Говь-Алтай аймагт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Үүнтэй холбогдуулан аравдугаар сарын 18-наас эхлэн аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Одоогийн байдлаар Шарга сумын Улаантуг, Тайшир, сумын Хуримт, Есөнбулаг сумын Рашаант багт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдэж, тархалтын хүрээ нэмэгдэж байна. Гоц халдварт өвчин гарсан голомт бүхий айл өрхүүдийн шилжилт хөдөлгөөнийг энэ оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд зогсоож, өөр аймаг, сум болон өөрийн аймгийн бусад сумдын нутаг дэвсгэрээс мал амьтан нэвтрүүлэх, худалдах, отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн, уралдаан зохин байгуулахыг зэрэг үйл ажиллагааг хориглолоо.
Энэ сарын 19-ний байдлаар байдлаарх ургац хураалтын мэдээллийг хүргэж байна. Нийт 297.5 мянган га-аас 439 мянган тонн үр тариа, үүнээс 275.4 мянган га-аас 369.8 мянган тонн улаанбуудай, 16.7 мянган га-гаас 161.7 мянган тонн төмс, 8.7 мянган га-аас 105.8 мянган тонн хүнсний ногоо, 58.8 мянган га-аас 181 мянган тонн тэжээлийн ургамал, 45.3 мянган га-аас 25.5 мянган тонн тосны ургамал хураан авлаа. Ингэснээр үр тарианы хураалт 74 хувьтай, төмсний хураалт 84.2 хувьтай, хүнсний ногооны хураалт 92.5 хувьтай, тэжээлийн ургамлын хураалт 53 хувьтай, тосны ургамлын хураалт 45.3 хувийн явцтай байна. Өнөөдрийн байдлаар ургац хураалтад 1797 цэрэг, 1884 оюутан, 7752 халамжийн болон гэрээт ажилтан, нийтдээ 11433 хүн хөдөлмөрийн түр гэрээгээр ажиллаж байна.
Эрээн хотод КОВИД-19-ийн таван тохиолдол бүртгэгдэж, хөдөлгөөнийг бүрэн хаажээ
2021-10-20 08:46:34 Нийтлэгдсэн: НийгэмӨнөөдрийн байдлаар БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн таван тохиолдол бүртгэгдсэн тухай Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газраас мэдээллээ. Аравдугаар сарын 13-ны өдөр Монголоос бараа бүтээгдэхүүн орж ирдэг Эрээн хотын Хуйтун логистикийн бүсэд ажилладаг хятад ажилтнаас Ковид-19-ийн эерэг тохиолдол илэрч, шууд хавьтлын 33, дам хавьтлын 25 хүнийг тусгаарласан байна. Аравдугаар сарын 14-ний 00:00 цагаас эхлэн нийт албан байгууллагын үйл ажиллагааг зогсоон Эрээн хотын нийт иргэдийг эхний удаагийн PCR шинжилгээнд хамруулжээ. Эрээн хотод хөл хорионы дэглэм үйлчилж, албан байгууллага, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон, хүнсний дэлгүүрүүд энэ сарын 18-ны өдрийн 11:00 цагаас эхлэн бүгд хаагдаж, зөвхөн дуудлагаар хүнсний зүйлийг гэрт хүргэж, хотын оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж хөл хорионы дэглэмийг чангатгасан байна. Аравдугаар сарын 19-ны өдрийн байдлаар БНХАУ-ын Эрээн хотод Ковид-19-ийн таван тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ өдрийн 00:00 цагаас эхлэн хотын хөдөлгөөнийг бүрэн хааж /хүнсний дэлгүүр, эмийн сангууд багтсан/ дэглэмийг чангатган иргэдийн хөдөлгөөнд дрон болон камераар хяналт тавьж эхэлжээ.
Хотын дарга Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзлаа
2021-10-20 08:38:10 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-нытөлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад ЕСБХБ-ныТөв Ази хариуцсан захиралСузаннаХаргитай, ЕСБХБ-ныМонгол Улс дахь суурин төлөөлөгчХаннесТакачболонНЗДТГ-ынТөсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга М.Аясгаланнар оролцсон юм. Уулзалтаар талууд хэрэгжүүлж буй хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгч буйгаа цохон тэмдэглээд, цаашид хамтран хэрэгжүүлэх боломжит төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Улаанбаатар хотын хувьд ЕСБХБ-ны санаачилсан Ногоон хот хөтөлбөрт хамрагдаж буй цөөн хотын нэг болохыг хатагтай Сузанна Харгитай онцлоод, нийслэл хоттой хамтран байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжсэн төслүүд хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Хотын дарга ч мөн хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин ажиллана гэдгээ мэдэгдэж байлаа. Талууд Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх үүднээс хэд хэдэн төсөл, хөтөлбөрүүдэд хамтранажиллахаарсанал солилцож, уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ЕСБХБ-тайхамтранажиллахдааүргэлжтаатай байдаг хэмээнсэтгэгдлээилэрхийлсэн юм. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нисэх онгоцны шинэ буудлаас шуурхай автобус иргэдэд үйлчилж байна
2021-10-20 08:34:10 Нийтлэгдсэн: НийгэмДэлхийн олон хотод нэвтэрсэн буухиа буюу шуурхай автобусны үйлчилгээг Улаанбаатар Эйрпорт Шаттл ХХК Монголд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Хөшигийн хөндийд Чингис хаан олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орсноор тус үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд өнөөдөр Сүхбаатарын талбайд болсон Нээлттэй хаалганы өдөрлөг-ийн үеэр энэхүү үйлчилгээгээ олон нийтэд танилцуулав. Шинэ нисэх онгоцны буудлыг зорьж буй болон нисэх буудлаас хот орох зорчигчдод тусгай чиглэлийн, шуурхай үйлчилгээний том болон дунд оврын автобусаар үйлчилгээ үзүүлэх юм. Ингэхдээ Шангри-Ла, Блю Скай, Ибис Стайлс Улаанбаатар /ibis Styles Ulaanbaatar Hotel/, Баянгол, Чингис, Рамада, Туушин, Кемпински зэрэг томоохон 10 зочид буудал руу зорчигч үйлчлүүлэгчдийг тав тухтай, аюулгүй зорчих нөхцөл бололцоог ханган ажиллаж буй юм. Түүнчлэн үйлчилгээний соёл, техникийн бэлэн байдал, аюулгүй найдвартай ажиллагаа, зам тээврийн хөдөлгөөний соёлыг хэвшүүлж, олон улсын стандартын хэрэгжилтийг ханган ажиллаж байгаагаа өдөрлөгийн үеэр онцоллоо. Улаанбаатар Эйрпорт Шаттл ХХК нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийслэлийн өмчит Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК болон Монголын үндэсний бүтээн байгуулалтын нэгдэл ХХК-ийн хамтран хэрэгжүүлж буй Шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх /тусгай чиглэлийн, шуурхай үйлчилгээний том болон дунд оврын автобус үйлчилгээ төсөл-ийн хэрэгжүүлэгч юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй