ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСАГ, ШИНЖЛЭХ УХААН-ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МОНГОЛ, ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН БОЛОВ
2019-08-07 09:33:12 Нийтлэгдсэн: Эдийн засаг2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Гадаад харилцааны яаманд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын Ажлын хэсгийн хуралдаан болов. Хуралдаанд БНХАУ-ын Худалдааны яамны Азийн газрын дэд захирал бөгөөд ЗГХК-ын Хятадын талын Ажлын хэсгийн дарга Ян Вэйчюнь, Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал бөгөөд ЗГХК-ын Монголын талын Ажлын хэсгийн дарга Т.Жанабазар нар төлөөлөгчдөө ахлан оролцов. Ажлын хэсгийн хуралдаанаар БНХАУ-аас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй төслүүдийн явцыг түргэтгэх, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Монголын уул уурхайн бус бараа бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, эрчим хүч, дэд бүтэц, тээврийн хамтын ажиллагааг урагшлуулах, манайхаас БНХАУ-д экспортлох махны хоригийг цуцлах асуудлыг шуурхай шийдвэрлэх, Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулах зэрэг асуудлаар санал солилцож, тодорхой ажлуудыг урагшлуулах талаар нэгдсэн ойлголтод хүрэв. БНХАУ-ын төлөөлөгчид БНХАУ-ын Засгийн газраас олгож буй буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй зарим төслүүдийн үйл явцтай танилцав.
20 тэрбум төгрөгөөс доош мөнгөн дүнтэй төсөл хөтөлбөрийг Арилжааны банкаар дамжуулан санхүүжүүлнэ
2019-08-05 09:25:54 Нийтлэгдсэн: Эдийн засагМонгол Улсын Хөгжлийн банкнаас зээлийн хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд хуулийн болоод бодлогын шаардлагадаа зарим өөрчлөлтийг оруулж шаардлага хангасан төсөл хөтөлбөрт санхүүжилт олгох болсноо МУХБ-ны удирдлагууд мэдэгдсэн. Арилжааны банкуудын бие даан санхүүжүүлэх боломжгүй, далайцтай, эдийн засагт том хэмжээний өөрчлөлтийг бий болгох, олон тооны ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор 20 тэрбум төгрөг эсхүл түүнтэй тэнцэх гадаад валютын дүнгээс дээш хэмжээтэй санхүүжилтийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлэх юм. Харин20 тэрбум төгрөгөөс доош мөнгөн дүнтэй төсөл хөтөлбөрийг Арилжааны банкаар дамжуулан зээлэхээр бэлтгэл ажлууд хангагдаж байна. Өмнө нь ч дамжуулан зээлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж ирсэн. Түүнчлэн дунд, урт хугацаанд шаардлага хангасан Эрчим хүчний салбар, ХАА-н салбар, Уул уурхайн бус экспортын төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээс гадна МУ-ын хүн амын амьдралд шууд нөлөө үзүүлэхүйц томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ. Тухайлбал Газрын тос боловсруулах үйлдвэр, Агаар, хөрсний бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэн ажиллах юм.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА МОНГОЛ-АМЕРИКИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2019-08-02 09:39:42 Нийтлэгдсэн: Эдийн засагМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсад хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулах сонирхолтой АНУ-ын бизнес эрхлэгчид болон тус улсын төрийн байгууллагын төлөөлөгчидтэй ажил хэрэгч уулзалт хийв. АНУ-ын хөрөнгө оруулагчид Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчны талаар Төрийн тэргүүнээс сонирхсон асуултаа асууж, илэн далангүй ярилцсан юм. Ялангуяа, Монгол-АНУ-ын харилцаа шинэ түвшинд гарч Стратегийн түншлэлийн түвшинд хүрэхээр зарласан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татаж байлаа. Төрийн тэргүүн Монгол Улсад хөрөнгө оруулах, бизнесээ эрхлэх боломж өргөн байгаа гэдгийг хэлж, тэр дундаа хөдөө аж ахуй, өндөр технологи, эрүүл мэнд, уул уурхай зэрэг салбарт хөрөнгө оруулахдаа технологи нэвтрүүлэх, боловсруулах үйлдвэр байгуулахад онцгойлон анхаарах хэрэгтэйг тодотгон хэллээ. Уулзалтад, АНУ-ын Төрийн Департамент, Худалдааны яам, Мянганы сорилтын сан, Дэлхийн банк, Монсүүн Блокчайн, Вүүд Капитал партнерс, Рио Тинто, Боинг зэрэг хувийн болон төрийн хэвшлийн төлөөлөгчид оролцов.
Европын Сэргээн босголт хөгжлийн банктай хамтарч Орлогод нийцсэн орон сууц барих төсөл хэрэгжүүлнэ
2019-07-31 09:24:47 Нийтлэгдсэн: Эдийн засагНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийтийн тээврийн парк шинэчлэх төсөл болон Орлогод нийцсэн орон сууц барих асуудлаар /2019-07-30/ Европын Сэргээн босголт хөгжлийн банкны (ЕСБХБ) Суурин төлөөлөгч Ирина Кравченкотой уулзлаа. Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэл төсөлд ЕСБХБ нь 40 хүртэлх сая ам.долларын санхжүүжилт хийх боломжтой бөгөөд үүний 28 сая ам.доллар нь хөнгөлттэй зээл, 12 сая ам.доллар нь буцалтгүй тусламж байх аж. Парк шинэчлэлтийн хүрээнд эхний ээлжинд 100 автобус шинээр авах бөгөөд тэдгээрийн тодорхой хэсгийг сургуулийн автобус болгох талаар хотын Захирагч санал болголоо. Түүнчлэн одоо ашиглаж байгаа нийтийн тээврийн хэрэгслийн эгнээ, төмөр замын депогийн тоног төхөөрөмж нийлүүлэх, мөн эдгээр төслийн бэлтгэл, хэрэгжилтийн техникийн туслалцааг санхүүжүүлэх юм байна. Орлогод нийцсэн орон сууц барих төслийн хүрээнд Европын Сэргээн босголт хөгжлийн банкны 25 сая ам.долларын санхүүжилтээр 700 айлын орон сууц барих ажлыг яаралтай эхлүүлэхээр боллоо. Уг төслийн бүтээн байгуулалтын байршлын талаар хоёр тал санал солилцоод Ханын материал орчимд байх нь илүү тохиромжтой хэмээн санал нэгдлээ. НийслэлийнЗДТГ-ынХэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Урамшууллын баримтаар 2019 онд ноос худалдан авах эрх бүхий боловсруулах үйлдвэрүүдийн жагсаалтыг нийтэд мэдээлж байна
2019-07-29 10:04:50 Нийтлэгдсэн: Эдийн засаг1 Алтайн сүрлэг пирамид ХХК 48 Мөнх тулгат очир ХХК 2 Алтайн түмэн сүрэгтэн Хоршоо 49 Наран золбоот кашмир ХХК 3 Анжел фелтинг ХХК 50 Натурал файбр ХХК 4 Арвижих хөхий Хоршоо 51 Ноос ирээдүй ХХК 5 Баатар хайрхан эсгий ХХК 52 Ноосон зангилаа Дундын Хоршоо 6 Багануур эсгий ХХК 53 Нөөлөгт хайрхан ХХК 7 Бампүлс ХХК 54 Нүүдэлчин дулаалга ХХК 8 Бат баян дагналтай ХХК 55 Нүүрэнтэйн эсгий ХХК 9 Бат цагаан эсгий Хоршоо 56 Нэхээсгүй эдлэл ХК 10 Баян гичгэнэ Хоршоо 57 Орхон эсгий Хоршоо 11 Баялаг өлзий ХХК 58 Өвхийн буян Хоршоо 12 Богд бүгийн гэзэг ХХК 59 Өлзий цагаан ХХК 13 Бор майхан Хоршоо 60 Өлзийт нуур дэлгэрэх Хоршоо 14 Бохирго даваа ХХК 61 Өнө мөнх өргөө ХХК 15 Буян булаг өрнөх Хоршоо 62 Өүлэн эх Хоршоо 16 Бүлээн ус эрдэнэ Хоршоо 63 Самын ухаа ХХК 17 Гаваа мөнхцэцэг ЖДҮЭ 64 Сор кашмир ХХК 18 Гал мичид Хоршоо 65 Суман оргил Хоршоо 19 Галт бадрах ХХК 66 Таймлесс ХХК 20 Гэцэл Хоршоо 67 Талын цагаан эсгий ХХК 21 Далибарай ХХК 68 Тахилт эрдэнэ ЖДҮЭ 22 Дархан бурхантын эсгий ХХК 69 Тод оймс ХХК 23 Дөрвөлжийн бэл ХХК 70 Тоом ундрах Хоршоо 24 Дөрвөн булаг увс ХХК 71 Тунгалаг төргөн Хоршоо 25 Дөрөөнуурын шим ХХК 72 Тэнгэрийн бэрээ од ХХК 26 Дулаан бэлэг Хоршоо 73 Улаанбаатар хивс ХК 27 Ентүм ХХК 74 Ундрах төхөм ХХК 28 ЕСБ ХХК 75 Уран нинж ХХК 29 Жавхлант гүрэм Хоршоо 76 Уран самба Хоршоо 30 Жана ауыл Хоршоо 77 Үлэмж кашмир ХХК 31 Жаргалантын итгэлцэл Хоршоо 78 Файн ноос ХХК 32 Жи эс эф ХХК 79 Хайрхан хүрэн чулуу ХХК 33 Жонон мөнх ХХК 80 Хатант интернэшнл ХХК 34 Завхан сартуул ноос ХХК 81 Хөвчийн найтуур Хоршоо 35 Замбалгарамын гомёо ХХК 82 Хөх чулуут хайрхан ХХК 36 Кашмир холдинг ХХК 83 Хурнуурын булаг Хоршоо 37 Кенже дара ХХК 84 Хяргас Хоршоо 38 Лидер кашмир ХХК 85 Чойр хайрхан ХХК 39 Лхагважав баярцэнгэл ЖДҮЭ 86 Эвт түмэн ХХК 40 Лхамжав баяраа ЖДҮЭ 87 Эко ноос ХХК 41 Маду ХХК 88 Энх тайвны эвсэг хүчтэнүүд Хоршоо 42 Могол ноос ХХК 89 Эрдэнийн есөн ундарга ХХК 43 Монгол баялаг ЖДҮЭ 90 Эрдэнэт текс ХХК 44 Монгол текстайл ХХК 91 Эрхэт тунамал ХХК 45 Монгол эсгий ЖДҮЭ 92 Эсгий дулаалга Хоршоо 46 Монпеллетс ХХК 93 Янжинноров Хоршоо 47 Мөнгөн зээг Хоршоо 94 Янмал ХХК
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй