-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ (тонн) График 3. 2019 оны 10 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг)
ТӨЛБӨРИЙН СИСТЕМД ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДАД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО
2019-11-04 09:53:14 Нийтлэгдсэн: Эдийн засагМонголбанкнаас Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг үндэслэн төлбөрийн карт хүлээн авах зөвшөөрлийг Хай пэймэнт солюшнс ХХК-д, төлбөрийн картын процессорын зөвшөөрлийг Дата бэйнк ХХК-д тус тус олголоо. Зөвшөөрлийг гардуулах арга хэмжээнд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар, Хяналт зохицуулалтын хэлтсийн захирал Ц.Алдармаа, Бодлого зохицуулалт үйл ажиллагааны хэлтсийн захирал А.Батсайхан, Хай пэймэнт солюшнс ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Наранбат, Датабэйнк ХХК-ийн ахлах менежер Ц.Анхбат нар оролцов. Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Үндэсний төлбөрийн системийн тухай хууль 2018 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд тус хуульд төлбөрийн үйлчилгээний зөвшөөрлийг шаардлага хангасан хуулийн этгээдэд олгохоор заасан. Өнөөдөр хууль тогтоомжинд заасан шаардлагыг хангасан финтекийн хоёр байгууллагад тус тусын зөвшөөрлийг олгож байна. Хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Тус зөвшөөрлийг олгосон нь төрөөс Мөнгөний бодлогын талаарх 2019 онд баримтлах үндсэн чиглэлд тусгасан санхүүгийн зуучлалын хүртээмжийг нэмэгдүүлэх гэсэнТөвбанкны бодлого хэрэгжиж байгаа алхам юм гэж хэллээ.
Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталлаа
2019-11-01 11:24:59 Нийтлэгдсэн: Эдийн засагНийслэлийн ИТХ-ын ээлжит XXVIII хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл-ийн төслийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. НИТХ дахь МАН-ын бүлгийн зүгээс Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт-ийг хангалттай хэмээн дүгнэж буйгаа илэрхийлэв. Мөн Аз жаргалтай хот мөрийн хөдөлбөрийн хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах чиглэлээр ажиллаж үр дүнд хүрсэн гэдгийг МАН-ын бүлгийн дэд дарга Ц.Байгалмаа танилцууллаа. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл-д сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх, иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг олон ажил тусгагджээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор төлөөлөгчид тодорхой санал гаргаж байлаа. НИТХ дахь АН-ын бүлгийн ахлагч Ц.Баатархүү Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, багш эмч нарын индексийн урамшууллыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн санал гаргасан юм. Төсөв санхүү, эдийн засгийн хорооноос 2019 оны үндсэн чиглэлийн биелэлт-ийг хангалттай хэмээн дүгнэснийг тус хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцууллаа. Байгаль орчин, ногоон хөгжлийн хорооны дүгнэлтийг төлөөлөгч Л.Нарантуяа танилцуулж, Ногоон хөгжлийн чиглэлээр 453 ажил тусгагдсанаас 55 арга хэмжээ 85 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжсэн гэв. Энэ өдрийн хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт-ийг үр дүнтэй хэмээн дүгнэж, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл-ийг батлах тогтоолын төслийг санал хураалтад оролцсон нийт төлөөлөгчдийн 63.6 хувийн саналтайгаар баталлаа. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Үндэсний үйлдвэрт хонь, тэмээний ноос бэлтгэн тушаасан малчин,мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгож эхэллээ. Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох шийдвэрийн дагуу 2011-2017 он хүртэлх хугацаанд нийтдээ давхардсан тоогоор 593.7 мянган малчин, мал бүхий этгээдийн тушаасан 112.3 мянган тонн хонь, тэмээний ноосны урамшуулалд 158.5 тэрбум төгрөгийг Монгол банкаар дамжуулан олгосон байна. Энэ удаад Төрийн сангаас шууд малчдын нэрийн дансанд шилжиж байгаа юм. Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолын хүрээнд Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай журам-ыг Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 221 дүгээр тогтоолоор баталсан юм. Үүнээс хойш тус уг журамд 3 удаа нэмэлт өөрчлөлт орж байжээ. Засгийн газрын 2019 оны 87 дугаар тогтоолыг үндэслэн Мал хамгаалах сангийн ажлын албыг татан буулгах, төсвийн урамшууллыг ХХААХҮЯ-аар дамжуулан олгохоор болсон юм. ХХААХҮЯам 2019 оны 9 дүгээр сарын 04-нд Засгийн газраар Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай журам-ыг шинэчлэн батлуулсан. Монгол Улсын Засгийн газраас ноосны урамшуулал олгосноор нийгэм, эдийн засагт малчдын орлого нэмэгдэж, үйлдвэрлэлийн хүчин чадал, тоо хэмжээ, нэр төрөл /тухайлбал: ноосон бордоо, ноосон дулаалга, ноосноос ноолуурыг ялгаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх г.м/, ажлын байрыг 5700 хүнээр нэмэгдүүлсэн зэрэг эерэг үзүүлэлтүүд гарсан байна. 2018 онд үндэсний 108 үйлдвэр 16,6 мянган тн ноос авч бэлтгэсэн байна. Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын шаардлага хангасан үндэсний үйлдвэрүүдэд 2018 онд 11,5 мянган тн хонь, тэмээний ноос бэлтгэж тушаасан 49,625 малчин, мал бүхий этгээдийн урамшуулалд нийт 13.0 тэрбум төгрөгийг Төрийн сангийн данснаас шууд малчдын нэрийн данс руу өнөөдрөөс олгож эхэллээ.
ТӨЛБӨР ТООЦООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ АНХНЫ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСБАНК АВЛАА
2019-10-28 10:52:44 Нийтлэгдсэн: Эдийн засагМонголбанкнаас Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, Клирингийн системийн оператор болон төлбөр тооцооны төлөөлөгчийн үйл ажиллагааны журам-ыг үндэслэн Төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх зөвшөөрлийг анх удаа ХасБанканд олголоо. Энэхүү зөвшөөрлийг гардуулах арга хэмжээ 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Монголбанкны хүндэтгэлийн танхимд боллоо. Тус арга хэмжээнд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар, Хяналт зохицуулалтын хэлтсийн захирал Ц.Алдармаа, ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав, Цахим шилжилтийн газрын захирал С.Мөнхболд нар оролцов. Арга хэмжээний үеэр Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар төлбөрийн системд банк бус хуулийн этгээд оролцох боломжийг бүрдүүлж, холбогдох зөвшөөрлийг Монголбанкнаас олгохоор зохицуулсан. Төлбөрийн системийн оролцогч хоорондын үр дүнгийн тооцооллыг төв банк гүйцэтгэдэг тул банк бус этгээд нь төлбөр тооцооны төлөөлөгч банкыг сонгох шаардлага бий болсон. Хасбанк энэхүү хөгжлийг эхлүүлж Төлбөр тооцооны төлөөлөгч банк гэсэн анхны зөвшөөрлийг авснаар финтек компаниудыг төлбөрийн системд оролцох гарцыг нээн өгч байна гэж онцоллоо. ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав Үндэсний төлбөрийн системийн тухай хууль нь арилжааны банкнаас гадна бусад компаниудыг төлбөрийн системд оролцох боломжийг олгосон. ХасБанк сүүлийн жилүүдэд технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ хөгжүүлэгч олон финтек компаниудыг дэмжин, хамтран ажиллаж байна. Энэхүү зөвшөөрлийг авснаар бидний хамтын ажиллагаатай финтек компаниуд, биллер байгууллагууд үндэсний төлбөрийн системд шууд холбогдож, төлбөр тооцооны системээ илүү боловсронгуй болгох, зардлаа бууруулах боломжийг олгож байгаад баяртай байна. Энэ нь эцсийн хэрэглэгчдэд дэвшилтэт технологид суурилсан санхүүгийн олон төрлийн үйлчилгээг хялбар, түргэн шуурхай хүргэх ач холбогдолтой юм. хэмээн хэллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй