МОНГОЛЫН НООЛУУРЫН КОМПАНИУД APPERAL TEXTILE SOURCING ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОВ

Монголын Ноос ноолуурын холбооны гишүүн Баялаг Өлзий ХХК, Кашмир холдинг ХХК, Сайнтүмэн кашмир ХХК, Сувд кашмир ХХК 2019 оны 8 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Торонто хотноо зохион байгуулагдаж буй олон улсын оёмол, сүлжмэл хувцасны Apperal Textile Sourcing Canada-2019 үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож байна. Канад Улсад 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ үзэсгэлэнд 5000 гаруй их дэлгүүр, сүлжээ дэлгүүр, топ брэндийн борлуулагчид, захиалагчид оролцож, 15 орны 300 гаруй үйлдвэрлэгч бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байна. 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Элчин сайд Я.Ариунболд тэргүүтэй төлөөлөгчид үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, Монголын ноолуурын компаниудыг танилцуулав. Баялаг Өлзий ХХК сарлагийн хөөвөр, Кашмир холдинг ХХК ноолуурын талаар болон Sustainable fibre alliance нэгдлийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв. Мөн 8 дугаар сарын 20-ны өдөр манай ноолуурын компаниуд загварын шоунд бүтээгдэхүүнээ танилцуулав. Apperal Textile Sourcing Canada-2020 үзэсгэлэн худалдаанд манай үйлдвэрлэгчид илүү олноор оролцоно гэж итгэж байгаагаа үзэсгэлэнгийн гүйцэтгэх захирал Жэсон Прэскот тэмдэглэв.

“Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодол ба брендинг-маркетинг”  олон улсын сургалт зохион байгуулна

НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага Европын Холбооны санхүүжилттэй Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Дэлхийн Сав баглаа боодлын байгууллага, Монголын Сав баглаа, боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодол ба брендинг-маркетинг сэдвээр олон улсын сургалтыг 2019 оны 8-р сарын 27, 29-нд зохион байгуулна. Сургалтын зохион байгуулах талууд өнөөдөр /2019.08.20/ уулзаж санал солилцов. Уулзалтад ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Сайдын зөвлөх Р.Жадамбаа, ХҮХБЗГ-ын дарга Т.Гантогтох тэргүүтэй албаны төлөөлөл оролцов. НҮБ-ынаж үйлдвэр хөгжлийн байгууллага ньДСБББ-тайбайгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийнхээ хүрээнд Дэлхийн сав баглаа боодлын байгууллагын Дэд Ерөнхийлөгч,экспертСохаАталлаболон Ерөнхий нарийн бичгийн дарга,экспертЙоханес Берхмаер нарыг Монголд ажиллуулж хүнсний аюулгүй байдлын хүрээнд сав баглаа боодлыг олон улсын стандарт, шаардлагын дагуу хэрхэн үйлдвэрлэх, хэрэглэх талаар болон сав баглаа, боодол нь өөрөөбрендинг, маркетингийн хэрэгсэл болох тухай нийт 6 Модуль сургалт хийх юм. Сургалтад хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, ялангуяа сүү, бяслаг, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд болон Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны гишүүн аж ахуйн нэгжүүдийг хамруулах юм. Сургалтыг 2 хэсэгтэйгээр буюу 8-р сарын 27-ндМонголын Бяслагурлаачдынхолбооны гишүүн үйлдвэрлэгчдэд Фромажери кафед, харин 8-р сарын 29-ндмах, сүү болон сав баглаа, боодол үйлдвэрлэгчдэд зориулан сургалтыг ХХААХҮЯ-д зохион байгуулна. Мэргэжилтнүүд 2019 оны 8-р сарын 20-31-ндМонголд ажиллах үеэрээ ХХААХҮЯ, мэргэжлийн холбоод, мах, сүү, бяслаг үйлдвэрлэгчид болон сав баглаа, боодол үйлдвэрлэгчидтэй биечлэн уулзаж мэргэжлийн зөвлөгөө өгнө. Мөн малчин айлд очиж Монголын уламжлалт сав баглаа, боодлын хэрэглээтэй танилцана. Монгол улсад сав баглаа боодлын үйлдвэрлэл хэрхэн хөгжиж буй талаар болон уламжлалт сав баглаа боодлын онцлог сэдвээр тус яамны хөнгөн үйлдвэрийн сав баглаа боодол хариуцсан мэргэжилтэн Д.Эрдэнэтуяаилтгэлтавьж хэлэлцүүлнэ. Түүнчлэн энэ үеэр МСББҮНХ-ныхүсэлтээрДСБББ-д албан ёсны гишүүнээр элсэх талаар хэлэлцэх юм. ДСБББ-ынДэд Ерөнхийлөгч хатагтайСохаАталлань Араб, Азийн орнуудад аж үйлдвэрийн хөгжил, сав баглаа, боодол, маркетинг, хүнсний аюулгүй байдлын асуудлаар 20 гаруй жил ажилласан туршлагатай мэргэжилтэн юм. Тэрбээр Харвардын Бизнесийн Сургуульд Стратегийн маркетингийн удирдлага сэдвээр мэргэшсэн. ДСБББ-ынЕрөнхий нарийн бичгийн дарга ноён Йоханес Берхмаер нь Сав баглаа, боодол болон хүнсний бүтээгдэхүүний түүхий эдийн нийлүүлэлтэд тавигдах чанарын хяналт сэдвээр Австри улсын Венийн Их сургуульд докторын зэрэг хамгаалсан. PACK EXPERTS нэртэй сав баглаа, боодлын зөвлөх компанийг үндэслэгч, АвстрийнСтандартчлалынХороонд сав баглаа, боодол хариуцсан аудитор, хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, сав баглаа, боодлын технологийн асуудлаар мэргэшсэн.

НҮБ-ЫН КОНВЕНЦИД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛОН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ

Бүгд Найрамдах Сингапур Улсад 2019 оны 8 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Зуучлалын үр дүнд байгуулах олон улсын маргаан шийдвэрлэх хэлэлцээрийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцид гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болон Дээд хэмжээний хурал зохион байгуулагдав. Сингапурын зуучлалын конвенц (Singapore Mediation Convention) хэмээн нэрлэгдээд буй энэхүү конвенцийг гурван жилийн хугацаанд 85 гишүүн-улсын дунд идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлсэний үр дүнд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2018 оны 12 дугаар сард баталсан. Олон улсын худалдааны эрх зүйн комисс (ЮНСИТРАЛ)-оос 2002 онд Олон улсын арилжааны Загвар хуулийг боловсруулсан бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг маргаан шийдвэрлэх хамгийн оновчтой, түргэн шуурхай, санхүүгийн алдагдал багатай арга зам хэмээн үздэг. Монгол Улсын хувьд тухай салбарын олон улсын конвенциудад нэгдэн орсон төдийгүй өөрийн улсын хууль тогтоомждоо зохих шинэчлэл, нэмэлт, өөрчлөлтийг оруулсаар ирсэн. Конвенцид гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд 70 гаруй улсын төлөөлөгчид оролцсоноос 46 улсын төлөөлөгчид Конвенцид гарын үсэг зурав. Монгол Улсаас Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ, дээд хэмжээний хуралд тус тус оролцов. Сингапур Улс энэхүү конвенцийг байгуулахад ихээхэн хүчин чармайлт гаргасан тул тус арга хэмжээнд онцгой анхаарал хандуулж зохион байгуулав. Улмаар хүндэтгэлийн арга хэмжээнд тус улсын Ерөнхий сайд Ли Хсиенг Лүүнг, Шадар сайд Хенг Сви Киат, Хууль зүй, дотоод хэргийн сайд К.Шанмугам зэрэг албаны хүмүүс оролцов. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайханд Бүгд Найрамдах Сингапур Улсын Хууль зүйн яамны төрийн тэргүүн сайд Эдвин Тонг бараалхаж, хоёр улсын хууль зүйн салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Айлын талаас олон улсын худалдааг хөнгөвчлөхөд чиглэсэн уг конвенцийн ач холбогдлыг дурдахын зэрэгцээ Монгол Улс Конвенцид ойрын хугацаанд нэгдэн орно хэмээн найдаж буйгаа илэрхийлэв. Сингапурын олон улсын зуучлалын хүрээлэнгээс энэ оны 8 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд Олон улсын худалдаан дахь зуучлалын мэтгэлцээний тэмцээн-ийг зохион байгуулж, улмаар 17 улсын 39 баг өрсөлдсөнөөс Монгол Улсын иргэн Батбаатарын Ариунсанаагийн оролцсон Mediation Work баг ялалт байгуулж, алтан медаль хүртэж, Сингапурын зуучлалын конвенцийн гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд оролцох эрхийг олж авав. Амжилттай оролцож, улсынхаа нэр хүндийг өргөсөн ирээдүйн хуулийн ангийн оюутан Б.Ариунсанаад Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан биечлэн баяр хүргэж, цаашдын хичээл сурлагад нь амжилт хүсэв.

70-ААС ДЭЭШ ОНООНЫ БОСГО ДАВСАН 59 ТӨСӨЛ, ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОРООНЫ ХУРЛААР ОРЖ БАЙНА

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд тус сангийн зүгээс сонгон шалгаруулалтын үе шат бүрт нээлттэй, ил тод, шударга зохион байгуулах тал дээр ихээхэн анхаарал хандуулж иргэд аж ахуй нэгжүүд сонгон шалгаруулалтын үйл явцад хяналт тавих боломжоор ханган ажиллаж байна. Мөн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлд жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдах боломжийг нэмэгдүүлэх талаас уян хатан, хэрэглэгчийн эрэлтэд нийцүүлэн ЖДҮ-зээлийн багц гаргаж, тус бүрт сонгон шалгаруулалтыг журмын дагуу явуулж байна. Энэ удаагийн сонгон шалгаруулалт нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтаар төслийн шаардлага, иж бүрдэл хангаж, дараагийн шатанд тэнцсэн 20.0 сая төгрөгнөөс дээш 100.0 сая төгрөгийн зээлийн багцад хамрагдах /ЖДҮ багц-3/ нийт 101 иргэн, аж ахуйн нэгжийн 12.6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг ЖДҮХСангийн мэргэжилтнүүд судлаж, төслийн урьдчилсан болон нарийвчилсан судалгааг хийж, батлагдсан хүснэгтийн дагуу үнэлгээ хийж дууслаа. Санд судлагдсанаас 87 иргэн, аж ахуйн нэгжийн 5.6 тэрбум төгрөгийн төслүүдэд төслийн урьдчилсан судалгааны болон нарийвчилсан судалгааны үнэлгээ хийгдэж, 70-аас дээш онооны босго давсан 59 төслийн 21 аж ахуйн нэгж 38 иргэн, аж ахуйн нэгжийн 3.7 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүхий төсөл шалгарч, эцсийн шат буюу төсөл сонгон шалгаруулах хорооны хуралд орохоор боллоо. ТСШХороонд төрийн бус байгууллагын 4 төлөөлөл, төрийн байгууллагын 3 төлөөлөл бүхий сангаас тусдаа бие даасан хороо ажиллаж нийт 3 шатны онооны дундажаар ихээс бага руу эрэмбэлэгдэн сангаас зээл авах эрх бүхий иргэн, аж ахуйн нэгжүүд шалгарах юм. Энэ удаагийн нарийвчилсан судалгаагаар сангийн мэргэжилтнүүд төсөл ирүүлэгчийн ажлын байран дээр буюу газар дээр нь багаараа очиж төслийн явц, хэрэгжилтийн байдалтай танилцаж цаасны төсөл бус жинхэнэ жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг сонгон шалгаруулах нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа ихээхэн онцлогтой юм. ЖДҮХСангийн зээлийн шинжилгээний аргачлал-Рейтинг модул Төслийн урьдчилсан болон нарийвчилсан үнэлгээг сангийн мэргэжилнүүд хийхдээ төслийн үр ашиг, өгөөж, барьцаа хөрөнгийн хүрэлцээ, тухайн салбарын төлөв байдал, ажлын байр бий болгох, төслийн эдийн засгийн тооцоололыг олон улсын ЖДҮ зээлийн болон санхүүгийн шинжилгээний арга, аргачлал, олон улсын 10P Spider model болон АХБ, ЕBRD-н боловсруулсан зөвлөмж, олон улсын рейтингийн үнэлгээг ашиглан шалгуур үзүүлэлтүүдийг монголын бизнес эрхлэгчдэд тохируулан рейтингийн үнэлгээг ашиглан урьдчилсан үнэлгээг нийт 15 үзүүлэлтийн 90 гаруй сонголт бүхий 100 хүртэл онооны системээр, нарийвчилсан судалгааг 14 үзүүлэлтийн 56 хэмжүүр бүхий 100 хүртэл онооны системээр үнэлж төслийн эрсдлийн үнэлгээг хиисэн болно. Төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд үе шат бүрт сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэх үүргийн хүрээнд ЖДҮХСанд 20.0-100.0 сая төгрөгийн зээл хүссэн иргэн аж ахуйн нэгжийн урьдчилсан судалгааны дүн болон нарийвчилсан судалгааны дүнг вэб хуудсаараа дамжуулан хүргэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийгhttp://smefund.gov.mn/news/9/single/246авах боломжтой. /Мөн иргэн аж ахуйн нэгж бүр вэб сайтан дээрх линк дээр дарж төслийн кодоо оруулан өөрийн төслийн явцтай танилцах, мэдээлэл авах боломжийг олгосон, нөгөөтэйгүүр үе шат бүрт иргэн, аж ахуйн нэгжийнбүртгэлтэй утасны дугаарт төслийн шалгаруулалтын үр дүнг мэссэж илгээн мэдээлж байгаа болно/

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.