ЭЗЭНТ ГҮРНИЙ ХААН, ИЛ ХААД БОЛОН РОМЫН ПАП НАРЫН ХАРИЛЦАН СОЛИЛЦСОН ЗАХИДЛУУДЫН АЛБАН ЁСНЫ ХУУЛБАРЫГ ХҮЛЭЭН АВАВ

Монголын Улсын гадаад харилцааны хосгүй үнэт дурсгал болсон захидал бичгүүд дэлхийн хэд хэдэн оронд хадгалагдаж байна. Эдгээрийн дунд Ватиканы нууц архивт хадгалагдаж буй Эзэнт гүрний болон Ил хаант улсын хаадын захидал бичгүүд онцгой байр эзэлдэг. Өнөөдөр ГХЯ-нд Ромын Пап IV Инноцентээс Гүюг хаанд ирүүлсэн захидал /1245.03.13/, Ромын Пап IV Урбанаас Ил хан Хүлэгүд ирүүлсэн захидал /1263.05.23/, Ил хан Абагаас IY Клеменцэд илгээсэн захидал /1268 оны зун/, Ромын пап III Николасаас Ил хан Абагад ирүүлсэн захидал /1278.04.01/, Ил хан Абагаас Ромын католик шашны элчид олгосон аян замын баталгаа үнэмлэх бичиг /1279 он/, Ромын пап IV Николасаас Ил хан Аргунд ирүүлсэн 2 захидал /1288.04.02, 1289.07.15/, Ил хан Аргунаас Ромын пап IV Николаст илгээсэн захидал /1290 онд/-уудын албан ёсны хуулбарыг хүлээн авах арга хэмжээ боллоо. Захидлуудыг Монгол Улсаас Итали Улсад сууж байгаа Элчин сайд Ц.Жамбалдорж тэргүүтэй ЭСЯ-ны хамт олны дэмжлэгтэйгээр Ватиканы нууц архивтай албан ёсны гэрээ байгуулан ГХЯ-ны захиалгаар хуулбарлан авсан болно. Эзэнт гүрний хаан, Ил хаад болон Ромын пап нарын харилцан солилцсон захидлуудыг нэг дор хуулбарлан авсан нь манай улсын хувьд онцгой ач холбогдолтой бөгөөд тухайн цаг үеийн түүхэн харилцааг бүтэн болгон эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах боломжийг түүхч, судлаачдад олгож байна. Эдгээр 8 захидлыг Дипломат албаны музейд байрлуулна.

ХУУЛЬ БУСААР ТАРВАГА АГНАХГҮЙ БАЙХЫГ СЭРЭМЖЛҮҮЛЖ МЭДЭЭЛЭЛ ХИЙВ

2017, 2018 онуудад Монгол Улс болон Оросын Холбооны Улсын Зооноз өвчин судлалын төвийн хамтарсан баг Баян-Өлгий аймагт тарваган тахлын голомтын тандалт судалгаа, шинжилгээ хийж тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй бүс болохыг тогтоосон байдаг. Гэсэн ч ард иргэд хууль бусаар тарвага агнах явдал тасрахгүй байна. 2018 он, 2019 оны эхний улирлын байдлаар хууль бусаар тарвага агнасан 13 иргэнд холбогдолтой 3 сая төгрөгийн торгууль, 7 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж зөрчил үйлдэхэд ашигласан 6 ширхэг галт зэвсгийг хураан авч зөрчлийг арилгуулжээ. Иймд хууль бусаар тарвага агнаж хүнсний болон эмчилгээний зориулалтаар хэрэглэж өөрт болон бусдад эрсдэл учруулахгүй байхыг тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас АНХААРУУЛЖ байна. Мөн2019 оны хагас жилийн байдлаар 30-аад сургууль, цэцэрлэг, дотуур байр, аж ахуйн нэгж байгууллагын ойр орчмын худаг, цахилгаан холболтын байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж 350-аад транщейны, 30-аад худгийн тагны бүрэн бүтэн байдал алдагдсаныг хэвийн болгож, 80 орчим ил задгай цахилгаан холболтын зөрчил, дутагдлыг илрүүлж арилгуулан ажиллав. Цаашид бороо хур ихтэй зуны улиралд ойр орчимд нь ус тогтсон чийгтэй газар цахилгааны тоног төхөөрөмж, цахилгаан дамжуулах багана, гэрэлтүүлэг зэрэг цахилгааны аюултай орчинд хүүхдүүдийг тоглуулахгүй байх, мөн ил задгай цахилгаан дамжуулах утас байвал мэргэжлийн байгууллагад хандаж хэвийн байдалд оруулахыг ЗӨВЛӨЖ байна.

БАЯР НААДМЫН ҮЕЭР ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭД ХОРИГЛОХ ЗҮЙЛС

хуваалцахжиргэх -Гар дээрээс ил задгай худалдаа, барааны төвлөрсөн худалдаа эрхлэх; согтууруулах ундаа, тамхи худалдах; -Майонез, өндөг, крем, хиам тэдгээрийг оролцуулсан түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүн худалдах; -Халаасан хоолоор үйлчлэх, нөөшилсөн бүтээгдэхүүнийг задалж худалдах, удсан хоолыг дахин боловсруулж үйлчлэх; -Шорлог, хуушуур, хорхог зэрэг халуун боловсруулалт хийсэн бүтээгдэхүүнийг заасан байрлалаас өөр газарт зөөж худалдах; -Зөвшөөрөл олгосон цэгээс бусад байршилд гэр, асар, сүүдрэвч байрлуулах; -Хог хаягдлыг ил задгай хаях, шингэн хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт асгах; -Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэх; -Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор 0,035мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа үйлчилгээнд хэрэглэхийг хориглосон уут хэрэглэх -Аюулгүй байдлын шаардлага хангаагүй газын хэрэгсэл хэрэглэхийг тус тус хориглоно. Баяр наадмын үеэр хориглосон, зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулсан тохиолдолд дараах арга хэмжээ авахыг анхааруулж байна. 1. Төрийн хяналт шалгалтын тухай хууль 10.9.7. заалт: Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх. 2. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйл. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих 3.1.Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 3. Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйл. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих: 1.Зөвшөөрөлтэйгөөр эрхлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох. 2.Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэгт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалттай юм.

 Ч.Отгонцэцэг: МАКЛЕОДС КОМПАНИЙН ТАТАН АВАЛТ ХИЙЖ БУЙ ХАВДАР ҮҮСГЭХ ЭРСДЭЛТЭЙ ЭМ МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛЭГДЭЭГҮЙ БАЙГАА

2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр АНУ-ын Хүнс эмийн агентлагаас хийсэн мэдээлэлтэй холбоотойгоор Маклеодс фарма компани удаан хугацаанд хэрэглэвэл хавдар үүсгэх эрсдэлтэй Лозартан нэрийн эмүүдээ зах зээлээс татаж эхлээд байна. Энэ талаар болон уг эм Монголын зах зээлд худалдаалагдаж байгаа эсэхийг МХЕГ-ын эм биобэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Отгонцэцэгээс тодрууллаа. -Маклеодс фарма компани Лозартан нэрийн зарим эмүүдээ зах зээлээс татан авах болсны гол шалтгаан юу байна? -АНУ-ын Хүнс эмийн агентлаг тус компанийн үйлдвэрлэсэн 32 цувралын Лозартан /Losartan potаssium USP шахмал /50мг/, Losartan Potassium/Hydrochlorothiazide нийлмэл шахмал / 50мг/12.5мг, 100мг/12.5мг, 100мг/25мг/ эмийн найрлага дахь N-Nitro-N-methyl-4-aminobutyric acid /NMBA/ бодис нь зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү агууламжтай болохыг мэдээлсэн. NMBA бодисын илүү агууламж бүхий эмийг удаан хугацаагаар хэрэглэх нь өвчтөнд хавдар үүсэх эрсдэлийг бий болгодог. Тийм учраас Маклеодс фарма компани нэр бүхий эмээ зах зээлээс эргүүлэн татаж байна. -Лозартан буюу артерийн даралтыг бууруулах зорилгоор хэрэглэдэг энэ эмийг Монголчууд маань ч их хэрэглэдэг. Энэ дунд Маклеодс фарма компанид үйлдвэрлэсэн эм байгаа юу? -Зөвхөн Маклеодс фарма компанид үйлдвэрлэсэн эмийг эргүүлэн татаж байгаа. Энэ компанийн үйлдвэрлэсэн Losartan Pоtаssium USP шахмал, Losartan Potassium/Hydrochlorothiazide нийлмэл шахмал эмүүд Монгол Улсын зах зээлд нийлүүлэгдээгүй байгаа. Өөрөөр хэлбэл Маклеодс фарма эмийн үйлдвэрийн хүснэгтэд дурьдсан 32 цувралын эмэнд л хамааралтай юм. Эдгээр эмүүд одоо зах зээл дээр байгаа, хэрэглэгчдэд хүрсэн гэсэн үг. Гэхдээ Монгол Улсад биш. Хүснэгтэд заагдаагүй цувралын эмүүдэд хамааралгүй гэж Америкийн Хүнс эмийн агентлагаас мэдээлэл хийсэн. -Гэхдээ хувийн журмаар авч хэрэглэж байгаа хүмүүс байж болох юм. Энэ тохиолдолд яах ёстой вэ? -Яг энэ буцаан таталт хийгдэж байгаа Маклеодс фарма компанийн эмийг хэрэглэж байгаа хүн эмчилгээгээ шууд зогсоож болохгүй. Харин эмчид хандан энэ эмийнхээ оронд ямар эм хэрэглэх талаар зөвлөгөө авах хэрэгтэй. Эмийн эмчилгээгээ гэнэт зогсоох нь өвчтөний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх сөрөг үр дагавартай байдаг.

Яармагт шинээр баригдаж буй нийслэлийн төр захиргааны байрыг хэрхэн ашиглах талаар талаар иргэдийн дунд санал асуулга явуулна

Хотын төвлөрийг бууруулах зорилгоор Нийслэлийн төр захиргааны байрыг нүүлгэх шийдвэр гарч, Хотын дарга асан С.Батболдын 2018 онд Яармагт гурван блок цогцолбор барилгын ажлыг эхлүүлсэн байдаг. Яармагт баригдаж байгаа нийслэлийн төр захиргааны байрны А блок ирэх намраас ашиглалтад орно. Тэгвэл энэ байранд Нийслэлийн төрийн захиргааны байгууллагууд нүүж орох уу, эсвэл өөр хэлбэр зориулалтаар ашиглах уу гэдэг асуудал олны анхаарлыг татаж байна. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар Хотын захирагч С.Амарсайхан Нийслэлд төрийн албан хаагчдын байрнаас илүүтэй тулгамдсан, шийдлээ хүлээсэн олон асуудал байхад төрийн албан хаагчид шинэ байранд орох нь хир зохимжтой вэ. Энэ асуудлыг ард иргэдийн санал асуултад тулгуурлан шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн гэжээ. Тус барилга нь А, В, С гэсэн нийт 3 блокоос бүрдэх нийт 68.000 м.кв талбай бүхий барилга бөгөөд нийтдээ 97 орчим тэрбум төгрөгний төсөвт өртөгтэй юм. Татвар төлөгчдийн мөнгөөр баригдаж буй тус барилгын зориулалт, ашиглалтыг нийслэлийн иргэдэд чиглэсэн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай иргэд цөөнгүй байгаа юм. Тиймээс нийслэлийн иргэдийн дунд тухайн байрыг Нийслэлийн төр захиргааны байгууллага нүүж орох хэлбэрээр ашиглахуу эсвэл өөр зориулалтаар ашиглах уу гэсэн санал асуулгыг явуулахаар болжээ. Хэрвээ иргэдийн олонхи нь нийслэлийн төр захиргааны байгууллага Яармагийн шинэ байранд нүүж орох нь буруу гэж үзвэл дараагийн удаад тухайн байрны зориулалтыг иргэдэд өгөөжтэй, үр дүнтэй байж болох ямар хэлбэрээр ашиглах талаар дахин санал авах шаардлагатай болно. Ямартай эхний удаад нийслэлийн иргэд, оршин суугчид та бүхэн Яармагт баригдаж байгаа нийслэлийн төр захиргааны байрны талаарх доорх санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна. Санал асуулгаwww.xot.cityцахим хаягаар болон нийслэлийн Засаг даргын тамгын газрын албан ёсны цахим хуудас болохНийслэлийн мэдээ хуудсаарявагдах болно.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.