УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ЦӨЛЖИЛТИЙГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРОО БАЙГУУЛЛАА
2021-10-21 09:50:48 Нийтлэгдсэн: НийгэмЗасгийн газрын 2021 оны аравдугаар сарын 20-ны ээлжит хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгууллаа Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахална. Тус хороо нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Суурь конвенцын Парисын хэлэлцээр, Цөлжилттэй тэмцэх конвенцоор хүлээсэн үүрэг болон Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, цөлжилт, газрын доройтлыг бууруулах ажлын салбар дундын уялдааг хангаж зохицуулах юм.
Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороонд цэцэрлэг, сургууль барина
2021-10-21 09:46:46 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, УИХ-ынгишүүн Б.Энхбаяр болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороондажиллалаа. Тодруулбал, тус хороодод улсын сургууль, цэцэрлэг барих асуудлыг шийдвэрлэхээр нөхцөл байдлыг газар дээр нь очиж үзсэн юм. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо нь 26 мянган хүн амтай бөгөөд 7500 нь 18 хүртэлхнасныхүүхдүүд. Үүнээс цэцэрлэгийн насны 3000 орчим хүүхэд байдаг ч улсын хоёрхон цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Иймд 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Миний хайпермаркет-ийн зүүн талд байрлах Тээврийн цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны газарт улсын цэцэрлэг байгуулахаар төлөвлөжээ. Тус байршил нь 2011 оноос хойш Нийслэлийн Цагдаагийн удирдахгазрынхарьяанд байсан бөгөөд 3500 ам метр талбай бүхий газар юм. Энэ үеэр Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон Б.Энхбаяр гишүүн Боловсрол, шинжлэх ухааны яамны барилга захиалагчдын албаныханд тус байршлыг үзүүлэн, судлуулсан. Гэвч уг газар нь сургууль барих хэмжээний том биш тул цэцэрлэг барих саналыг хүргүүлсэн юм. Иргэдээс санал авахад ногоон байгууламж хэлбэрээр тохижуулахыг хүссэн. Гэхдээ ногоон байгууламж барилаа гэхэд хэдэн жилийн дараа хэн нэгэн Хотын дарга нь газрын эрхийг цуцлаад, барилга барих зөвшөөрөл олгочих вий гэх болгоомжлол үүсээд байгаа юм. Тиймээс тус чөлөөлсөн газарт цэцэрлэг барих санал гаргаж байна хэмээлээ. Харин Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо нь 31 мянган хүн амтай, Улаанбаатар хотын хамгийн их оршин суугчтай,нягтаршилихтэй бүс. Тус хорооны оршин суугчдын 16 мянга орчим нь 18 хүртэлх насны хүүхдүүд бөгөөд сургууль, цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас өөр дүүрэг, хорооны сургууль, цэцэрлэгт хамрагддаг. ИймдБаянмонголхорооллын урд, Олимп хотхоны ард байрлах 7500 ам метр талбай бүхий газрыг Нийслэлийн Боловсролын газарт шилжүүлэн, 640 хүүхдийн сургууль барихаар төлөвлөжээ. Ийн эхний ээлжид Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хорооны дээрх хоёр байршилд нийт 1000 орчим хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, сургууль байгуулахаарболлоо. Ингэснээр дор хаяж 1000 машины хөдөлгөөн татарна гэх тооцоолол гараад байгаа юм. Д.Сумъяабазар: Сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж төлөвлөөгүй нэг ч хотхоныг дахин бариулахгүй Мөн УИХ-ынгишүүн Б.Энхбаяр дүүрэгтээ ирэх онуудад бүтээн байгуулахаар төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн төслүүдийг танилцуулсан юм. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт 2023-2024 онд нэг сургууль, 3-4 цэцэрлэг шинээр барихаар төлөвлөж байгаа аж. Тус сургууль, цэцэрлэгийн газрын асуудал бүрэн шийдэгдсэн бөгөөд гагцхүү төсвийн асуудлыг шийдвэрлэхэд анхааран ажиллахыг Хотын даргаас хүслээ. Үүний хариуд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улс, нийслэлийн төсөв хэлэлцэх чухал үедсанаачилгагарган, уг саналыг хүргүүлж байгаа УИХ-ынгишүүн Б.Энхбаярын саналыг хүлээн авлаа. Удахгүй нийслэлийн төсвийг хэлэлцэх үеэр уг саналыг оруулан, шийдвэрлэх болно. Тус 25, 26 дугаар хороонд барих сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтад нийслэлийн зүгээс онцгой анхаарал хандуулна. Улаанбаатар хотын хувьд газар бол хамгийн үнэ цэнтэй зүйл. Сургууль, цэцэрлэггүй хотхонууд хотод маш олон байгаа. Тиймээс Хотын даргын хувьд сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж төлөвлөөгүй нэг ч хотхоныг дахин бариулахгүй. Хүүхдэдээ, иргэндээ ээлтэй, ногоон байгууламжтай,амьдрах орчин, чанарыг сайжруулсан хот байхын төлөө бодлогоо чиглүүлнэ хэмээв. Нийслэлийн хэмжээнд 2020-2022 онд нийт 152 сургууль, цэцэрлэг барих ажил эхэлсэн бөгөөд барилгын ажил үргэлжилж байна. Хамран сургах тойргийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд нэмж 71сургууль, цэцэрлэг барих шаардлагатайг Нийслэлийн Боловсролын газраас мэдээлж байлаа. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороо болон Хан-Уул дүүргийн 17, 18, 19 дүгээр хороо хамгийн өндөрнягтаршилтайбөгөөд газар байхгүйн улмаас сургууль, цэцэрлэгийн хүртээмж тааруу байдаг. Үүнээс үүдэн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, түгжрэл үүсэх нөхцөл бүрдээд байна. Улаанбаатар хотын түгжрэлийн 28.5 хувийг хамран сургах тойрогт нь сургууль, цэцэрлэг хүртээмжгүйгээс хүүхдээ зөөх хөдөлгөөн бүрдүүлдэг хэмээн онцоллоо. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Иргэд коронавирусийн халдвар авсан эсэхээ шинжилгээгээр баталгаажуулж байгаа. Иргэдийн шинжилгээний хариуг цаг алдалгүй хүргэхийн тулд цахим системүүдийг ажиллуулж эхэлсэн. Энэ талаарНЭМГ-ынСтатистикмэдээлэл, цахим эрүүл мэндийнхэлтсийн дарга Н.Долгормаагаас тодрууллаа. -Иргэдийн шинжилгээний хариуг ямар системээр хүргэж байна вэ? -Коронавирусийн цар тахлын үед Монгол Улсын эрүүл мэндийн салбар томоохон системүүдийг хөгжүүлсэн. Эдгээрээсwww.eruul.gov.mn,www.tandalt.gov.mnзэрэг системүүдийг иргэд ихээхэн ашиглаж байна. Шинжилгээний хариугаа гар утсаараа авах, шинжилгээний цэгт захиалга өгөх зэргээр иргэдийн цагийг хэмнэж байгаа юм. Эдгээр систем шинжилгээний мэдээллийг тухайн цаг үед өгч байгаагаараа чухал ач холбогдолтой.Ковид-19-ийн халдварыг илрүүлэх шинжилгээний бүртгэлийн систем болохwww.eruul.gov.mn-ийг2020 оны арванхоёрдугаар сараасэхлэн ашиглаж байна. Нэг хаалга-Нэг шинжилгээ арга хэмжээндэнэсистем чухал нөлөө үзүүлсэн. Нэг хоногт хийж байгаа маш олон шинжилгээнийхамрагдалтынмэдээлэл цаг, минут, секундээр тоологддог.Хамрагдалтхаана их, хаана бага байгааг шууд хянах боломжтой юм. Хүн амын дунд халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан тандалт, судалгааны ажлуудыг өргөн хүрээтэй хийх болсон. Энэ ажиллагааг цахим системгүйгээр хийх нь төвөгтэй байсан учраас бид 2020 оны гуравдугаар сараасгэрэгэсистемийн хамт олонтой хамтран тандалтын системийг хийж эхэлсэн юм. Энэхүү тандалтын систем нь өдөр тутмын батлагдсан тохиолдлын мэдээллийг өрхийн эмч, хяналтын эмчид шууд өгч байгаагаараа онцлогтой. Мэдээллийг шуудавснаараахяналт, эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх боломжтой болж байгаа юм. Мөн хавьтлын хүрээний судалгааг явуулах, хавьтлыг шинжилгээнд хамруулах боломж бүрдсэн. Энэ нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэх ач холбогдолтой юм. -Шинжилгээний хариу авах системд заримдаа доголдол үүсдэг. Цаашид хэрхэн хөгжүүлэх вэ? -Бид дархлаажуулалтын систем, эмнэлэг хоорондын бүртгэлийн систем, шинжилгээний цаг авах системүүдийг бий болгосон. Шинжилгээ авах ажил нөөцтэй холбоотой учир шинжилгээний цаг авах систем одоогоор ажиллахгүй байгаа. Гэсэн хэдий ч бид халдварын хяналтыг хийх, шинжилгээнд дараалал үүсгэхгүйн тулд цаг захиалгын системийг эргэн сэргээж, хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ТИКА-тай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо
2021-10-20 15:40:29 Нийтлэгдсэн: Нийгэм Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш болон Улаанбаатар дахь Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг /ТИКА/-ийн Хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаомэр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд талууд нийслэлийн хэмжээнд ТИКА-тай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон бөгөөд Хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаомэр цаашид хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин ажиллахаа цохон тэмдэглэв. Мөн уулзалтын үеэр талууд хоёр улсын хотууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээг тэлж, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтад ТИКА-ийн Хөтөлбөрийн дэд зохицуулагч Жэйлан Атмажа болон НИТХ-ын төлөөлөгч Г.Төгөлдөр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга М.Аясгалан нар оролцсон юм. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд саналаа хэрхэн өгөх вэ
2021-10-20 15:38:59 Нийтлэгдсэн: Нийгэм Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд иргэдээс аравдугаар сарын 29-нийг дуустал цахимаар болон харьяа хороогоор дамжуулан санал авч байна. Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд иргэн бүрийн санал чухал юм. Иймээс иргэд харьяа хороон дээрээ очин, хэвлэмэл товч танилцуулгатай танилцаж, хорооны хэсгийн байцаагч, эсвэл зохион байгуулагчаас саналын хуудас авч бөглөн, саналаа өгөх боломжтой. Мөн цахимаар дараах зааварчилгааны дагуу саналаа өгч, нийслэлийн хөгжилд хувь нэмэр оруулаарай. Цахимаарwww.ulaanbaatar2040.mnсайтаар дамжуулан санал өгөх боломжтой. Мөн QR код бүхий постерийг харьяа хороо, дүүргүүдэд байрлуулсан. Энэ QR кодыг гар утасны камераар уншуулахад веб сайт руу шууд нэвтрэх юм. Таwww.ulaanbaatar2040.mnсайт руу нэвтрэн орсноор товч танилцуулга, санал өгөх, видео танилцуулга, дэлгэрэнгүй мэдээлэл гэсэн үндсэн цэс бүхий цонх гарч ирнэ. Үүний санал өгөх гэсэн цэс рүү орсноор Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд санал өгөх хэсэг гарч ирнэ. Санал өгөхөөс өмнө хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлтэй танилцахын тулд Товч танилцуулга үзэх гэсэн холбоосыг дарж, товч танилцуулга хэсэг рүү шилжих, эсвэл гар утасныхаа камерыг нээн дээр харагдах QR кодыг уншуулснаар мэдээлэл авах боломжтой. Товч танилцуулгыг уншиж танилцсаны дараа санал өгөх хэсэг рүү буцаж орно. Та өөрийн овог, нэрээ бичнэ. Мөн өөрийн байнга оршин суудаг дүүрэг, хороо, харгалзах насны ангиллаа сонгох юм. Та өөрийн амьдарч буй орчиндоо 1-10 хүртэлх үнэлгээ өгнө. Нэг оноо муу гэсэн илэрхийлэл бол 10 оноо сайн гэсэн илэрхийлэл. Үүний дараа таныамьдарч байгаа орчинд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхойлох зорилго бүхий нийгмийн тэгш хүртээмж, хот байгуулалтын асуудал, хүрээлэн буй орчны асуудал, аюулгүй байдал гэсэн дөрвөн бүлэг асуулт гарч ирнэ. Та хариулт өгөхдөө бүлэг тус бүрээс хамгийн чухалд тооцсон нэг хариултыг сонгоно. Дараа нь таны амьдарч буй орчныг сайжруулахад нэн тэргүүнд хийвэл зохих ажлуудын жагсаалт гарна. Та энэ хэсэгт гурав хүртэл хариултыг сонгох боломжтой. Дараагийн хэсэгт та хотын хөгжилд өөрийн зүгээс оруулах хувь нэмрийг бичнэ. Жишээ нь, хогоо ангилан ялгадаг болно гэх мэт. Үүний дараа та хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг дэмжих, өөрчлөлт оруулах гэсэн хоёр сонголт бүхий товчноос аль нэгийг нь сонгоно. Танд төсөлд өөрчлөлт оруулах санал байхгүй бол төслийг дэмжих товчийг дарж, төсөлд саналаа илгээх товчийг дарна. Хэрэв танд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд өөрчлөлт оруулах санал байгаа бол төсөлд өөрчлөлт оруулах саналтай байна гэсэн товчийг дармагц санал, шүүмж бичих цонх бий болно. Уг цонхонд та хэдэн ч тэмдэгт бичих боломжтой. Ингээд төсөлд саналаа илгээх товчийг дарна. Та төсөлд саналаа илгээх товчийг дармагц дараагийн цонх руу шилжих бөгөөд таны овог, нэр бүхий талархлын сертификат бэлэн болсон байна. Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд саналаа өгсөн танд баярлалаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй