Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгууллаа. Гэр хорооллын иргэдийг ая тухтай өвөлжүүлэх, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад онцгой үүрэгтэй сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаарх мэдээллийг шуурхай зөвлөгөөний эхэнд сонслоо. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлшний нийт 500 борлуулалтын цэг ажиллаж байна. Сонгинохайрхан дүүрэгт 170, Баянзүрх дүүрэгт 127, Чингэлтэй дүүрэгт 102, Сүхбаатар дүүрэгт 38, Хан-Уул дүүрэгт 39, Баянгол дүүрэгт 24 борлуулалтын цэг ажиллаж байна. Сайжруулсан шахмал түлшний нөөцөд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулжээ. Цаашид борлуулалтын цэгт түгээж буй түлшний нөөцийг нэмэгдүүлэх, борлуулалтын цэгийн тоог 600-д хүргэх, ялангуяа алслагдсан байршилтай борлуулалтын цэгт түлш хүргэлтийг хүртээмжтэй зохион байгуулах нь зүйтэй байгааг онцоллоо. Нэгдсэн шуурхай штабын орлогч дарга Р.Чингис Хариуцлагын гэрээ-ний хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллагын ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн зарим салбарынхны үйл ажиллагааг хязгаарлагдмал байдлаар нээн ажиллуулж байгаа. Ингэхдээ аж ахуйн нэгжийн удирдлагуудтай Хариуцлагын гэрээ байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, нийт суудлын 50 хүртэл хувийн дүүргэлттэй байхаар уг гэрээнд заасан. Гэтэл энэхүү гэрээг зөрчиж, урлагийн үзвэр үйлчилгээ явуулахын дээр зарим караоке, баарууд нууцаар үйл ажиллагаа явуулсаар байгаа зөрчил илэрчээ. Нийслэлийн хэмжээнд Хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж буй караоке, баарууд болон шөнийн цагаар нууц байдлаар ажиллаж буй бүхий л газруудыг нарийвчлан шалгаж, хариуцлага тооцохыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болголоо. Хариуцлага тооцох механизмийг чангатган ажиллахаас аргагүй нөхцөл байдал үүсэж байгааг Хотын дарга тодотголоо. Эмнэлэгт 6727, гэрээр 27107 хүн эмчлүүлж байна Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын тархалтын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Нийслэлийн хэмжээнд коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын тархалт, халдвар авсан хүний тоо буурч байгаа боловч хүнд болон хүндэвтэр хүмүүс, тэр дундаа амьсгалын аппарат шаардлагатай хүмүүс нэмэгдэж байна. Эмнэлэгт 6727 хүн хэвтэж эмчлүүлж буй бол 27107 хүн гэрээр эмчлүүлж байна. Шинжилгээний цэгүүд хэвийн ажиллаж байгаагийн дээр нийт хүн амын 78.1 хувь нь бүрэн тунд хамрагдсан байна. Харин гурав дахь буюу нэмэлт тунд нийслэлчүүдийн 12.9 хувь нь хамрагдсан юм. Дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдагсдын тоо хангалтгүй байгаа тул явуулын багийг ажиллуулж байгаа. Оюутны байруудад явуулын баг ажиллуулахад СУИС-ийн оюутнууд идэвхтэй оролцож, бүгд вакцинаа хийлгэсэн. Мөн 12 байгууллагын 942 хүнд, гэрээр 1509 хүнд, хөгжлийн бэрхшээлтэй 541 хүнд явуулын багийнхан вакцин тарьсан. Томуугийн вакцинд нийт хүүхдүүдийн 98.7 хувь нь хамрагдаад байна гэдгийг мэдээллээ. Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаар өвдсөн жирэмсэн эхчүүдийн тусламж үйлчилгээнд онцгойлон анхаарч байгаа бөгөөд аравдугаар сарын 15-ны өдөр л гэхэд 69 жирэмсэн эхэд халдвар илэрснээс 64-ийг нь хэвтүүлэн эмчлүүлж буй аж. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд долоон цэцэрлэг, нэг сургууль зайны сургалтад бүрэн шилжсэн бол цэцэрлэгийн 120 бүлэг, сургуулийн 273 бүлэг цахимаар хичээллэж буй юм байна. Хотын хэмжээнд байгаа зогсоолын тоог нэгтгэх ажлыг эхлүүлжээ Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах хот дүүргийн тэнцвэрийг хангах үндэсний хорооны төлөвлөгөө боловсруулагдаж дууссаныг шуурхай зөвлөгөөний үеэр дуулгалаа. Энэхүү төлөвлөгөө нь авто замын ачааллыг бууруулах зорилгын хүрээнд 18 зорилт, 89 төсөл арга хэмжээ, олон төвт хот болгох зорилгын хүрээнд дөрвөн үндсэн зорилт, 12 төсөл арга хэмжээ, хот дүүргийн тэнцвэрийг хангах, тулгамдаж буй асуудлыг шийдэх хүрээнд дөрвөн үндсэн зорилго, 18 төсөл арга хэмжээг боловсруулсан байна. Төлөвлөгөөг боловсруулах явцад хүндрэл учруулж буй хоёр асуудал байгааг тодотгов. Үүний нэг нь нийслэлийн хэмжээнд шинээр барьж байгуулж буй сургууль цэцэрлэгийн тоо. Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулахад сургууль, цэцэрлэгийн хүртээмж онцгой нөлөөтэй. Хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн өсөн нэмэгддэг замын түгжрэлийг сааруулахын тулд нийгмийн дэд бүтэц болох сургууль цэцэрлэгийн байршлыг оновчтой болгохыг зорьж байгаа. Гэтэл нийслэлийн харьяа алба агентлагуудад нийслэлийн хэмжээнд шинээр барьж байгуулж буй сургууль цэцэрлэгийн тоо зөрүүтэй байгааг Хотын орлогч дурдлаа. Удаах нь газар чөлөөлөлттэй холбоотой хүндрэл. Үүнд газрын албаныхан анхаарч ажиллахыг мөн хүслээ. Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд байгаа бүх зогсоолын тоог гаргах, нэгтгэх ажлыг энэ долоо хоногт эхлүүлж байгаа аж. Төрийн байгууллагуудын зөвлөгөөн, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэхийг үүрэг болгов Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө. -Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан Хариуцлагын гэрээ-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж ажиллах, -Цар тархалтыг бууруулах эрчимжүүлсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, иргэдийг дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг уриалж ажиллах, -Гамшгаас хамгаалах алба болон бүх шатны нутгийн захиргааны байгууллагууд нэгдсэн шуурхай штабын үйл ажиллагааг дэмжиж, үүрэг чиглэлийг хэрэгжүүлж ажиллах. -Төрийн байгууллагуудын сургалт, цуглаан, зөвлөгөөнийг цахим хэлбэрт шилжүүлэх, хувийн хэвшлийнхнийг манлайлж ажиллах, ёс зүйн хэм хэмжээг нягт баримтлах, -Нийслэлийн хэмжээнд 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай бригад, машин механизм, техник, тоног төхөөрөмж бэлэн байдлыг хангаж ажиллах, -Өвөлжилтийн үед хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлын үлдсэнийг шуурхай дуусгах, ухсан нүх, сэндийлсэн газрыг хэвийн байдалд оруулах, -Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, алслагдмал, өндөрлөг газруудад байрладаг айл, өрхүүдийг сайжруулсан түлшээр хангах ажлыг зохион байгуулах, -Түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, хэрэглүүлэхгүй байх чиглэлээр хяналтыг сайжруулах, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар стандартад тогтмол хяналт тавьж ажиллах, -Нийтийн тээврийн тоо хүртээмжийг нэмэгдүүлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэж, нийтийн тээврийн үйл ажиллагаа, техникийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд даалгалаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Жирэмсэн эхчүүдийг томуугийн вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалж байна
2021-10-18 13:26:33 Нийтлэгдсэн: НийгэмСэрүүний улиралд томуу, томуу төст өвчнийдэгдэлтнэмэгддэг. Тиймээс нийслэлийн хэмжээндтомуугийнэсрэг вакциныг 2-11 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдэд тарьж байгаа. Вакцинжуулалтын явц ямар байгаагНЭМГ-ынмэргэжилтэн У.Наранцэцэгээс тодруулахад: -Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2021 оны есдүгээр сарын 13-наасэхлэн нийслэлийн хэмжээндтомуугийнэсрэг вакцинжуулалт эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хоёр настай хүүхдүүдийн 91 хувь, гурваас таван настай хүүхдүүдийн 97 хувь, зургаагаасарван нэгэннастай хүүхдүүдийн 98 хувь ньтомуугийнвакцинд хамрагдаад байна. Харин жирэмсэн эхчүүдийнхамрагдалт15 хувьтай байгаа юм. Тиймээс2-11 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдийгтомуугийнэсрэг вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Иргэдтомуугийнвакцинд хамрагдсанаар томуу огт тусахгүй гэсэн ташаа ойлголттой байдаг. Энэ бол буруу. Вакцинд хамрагдсанаар учирч болох эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой гэдгийг хэлье гэлээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Баянзүрхийн хороодыг хуваах санаачилга гаргаснаа АН-ынхан мартжээ
2021-10-18 13:16:34 Нийтлэгдсэн: Нийгэм Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн IV хурал баасан гарагт зарлагдсан ч АН-ынхан үймүүлж эцэстээ завсарлага авснаар өнөөдөр үргэлжилж байна. Энэхүү хурлын ихэнд АН-ын бүлгийнхэн бүлгийн хурлаа хийхээр Ажлын албанд мэдэгдэл хүргүүлжээ. Энэ дагуу танхим бэлдэж өгсөн ч тэд Нэгдсэн хуралдаан болох зааланд бүлгийн хурлаа хийнэ хэмээн зүтгэж, улмаар хэвлэлийнхэнийг цуглуулж мэдээлэл хийсэн. Хэвлэлийн хурлын үеэр АН-ын эсэргүүцэгч иргэд цугларч, үзэл бодлоо илэрхийллээ. Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн IV хурлаар: 1. Хурлын хороод байгуулж, ажиллах журмыг батлах 2. Баянзүрх дүүргийн хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлтийн талаар иргэдийн санал хүсэлт, төлөөлөгчдийн санал хүсэлтийг авах 3. Баянзүрх дүүргийн 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах 4. Баянзүрх дүүргийн 2021 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай 5. Баянзүрх дүүргийн 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 5 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан. Эхний асуудлыг өнгөрсөн баасан гарагт хэлэлцэж дууссан. Харин сүүлийн дөрвөн асуудлыг өнөөдөр хэлэлцэх юм. Гэвч АН-ынхан БЗД-ийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх асуудлыг эсэргүүцэж байгаа билээ. Баянзүрх дүүрэг одоогоор 28 хороотой. Тэдгээрээс 20-30 мянган хүн амтай хороод бий. Хүн амын төвлөрөл ихтэй хороодод төрийн үйлчилгээ, нийгмийн халамж, сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн үйлчилгээ дутмаг. Тиймээс нэг хороог 7-8 мянган хүн амтай байхаар зохион байгуулж, шинээр 15 хороо үүсгэхээр төлөвлөж байгаа юм байна. Гэхдээ энэхүү асуудал цоо шинэ зүйл биш юм. Учир нь 2018.12.14 ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 20 дугаар тогтоолд 4 зүйл тусгажээ. Дүүргийг хуваах, өөрчлөн байгуулах эсэх тухай асуудлыг тус дүүргийн иргэдийн дунд явуулсан судалгааны дүнг үндэслэн дэмжихгүй байхаар тогтоосугай. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга /Г.Болормаа/-д үүрэг болгосугай. Дүүргийн 28 хорооноос хүн ам ихтэй 4, 5, 8, 16, 26 дугаар хороодыг тус тус өөрчлөн байгуулж, хуваах тухай дүүргийн Засаг даргын саналыг дэмжсүгэй. Хороодын нутаг дэвсгэрийн заагийг хүн амын байршил, эдийн засгийн чадавх, газар зүйн байршил, зам харилцааны нөхцөлийг харгалзан судалж, хэрхэн хуваах тухай саналаа дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулж, хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоосон тухай Тэргүүлэгчдийн тогтоолыг энэхүү тогтоолын хамт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2019 оны эхний хагас жилд багтаан хүргүүлэхийг дүүргийн Засаг дарга /Т.Баясах/-д даалгасугай. Энэхүү тогтоолоос үзвэл АН-ынхан иргэдийн саналыг авахгүйгээр зөвхөн дүүргийн Засаг даргын шийдвэрээр хороо хуваахаар төлөвлөж байжээ. Харин одоо хороодыг хуваах талаар дүүргийн иргэдийн талаас нь цахимаар болон цаасаар санал авсан байгааг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баттөгс хэлсэн билээ. Хороо хуваагдах шийдвэр өмнө нь хүчээр гарч байсан бол энэ удаа олны саналыг авч , хэлэлцэж байна. Гэтэл өмнө гаргасан шийдвэрээ умартан улс төржиж буй АН-ынхан сонгогчдынхоо эсрэг зогслоо. Учир нь олон хүн амтай хороодыг хуваах асуудлыг яаравчилж, хурдан хийснээр эцсийн үр дүн нь иргэдэд сайнаар тусах юм... АН-ынхан сөрж чаддаг улс төрийн хүчин байсан нь үнэн. Гэвч өмнөх тушаал шийдвэрээ мартах хүртлээ улс төржиж буй зөнөсөн чавганц шиг АН-ын залуус намаа уналт руу нь чирсээр...
Мал, махны төрөлжсөн цахим дэлгүүр хамгийн хялбар найдвартай үйлчилгээг үзүүлж байна
2021-10-18 13:08:46 Нийтлэгдсэн: НийгэмМонгол мал, органик хүнс ХХКкомпани нь 2020 оны 10 сард байгуулагдсан бөгөөдKHUVSGUL LAKEбрэндийн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг.ЭрүүлШинэЗөөлөнмах гэх тодотголтойKhuvsgullakeбрэндийн махыг хамгийн эрүүл бэлчээртэй, цэнгэг устай, малын гоц халдварт өвчин сүүлийн жилүүдэд илрээгүй хоёр аймгийн нэг болох Хөвсгөл аймгийн малчдаас амьд мал захиалж, малыг амьд байхад нь цуснаас нь шинжилгээ авч сорил тавьж сүрьеэ, бруцеллёз зэрэг өвчтэй эсэхийг шинжлэн, эрүүл малыг нядалгаанд оруулж,эрүүл ахуйн стандарт шаардлага хангасан үйлдвэр, лаборатори, хөргүүртэй тээвэр, эрүүл боловсон хүчнээр мах бэлтгүүлж байна Компаний онцлог давуу тал: Малын махны гарал үүсэл нь тодорхой, лабораторийн шинжилгээний бичигтэй, 1-р зэргийн мах, махан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлдэг. Манай компани Монгол орны бэлчээрийн малын махыг боловсруулж, эрүүл ахуйн стандарт шаардлагыг бүрэн хангасан ямар нэгэн бэхжүүлэгч, консервант, химийн бодис, амтлагч агуулаагүй мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Стейкний махыг DRY AGE технологи ажиллагааны дагуу хуурай боловсруулалт хийж бэлтгэдэг. Хэрэглэгчид манай бүтээгдэхүүнийг сүлжээ дэлгүүрүүдийн бүх салбаруудаас шууд худалдан авах боломжтойгоос гадна онлайнаар захиалаад, гэртээ хүргүүлээд авах боломжтой. Бүх бүтээгдэхүүнүүдийг тусгай хөргүүртэй машинаар тээвэрлэдэг. Мал бүрийн баримт бичиг, шинжилгээний бичиг нь дагалдан хэрэглэгчдэд очдог. Мал бүрийн баримт бичгийн бүрдүүлэлт: Малын цахим паспорт /Малын мэдээлэл, ээмэгний дугаар, ээмэг зүүсэн огноо, вакцинд хамрагдсан эсэх тэмдэглэл/ Мал хүлээн авах акт /Малыгмалчны хотноос хүлээн авахад хүлээлцэх акт үйлдэж, фото зураг/ Мал эмнэлгийн гэрчилгээ /Малын гарал үүслийн гэрчилгээ/ Малын эмчийн үзлэгийн акт /Малын эмчийн тэмдэглэл бүхий акт/ Бруцеллёзийн шинжилгээний дүнгийн хуудас /Хөвсгөл аймгийн мал эмнэлгийн лабораторийн шинжилгээний бичиг/ Малын ээмэгтэй чих /Тухайн малын чиптэй ээмэг бүхий чих/ Технологийн дараалал /Малын махыг боловсруулсан технологи ажиллагааны тэмдэглэл/ Савлагааны бүртгэл шалгах хуудас /Сав, баглаа боодлын битүүмжлэлийг сайтар шалгаж, битүүмжлэл алдагдсан бүтээгдхүүнийг нийлүүлэх, худалдаанд гаргахгүй байх тал дээр хяналт тавьж ажилладаг./ Мал, махны төрөлжсөн цахим дэлгүүр нь Хөвсгөл аймгийн малчдаас малаа авч, Хөвсгөл аймгийн махны үйлдвэрт бэлтгэн шууд таны гарт хүргэдэг бөгөөд хэрэглэгч та бүхэнд дараах үйлчилгээг үзүүлдэг. Захиалгыг :https://khuvsgullake.mn/ Дэлгэрэнгүймэдээ,мэдээллийг Фэйсбүүкийн:https://www.facebook.com/khuvsgullakeхаягаар аваарай.
Барилгын хөгжлийн төвийн дэд захирал М.Ибрайтайярилцлаа. -Барилгын хөгжлийн төв, Барилга.мн-тэй хамтран шинээр ашиглалтад орсон орон сууцны тооллого судалгааг хийсэн байна. Судалгааны цар хүрээ, ач холбогдол, зорилгын тухайд мэдээлэл өгөхгүй юу? -Улаанбаатар хотод гэлтгүй Монгол Улсын зах зээлд байгаа орон сууц болон амины орон сууцны эрэлт нийлүүлэлтийг тодорхойлох, орон сууцны үнэ ханшийг судлах, мөн цар тахал барилгын салбарт, аж ахуй нэгжүүдэд хэрхэн нөлөөлж байгааг үндэслэлтэй тогтоох, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжуудыг тодорхойлох зорилготой юм. Шинээр ашиглалтад орсон орон сууцны тооллого судалгааг 2021 оны гуравдугаар улиралд эцэслэн гаргаж, улмаар Орон сууцны мэдээллийн сан-г үүсгэж байгаа. -Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын хэмжээнд хэчнээн орон сууц ашиглалтад орсон бэ? -Улаанбаатар хотын хэмжээнд баригдаж байгаа шинэ орон сууцны 240 төсөл, амины орон сууцны 118 төсөл буюу нийт 358 төсөл хэрэгжиж байгаагаас 13560 айлын орон сууц, 1997 айлын амины орон сууц ашиглалтад орсон байна. -Судалгаанд хамрагдсан орон сууцны метр квадратын дундаж үнэ хэдэн төгрөг байна вэ? -Шинэ орон сууцны үнийн зэрэглэл бүрээр нь харьцуулж судалгаа авсан. Улаанбаатар хотод стандарт орон сууцны дундаж үнэ метр квадрат нь 2.1 сая төгрөг, дундаж зэрэглэлийн орон сууцны үнэ 2.6 сая төгрөг, бизнес зэрэглэлийн орон сууц 4.2 сая төгрөг, өндөр зэрэглэлийн орон сууц дунджаар 5.5 сая төгрөгийн үнэтэй байна. Байршил, барилгын чанар, гаднах тохижилт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан шинэ орон сууцны үнэ зэрэглэл бүрээр харилцан адилгүй байна. -Цар тахлын нөлөөгөөр барилгын компаниудад ямар тулгамдсан асуудлууд үүсэж байна вэ. Мөн барилгын компаниудыг дэмжих чиглэлд ямар ажлууд хийгдэж байгаа вэ? -Цар тахал Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд нөлөөлж байна. Барилгын материалын үнэ 10-90% өссөн, ажиллах хүчний хомсдолд орсон, компаниуд эргэлтийн хөрөнгөгүй болсон, барилгын материалын нийлүүлэлтийн хомсдол, хил гаалийн гацалт, тээврийн үнэ өссөн гэх зэрэг олон хүндрэлүүд үүсэж байна. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Эдийн засгаа аврах 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд 3 их наяд төгрөгийн санхүүжилтийг барилгын салбарыг дэмжихэд зарцуулж байгаа. Энэ хүрээнд барилгын компаниудын борлуулалтыг дэмжих зорилгоор ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгож бууруулснаас гадна ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлсэн. Одоогоор нийт борлогдож байгаа орон сууцны 70 хувь нь ипотекийн зээлд хамрагдсан байна. Шинэ орон сууцны судалгааг хийж байгаа бас нэг зорилго нь жилд хэчнээн хэмжээний санхүүжилтийг ипотекийн зээлд хэрэгтэй юм, хэр их орон сууц шинээр ашиглалтад орж байна, түүний хэдэн хувь нь ипотекийн зээлээр борлогдож байна гэдэг судалгааг нарийн тооцож гаргах зорилготой юм. -Танайх орон сууцны хийцлэл болон гадна тохижилтын судалгааг хийсэн үү? -Барилгын хийцлэл, фасад, гадна тохижилтын судалгааг хийсэн. Ашиглалтад орсон нийт төслийн 55 хувь нь бүрэн цутгамал, 40 хувь нь төмөр бетонон арагт бүтээцийн хийцтэй байгаа бол өрөгт бүтээц хийцтэй төсөл 4 хувийг бүрдүүлж байна. Фасадны хувьд, 54 хувь хөөсөн фасад, 25 хувь нь төмөр металл, 10 хувь нь чулуу, гурван хувь нь шилэн фасад хийцтэй байна. Нийт төслийн 93 хувь нь гаднах талбайдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам хийсэн нь сайшаалтай байна. Барилгын тухай хуульд нийт талбайн 30 хувьд гадна тохижилт хийнэ гэж заасан байдаг. Тэгвэл судалгаанд хамрагдсан нийт төслийн 91 хувь нь 30 хүртэлх хувийн гадна тохижилтыг хийсэн бол 30-аас дээш хувьд гадна тохижилт, ногоон байгууламж хийж, аюулгүй байдлаа хангасан орон сууцны хороолол нийт төслийн 9 хувь байна. Эцэст нь дүгнэж хэлэхэд, барилгын салбар сүүлийн үед эрчимтэй хөгжиж, дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэн, дэлхийн стандартыг хангасан чанар хийцлэлтэй барилга, орон сууц барьж байгаа нь сайшаалтай байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй