Монгол Улсын шүүхийн шүүн таслан ажиллагааны дүн мэдээг танилцууллаа
2021-10-21 12:38:30 Нийтлэгдсэн: НийгэмШүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг Нээлттэй шүүх хэвлэлийн бага хурал өнөөдөр /2021.10.21/ боллоо.Хэвлэлийн бага хурлаар Монгол Улсын шүүхийн 2021 оны III улирлын шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа, Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг, П.Ангарагсайхан нар танилцуулсан юм. Монгол Улсын шүүх 2021 оны 3 дугаар улиралд 62138 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Монгол Улсын анхан шатны шүүхүүд эрүүгийн 8668, иргэний 29970, захиргааны 1222 хэрэг, зөрчлийн 15857 нийт 55717 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 15980 хүн, 61 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулж, 1107 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 1020 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 1436 хүний цагдан хорих хугацаа сунгажээ. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 2159 хэргээр буюу 19.9 хувиар, иргэний хэрэг 11933 хэргээр буюу 28.5 хувиар тус тус буурсан бол захиргааны хэрэг 102 хэргээр буюу 9.1 хувиар өссөн байна. Давж заалдах шатны шүүх 2021 оны 3 дугаар улиралд эрүүгийн 1574, зөрчлийн 406, иргэний 1956, захиргааны 994 хэрэг, нийт 4930 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Хяналтын шатны шүүх 2021 оны 3 дугаар улиралд эрүүгийн 273, иргэний 1092, захиргааны 126 хэрэг нийт 1491 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхэд бүрэлдэхүүнтэй 1105 хуралдаанд 1121 иргэдийн төлөөлөгч оролцжээ.
"The Hu" хамтлаг ирэх гуравдугаар сард европын орноор аялан тоглолт хийнэ
2021-10-21 12:16:30 Нийтлэгдсэн: НийгэмМонголын хүннү рок The Hu хамтлаг 2021 оны анхны аялан тоглолтоо АНУ-аас эхлүүлээд буй. Тэд энэ удаагийн тоглолтоо Хүн нэртэйгээр өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарыг дуустал хийхээр эх орноосоо мордсон билээ. Мөн тус хамтлагийн хоёр дахь цомгийн ажил дууссанаас гадна ирэх гуравдугаар сард Герман, Дани, Чех, Швед зэрэг улсад 15-50 мянган үзэгчэй битүү стадионд тоглолт хийхээр төлөвлөжээ. Сонирхуулахад, The Hu хамтлаг одоогоор 13 оронд 23 тоглолтоо хийсэн бол Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан, 56 хотоор 60 гаруй тоглолт хийсэн байна.
Цогтцэций-Чойр чиглэлийн замаар нүүрс тээвэрлэлтийг зөвшөөрлөө
2021-10-21 12:02:05 Нийтлэгдсэн: НийгэмЗам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Цогтцэций-Чойр чиглэлийн замаар нүүрс тээвэрлэлтийг ирэх оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл түр зөвшөөрсөн тушаал гаргажээ. Уг тушаалд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн: 1.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто замаар нүүрс тээвэрлэхийг зөвшөөрсөн. Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өмнөговь, Дундговь аймгийн Засаг дарга нарын санал, тээвэрлэлт хийхээр тохиролцон, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, тээвэрчдийн эрх ашгийг харгалзан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/158 дугаар тушаалын 5 дахь заалтыг Энэхүү тушаалыг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй гэж өөрчилсүгэй. 2. Тушаалд өөрчлөлт орсонтой холбогдуулан авто замын бэлэн байдлыг ханган ажиллахыг Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт, тээвэрлэлтийг зохион байгуулж ажиллахыг Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт тус тус даалгасугай. 3. Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт үүрэг болгосугай гэж дурдсан байна.
Хүний эрх, ялгаварлан гадуурхалт, гэрч, хохирогчийг хамгаалах сэдвээр цахим сургалт боллоо
2021-10-21 11:48:58 Нийтлэгдсэн: НийгэмНЗДТГ-аас Хүний эрх ба ялгаварлан гадуурхалт, Гэрч хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны онцлог ба ялгаа сургалтыг өнөөдөр нийслэлийн харьяа нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад зориулан цахимаар зохион байгууллаа. Сургалтад 200 гаруй ажилтан, албан хаагч оролцож, хуульч, судлаач Л.Галбаатар илтгэл тавьсан юм. Тэрбээр олон улсын болон Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль, конвенц болоод хэм хэмжээний талаар ерөнхий ойлголт өгч, сэдвийн дагуу нарийвчилсан мэдээлэл өгсөн юм. Хүний эрх ба ялгаварлан гадуурхалтын хамгийн анхны ойлголт нь хүн бүгд ялгаатай гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс эхэлдэг бөгөөд бусдыг өөртэйгөө адилхан байхыг шаардах нь ялгаварлан гадуурхалтын эхний шинж гэдгийг хуульч тодотгож байлаа. Хүнийг арьсны өнгө, үндэс угсаа, нас хүйс, хэл соёл, улс төрийн буюу бусад үзэл бодол, шашин шүтлэг, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн албан тушаал, бэлгийн чиг баримжаа зэргээр ялгаварлан гадуурхахгүй байхыг Монгол Улсын Эрүүгийн хуульд зүйлчлэн зааж дээрх эрхийг хамгаалсан байдаг. Түүнчлэн Хүний эрхийн хамгаалагч гэж хэн болох түүнийг хэрхэн хамгаалдаг талаарх мэдээллийг өглөө. Хүний эрхийн хамгаалагч гэсэн ойлголт дэлхий нийтийн хэмжээнд 1998 оноос эхтэй. Дэлхийн 40 гаруй улс хүний эрхийг хамгаалагчийн талаарх хуультай байдгийн нэг нь Монгол Улс. Хуульд хүний эрхийг хамгаалагч гэж хэн болох, хүний эрх хамгаалах үйл ажиллагааг хуульчлан тусгасан төдийгүй хүний эрхийн зөрчил гэж юу болохыг мөн тусгасан байдаг байна. Хүний эрх хамгаалагчийг ялгаварлах нь эргээд хүний эрхийн зөрчил гэдгийг мөн тодотгож байв. Гэр бүлийн хүчирхийлэл, гэрч, хохирогчийг хамгаалах талаарНийслэлийн Цагдаагийн удирдах газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошуучГ.Уранбат мэдээлэл өглөө. Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага хоногт 100-120, сард 3000 орчим бүртгэгдэж байдаг аж. Энэ төрлийн зөрчил, гэмт хэргийн тоо сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нэмэгдсэн нь хууль батлагдаж, хариуцлага өндөрссөнтэй холбоотой гэнэ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хууль батлагдсанаас хойш энэ төрлийн зөрчил, гэмт хэрэг нэмэгдэж, бүх шатны сургуулийн багш, ажилтнууд, эрүүл мэнд, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнууд, баг хороо, сум дүүргийн холбогдох ажилтнууд, төрийн албан хаагч энэ төрлийн гэмт хэргийг заавал мэдээлэх үүрэг хүлээх болжээ. Ингэснээр далд үйлдэгдэж байгаа, даамжирч буй гэмт хэрэг эрт илрэх боломжтойг онцгойлон тодотгов. Хүүхдийн эсрэг гэмт хэргийг мэдсэн хэн бүхэн заавал мэдээлэх үүрэгтэй. Энэ төрлийн хэрэг зөрчил нууц далд байх тусмаа илүү хор нөлөөтэй гэдгийг мэргэжилтэн онцолж байлаа. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй