Чанарын шаардлага хангасан оношлуур хэрэглэсэн бол шинжилгээний хариуг баттайд тооцно
2021-10-22 08:41:20 Нийтлэгдсэн: Нийгэм НОК-оосдолоо хоног бүр цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэж байгаа. Энэ удаагийн хэвлэлийн хуралд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Ж.Батбилэг,НЗДТГ-ынХэвлэлийн төлөөлөгч Н.Сугар нар оролцож, мэдээлэл өгсөн юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.БямбадоржУлаанбаатар хотын халдварын нөхцөл байдлыг бид долоо хоногоор графикаар гарган танилцуулдаг. 41 дэх долоо хоногийн хувьд өдөрт батлагдаж байгаа халдварын тоо 40 дэх долоо хоногтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Өмнөх долоо хоногт халдварын тохиолдол 3446 байсан бол 41 дэх долоо хоногт 3196 болсон. Өмнөх долоо хоногт 28 жирэмсэн эх халдвар авсан бол 41 дэх долоо хоногт 24 болсон байна. Харин халдвар авсан хүүхдийн тоо 682 болж нэмэгджээ. Гэрийн хяналтад байгаа иргэдийн тоо 38 дахь долоо хоногоос аажмаар буурч байгаа. 41 дэх долоо хоногт 26.957 байсан бол өнөөдрийн байдлаар 23.998 болж буусан байна. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоо 41 дэх долоо хоногт 6556 байгаа нь өмнөх долоо хоногтой ижил байгаа. Энэ нь орныхүрээлцээтэйхолбоотой юм. Хүнд оноштой иргэн 1522 байсан боловч 41 дэх долоо хоногт 1613 болж өссөн. Нэн хүнд оноштой иргэн 277 байсан бол 289 болсон байна. Орны эргэлтийн хувьд 720 иргэн эмнэлэгт хэвтэж, эмнэлгээс гарч байгаа иргэдийн тоо 675 байсан бол энэ долоо хоногт 661 иргэн эмнэлэгт хэвтэж 644 иргэн эмнэлгээс гарчээ. Энэ нь халдварын тоотой шууд хамааралтай юм. Бид тандалт, хариу арга хэмжээг сайжруулах үүднээс Нийслэлийн Засаг даргын 2021 оны 722 тоот захирамжаар сайн дурын ажилтнуудыг ажиллуулж байгаа. Аравдугаар сарын 18-ныбайдлаар 53 жолооч ажиллаж байсан бол өнөөдөр 45 жолооч ажиллаж байна. Дархлаажуулалтын 49 суурин цэгт вироселл болонфайзервакцинысонголттойгоор дархлаажуулалт хийж байгаа юм. Мөн 36 явуулын баг ажиллаж, үүнд 352 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна. Аравдугаар сарын 20-ндхоёр их сургуулийн 174 оюутан, хоёр байгууллагын 42 ажилтан, гэрээр 141 хүнийг нэмэлт дархлаажуулалтад хамруулсан. Нийт 11 их, дээд сургуулийн 1803 оюутан, 15 байгууллагын 1261 ажилтан, гэрээр 1850 иргэнийг нэмэлт дархлаажуулалтад хамруулаад байна. Мөн гэрийн асаргаанд байдаг 679 хүн нэмэлт тун хийлгэсэн. УОК-ынНэгдсэн шуурхай штабаас өнгөрсөн долоо хоногтКовид-19-ийн хариу арга хэмжээний үйл ажиллагаандДэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрсөн нэгдсэн аргачлалын дагуу үнэлгээ хийж байгаа. Энэхүү үнэлгээний дагуу цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний сайжруулсан зөвлөмжүүд гарна. 2022 онд нийслэлийн хэмжээндКовид-19-ийн эсрэг хариу арга хэмжээний хүрээнд шинэчилсэн төлөвлөлт хийх Ажлын хэсэг гарсан. Бид өнгөрсөн хугацаандКовид-19-ийн эсрэг авч хэрэгжүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ, вакцинжуулалт, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээний бүхий л чиглэлээр онол практикийн бага хурлыг зохион байгууллаа. Энэхүү хуралд улаан бүсэд ажиллаж байгаа эмч, сувилагч нар цахимаар оролцож 52 илтгэл танилцуулсан юм. Мөн асаргаа, вакцинжуулалт, хэвтэнэмчлүүлэлт, эрчимт эмчилгээ, хүчилтөрөгчийн хангамж зэрэг олон сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Үүний дагуу зөвлөмж гаргаж эрүүл мэндийн байгууллагуудад хүргэх юм гэлээ. Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Халдвар авсан иргэдийн насбаралтзалуужиж байна. Ямар арга хэмжээ авч байна вэ? -Ор зохицуулалтын нэгдсэн удирдлагад шилжсэнээр хүнд болон нэн хүнд эрэмбээрэрэмбэлэгдсэниргэдийг өрхийн эмчийн хяналтаас шууд эмнэлгийн тусламж үйлчилгээнд авч байгаа. Мөн жирэмсэн болон эрсдэл өндөртэй иргэдийг тухайн өдөрт нь эмчилгээнд хамруулж байна. Халдвар аваад нас барсан иргэдийн дийлэнх нь эмнэлэгт өөд болсон байна. Гэрийн насбаралтбага хувийг эзэлж байгаа. Өнгөрсөн хугацаанд гарсан гэрийн насбаралтуудархаг өвчний төгсгөлийн шатанд эмчилгээнд байж байгаад үргэлжлүүлэн өрхийн эмнэлгийн хяналтад байсан иргэд юм. Эрүүл мэндийн яаманд насбаралтыншалтгааныг тогтоох комисс ажилладаг. Энэ комиссоос насбаралтыншалтгаанКовид-19-ийн байсан уу, өөр шалтгаантай байсан уу гэдгийг мэдээлдэг. Коронавирусийн халдварын эсрэг тусламж үйлчилгээ үзүүлж байгаа Өрхийн эрүүл мэндийн төв, анхан шатны эмнэлгийн байгууллагуудад байнгын мониторинг хийх, дэмжлэг үзүүлэх үүднээс эмч нартюнителийн220 дугаар олгосон.Нийт 11.773 дуудлагаирснээс140 дуудлагад хариу өгч амжаагүй байна.Дийлэнхдуудлага өглөөний 08:00-09:00, 11:00-13:00 цагт ирж байна гэсэн судалгаа гарсан. Аравдугаар сарын 3-21-ний хооронд өдөрт дунджаар 700-800 дуудлага ирсэн байна. -Түргэвчилсэн шинжилгээний хариузөрүүтэйгарах тохиолдлыг хэрхэн тайлбарлах вэ? -Эрүүл мэндийн яамнаас түргэвчилсэн шинжилгээнийоношлуурынтестүүдэд үнэлгээ хийн, есөн байгууллагыноношлуурыгхэрэглэхийг зөвлөсөн. Чанарын шаардлага хангасаноношлуурхэрэглэж байгаа нөхцөлд шинжилгээний хариуг баттай гэж үзэж болно. Ойрынхавьтлууд, өндөр эрсдэлтэй, өрхийн эмчийн хяналтад байгаа иргэдэд тандалтын багаас тогтмол шинжилгээ хийж байгаа. Нийслэлийн хэмжээнд PCR болон түргэвчилсэн шинжилгээ, шинж тэмдэг илэрсэн бүх иргэнийг нэгтгэн мэдээлж байгаа. Бүх иргэнээ хяналтад хамруулах нь чухал. Халдварын тоо буурч байна гээд тайвширч болохгүй. Халдвар тархах нөхцөл хүнээс хамааралтай. Иргэд халдвараас сэргийлэх бүрэн боломж бий. Тиймээс амны хаалтыг тогтмол зүүх, тодорхой хугацаанд сольж байх, хүн хоорондын зай барих, нэгтанхимд хэт олуулаа байхгүй байх, эрүүл мэндийн байгууллагынзааварчилгаагмөрдөх нь зүйтэй. Ингэж чадвал эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадна. -Хүүхдийн халдвар авсан байдлыг хэрхэн дүгнэж байна вэ.Сургуулийн орчин ямар байна вэ? -Хүүхдүүдийн халдварыг сургуулийн орчинтой холбоотой гэж үзэхгүй байгаа.Тархварсудлаачдын ирүүлсэн мэдээллээр гэр бүлийн орчноос халдвар авах тохиолдол давамгай байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс гэр бүлийн нэг гишүүн халдварын нөхцөлд орсон байх магадлалтай бол нэн тэргүүнд өөрийгөө тусгаарлах, аяга халбага, ахуйн хэрэглээний зүйлсээ тусдаа хэрэглэх хэрэгтэй байна. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Өнөөдрөөс нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ. Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэргийн нөхөн хангалт, захиалга, тухайн жилд жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гардаг.Уг тогтоолыг үндэслэн аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу хугацаат албаны цэрэг татлагыг зохион байгуулж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн цэрэгтатлагынүйл ажиллагаа тус дүүргийн Засаг даргын 2021 оны А/500 дугаарзахирамжийндагуу ерөнхий боловсролын 34 дүгээр дунд сургууль дээр дөрөв хоногийн турш үргэлжлэх юм. Хан-Уул дүүргийнЗДТГ-ынЦэргийн штабын дарга, хурандаа Г.Жаргалсайхан Өнөөдрөөс цэрэг татлага эхэллээ. Цэрэг татлагын бэлтгэл ажил 100 хувь хангагдсан. Энэ жилийн хувьд коронавируст цар тахлын үед цэрэг татлагын үйл ажиллагааг зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Хамгийн гол анхаарах зүйл бол халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахин, цэргийнүүрэгтнүүдээцэрэг татлагад хамруулах юм. Цэрэг татлагад хамрагдаж буй иргэдийнидэвхөндөр байна. Тиймээс залуус маань уламидэвхтэйхамрагдаж, иргэний цэргийн алба хаах үүргээ биелүүлээрэй хэмээн уриалж байлаа. Өмнөх жилүүдэд эрүүлмэндийнүзлэгийг хоёр шатлалтайгаар хийдэг байсан. Тодруулбал, эхлээд дүүргийн эрүүл мэндийн төвийн үзлэгт хамрагдаад, дараа нь цэргийн төвдамжиндэрүүл мэндийн үзлэгт ордог. Энэ жилээс дүүргийн эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдан, тэнцсэн цэргүүдийг шууд алба хаах ангиудад нь хуваарилахаар зохион байгуулжээ. Эрүүл мэндийн үзлэгийн тухай Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийндотрынэмч Л.Мэдэхгүй Одоогийн байдлаар 200 гаруй иргэн эрүүл мэндийн үзлэгт орлоо. Цар тахлыннөхцөлбайдлаас шалтгаалан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхийн тулд иргэдийг цөөн тоогоор оруулж байна. Залуучууд архаг суурь өвчин, жингийн алдагдал, дотор, чих, хамар,хоолойзэргээс шалтгаалан эрүүл мэндийн үзлэгт тэнцдэггүй. Төрөлжсөн нарийн мэргэжлийн баг дотор, мэдрэл, сүрьеэ, гэмтэл, мэс засал, нүд, чих, хамар, хоолой зэрэгт нарийн үзлэг хийж байна гэв. Нарийн мэргэжлийн үзлэгээр зүрхний бичлэг хийн,эхо, рентгенд харан, иж бүрэн шинжилгээ хийж байлаа. Мөн Ковид19 халдвараар өвчлөөд бүрэн эдгэрсэн иргэдийг цэрэгт татаж байгаа бөгөөд эдгэрсэн ч уушгиндаа ямар нэг үлдэцтэй залуусыг цэрэгт татахгүй байх зохион байгуулалттай ажиллаж байна. Нарийн мэргэжлийн үзлэгт тэнцсэн иргэдээс Ковид19 халдварын шинжилгээ авч байгаа бөгөөд цэргийн анги дээр хуваарилагдан очсоны дараа дахин шинжилгээ авах аж. Цэрэг татлагад хамрагдахаар ирсэн залуучууд иргэний цэргийн үүргээ биелүүлэхээр ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Энэ жилийн цэрэг татлагын онцлог нь шинэчлэн баталсан цэргийн албаны тухайхуульдээлжит цэрэг татлагаас оюутныг түр чөлөөлөх заалт байхгүй тул зарлан дуудах мэдэгдэл авсан их, дээд сургуулийн оюутан цэрэг татлагаар орох юм. 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 21-24-ний хооронд дүүрэг тус бүр дэх цэрэг татлагын байранд үргэлжилнэ. Дүүргүүдийн цэрэг татлагын байр Баянгол дүүрэг Оюуны ундраа цогцолбор сургууль /96-р сургууль/ Баянзүрх дүүрэг Ерөнхий боловсролын 14-р дунд сургууль Сүхбаатар дүүрэг Ерөнхий боловсролын 31-р дунд сургууль Сонгинохайрхандүүрэг Өнөр цогцолбор сургууль /83-рдундсургууль/ Хан-Уул дүүрэг Ерөнхий боловсролын 34-р дунд сургууль Чингэлтэй дүүрэг - Ерөнхий боловсролын5-р дунд сургууль Налайх дүүрэг -Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв Багануур дүүрэг Гүн галуутай цогцолбор сургууль Багахангайдүүрэг Хангай цогцолбор сургууль НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
НОК-оос зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр НЗДТГ-ынХэвлэлийн төлөөлөгч Н.Сугар эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ: -Өнгөрсөн долоо хоногт 6001 ороор эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан бол энэ долоо хоногт 6098 ор байна. Энэ нь 97 ор нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс 258 нь эрчимт эмчилгээний ор бол 5840 нь энгийн эмчилгээний ор байна. Өнгөрсөн долоо хоногт 6429 хүн эмчлүүлж байсан бол энэ долоо 6513 болж өслөө. Эмнэлгүүдийн ачаалал их байна. Эмч нарын өрөө болон бусад боломжит өрөө тасалгаануудад ор дэлгэн ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт эмчлүүлж байсан иргэдийн 18 хувь нь хөнгөн оноштой байсан бол энэ долоо хоногт 16.1 хувь нь хөнгөн оноштой байна. Эдгээр иргэн хэдийгээр хөнгөн оноштой гэж байгаа ч хавсарсан өвчтэй, хавдартай, эрүүл мэнд нь хурдан хугацаанд муудах эрсдэлтэй, эмнэлгийн хяналтад байх шаардлагатай байгаа юм. Харин хүндэвтэр оноштой иргэдийн тоо энэ долоо хоногт өссөн. Өнгөрсөн долоо хоногт 52.9 хувь байсан хүндэвтэр оноштой иргэдийн тоо энэ долоо хоногт 55 хувь болж өссөн байна. Өнөөдөр буюу аравдугаар сарын 21-нд669 иргэн эмнэлэгт хэвтсэн бол 698 иргэн эмнэлгээс гарчээ. Энэ нь орны эргэлт сайн байгааг харуулж байгаа юм. Эрчимт эмчилгээний тасагт 15 хүн хэвтэж, 13 хүн гарсан. Үүнээс харахад, эрчимт эмчилгээний орны эргэлт удаашралтай байна. Гэрээр эмчлүүлж байгаа 28 мянга орчим иргэн байсан бол 23.998 болж буурсан. Вакцины нэмэлт тундхамрагдалтөнгөрсөн долоо хоногт 17.6 хувь байсан бол энэ долоо хоногт 18.8 хувь болж ердөө 1.2 хувиар өссөн нь иргэдийн идэвх муу байгааг харуулж байна. Нэмэлт гуравдугаар тун хийлгэсэн иргэдийн халдвар авсан байдлын талаарХӨСҮТдээр судалгаа хийж байгаа. Судалгааны дүн гараагүй байгаа ч нэмэлт тун хийлгээд хугацаа өнгөрөх тусам халдвар авсан хүмүүсийн тоо бага байна гэсэн мэдээлэл бий. Тиймээс иргэдийг нэмэлт тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна гэв. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Халдвар гарснаас болж багш нарын урамшууллыг олгохгүй байх ёсгүй
2021-10-22 08:34:13 Нийтлэгдсэн: Нийгэм НОК-оос долоо хоног бүрийн пүрэв гарагт цаг үеийн асуудлаар мэдээлэл өгдөг. Өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Боловсролын газрынБодлогын хэрэгжилтийнхэлтсийн мэргэжилтэн Ж.Батбилэг дараах мэдээллийг өглөө. -Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш сургуулиуд танхимаар болон зайны сургалт явуулаад хоёр сар болж байна. Өнөөдрийн байдлаар хүүхдүүдээс илэрч буй халдварын тохиолдол буурах хандлагатай байгаа юм. Одоогийн байдлаар хоёр сургууль, таван цэцэрлэг 100 хувь цахимд шилжээд байна. Нийт 53 багш, 37 ажилтан, 153 хүүхэд коронавирусийн халдвар авсан гэсэн судалгаа гарсан. Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаал гарсан байгаа. Үүнтэй холбогдуулан хичээл сургуулийн үйл ажиллагааг зохион байгуулах түр журам хэрэгжиж байна. Энэхүү түр журмын 2.11 дэх заалтад биеийн тамирын хичээлийг хэрхэн зохион байгуулах тухай тусгасан байдаг. Биеийн тамирын хичээл дулааны улиралд сургуулийн гадна талбайд, тухайн өдрийн хичээлийн сүүлийн цагт байхаар зохицуулж, суралцагчдыг хэт ядрах, ачаалал авах, хөлрөх зэргээс сэргийлж, хурд, хүч шаардахгүй, тэдний эрүүл мэндийг дэмжсэн хөнгөн дасгал, хөдөлгөөнийг хүн хоорондын зай барин хийх байдлаар зохион байгуулна гэж тусгасан байгаа. Харин одоо гадаа хүйтэрч байгаа учир биеийн тамирын хичээл цахим хэлбэрээр орж байна. Сургуулиудын спортзаалнээгдээгүй. Халдвар авсан багш нарт болон анги удирдсан багш нарын сурагчдаас халдвар илэрсэн тохиолдолд үр дүнгийн урамшуулал олгохгүй байна гэдэг нь ташаа мэдээлэл. Хичээл сургалтын үндсэн үйл ажиллагааны үр дүнг үндэслэн багш нарын үр дүнгийн урамшууллыг олгох ёстой. Халдвар авсан эсэхээс хамаарч үр дүнгийн урамшууллыг олгохгүй байх зохицуулалт одоогоор байхгүй. 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах талаар тушаал, шийдвэралбажаагүйбайгаа. Боловсрол, шинжлэх ухааны сайдын өгсөн мэдээллээр халдварын нөхцөл байдлаас шалтгаалан 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах эрмэлзэлтэй байгаа. Мөн халдвар аваад, нас барсан багшийн мэдээлэл ирээгүй гэлээ. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Өнөөдөр нийслэлийн хэмжээнд намрын цэрэг татлага эхэллээ.Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/721, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны А/326 тоот захирамжийн дагуу аравдугаарсарын 21-24-ний өдрүүдэд дүүргийн ерөнхий боловсролын 31-р сургуульд цэрэг татлага явагдана. Энэ жилийн хувьд халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор цэрэг татлагын байрыг тусгайлан бэлтгэж, УОК-оос гаргасан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэн ажиллаж байна. Цэргийн албанд татагдаж байгаа залуусын эрүүл мэндэд онцгойлон анхаарч, нарийн мэргэжлийн эмч нарын баг үзлэг, шинжилгээ хийж байна. Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ биелүүлж, хугацаат цэргийн албандаа идэвхтэй хамрагдахыг залуустаа уриалъягэж Сүхбаатар дүүргийн Цэрэг татлагын товчооноос мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй