Хѳтлѳгч Б.Тѳгѳлдѳр агсантай холбоотой давж заалдах шатны шүүх хурал маргааш болно
2020-12-09 11:49:49 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйМонголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн Гэрэлтэй цонх үдшийн хѳтѳлбѳрийн хѳтлѳгч Б.Тѳгѳлдѳр хоёр жилийн өмнө бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Уг хэргийг эргэн сануулахад, 2018 оны арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 1-нд шилжих шѳнѳ Сүхбаатар дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэрт байрлах, Бид ББСБ-ын оффисын ажилтан Батзориг, Тод-Эрдэнэ нар бүлэглэн талийгаачийн амь насанд хүрсэн нь мѳрдѳн байцаалтын явцад тогтоогдсон юм. Тийнхүү уг хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хэргийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл /хүнийг алах/-ийн 2 дах хэсгийн 2.11 /бүлэглэж/-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон яллаж, 2019 оны дөрөвдүгээр сард Сүхбаатар Дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүхэд хүргүүлснээс хойш хэргийг шийдвэрлэх явц эрс удааширч, шүүх хурал олон дахин хойшлогдсон байдаг. Ийнхүү 2020 оны есдүгээр сарын 1-нд уг хэргийн анхан шатны шүүх хурал болж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тус ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгон хѳнгѳрүүлэн зүйлчилсэн байдаг. Тэгвэл Тод-Эрдэнэ, Батзориг нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал маргааш товлогдоод байна.
Хот хооронд зорчих хүсэлтээ гаргасан иргэдийн анхааралд
2020-11-30 11:00:14 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйУлаанбаатар хот болон аймаг, орон нутагт хязгаарлалтад байгаа 85000 иргэд зорчих хүсэлтээ ирүүлжээ. Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг батлагдсан түр журмын хүрээнд оршин суух газарт нь буцаах зохион байгуулалтын арга хэмжээг монгол улсын засгийн газар, зам, тээврийн хөгжлийн яам холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Хүсэлт гаргасан иргэд дараах зүйлсийг анхаарах ёстой. Үүнд: Иргэн та гар утас болон цахимаар www.119.mn-руу орж Улаанбаатар хотоос орон нутагт зорчих, орон нутгаас нийслэл хот руу зорчих болон аймаг, сум хооронд зорчих хүсэлт бүртгэх, шинжилгээ өгөх газраа сонгож, цаг товлоно. Товлосон газраа, товлосон цагт очиж шинжилгээгээ өгнө. Шинжилгээний хариуг www.119.mn-ээс Шинжилгээний хариу авах цэснээс регистерийн дугаараар шалгаж авна. Шинжилгээ өгч хариу авсаны дараа 48 цагийн дотор та хот хооронд зорчих хөдөлгөөнд оролцох шаардлагатай. Та нийтийн тээврийн үйлчилгээгээр зорчих бол тасалбараа www.eticket.transdep.mn рүү орж захиална. Билетээ захиалж авсаны дагуу товлосон өдөр, цагтаа явах газраа очиж нийтийн тээврийн унаанд бүртгэлээ баталгаажуулан сууна. Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримталж явах тул хувийн бэлтгэлээ сайтар хангах шаардлагатай. Очих газраа очиж гэрийн тусгаарлалтад 14 хоног байх ба хайртай дотны хүмүүстээ халдвар дамжуулж бусдад тараахгүйн тулд заавар журмыг сайтар баримтлана. Очсон газраа эмч, эрүүл мэндийн байгууллагад хандаж Ковид-19-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд дахин хамрагдана. Хязгаарлалтын дэглэмд байгаа нийт 85000 иргэдээс 76000 иргэн Улаанбаатараас орон нутаг, орон нутгаас Улаанбаатар хүрэх 14 аймгийн төвийн чиглэлд Автотээврийн үндэсний төвийн гэрээт албан ёсны тээврийн хэрэгслээр зорчихоор хүсэлтээ ирүүлсэн бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан иргэдийг тээвэрлэхээр бэлтгэл ажлыг бүрэн хангаж, төлөвлөлт хийгээд байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 304 тээврийн хэрэгсэл 427 жолооч , орон нутагт 216 тээврийн хэрэгсэл 384 жолооч ажиллахад бэлэн байгаа талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Иймд шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд тээврийн хэрэгслийг хангалттай байгаа учир дараах зурагт үзүүлсэн схемийн дагуу халдвар, хамгааллын дэглэмийг сахиж үйлчлүүлэхийг мэргэжлийн байгууллагуудаас санууллаа. Тээвэрлэлттэй холбоотой асуудлаар Автотээврийн үндэсний төвийн1900-1234тусгай дугаарт залгаж мэдээлэл авах боломжтой юм байна. Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулахдаа Драгон ЗТТ, Лавай ЗТТ, Тэнгэр ЗТТ төвүүдээс 08:00-16:00 хооронд зохион байгуулна. Тээвэрлэлтийн хуваарийг доор зургаар үзүүлэв. Архангай аймагт халдвар илэрч, УОК-оос хөл хорио тогтоох шийдвэр гарсантай холбогдуулан тус чиглэлд тээвэрлэлт зохион байгуулахгүй гэжЗам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас мэдээллээ.
Эмоцийн тоглолт үзсэн, GGS караокегоор үйлчлүүлсэн иргэд эрүүл мэндийн байгууллагад ХАНДААРАЙ
2020-11-20 11:35:34 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйӨнөөдрийн байдлаарманай улсад гарсан дотоодын халдварын тоо 120 боллоо.Дотооддоо батлагдсан тохиолдлыг харахад ямар нэгэн хэлбэрээр халдвар батлагдсан бүх нутаг, халдвар авсан хүмүүстэй ойрын хавьтал болсон гэдгийгА.Амбасэлмаа хэллээ. 2020 оны аравдугаар сарын 30, 11 дүгээр сарын 1-нд Дархан Уул аймагт зохион байгуулагдсан тэмцээн бусад үйл ажиллагаа 2020 оны 11 дүгээр сарын 8-нд Соёлын төв өргөөнд Эмоци продакшны тоглолт 2020 оны арваннэгдүгээр сарын 9-ны 17.00 цагаас арваннэгдүгээр сарын 11-ний 03.00 цаг хүртэл Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо Арслантай гүүрний баруунд хойно Багшийн хөгжлийн ордны чанх хойд талд байрлах Говь гурван сайхан буюу GGS караокегээр үйлчлүүлсэн иргэд ЭМЯ-ны 119, ХӨСҮТ-ийн 80086829 утсаа холбогдоно уу. Халдварын голомтуудын ойрын болон хоёрдогч хавьтлуудыг тогтоох ажил үргэлжилж байна. Дээрх гурван маршрутаар зорчсон, үйлчлүүлсэн хүмүүсард иргэдийн дунд халдварын голомтыг тэлэх, халдвар тараах эрсдэлтэйг ухамсарлан ойлгож зөвлөгөө авч, шинжилгээ өгөөрэй гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Хүүхдийн 100 мянган төгрөгийг ӨНӨӨДРӨӨС шилжүүлж эхэлнэ
2020-11-17 11:12:22 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйХүүхдийн 100 мянган төгрөгийг өнөөдрөөс шилжүүлж эхэлнэ гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. Улсын онцгой комиссын өчигдрийн ээлжит шуурхай хуралдаанаар Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, явцын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, үүнийхээ дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Халамжтай холбоотойгоор Өчигдрийн байдлаар 242 мянган хүнд 4.8 тэрбум төгрөгийн хүнсний талон /том хүнд 32 мянга, хүүхэд 8,000/ олгоод байна. Мөн халамжийн мөнгийг иргэдийн данс руу нь шилжүүлсэн бөгөөд маргаашаас хүүхдийн 100 мянган төгрөгийг шилжүүлж эхлэх юм гэдгийг ЗГХМХХ-ээс мэдээллээ.
УБ-Ховд руу ирсэн ачааны автобусанд арав гаруй хүн нууцаар явжээ
2020-11-16 10:59:26 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйКоронавируст халдвар дотоодод гарсантай холбоотойгоор Улсын онцгой комиссоос улс орон даяар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Нийслэл хот болон орон нутагт орох гарах хөдөлгөөнийг хаан хатуу хөл хорионы дэглэм хэрэгжүүлж байгаа. Тэгвэл хорио цээрийн энэ үед Улаанбаатараас Ховд аймаг руу хүнсний зүйл тээвэрлэсэн гэх хоёр автобусанд10 гаруй хүнийг нууцаар тээвэрлэн, аймгийн Бичигтийн боомтод очсон зөрчил өчигдөр гарсан талаар орон нутгийн khovd.mn сайт мэдээллээ. Мэдээллийн дагуушалгаж, иргэдийг Ховд аймгийн Дарви сумаас цагдаагийн хяналт доор Жаргалант сум руу хүргэсэн талаарх мэдээллийг Ховд аймгийн Цагдаагийн газраас өглөө. Энэ дагуу мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж,Жаргалант сумын Цамбагарав багийнЦагаан уул сувиллын газарт тухайн иргэдийгтусгаарлаж, коронавирус илрүүлэх PCR шинжилгээ авч ажиллаж байгаа аж.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй