ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ ВУ ЧИЕН ТХАНГ: ОЛОН ТАЛААР ХАМТРАН АЖИЛЛАХАД БЭЛЭН
2019-07-30 09:25:36 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйБХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг Вьетнам улсын Үндэсний БХЯ-ны Гадаад харилцааны газрын дарга, дэслэгч генерал Ву Чиен Тханг тэргүүтэй зочдыг хүлээн авч, уулзаж, хоёр улсын Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд бригадын генерал Х.Батбилэг Хоёр улсын ард түмэн 65 жилийн түүхэн уламжлалт харилцаатай бөгөөд энэ түүхэн цаг үед Тантай уулзаж байгаадаа туйлаас баяртай байна. Нэгэн жарны түүхтэй хоёр улсын харилцаанд Батлан хамгаалах салбар чухал байр суурь эзэлдэг. 2014 оноос эхлэн манай сонсогчдыг Вьетнам улсын цэргийн сургуульд сургаж, бакалаврын зэрэгтэй төгсгөсөнд талархал илэрхийлье. Цаашдаа цэргийн сургалт, Батлан хамгаалах аж үйлдвэрлэл, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, цэргийн эмнэлэг зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэн боломжтой юм гэв. Харин дэслэгч генерал Ву Чиен Тханг Хоёр орны Батлан хамгаалах салбарын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд харилцан ойлголцлоо нэмэгдүүлэх, хамтын олон талт ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр улам хичээж, тодорхой үр дүнд хүрсээр байгаад талархаж байна. Цаашдаа энэхүү харилцааг өргөн хүрээтэй болгож, олон талаар хамтран ажиллахад бид бүхэн үргэлж бэлэн гэж хэлэв. Дашрамд, БНӨСУ-д явагдаж буй UNMISS ажиллагаанд Вьетнам улсын энхийг сахиулагчид манай цэргүүдтэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгааг талууд онцолж, харилцан бие биеэсээ туршлага судалж байгааг цохон тэмдэглэсэн юм. Мөн манай улсад анх удаагаа зохиогдож байгаа Аравт олон улсын морин цэргийн уралдаанд Вьетнам улсын талаас ажиглагчид оролцож байгаа аж.
МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
2019-07-25 09:40:04 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйХХААХҮЯ, МХЕГ, МЭЕГ, НМХГ-ын хамтран Нийслэлийн хэмжээнд Мал төхөөрөх, дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд импортлогч орны хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангаж байгаа эсэхэд 16 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж, батлагдсан шалгуураар үнэлэлт дүгнэлт өгч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Хяналт шалгалтын явц 45 хувьтай байна. Шалгалт үргэлжилж байна.
Автомашины улсын дугаарын “УАА” шинэ серийг өнөөдрөөс олгоно
2019-07-24 10:32:51 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйАвтотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тээврийн цогц үйлчилгээг иргэдэд үзүүлэх чиглэлээр хэд хэдэн ажлуудыг хэрэгжүүлж эхэлжээ. Үүний нэг нь тээврийн хэрэгслийн бүртгэл, дугаар олгохтой холбоотой үйл ажиллагааг хөнгөвчилж, иргэдэд нээлттэй, ил тод болгохоор болжээ. Тус үйлдвэрийн газраас тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг Улаанбаатар хотын 8 цэг, 21 аймгийн 23 салбараар дамжуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хүргэдэг бөгөөд энэхүү цахим системийг нэвтрүүлснээр дугаарын наймаа гэгдэх хууль бус явдлыг таслан зогсоох ач холбогдолтой гэдгийг АТҮТ-ийн захирал Б.Гүрсоронзон хэллээ. УАА серийг шинээр бүртгүүлж буй тээврийн хэрэгслүүдэдhttps://burtgel.transdep.mn/-аас нээлттэйгээр сонгох боломжтой Энэ оны хагас жилийн байдлаар улсын хэмжээнд нийт1003922тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 2019 онд шинээр бүртгэгдсэн тээврийн хэрэгсэл57568байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 20 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. 2012 оноос хойш тээврийн хэрэгслийн улсын дугаарын сери шинээр олгогдоогүй бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 50 серийн 499950 дугаар байдгаас өнөөдрийн байдлаар тээврийн хэрэгсэлд олгох дугаарын хомсдол үүсээд байгаа аж. Иймд нийслэл хотод олгогдох дугаарын нөөц дууссантай холбоотой шинээр улсын дугаарын сери болохУАА серийг өнөөдрөөс олгохоор болжээ. Энэхүү серийг зөвхөн импортоор орж ирсэн, шинээр бүртгүүлж буй тээврийн хэрэгслүүдэд олгоно. Энэхүү серийг зөвхөн импортоор орж ирсэн, шинээр бүртгүүлж буй тээврийн хэрэгслүүдэд олгох бөгөөдhttps://burtgel.transdep.mn/цахим хуудсаар нэвтэрч, автомашиныхаа дугаарыг нээлттэйгээр сонгох боломж ийнхүү бүрдэж байна. АТҮТ-өөс Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран олон нийтийн сүлжээнд улсын дугаар авна, зарна гэсэн 7 бүлгэмийг хааж улсын дугаар наймаалцахтай холбоотой үйл ажиллагааг таслан зогсоосон бөгөөд цаашид тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагаанд иргэний хурууны хээг уншуулан бүртгэл хийхээр ажиллаж байгаа аж. Ингэснээр тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй болж, зөрчил дутагдал, залилан зэрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэж иргэдэд хүндрэл, чирэгдэл учрахгүй байх давуу тал бүрдэж байгаагАвтотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Улаанбаатар хотруу тарваганы нойтон тулам нэвтрүүлэх үйлдлийг таслан зогсоолоо
2019-07-24 10:21:15 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйМонгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн албан хаагчидтай хамтран Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд хяналт шалгалт хийх явцад Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор Орон нутгийн зорчигч тээврийн Архангай, Ховд болон Завхан чиглэлийн автобусанд нийт 4 тарваганы нойтон тулам тээвэрлэснийг илрүүлэн Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвд хүргүүлэн, холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн дагуу шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчооны хяналт шалгалтаар хөх өнгийн бүхээгтэй Porter маркийн автомашиныг шалгахад Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас тээвэрлэн авч явсан 500 кг бугын ясан эврийг илрүүллээ. Иргэн Т-г саатуулж Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгч ажиллалаа.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй