“МЭССЭ ШТУТГАРТ” КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2019-05-17 09:48:21 Нийтлэгдсэн: Эдийн засагГадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын аялал жуулчлал,үйлчилгээний чигэлэлээр ажилладаг Мэссэ Штутгарт компанийн гүйцэтгэх захиралРоланд Блейнрот нарын төлөөлөгчдийгхүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр 2021 онд Штутгарт хотноо болохолон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн яармагтМонгол улсхамтрагчаар оролцох, монгол орны аялал жуулчлалын салбарын цаашдын хөгжлийн асуудлаар санал солилцлоо.Энэхүү үзэсгэлэнд 2019 онд 260 мянган зочид, 1500 орчим хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцох урьчилсан тооцоо байгаа юм байна. Гадаад харилцааны сайдД.Цогтбаатар аялал жуулчлал болмонгол орны хувьд эдийн засгийн чухал салбарболохыг тэмдэглээд,европынэдийн засгийн томоохон бүс нутагт болох үзэсгэлэнд урьж байгаад талархлаа илэрхийлэв.
Элчин сайд Ц.Жамбалдорж энэ сарын 11-ний өдөр Италийн Лигурия мужийн Сестри Леванте хотод үйл ажиллагаа эрхэлж буй боловсруулах үйлдвэр, тухайлбал чидун жимсний тос, дарсны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Лигурия муж нь Италийн хойд хэсэг дэх Газрын дундад тэнгисийн тааламжтай уур амьсгалтай хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн бүс нутаг юм. Уг арга хэмжээний үеэр Сестри Леванте хотын дарга Валентино Гио Элчин сайд Ц.Жамбалдоржийг хүлээн авч уулзаж, хоёр талын онцлогт тохирох хамтын ажиллагаа, ялангуяа соёл, хүмүүнлэг, хөнгөн үйлдвэрийн салбарт холбоо тогтоож, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Италийн Тоскана муж дахь Монгол Улсын Өргөмжит консул Пиеро Бардаццигийн санаачилгаар зохион байгуулсан арга хэмжээний үеэр Оливикола Сестресе чидун жимсний үйлдвэр, Кантине Биссон дарсны үйлдвэрийн үйл ажиллагаатай тус тус танилцав. Монгол, Италийн хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Сестри Леванте хотын захиргаанаас Элчин сайд Ц.Жамбалдоржийг Милитантес Эклисэа-гийн медалиар шагнасныг гардуулав.
Нийслэлчүүдийн хүнсний аюулгүй байдлыг хангах асуудлаар хот салбарын яамтай хамтран ажиллана
2019-05-16 11:05:17 Нийтлэгдсэн: Эдийн засагМонгол Улсын хүн амын тал хувь нь оршин сууж буй Улаанбаатар хотын асуудлыг хот дангаараа шийдэхэд хүндрэлтэй болсон учраас Засгийн газар, яамдтай хамтран ажиллаж, бодлого, зорилт, үйл ажиллагаагаа уялдуулах шаардлагатай гэдэг байр суурийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан баримталж буй. Энэ хүрээнд хотын Захирагч өнгөрсөн долоо хоногт Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд Б.Мөнхбаатар тэргүүтэй салбарын удирдлагуудыг нийслэлийн ЗДТГ-ын байранд хүлээн авч уулзан, 100 мянган айлын орон сууц зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх асуудлаар хэлэлцэж тохирсон билээ. Тэгвэл энэ удаад нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан болон тус яамны холбогдох газрын дарга нартай ажил хэргийн уулзалт зохион байгуулав. Уулзалтаар газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, мал эмнэлэг, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын асуудлуудаар мэдээлэл хийж, санал солилцоод, зарим чиглэлээр талуудын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо. Хотын Захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын хүн амын хүнсний аюулгүй байдал, ханган нийлүүлэлт, хадгалалт, боловсруулалт, түүнтэй холбоотой нийслэлээс авч хэрэгжүүлэх арга хэмжээг Засгийн газар, ХХААХҮЯ-ны бодлого, шийдвэртэй уялдуулах зайлшгүй шаардлагатай байна. Нийслэлийн удирдлагуудын зүгээс иргэд, оршин суугчдыг чанартай, эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр хангахын тулд орон нутгийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Улаанбаатар хотын баруун, зүүн хоёр талд 21 аймгуудтайгаа холбосон хүнсний хангамжийн томоохон худалдааны түгээлт, нийлүүлэлтийн цэгийг барьж байгуулах саналтай байна. Тиймээс энэ бодлого, шийдвэр, төлөвлөгөөгөө салбарын яамтайгаа хамтарч хэрэгжүүлэх нь чухал гэж үзэж байна хэмээн уулзалтын эхэнд онцолсон. Энэ асуудлаар салбарын сайд холбогдох газар, хэлтсийнхээ судалж, саналаа нэгтгэн боловсруулахыг даалгалаа. Энэ үеэр талууд Улаанбаатар хотод төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор төв байгуулах талаар болон нийслэлд махны үнийг тогтворжуулах боломжийн тухай, 2020 оны хаврын мах бэлтгэл, нөөцлөх ажлыг зохион байгуулах асуудлаар харилцан санал солилцлоо. Сонсголонгийн гүүрнээс баруун гар тийш эргэх уулзвар хүртэлх 10 га газарт 20 тонн хүнсний бүтээгдэхүүн хадгалах агуулах зоорь, худалдааны цогцолбор байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Уг төслийн хөрөнгө оруулалтыг хаанаас шийдэхээ хэлэлцэж байгаа бөгөөд төсөл хэрэгжсэнээр төмс хүнсний ногоо, жимс жимсгэнийн худалдаан дахь ченжийн тогтолцоог халах бүрэн бололцоотой, төрийн худалдан авалтыг нэг дороос хийж, баталгаатай эрүүл, аюулгүй хүнсээр нийслэлийн хүн амыг хангах боломжтой гэдгийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Болорчулуун хэллээ. Ард иргэдээ дөрвөн улирлын турш хүнсний нарийн ногоогоор тасралтгүй хангах зорилгоор ЗГХЭГ-аас өгсөн чиглэлийн дагуу БНХАУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалттай Тяньжин Фүүдс компанийн хүлэмжийн аж ахуй эрхлэх төслийн талаар санал солилцож, хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болов. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
“Улаанбаатар хотын Тогтвортой хөгжлийн зорилтууд” бичиг баримтын төслийг НИТХ-аар батлуулахыг хотын Захирагчаас хүслээ
2019-05-15 08:41:40 Нийтлэгдсэн: Эдийн засагНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкманыг хүлээн авч уулзлаа. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр болон Улаанбаатар хот хоёрын хооронд 2016 онд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу Тогтвортой хөгжлийн зорилтуудыг Улаанбаатар хотноо нутагшуулах нь төслийн үйл ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг энэ үеэр хөндөн, санал солилцов. Уулзалтын эхэнд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/671 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөхүүдтэй хамтран боловсруулж бэлэн болгоод буй Улаанбаатар хотын Тогтвортой хөгжлийн зорилтууд бичиг баримтын төслийг НИТХ-аар батлуулахыг хотын Захирагчаас хүслээ. Мөн НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр нь Улаанбаатар хоттой нягт хамтран ажиллаж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг нутагшуулах, хэрэгжилтийг хурдасгах тал дээр дэмжлэг үзүүлэн, үргэлжлүүлэн хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Тогтвортой хөгжлийн зорилт хөтөлбөр бол манай улсын хувьд хамгийн чухал ач холбогдолтой, үр дүнгээ өгөхүйц хөгжлийн баримт бичиг юм. Төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна хөгжлийн томоохон урт хугацааны зорилтыг ирээдүйн хот төлөвлөлт, эдийн засаг, нийгмийн хөгжлийн бусад бүхий л салбарт үйл ажиллагааг өргөжүүлэн, үр дүнтэй явуулахад энэ баримт бичиг, судалгаа, төлөвлөлтийн зорилтууд хамгийн чухал үүрэгтэй. Тиймээс бид уг баримт бичгийг НИТХ-аар оруулж, батлуулах ажлыг ойрын хугацаанд хийнэ хэмээв. Мөн нийслэлийн Инноваци технологийн газарт хүсэлт гаргаж, бүртгүүлээд буй залуучуудыг дэмжих, бизнес эрхлэх боломж олгохын зэрэгцээ тэднийг сурч дадлагажих орчныг бүрдүүлэх болон иргэд, олон нийт рүү чиглэсэн, нийгмийн сайн сайхны төлөө олон ажил, дэд хөтөлбөрүүд дээр цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хамтарна гэдэгт итгэлтэй байгаагаа хотын Захирагчийн зүгээс НҮБ-ын суурин төлөөлөгчид илэрхийллээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Хотын Захирагч ХХААХҮ-ийн сайдтай уулзаж, хамтран ажиллах чиглэлүүдээр санал солилцов
2019-05-15 08:38:16 Нийтлэгдсэн: Эдийн засагНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй ажлын албаныхан өчигдөр Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан болон тус яамны холбогдох газрын дарга нартай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, мал эмнэлэг, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын асуудлуудаар мэдээлэл хийж, санал солилцов. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Улаанбаатар хот, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцож, үйл ажиллагаагаа уялдуулах, цаашид тулгамдаж байгаа олон асуудлуудыг хамтарч шийдэх ажил хэрэгч уулзалт болж байгаад баяртай байна. Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд үйлдвэр, технологийн паркууд, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн оновчтой бодлого чухал нөлөөтэй тул та бүхэнтэй хамтран зарим шийдлүүдийг гаргах хэрэгтэй байгаа юм. Хотын асуудлыг хот дангаараа шийдвэрлэхэд хүндрэлтэй болсон. Үүнд Засгийн газар, салбарын яамны оролцоо чухал. Тийм учраас УИХ, Засгийн газартай хамтарч, нийслэлийн тулгамдсан асуудал болох эрх зүй, эдийн засаг, аж ахуй, дэд бүтцийн асуудлууд дээр бодлого үйл ажиллагаагаа нэгтгээд ажиллах нь чухал байна гэлээ. Талууд мал эмнэлгийн лабораторийн болон үйлчилгээний барилга байгууламж, үйлдвэрлэл, технологийн паркуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр-ийг хэрэгжүүлэх хүрээнд нийслэл дэх эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээл, төсөл, хөтөлбөрт хамруулах ажлыг хамтран зохион байгуулах, үйлдвэрлэл, инновацын чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэрэг ажлыг хурдацтай эхлүүлэх тал дээр хамтрахаар боллоо. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хотын удирдлагын зүгээс санал тавьсан төсөл хөтөлбөрүүдэд хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд, газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, мал эмнэлэг, шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын салбарт хэрхэн хамтарч ажиллах талаар саналаа нэгтгэв.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй