Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар дүүрэг бүрийн аж ахуйн нэгжүүдэд голомтын ариутгал, халдваргүйтгэл хийх ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. Айл өрх, ажлын байр, тусгаарлалтын байрны зориулалтаар ажиллаж байсан байр, цогцос хадгалах байр, чандарлах төвүүд зэрэг бүх газарт голомтын халдваргүйтгэл хийж байгаа юм. 2020 оны аравдугаар сарын 18-наас 2021 оны аравдугаар сарын 18-ны хооронд нэг жилийн хугацаанд 11 мянга гаруй цэг, байршилд, 8.2 сая ам метр талбайд голомтын ариутгал хийжээ. Сүхбаатар дүүрэг дэхМэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.Отгонбор Халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагууд хийж байгаа. Нэг багт бага эмч, ариутгагч, жолооч байдаг бөгөөд бүрэн техник хэрэгсэлтэйгээр ажилладаг. Эдгээр багийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд бид хяналт тавин ажилладаг юм. Нэг дүүрэгт 4-5 эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч ажиллаж байна. Халдварын тохиолдол батлагдаж, Улсын онцгой комисст мэдээлэл нэгтгэгдэн, голомтын халдваргүйтгэл хийх маршрутын дагуу эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар хариуцсан дүүрэгтээ хяналт тавин ажилладаг. Халдваргүйтгэл хийж байгаа байгууллагуудыг хүний нөөц, техник хэрэгсэл, ариутгалын бодисын нөөц зэргийг харгалзан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас сонгон шалгаруулсан гэлээ. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Баруун бүсийн үйлдвэр Автын цахилгаанчин / мэргэжлээрээ 2 жил тасралтгүй ажиллаж байх/ Автын засварчин / мэргэжлээрээ 2 жил тасралтгүй ажиллаж байх/ Автын гагнуурчин / мэргэжлээрээ 2 жил тасралтгүй ажиллаж байх/ Автын механикч/ мэргэжлээрээ 2 жил тасралтгүй ажиллаж байх/ Тоног төхөөрөмжийн засварчийн / мэргэжлээрээ 2 жил тасралтгүй ажиллаж байх/ Авто краны оператор / мэргэжлээрээ 2 жил тасралтгүй ажиллаж байх/ Дугуйт ачигчийн оператор / мэргэжлээрээ 2 жил тасралтгүй ажиллаж байх/ Сэрээт ачигчийн оператор / мэргэжлээрээ 2 жил тасралтгүй ажиллаж байх/ Гагнуурчин /3-р зэргээс дээш зэрэгтэй/ Үйлдвэрийн ажилтан ХАБЭА-н ажилтан / уул уурхай, үйлдвэрт ажиллаж байсан/ Сувилагч, бага эмч Хуулийн мэргэжилтэн/ Мэргэжлээрээ 3 жил тасралтгүй ажиллаж байсан/ Мэргэшсэн нягтлан бодогч Хаяг:Улаанбаатар хот, схд, 20-р хороо, Абтэма байр( 22-н товчоо явах замд) Утас:88019517, 8810 5778, 88104116, 86015899, 88068546, 95110838, 80551179 Зүүн бүсийн үйлдвэр Засварын инженер / мэргэжлээрээ 2 жил тасралтгүй ажиллаж байх/ Тоног төхөөрөмжийн засварчин / мэргэжлээрээ 2 жил тасралтгүй ажиллаж байх/ Цахилгаан гагнуурчин / мэргэжлээрээ 2 жил тасралтгүй ажиллаж байх/ Инженер Гагнуурчин / мэргэжлээрээ 2 жил тасралтгүй ажиллаж байх/ Туслах тогооч Савлагааны ажилтан Цахилгаанчин / мэргэжлээрээ 2 жил тасралтгүй ажиллаж байх/ Хаяг:Төв аймаг, Сэргэлэн сум, 1-р багийн нутаг, Баян-Уулын баруун талд байрлана. Утас:99997856, 88885543, 99094699 БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ Төрийн албан хаагчийн анкет /зурагтай байх/ 3 хувь цээж зураг Иргэний үнэмлэхний хуулбар Оршин суугаа газрын хорооны тодорхойлолт Цагдаагийн газрын тодорхойлолт Эрүүл мэндийн анхан шатны үзлэгийн хуудас Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар 3 үеийн намтар Ажилд орохыг хүссэн өргөдөл Цэргийн үүрэгтний үнэмлэх Боловсролын гэрчилгээний хуулбар /Суурь боловсрол болон Дипломны хуулбар/
Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жил, Нийслэлийн 382 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж буй ИХ ХОТЫН ХЯМДРАЛ - 2021 арга хэмжээ Д.Сүхбаатарын талбайд эхэллээ. Их хотын хямдрал- Бизнес фестиваль арга хэмжээг хоёр жил тутамд уламжлал болгон хамтран зохион байгуулж ирсэн бөгөөд энэ оны хувьд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, бизнес фестиваль зохион байгуулагдаагүй, хямдралтай худалдааг УОК, НОК-ын түр журам, тусгай шаардлагыг ханган, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулж байна. Их хотын хямдрал маргааш хүртэл буюу 20-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд арга хэмжээний үеэр хоол үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбар, худалдааны салбар, ахуйн үйлчилгээ-авто үйлчилгээ болон үйлдвэрлэлийн салбаруудын өдөрлөгүүд зохион байгуулагдаж байна. Худалдаа үйлчилгээ эрхлэгч 50 гаруй иргэн, аж ахуй нэгж өөрсдийн бараа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулж, хямдралтай, урамшуулалтай худалдаа явуулж байгаа аж. Эх сурвалж: УБ хотын Захирагчийн ажлын алба
БНХАУ-ын их, дээд сургуульд нарийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг хилээр нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг Элчин сайдаас хүслээ
2021-10-19 09:23:36 Нийтлэгдсэн: НийгэмБНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзан, хоёр орны боловсролын салбарын хамтын ажилагааг эрчимжүүлэх, бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо. КОВИД-19 цар тахлын тархалтаас шалтгаалан манай улс сургалтын үйл ажиллагааг танхим болон цахим хослуулан зохион байгуулж байгаа. Сурагчдын хоёржилийн хоцрогдлыг арилгах хариуцлагатай үүрэг хүлээсэн багш нараа компьютержуулах хэрэгцээг шийдвэрлэхэд дэмжлэг хэрэгтэй байгааг уулзалтын эхэнд Л.Энх-Амгалан сайд илэрхийллээ. Манай улсаас БНХАУ-д нарийн мэргэжлээр суралцаж буй оюутнууд танхимаар хичээллэх хэрэгцээ шаардлага өндөр байгаа тул хилээр нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Мөн хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ЕБС-д интернетийн утасгүй /wi-fi / дотоод сүлжээний орчин бүрдүүлэх төслийн TЭЗҮ-г Гадаад харилцаанд яаманд хүргүүлсэн. Одоо Хөвсгөл, Увс, Дархан-Уул, Дорноговь аймгуудад барих ЕБС-ийн ТЭЗҮ-г боловсруулан ойрын хугацаанд Сангийн яамаар уламжлан хүргүүлэх тул дээрх хоёр асуудлыг шийдвэрлүүлэхэд анхаарлаа хандуулахыг Элчин сайдаас хүслээ. Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь Монгол Улсын цөлжилт, экологийн доройтлыг бууруулах ач холбогдолтой. Тиймээс бүс нутгийн гео-экологи, цөлжилтөөс сэргийлэх чиглэлээр хоёр орны хамтарсан лаборатори байгуулж, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал хэрэгцээ шаардлага үүсэжбайна. Иймд лаборатори байгуулах боломжийг судлах, өөрийн орны холбогдох байгууллагуудад саналыг уламжилж өгөхийг Элчин сайдаас хүссэн байна. Эх сурвалж:БШУЯ
Сурагчдын нэгдүгээр улирлын амралт 12 дугаар сарын 20-ноос эхэлнэ
2021-10-19 09:20:42 Нийтлэгдсэн: НийгэмЕрөнхий боловсролын сургуулиуд танхим, цахимаар ээлжлэн сургалтаа явуулж буй. Энэ хичээлийн жил 3 улиралтай бөгөөд I-III ангийнхан32, IV-V анги33, дунд, ахлах ангийн сурагчид 34 долоо хоног суралцах юм байна. Харин сурагчдын нэгдүгээр улирлын амралтын хувьд бүх ангийн сурагч2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр хүртэл амарна. Халдварт өвчний тархалт, агаарын бохирдол, өвөлжилт, мал төллөх хугацаанаас хамааруулан аймаг, нийслэлийн Засаг дарга нар II улирлын амралтыг I улирлын амралт дээр нэмж шилжүүлэн зохицуулах эрхтэй байна. Өчигдрийнбайдлаар нийслэлийн хэмжээнд долоон цэцэрлэг, нэг сургууль зайны сургалтад бүрэн шилжсэн бол цэцэрлэгийн 120 бүлэг, сургуулийн 273 бүлэг цахимаар хичээллэж байгааг НЭМГ-аас мэдээлж байв.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй