Уг Ажлын хэсэг Замын хөдөлгөөн, тээврийн ухаалаг систем-ийг нэвтрүүлэхээр тооцоо, судалгаа хийж байгаа юм. Тус судалгаа нь нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд болон замын хөдөлгөөнд оролцогч талуудын харилцан уялдаа холбоог хангах, мэдээлэл солилцох чадварыг технологийн тусламжтайгаар сайжруулах зорилготой. Түүнчлэн чиг үүргийн байгууллагуудын үндсэн үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэт технологийн шийдлийг нэвтрүүлж, цаг хугацаа, зардал хэмнэх, тээврийн хэрэгслийн тоон өсөлтөөс хамааран гарах сөрөг үр дагавруудыг зохицуулах, тээврийн хэрэгслийн бүртгэлийн автоматжуулалт, хиймэл оюун ухаанд суурилан удирдаж, хянахаар зорьж байна. Ажлын хэсгийн гишүүд аравдугаар сарын 18-нд ээлжит тавдугаар хуралдаанаа хийж, дээрх системийн дэд систем болох RFID бүртгэлийн систем-ийг нэвтрүүлэх талаар хэлэлцлээ. Ингэснээр нийслэлийн 161 цэгт буюу Улаанбаатар хотын авто замын уулзварууд болон шалган нэвтрүүлэх товчоон дээр RFID уншигч төхөөрөмжийг суурилуулах ажлыг зохион байгуулах юм. Үүнээс урьтаж Авто замын хөдөлгөөн зохицуулалт, төлөвлөлтийн систем-тэй холбоход шаардлагатай тооцоо, судалгааг хийж, ачаалал өндөртэй зарим цэгт хийсэн туршилтын ажлын талаар санал солилцож, холбогдох арга хэмжээг шат дараатай авч ажиллахаар тохиролцлоо. НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР
Цар тахлын дэглэм зөрчсөн “Собт трейд” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа
2021-10-19 09:04:25 Нийтлэгдсэн: НийгэмЭнэ сарын 15-нд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Зайсан Хилл цогцолборт Камертон хамтлагийн тоглолт болсон. Тоглолтын үеэр заалны дүүргэлтийг 50 хувиас хэтрүүлж, халдвар хамгааллын дэглэм зөрчсөн. Түүнчлэн Собт трейд ХХК нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай Хариуцлагын гэрээ байгуулаагүй, түр журам, тусгай нөхцөл шаардлагуудыг удаа дараа зөрчсөн, наймдугаар сараас хойш гурван удаагийн зөрчлийн хэрэгт бүртгэгдсэн байна. Мөн Зайсан хилл цогцолборт наймдугаар сараас хойш 10 орчим зөрчил гарсан талаар холбогдох албаныхан мэдээлсэн билээ. Мэргэжлийн байгууллагын зүгээс зөвлөн туслах, зөрчил арилгуулах болон торгуулийн арга хэмжээ авсан хэдий ч цар тахлын дэглэм зөрчиж, удаа дараа халдварын эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэсэн тул Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс тус байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах санал гаргасан. Харин НМХГ-аас тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн Захирагчийн ажлын албанд ирүүлжээ. Холбогдох байгууллагуудын саналыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн зөвлөлийн хурлаар хэлэлцээд СОБТ трейд ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргалаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цэрэг татлага нийслэлийн хэмжээнд аравдугаар сарын 21-нд эхэлнэ
2021-10-19 08:54:05 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/-ынЦэргийн штабаас өнөөдөр нийслэлийн цэрэгтатлагынтовчооны нэгдсэн хурлыг зохион байгууллаа. Тус хурлаар 2021-2022 оны хугацаат цэрэгтатлагыгхэрхэн зохион байгуулах, цэргийн анги, цэрэгтатлагынкомиссууд хэрхэн ажиллах, юунд анхаарах талаар хэлэлцлээ. Энэ үеэр мөн 2020-2021 оны цэрэгтатлагаасхалагдан ирсэн цэргүүдийг хэрхэн хүлээж авсан талаар мэдээлсэн юм. Тодруулбал, Зэвсэгт хүчин болон хилийн анги, байгууллагаас халагдсан дайчдыг энэ сарын 15-16-ныөдрүүдэд хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна. Ингэхдээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болон ажил олгогч байгууллагатай хамтран ажлын байранд зуучлах, хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулжээ. Уг арга хэмжээнд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, Цагдаагийн газар, Алтан боломж сургалтын төв, И-Март худалдааны төв тэргүүтэй аж ахуй нэгж, байгууллагуудын хүний нөөцийн ажилтан, мэргэжилтэн нар оролцож, нийт 4500 гаруй ажлын байранд халагдсан цэргүүдийг зуучилжээ. НЗДТГ-ынЦэргийн штабын тоо бүртгэл, нөхөн хангалтын офицер, дэд хурандаа С.БаярмагнайНийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албанд явсан цэргийн бүх алба хаагчид албаа нэр төртэйгөөр хааж, 100 хувь халагдаж ирсэн. Бид есөн дүүрэг дээр цэргүүдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн, бүх төрлийн халамж үйлчилгээг үзүүлж, ажлын байранд зуучилсан хэмээж байлаа. Харин 2021-2022 оны хугацаат цэрэгтатлагыг нийслэлийн хэмжээнд энэ сарын 21-24-ний өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна.Энэ талаарНЗДТГ-ынЦэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.МөнгөнтулгаНийслэлийн Засаг даргын 2021 оны аравдугаар сарын А/721 тоот захирамжийн дагуу нийслэлийн есөн дүүрэгт аравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд эрүүл мэндийн үзлэг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Цар тахалтай холбоотойгоор цэрэгтатлагынбайрыг тусгайлан бэлтгэсэн бөгөөдУОК-оосгаргасан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ажиллахаар төлөвлөж байна гэв. Хугацаат цэргийн албанд татагдагчид нь иргэнийүнэмлэх, цэргийнүүрэгтнийүнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн бол диплом зэрэг баримт бичгээ биедээ авч, цэрэгтатлагынбайранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэйг сануулж байлаа. Дүүргүүдийн цэрэгтатлагынбайр: Баянгол дүүрэг Оюуны ундраа цогцолбор сургууль /96-р сургууль/ Баянзүрх дүүрэг Ерөнхий боловсролын 14-р дунд сургууль Сүхбаатар дүүрэг Ерөнхий боловсролын 31-р дунд сургууль Сонгинохайрхандүүрэг Өнөр цогцолбор сургууль /83-рдугдсургууль/ Хан-Уул дүүрэг Ерөнхий боловсролын 34-р дунд сургууль Чингэлтэй дүүрэг - Ерөнхий боловсролын 5-р дунд сургууль Налайх дүүрэг -Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв Багануур дүүрэг Гүн галуутай цогцолбор сургууль Багахангайдүүрэг Хангай цогцолбор сургууль НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Чүнчонь энх тайвны кэмп 2021 цахим өдөрлөг болж, дөрвөн улсын дөрвөн хотын оюутан залуус оролцлоо. Тухайлбал, Улаанбаатар, Чүнчонь, Шэньян, Хабаровск хотын 20 оюутан улсынхаа түүх соёл, ёс заншил, үндэсний хоолны талаар цахимаар танилцуулж, урлагийн тоглолт хийн харилцан бие биеэсээ суралцав. Чүнчонь хотын захиргаа Зүүн Хойд Азийн бүс нутгийн хүүхэд, залуучуудын хамтын манлайллыг хөгжүүлэх зорилготой уг хөтөлбөрийг санаачлан, зохион байгуулжээ. Өдөрлөгийн нээлтэд Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр оролцож, Чүнчонь хотын захиргааны хамт олон, оролцож буй хотуудын нийт удирдлагууд, албан хаагчид болон оролцогчдод баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүлэв. Түүнчлэн, Зүүн Хойд Азийн бүс нутгийн хотуудын иргэд, хүүхэд залуучуудын хамтын ажиллагаа энэхүү хөтөлбөрөөр дамжин улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Унгар улсын Засгийн газраас хоёр ширхэг амьсгалын аппаратыгНийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/-т хандивласан. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөөтус амьсгалынаппаратыннэгийгЭх хүүхдийн эрүүл мэндийн төв /ЭХЭМҮТ/-д өнөөдөр хүлээлгэн өглөө. ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгковид-19-ийн эмчилгээний 40 ор дэлгэн ажиллаж байсан ба эмчлүүлэх шаардлагатай хүүхдийн тоо нэмэгдсэнээр дахин 20 ор дэлгэсэн байна. Мөн эрчимт эмчилгээний найман ортой үйл ажиллагаа явуулж байгаа юм. Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт коронавирусийн халдвар авсан эсвэл ойрын хавьтал болсон хүүхдүүд олон ирж байгаа ажээ. Сүүлийн 14 хоногт ирж эмчлүүлж байгаа хүүхдийн тоо 10 хувиар нэмэгдэх хандлагатай байгаа учир тасгийн ор дүүргэлт 100 хувь байна гэдгийгЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захиралТ.Болормаахэллээ. Тэрбээр мөн НЗДТГ-аасхандивлаж байгаа уг амьсгалын аппарат нь хүүхдийнковид-19-ийн хүнд хэлбэр, хатгалгааны хүнд хэлбэрийн үед амьсгал удирдах боломжтой аппарат юм.ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасаг нь улсын хэмжээнд хүүхдийн төрөлжсөн мэргэжлийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлдэг. Хагалгаанд орсон хүүхдүүд хагалгааны дараа, хүнд үедээ, хэсэг хугацаанд амьсгал удирдах шаардлага гардаг.Мөн коронавирусийн халдвар авсан хүүхдүүд хүнд хатгалгаатай, амьсгалын дутагдалтай тохиолдолд амьсгалыг аппаратаар удирдаж, уушги орлуулах эмчилгээг олон хоног хийх шаардлагатай байдаг.ЭМЯ-наасхэрэгцээт аппарат тоног төхөөрөмжөөр хангадаг ч цар тахлын нөхцөл байдал хүндэрч, өвчлөл нэмэгдэж байгаа энэ үед амьсгалын аппарат нэн шаардлагатай байсан гэлээ. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.ТөмөртөмөөНийслэлийн удирдлагууд бүх боломжоороо нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн эмнэлгүүдтэй хамтран ажиллаж байна. Дэлхий нийтэд тархсан цар тахлыг даван туулахад хамгийн чухал үүргийг гүйцэтгэж байгаа, улаанбүстажиллаж, олон хүүхдийг эмчилж байгаа эрүүл мэндийн салбарын нийт ажилтан албан хаагчдадаа, мөн цэрэг, цагдаа, онцгой байдлын албан хаагчдадаа талархал илэрхийлье гэлээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй