Монгол-Хятадын 3 дахь удаагийн Экспо-гийн нээлт болон Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны дээд түвшний форум 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотноо болов. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг хамтран зохион байгуулагч талыг төлөөлөн үг хэлж, Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүний хувиар үг хэлэв. Шадар сайд Ө.Энхтүвшин 3 дахь удаагаа зохиогдож буй Монгол-Хятадын Экспо нь БНХАУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ танилцуулах өргөн боломж олгодог тул манай аж ахуйн нэгжүүд оролцохоор урьдчилан төлөвлөдөг чухал арга хэмжээ болсныг тэмдэглэж, уг арга хэмжээний цар хүрээ, агуулга тэлж бүс нутгийн бусад орны төлөөлөгчид оролцдог болж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт тогтворжиж, нийгэм, эдийн засгийн бүтээн байгуулалт эрчимжиж буй нь БНХАУ зэрэг түнш орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэх таатай боломжийг олгож буйг тэмдэглэн Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэлбэрээр хэрэгжүүлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгчдийг өргөнөөр оролцохыг уриалав. Шадар сайд түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, хөрөнгө хууль ёсны эрх ашгийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг цаашид ч үргэлжлүүлэхийг тэмдэглэв. Нээлтийн ажиллагаанд БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Баймачилан, ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихөн, БНСУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Жан Ха-сун, ОХУ-ын Красноярскийн хязгаарын Хөдөө аж ахуй, худалдааны сайд С.В.Москаленко зэрэг бүс нутгийн орнуудын өндөр албаны хүмүүс үг хэлэв. Улаанцав хотноо 5 хоног үргэлжлэх Монгол, Хятадын 3 дахь удаагийн Экспо-д 28 улс, олон улсын байгууллагуудын төлөөлөл, 1200 аж ахуйн нэгж оролцож байгаагийн дотор манай улсаас 450 аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ сурталчлан оролцож байна.
МОНГОЛБАНК ОН ГАРСНААС ХОЙШ 9.6 ТОНН АЛТ ХУДАЛДАН АВЛАА
2019-09-06 09:28:09 Нийтлэгдсэн: Эдийн засагМонголбанк 2019 оны эхний 8 сард 9.6 тн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 12.2 тн үнэт металл худалдан авснаас 2.5 тонноор бага буюу 21%-иар буурсан үзүүлэлттэй байна. Монголбанк 2019 оны 8 дугаар сард 2.1 тн үнэт металл худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 181.3 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 147.5 кг үнэт металлыг худалдаж авсан ньөмнөх оны мөн үед 2.8 тн үнэт металл худалдан авч байснаас 745.7 кг-аар буурсан үзүүлэлттэй байна. 2019 оны 8 дугаар сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 128,129.80 төгрөг байлаа. График 1. 2018-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны сарын мэдээ (кг) График 2. 1990-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ (тонн) График 3. 2019 оны 8 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг)
Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулганы өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ
2019-09-06 08:54:30 Нийтлэгдсэн: Эдийн засагОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн V чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр үдээс хойш Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын бүрэлдэхүүнтэй Өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: ОХУ-ынЕрөнхийлөгч Владимир Владимирович Путин, Японы Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди, Малайз Улсын Ерөнхий сайд Махатир Мохамад, Хатагтай, ноёд оо, Дорнын эдийн засгийн чуулга уулзалт 5 дахь удаагаа зохион байгуулагдаж, чуулга уулзалтад Монгол Улсын төрийн тэргүүний хувиар 3 дахь удаагаа оролцож байна. Энэхүү чуулга уулзалт нь Алс Дорнодын бүс нутгийн хөгжил төдийгүй Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдол, нэр хүндтэй талбар, платформ нэгэнт болжээ. Чуулга уулзалтад салбар салбарын манлайлагчид хуран цуглан санал, бодлоо солилцон, түншлэн нөхөрлөдөг сайхан уламжлал тогтжээ. Энэ удаагийн чуулга уулзалтын уриа болох эдийн засгийн өсөлтийг хурдасгах шинэ шийдэл талаас санал бодлоо хуваалцъя. Олон төрлийн сүлжээгээр холбогдсон ард иргэд маань мэдээлэл, мэдлэгийг түргэн солилцох болсноор удирдагчид биднээс улам бүр хариуцлагатай ажиллах, эдийн засгаа чанаржуулах, ядуурлыг бууруулах, хурдацтай хөгжил дэвшлийг шаардаж байна. Иргэдийн сайн сайхан амьдралын асуудлыг шийдэх шинжлэх ухаан технологийн ололт, эдийн засгийн оновчтой шийдлүүд бэлээхэн байгаа. Эдгээрийг нэвтрүүлэхэд тулгарч буй аливаа хориг, саадуудыг арилгах талаар Та бүхнийг санал бодлоо солилцож, оюун ухаанаа уралдуулахыг уриалж байна. Тухайлбал, эдийн засгийн хоршил (shared economy), холбогдолт (connectivity), нөөцийн оновчлол (resource utilization/optimization) зэрэг дэвшилтэт шийдлүүдийг бүс нутгийн орон зайд нэвтрүүлэхээр ажиллаж буй төсөл, бизнесүүдийг онцгойлон дэмжих хэрэгтэй. Мөн тэдэнд тулгарч буй аливаа саад, хүнд сурталыг арилгах талаар хугацаа алдалгүйгээр өнөөдрөөс эхэлж ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Миний бие энэ чиглэлийн санаачлагыг дэмжин ажиллах болно. Гэхдээ бид бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны зарим асуудлуудыг шийдвэрлэхдээ улс төрөөс ангид авч үзэх талаар ярилцах нь цагаа олсон гэж бодож байна. Хатагтай ноёд оо, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад уржигдар айлчилж харилцаагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд гаргасныг та бүхэнд дуулгахад таатай байна. Монгол Улс болон ОХУ эдийн засгийн хамтын ажиллагаагаа үлгэр жишээ сайн загвар болгохыг зорьж байна. Далайд гарцгүй манай улсын хувьд ОХУ-ын Алс Дорнодын боомтууд нь дэлхийн улс орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Манай улсын газар зүйн онцлог байдлыг харгалзан хөнгөлөлттэй нөхцөлөөр дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэх эрх зүйн орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Танд талархлаа дахин илэрхийлье. Энэ боломжийг ажил хэрэг болгох зорилгоор Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газрыг Владивосток хотноо байгуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргаад байна. Энэхүү шийдвэр нь бүс нутгийн худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс нь Евразийн бүс нутгийн орнуудтай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх бодлогынхоо хүрээнд Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг хамтран судлах саналыг бид дэвшүүлэн ажиллаж байна. Худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус хориг саадыг бууруулах, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглахад Чөлөөт худалдааны хэлэлцээр чухал үүрэг гүйцэтгэх болно. Монгол Улс нь бүс нутгийн эдийн засгийн интеграцид идэвхтэй оролцох зорилгоор тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалтаа ОХУ, БНХАУ-тай харилцан уялдаатай хөгжүүлэх, үр ашгийг дээшлүүлэхэд өндөр ач холбогдол өгч ирлээ. Энэ хүрээнд гурван улсын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байна. Эдийн засгийн коридорын ажил, төслүүд хэрэгжсэнээр бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, хөрөнгө оруулалт, бизнесийг хөгжүүлэхэд дорвитой түлхэц болно. Иймээс Монгол-ОХУ-БНХАУ бид хамтарсан механизмын үйл ажиллагааг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Миний бие Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах ажлыг уялдуулах үүрэг бүхий байгууллага байгуулах санал өнгөрсөн жил энэ индэр дээр гаргасан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монголын тал судалгааны ажлаа дуусгаж, мөн олон улс, бүс нутгийг хамарсан олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн байна. Үр дүнд нь бүс нутгийн улс орнуудын цахилгаан эрчим хүч, сүлжээ болон хөрөнгө оруулалт хариуцсан төрийн өмчит компаниуд энэхүү бүс нутгийн санаачлага, сүлжээнд хамрагдах төслүүдийн техник, эдийн засгийн нарийвчилсан судалгааг хийх, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, худалдахад шаардлагатай ажлын бэлтгэлийг хангахаар хамтран ажиллаж байгааг дурдахад таатай байна. Монголын Эрдэнэс Монгол компани, ОХУ-ын Россети компанийн удирдлагууд хамтран ажиллах баримт бичгээ байгуулсан болно. Манай Зүүн хойд Азийн бүс нутагт дэлхийн цахилгаан эрчим хүчний 4 том хэрэглэгч улс оршдог. Монгол Улс эдгээр улсуудад хямд, найдвартай цахилгаан эрчим хүчийг нийлүүлэх боломжтой. Энэ нь бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлж, иргэдэд хямд, хүртээмжтэй эрчим хүч хэрэглэх боломж олгох чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн, ОХУ-аас БНХАУ руу барихаар төлөвлөж буй байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх Монгол Улсын саналыг ОХУ-ын Ерөнхийлөгч дэмжсэн бөгөөд БНХАУ-ын Ерөнхийлөгч судалж үзэхээ илэрхийлээд байна. Бизнесменүүдээ, Хөрөнгө оруулагчидаа, Дээрхи сайн ажлуудаас гадна, Монгол Улс нь түнш орнуудтай худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, нэмүү үнэ цэнэ шингээсэн бүтээгдэхүүний экспортыг дэмжих бодлогыг баримталж, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр олон арга хэмжээг хэрэгжүүлж ирлээ. Тухайлбал, гадаад улстай байгуулах хөрөнгө оруулалтын загвар хэлэлцээрийн төслийг баталж, бусад улстай байгуулах хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг шинэчлэхээр ажиллаж байна. Энэхүү загвар хэлэлцээр нь дэлхийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд бүрэн нийцэж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг илүүтэй хамгаалж, эдийн засгийн өсөлтийг хангахдаа байгаль орчин, нийгмийн хөгжлийг хамтад авч үзэх болсноор онцлог юм. Иймд манай улсад үйл ажиллагаа явуулах, хамтран ажиллах сонирхолтой нөхөддөө Монгол Улсын үүд хаалга нээлттэй байгааг тэмдэглэхийг хүсч байна. Хатагтай, ноёд оо, Монгол Улс идэвхтэй, нээлттэй байхыг хүсч байна. Бид хуулийн засаглал дор хамтрагч нартайгаа хамтдаа үнэ цэнэ бүтээж(value creation), шударгаар хуваалцан хөгжих болно. Бие биенээ хүндлэх зарчимд суурилсан, шудрага өрсөлдөөн, шударга худалдааны үндсэн зарчмуудад тулгуурласан, харилцан ашигтай, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн нөхцөл нь бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх явдал мөн. Итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааг хөгжүүлэх нь бидний эрхэм зорилго юм. Чуулга уулзалтын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа гэв. Нийтэлсэн:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба
Хөгжлийн банк охин компаниараа дамжуулан ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сантай хамтран ажиллана
2019-09-05 09:50:44 Нийтлэгдсэн: Эдийн засагОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад дөрөв дэх удаагаа албан ёсны айлчлал хийлээ.Айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх 10 баримт бичигт гарын үсэг зурсан юм. Тэдгээрийн нэг нь Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани болохДи Би Эмассетменежмент ҮЦКХХКболонОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан хоорондхамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан явдал байлаа.Энэхүүхэлэлцээрийнхүрээндталууд рубль-төгрөгийнхамтарсанхөрөнгө оруулалтынсанг байгуулж томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлснээрхоёр улсын эдийн засгийнөсөлт, хөгжлийгдэмжихчухал ач холбогдолтой гэж үзэж байна. ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын саннь2011 онд ОХУ-ын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын санаачлагаар байгуулагдсанбөгөөд 40орчимтэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг ОХУ-ынэдийн засагт татан төвлөрүүлж,нийт 1.5 их наяд рублийн хөрөнгө оруулалтын багцыг удирдаж буй томоохон хөрөнгө оруулалтын сан юм. Ди Би Эм ассет менежмент ҮЦК ХХК ньМУХБ-ны охин компани хэлбэрээр 2017 онд байгуулагдсан бөгөөд Хөрөнгө оруулалтын санбайгуулах замаармэргэжлийн хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгийн удирдлагынүйл ажиллагаагМонголУлсад нэвтрүүлэх юм. Тус компани эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үр ашиг бүхий томоохон төслийг санхүүжүүлэх зорилгоор Үндэсний стратегийн хөрөнгө оруулалтын сан-г 2018 онд үүсгэн байгуулж үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байна. Мөн Ди Би Эм ассет менежмент ҮЦК ХХК олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татан төвлөрүүлэх зорилгынхоо хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 75.9 сая ам.долларын эх үүсвэрийн амлалтыг аваад байгаа юм.
БИЧИЛ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР ОЛГОСОН 10 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР ЗЭЭЛДЭГЧДЭЭС НЭХЭМЖИЛНЭ
2019-08-30 10:02:52 Нийтлэгдсэн: Эдийн засагНийслэлийнИТХ-ынТэргүүлэгчдийн хурлаар Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулах эрх олгох тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан 2014 онд байгуулан нийт 14.3 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг бөгөөд үүнээс 4 тэрбум гаруй төгрөг л эргэн төлөгдсөн аж. Үлдсэн 10 орчим тэрбум төгрөг огт төлөгдөөгүй байгаа учраас уг хөрөнгийг эргэн төвлөрүүлэх шаардлагатай тулгарчээ. Уг хөрөнгийг нэхэмжлэх эрх нь нийслэлийнИТХ-д байгаа тул тус эрхийг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газарт шилжүүлэхээр уг төслийг хэлэлцүүлсэн юм. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас дээрх хөрөнгийг нэхэмжлэх хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шаардах эрх байхгүй учраас боломжгүй гэсэн хариултыг өгсөн байна. Тиймээс ийнхүү нийслэлийнИТХ-ынТэргүүлэгчдийн тогтоолоор шаардах эрхийг нийслэлийн Хөдөлмөрийн газарт шилжүүлэх тогтоолын төслийг баталлаа. Өнөөдрийн хурлаар мөн нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Тодруулбал,Хан-Уул дүүргийнXXIIIхороондбайрлах 150 хүүхдийн ортой 144 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл, Чингэлтэй дүүргийн 83 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгуудыг тус тус бүртгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, тогтоол гаргалаа. Өнөөдрийн хурлаар мөн Ёслол хүндэтгэлийнгэрэгэ-г бүтээн гардуулах тухай асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотынзахирагчааражиллаж байсан нэр бүхий гурван хүнд болон одоогийн Засаг дарга С.Амарсайханнарт Ёслол хүндэтгэлийнгэрэгэ-г бүтээн гардуулах, хадгалуулах тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн юм. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй