Хулгайн хэргүүдийг шуурхай илрүүлжээ

Энэ сарын 08-ны 12:14-д СХД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт Таксинд гар утсаа мартаж буулаа. Шалгаж өгнө үү гэж иргэнээс ирүүлсэн дуудлагын дагуу шалгахад СХД-ийн харьяат 58 настай Б гэгч нь иргэний гар утсыг өөрийн эзэмшлийн автомашины хаалганд нуусан байсаныг нохойн төлөөлөгч, дэслэгч Х.Шинэбаяр Уран дуудлагатай нохойгоор илрүүлэн хэргийг Сонгино хайрхан дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж байна. Мөн СХД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс тус дүүргийн 8-р хороонд байрлах Очирсуврага дэлгүүрт хулгайч байна гэсэн мэдээллийг наймдугаар сарын 08-ны 02:31-д авч шалгахад: БНД-ийн харьяат 33 настай О бусды эзэмшлийн дэлгүүрт хууль бусаар нэвтэрч хулгай хийж байсныг үйлдэл дээр нь барьсныг Сонгино хайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2-р хэлтэс шалгаж байна. Нийтэлсэн:Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барина

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр болж,Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг хэлэлцлээ. Тодруублал, 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн-г үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй байдлаар барихаар төлөвлөж байна. Үндэсний их баяр наадмаас гадна олон улсын спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, уран сайхны арга хэмжээ явуулах боломжтой, жилийн дөрвөн улиралд ажиллах цэнгэлдэх хүрээлэнгийн загвар, зургийг шалгаруулах уралдаан зарлах юм. Шинэ цэнгэлдэх хүрээлэнг ХУД-ийн нутаг дэвсгэр, Нисэх, Яармагийн замын аюулгүйн тойргийн зүүн урд, эсвэл СХД-ийн нутаг дэвсгэр, Хүй долоон худаг, Монгол наадам цогцолбор орчимд барьж 2021 оны Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих, холбогдох санал, шийдвэрийн төслийг төсөв, санхүүгийн тооцооны хамт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ахлан ажиллаж байна. Нийтэлсэн:Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 8-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱ 11:00-17:00 цагт:БЗД 10, 28-р хороо Мягмар АОС, Хужирбулан орчмоор ⏱ 10:30-17:00 цагт:БЗД 8, 12, 13, 22-р хороо МИК лаборатори /10 кВ/, Жанжины 26, Төмөр замын 1, Чулуун овооны 1-8, Чулуутын 1-8, Улаанхуарангийн 7/А, Б, Дүүрэгийн 6-9-р гудамжууд, Алтан тэвш АОС, 14-р хорооллын 62, 99, 119, 15-р хорооллын 89, ЭТӨЧ 81, 107, 16-р хорооллын 50, 60, Энхтайваны 101-110, 127/1-8, Данзангийн 3, Икс апартментын 4/А-D байрууд, БХЯ-ны БЗА, ШУА-ийн Түүх археологи, Физик технологи, Биологи, Хими, химийн технологийн хүрээлэнгүүд, БО хэмжилзүйн төв, МУИС-ийн Цөмийн судалгааны төв, ЗХЖШ-ын 052-р анги ҮАА хэлтэс, Цэргийн төв эмнэлэг, Үндэсний архивын газар, Амгалан амаржих газар, Энэрэл эмнэлэг, ЦАБ СӨХ болон эдгээрийн ойр орчмоор СҮХБААТАР ДҮҮРЭГ ⏱ 10:30-20:00 цагт:СБД 8-р хороо Амила цэцэрлэг, Иргэн Батсуурь, Батцэцэг, Батдорж, Баттөгс, Эрхийн хөршүүд СӨХ, МУИС ХБ-5, ОБ-3, 4, 5, ОСНААУГ-ын ХҮТ-5, ЭЗДС, Улаанбаатар зам засвар арчлалт, Эмнэлгийн техник, Цогт баясах үйлс, Гастрологи ХХК-ууд, Очир СӨХ, Дүрслэх урлагийн сургууль болон эдгээрийн ойр орчмоор ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 10:30-20:00 цагт:ЧД 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУБ, Иргэн Шижирбаатар, Бумбаа /дэлгүүрүүд/, 103-р цэцэрлэг, Чингэлтэй аз, Элбэг дулаан ХХК-ууд, Иргэн Мягмарсүрэн, Даян, Баярхүү, Сандмаа болон эдгээрийн ойр орчмоор БАЯНГОЛ ДҮҮРЭГ ⏱ 11:00-18:00 цагт:БГД 4, 6-р хороо 10-р хороолол 16-25, 101-105, ХД-ийн 27, ТЭЦ-ийн 47, 81-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор ХАН-УУЛ ДҮҮРЭГ ⏱ 11:00-18:00 цагт:ХУД 4-р хороо Яармагийн 2-р буудал, Бизнесийн дээд сургууль, Мөрөөдлиийн дээд сургууль 63-р сургууль, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, ББСХ, Алтай хангай ХХК-ууд, Нийслэлийн түргэн тусламж болон эдгээрийн ойр орчмоор ТӨВ АЙМАГ ⏱ 09:00-18:00 цагт:Аргалант сумын Хаан банк, Молцог шим ХХК, Төрийн банк, Иргэн Дамдин, Мобиком, Жимобайл, Петровис ШТС, Жикс 1, 2, 3, Тусжин, Молцог элс жуулчны бааз, Хос бэрс, Лунобатор, Тахь 1, 2 ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор ⏱ 09:30-18:00 цагт:Баянцагаан сум болон Шохой чулууны үйлдвэр, Минералплас ХХК орчмоор ⏱ 10:00-18:00 цагт:Баяндэлгэр сум Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. Цахим үйлчилгээ:http://my.tog.mn Мэдээлэл, лавлагаа авах утас:70047004 Нийтэлсэн:УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

Хонконгт байгаа монгол иргэдийн анхааралд!

Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Admiralty, Mong Kok, Shatin, Tai Po, Tsuen Wan, Wong Tai Sin, Tuen Mun зэрэг 7 дүүрэг дүүрэгт жагсаал цуглаан зохион байгуулж байна. Үүнээс үүдэн өнөөдөр өглөөний 7 цагаас эхлэн хэд хэдэн чиглэлийн метро болон автобуснууд хөдөлгөөнөө түр зогсоогоод байна. Жагсаал цуглаан улам олширч, эмх замбараагүй байдал үүсч, мөргөлдөөн гарч эхэлсэн тул иргэд жагсаал болж буй газруудаар зорчихгүй байх, хүмүүс олноор цугласан газраас хол байх, аль болох хар, цагаан хувцас өмсөхгүй байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөж байна. Мөн Хонконгоор дамжин өнгөрөх болон тус бүс нутагт аялахаар төлөвлөж буй иргэд анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна. Иргэний агаарын тээврийн зарим компанийн үйлдвэрчний холбоо ажил хаялтад нэгдсэнээс болж үүрийн 4 цагаас эхлэн 230 орчим нислэг саатаж, цуцлагдаад байна. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам

Олон улсын байгууллагын төлөөлөл Баяжуулсан хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдалтай танилцав

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийняамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ТЗУГ-ын дарга Т.Жамбалцэрэн Gain олонбайгууллагуудынзөвлөх, мэргэжилтнүүдийгөнөөдөр /2019.07.31/ хүлээн авч уулзлаа.УулзалтадХХААХҮЯ-ныХҮХБХЗГ-ынахлах мэргэжилтэн Д.Тунгалаг, ХҮХБХЗГ-ынмэргэжилтэн Ц.Цэцэгбадам,ГХАХ-ийн мэргэжилтэн Б.Энхдөлгөөн,GainОлон улсынбайгууллагуудынзөвлөлийнШим тэжээлийг сайжруулах олон улсын холбооны зөвлөхChris Gilbert,Adeline Provent,Иоддутлынэмгэгтэй тэмцэх олон улсын хорооныЗүүн Өмнөд Азийн бүс нутаг хариуцсан зөвлөхDennis Bittisnich,FFIХүнс баяжуулахсанаачлагОУБ-ынзөвлөхWilson Enzama,ЮНИСЕФ-ийн шим тэжээл хариуцсан мэргэжилтэнЛ.Мөнхжаргал нар оролцов. Энэ удаагийн уулзалтаар ХХААХҮЯ болонHҮБ-ынХүүхдийн сангийн хүсэлтийн дагуу Хүнс баяжуулахсанаачлаг(FFI), Хоол тэжээлийн байдлыг сайжруулах дэлхийн холбоо(GAIN),Иоддутлынэмгэгтэй тэмцэх олон улсын хороо(IGN),байгууллагын зөвлөх мэргэжилтнүүд Баяжуулсан хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдалтай танилцаж, цаашидавах арга хэмжээ, техникийн тусламж үзүүлэхталаар санал солилцлоо. Илгээх

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.