Халуун усаар хүүхэд түлсэн цэцэрлэгийн багшийг шүүнэ
2019-06-05 09:54:42 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйӨнгөрөгч оны аравдугаар сард Баянгол дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг Монгол маамуу цэцэрлэгийн багш нэг ой 10 сартай хүүхдийг бүсэлхийнээс нь доош халуун усаар түлсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Тус цэцэрлэгийн багш Д.Баясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэх эрүүгийн хэрэг үүсгэн хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Улмаар уг хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 11:00 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байна.
Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй газруудад аттестатчилалын хяналт шалгалт хийгдлээ
2019-06-05 09:42:02 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйАттестачилалын шалгалтыг энэ оны 04.01-05.22-ны хооронд НМХГ, НЗАА, НОБГ хамтран хийж гүйцэтгэлээ.Шалгалтад худалдааны 1454, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 655, нийт 2109 аж ахуйн нэгж хамрагдлаа. Шалгалтын явцад нийт 3009 зөрчил илрүүлж 1969 зөрчил буюу 65.4 хувийг арилгуулж, 49 аж ахуйн нэгжид 43000.0 мянган төгрөг, 23 албан тушаалтанд 7400.0 мянган төгрөг, 30 иргэнд 6300.0 мянган төгрөг, нийт 56800.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулахаар 142 заалт бүхий улсын байцаагчийн 27 албан шаардлага, 92 аж ахуйн нэгжид албан даалгавар хүргүүлж ажилласан. Хадгалалтын хугацаа дууссан 93 нэр төрлийн, 531 ширхэг, 1306.3 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын /ахлах/ байцаагчийн актаар хурааж, хууль бусаар олсон 58.5 мянган төгрөгийг улсын орлогод оруулахаар Нийслэлийн зөвлөлд шилжүүллээ. Шалгалтаар стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй худалдааны 171, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 26, нийт 195 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх, 4 аж ахуйн нэгжийн хоолны газрын ангилал, зэрэглэлийг бууруулах саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүллээ.
Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа
2019-06-04 12:24:39 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйНийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Урьдчилан сэргийлэх хэлтсээс Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Tedy гар утасны худалдааны лангуу түрээслэгч, иргэдэд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, шинэчлэн батлагдсан хууль тогтоомжийг сурталчилах чиглэлээр сургалт, зөвлөгөөнийг хамтран зохион байгууллаа. Энэхүүсургалт, зөвлөгөөнөөр Монгол улсын эрүүгийн хуулийн тус ангийн 18 дугаар бүлэг 18.6-д заасан мөнгө угаах гэмт хэргийн талаарх хууль, эрх зүйн мэдээллүүдийг хүргэлээ.2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 1670 халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Хар зайрмагийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна
2019-06-04 12:22:15 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйЭрүүл мэндэд тустай гэх тодотголтой Хар зайрмаг-т Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт, MNS САС 192-2015-д тусгагдаагүй /vegetable carbon Black буюу Уголь растительный Е-153/ будагч бодисыг ашигласан, нянгийн бохирдол илэрсэн, тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ Засгийн газрын 2011 оны 304 тоот тогтоолоор батлагдсан Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд мөрдөх техникийн зохицуулалт-ын 8.3 Сүү боловсруулах үйлдвэрт хэрэглэж байгаа хүнсний нэмэлт нь MNS САС 192 Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт, шаардлага-ыг хангасан бөгөөд тэдгээрийн хэмжээнд тогтоосон нормтой нийцсэн байна гэсэн заалтыг зөрчсөн тул худалдан боруулахгүй байх, авсан газартаа татан авалт хийлгэх, иргэдэд хар зайрмагийг худалдан авахгүй байх талаар Саян телевиз, орон нутгийн радиогоор сэрэмжлүүлэг өглөө.
НийслэлийнИТХ-ынТэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэлээр ахлуулсан гадна зар сурталчилгааны самбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгээс хийсэн шалгалтаар нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр самбар байршуулах, хориглосон бүсэд сурталчилгааны самбар байршуулж, хяналтын камер, дохио тэмдэг халхлах, дэд бүтцийн шугам сүлжээ хааж самбар байршуулах зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Түүнчлэн барилгын аюулгүй байдал, өнгө үзэмжийг алдагдуулсан сурталчилгааны байгууламжууд байршуулах, тохижилт, ногоон байгууламжийг сүйтгэж, түүнийгээ сэргээн засварладаггүй, хаяг хаягийн байгууламжид тавигдах шаардлага хангахгүй байх зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ. Иймд тус ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврын хүрээнд зөрчилтэй самбаруудыг буулгах, зөрчлийг арилгах ажлыг эхлүүлэв. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэлээр ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран нарны зам дагуу байршуулсан Грийн Сити ХХК-ийн 4x9 метр хэмжээтэй хоёр талт, Чингүнжавын гудамж дагуу байршуулсан Монос ХХК-ийн 3x6 метр хэмжээтэй хоёр талт зөвшөөрөлгүй гадна зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгалаа. Дашрамд сонирхуулахад Захирагчийн ажлын албанаас он гарснаас хойш 103 ширхэг хаяг, хаягийн байгууламж, 30 ширхэг хулдаасан хэвлэл, 15 ширхэг түр самбар, 24 ширхэг тулгуурт байгууламжийг албадан буулгаад байна. Цаашид зөрчил бүхий гадна зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгах ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Хуучин барилгуудын дээвэр муудсан учраас самбар байршуулах нь иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх магадлалтай юм. Иймд цаашид Захирагчийн ажлын албанаас зөвшөөрөл өгөхгүй байхаар шийдвэрлэсэн. Мөн дээвэр дээрх зар сурталчилгааны самбар болон цахилгаан холболттой гэрлэн самбаруудад дүгнэлт гаргах үүргийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт өгчээ. Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд нийслэлтэй гэрээтэй зарим аж ахуйн нэгжүүдээр дамжуулан хүүхдийн хүчирхийллийн гэмт хэргийн эсрэг мэдээллийг гадна зар сурталчилгааны самбаруудад байршуулсан аж. Зөрчилтэй зар сурталчилгааны самбарын мэдээллийг 99003850 дугаарын утсаар авч байна. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй