Нийслэлд гурав хоног архи, согтууруулах ундаа худалдахгүй

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар А/753 тоотзахирамж гаргалаа. Захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт 2021 оны аравдугаар сарын 9-11-ний өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох, мөн соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх тухай тусгажээ. Түүнчлэн гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийн хувьд тухайн долоо хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөрт шилжүүлэн, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгов. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Халдвар авсан иргэдэд харьяалал харгалзахгүйгээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна

Коронавирусийн халдварын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, эмнэлгийн үйлчилгээний хүрэлцээ, зохицуулалтын талаар Нэгдсэн шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нийслэлийн хэмжээнд 6539 байсан бол өнгөрсөн долоо хоногт 6443 болж буурсан байна. Мөн гэрээр эмчлүүлж байгаа иргэд 31 мянга гаруй байсан бол 29 мянга орчим болж буурчээ. Халдварын хариу арга хэмжээний багт өнөөдрийн байдлаар 240 төрийн албан хаагч, 38 сайн дурын жолооч ажиллаж байна. Н.Сугар: Гуравдугаар тунд хамрагдсан иргэд коронавирусийн халдвар авч байна гэдэг ташаа мэдээлэл НЗДТГ-ынхэвлэлийн төлөөлөгч Н.Сугар Одоогийн байдлаар нийслэлийн нийт хүн амын 16 хувь буюу 170 мянга гаруй хүн гуравдугаар тундаа хамрагдаад байна. Гуравдугаар тунд хамрагдсан иргэд коронавирусийн халдвар авч байна гэсэн ташаа мэдээлэл гараад байгаа. Гуравдугаар тунд хамрагдсан нийт иргэдийн нэг хувь л халдвар авсан гэсэн судалгаа бий. Нэмэлт тун хийлгэснээр коронавирусийн халдвараас сэргийлнэ. Гэхдээ гурван тун тариулсан иргэд халдвар авахгүй гэсэн үг биш. Дархлаажуулалтад хамрагдсанаар халдвар авсан тохиолдолд амь насыг аврах боломжийг нэмэгдүүлж байгаа юм. Тиймээс дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг сануулж байна. Халдварын нөхцөл байдал хүнд байгаа хэмээн ярьсан бол НЭМГ-ын дарга Б.Бямбадорж Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 6443 хүн коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Есдүгээр сард 101.001 хүн коронавирусийн халдвар авсан байна.PCR, түргэвчилсэн шинжилгээгээр батлагдсан болон шинж тэмдэг илэрсэн иргэдэд бид эмнэлэг, тусгаарлах байр, өрхийн эрүүл мэндийн төв, гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Өнөөдрийнбайдлаарххалдварын тархалтзургаадугаарсарындавлагаанаас2.5 дахин нэмэгдсэн. Бид халдварын тархалтыг долоо хоног бүрээр хянадаг. 34 дэх долоо хоног буюу наймдугаар сарын 23-29-ний хооронд халдварын тархалт аажмаар нэмэгдсэн. 37, 38 дахь долоо хоног буюу есдүгээр сарын 20-26-ныхооронд өдөрт дунджаар 3983 тохиолдол бүртгэгдэж байсан бол өнгөрсөн долоо хоногт 3565 болж өөрчлөгдсөн. Гэрээр эмчлүүлж байгаа иргэд 38 дахь долоо хоногт 36.206, 39 дэх долоо хоногт 32.731 байсан бол өнөөдрийн байдлаар 29.479 хүн өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нэн хүнд 286, хүнд оноштой1459хүн байна. Есдүгээр сард 5900 ор байсан бол өнөөдрийн байдлаар 6001 ор дэлгэсэн ч 6443 хүн хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт 5895 ор байсныг Нандин ухаан эмнэлэг, Налайх дүүргийн эмнэлэгт 106 ор нэмж дэлгээд байгаа юм. Бид өнгөрсөн долоо хоногт ор зохицуулах багийн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Өмнө нь ор зохицуулах үйл ажиллагааг ор дэлгэсэн эрүүл мэндийн 46 байгууллага зохион байгуулдаг байхад нэн хүнд, эмнэлэгт яаралтай хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэд ор хүлээж цаг алдах тохиолдол гарч байсан. Тиймээс зөвхөн коронавирусийн халдвар авсан иргэдийг хэвтүүлэн эмчлэх ор зохицуулалтын багийг ажиллуулснаар тандалтын багийн сул орны мэдээллийг нэг цэгээс мэдээлж эхэлсэн.Ингэснээрулаан болон улбар шар эрэмбийн хүмүүс гэртээ байх хугацаа багасаж, эмнэлэгт хэвтэх боломжийг нэмэгдүүлж байгаа юм. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал хүнд байх тохиолдол сүүлийн үед нэмэгдэж байна. Ингэснээр эмнэлгийн орны хүлээлт удаашрах, эмнэлгээс гарах хүмүүсийн тоо буурч байна. Гэсэн хэдий ч биеийн байдал хүндэрсэн, эмнэлэгт яаралтай хэвтэх шаардлагатай иргэдийн дуудлагыгтүргэн тусламжийн утсаар авах болон Яармагт байрлах 145 ортой эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх, ор дэлгэсэн эмнэлгүүддээ яаралтай хэвтүүлэх боломжийг ханган ажиллаж байна гэлээ. Б.Бямбадорж: Эмнэлгийн бус зориулалтын өрөө, тасалгаагаа суллан, ор дэлгэж, өвчтөнүүдийг эмчилж байна НЭМГ-ын дарга Б.Бямбадорж сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. -Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын явц ямар байна вэ? -2021 оны хоёрдугаар сараас манай улс коронавирусийн эсрэг дархлаажуулалтын вакцин хийж эхэлсэн. Вакцинжуулалтын талаар дэвшүүлсэн зорилтбүрднийслэлийн эрүүл мэндийн байгууллага шуурхай зохион байгуулалтад орж, иргэдийг дархлаажуулж байна. Өнгөрсөн тавдугаар сард хамгийн өндөр буюу суурин 120, явуулын 40 цэгээр 2310 ажилтан дархлаажуулалт хийж байсан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хүн амын 70.7 хувь буюу 1.060.560 хүн бүрэн тундаа хамрагдаад байна. Нэмэлт тунгийн дархлаажуулалт наймдугаар сарын 23-наасесдүгээр сарын 5-ныхооронд өндөр байсан боловч одоо буурсан үзүүлэлт гарсан. Есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 3-ныхооронд нэмэлт тунд 1220 хүн хамрагдсан байна. Тиймээс халдварын тархалт өндөр байгаа энэ үед дэлхий дахинд судлагдсан, бусад улс орон хэрэгжүүлж байгаа нэмэлт тунгийн вакцинжуулалтад хамрагдахыг уриалж байна.Ковидынхалдвартай зэрэгцэн улирлынтомуугийндэгдэлтнэмэгдэж байгаа.Томуугийнвакциныг бид аравдугаар сард эхлүүлдэг уламжлалтай. Гэсэн хэдий ч цар тахалтай холбоотойгоор есдүгээр сард 2-11 насны хүүхдүүдэдтомуугийнвакцин хийсэн. Нийслэлийн хэмжээндтомуугийнвакцинжуулалт 94.4 хувьтай байгаа. Бид өнөөдрийн байдлаар 27 суурин цэгээр, хэвтрийн хүмүүс, олон ажилтантай албан байгууллагад явуулын байдлаар очиж дархлаажуулалтыг хийж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнгөрсөн долоо хоногт дархлаажуулалтыг эрчимжүүлсэн төлөвлөгөө гаргаж, нэмэлт тундхамрагдалтыгнэмэгдүүлэхээр ажиллаж байна. -Нийгмийн даатгал төлдөггүй иргэдэд эмийн багц олгохгүй байна. Орны хүрэлцээ муу байна гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаар тайлбар өгнө үү? -Бид вирусийн эсрэг эмчилгээнийбагцыгөрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан иргэдэд хүргэж байгаа. Мөн 500 гаруй эмийн сантай гэрээ хийн долоо хоног бүр эмийн нөөцийн мэдээллийг авч ажилладаг. Түүнээс гадна 24 цагийн болон уртасгасан цаг буюу 23:00 цаг хүртэл ажилладаг эмийн сангуудын байршлыг тогтоон, нийслэлийн цахим хуудсанд байршуулж, орон зайн мэдээллийн санд бүртгэн, хяналт тавин ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагууд ор дэлгэн ажиллахад бэлтгэл ажил хангадаг. Хүнд болон хэвтэн эмчлүүлэх нэн шаардлагатай иргэдийн тоо нэмэгдэж байгаа учраас ор дэлгэсэн байгууллагууд эмнэлгийн бус зориулалтын,оффисынзориулалтын өрөө тасалгаагаа суллан, ор дэлгэж, өвчтөнүүдийг эмчилж байна. -Өдөрт нас барах иргэдийн тоо буурахгүй байна. Эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ нас барах тохиолдол гарсаар байгаа. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ? -Эрүүл мэндийн сайдын тушаалаар насбаралтынмэдээллийг гаргах, шалтгааныг тогтоох комисс Эрүүл мэндийн яаманд ажилладаг. Коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш гэрийн насбаралт44 бүртгэгдээд байна. Гэрийн насбаралтынбага хувийг өвчний төгсгөлийн шатанд байгаа иргэд болон өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байх хүсэлтэй иргэд эзэлдэг. Өрхийн эрүүл мэндийн төвд 300-гаас дээш тохиолдол бүртгэгдвэл нэмэлт баг гарган ажиллуулж байна. Шинж тэмдэг илэрсэн болон өндөр эрсдэлтэй, жирэмсэн, архаг суурь өвчтэй иргэдийн ойрын хавьтлын шинжилгээг 5-6 дахь хоног дээр тандалтын баг очиж авч байгаа. Энэ бол Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан журмын дагуу хийгдэж байгаа ажил. Тандалт, шуурхай, хариу арга хэмжээний багийн үйл ажиллагаа вирусийн халдварын үе шатнаас хамааран олон улсад батлагдсан дүрэм, журмын дагуу явж байгаа. Тухайн халдварын тохиолдлын үешатандтохируулан Эрүүл мэндийн яамнаас гаргасан тушаал, зааврын дагуу ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагад хандсан, эмнэлэгт хэвтэх зайлшгүй шаардлагатай бүх хүнийг бид тандалт, шуурхай, хариу арга хэмжээний багаар дамжуулан 100 хувь хянадаг. Мөн жирэмсэн эхчүүдийг 100 хувь хянаж байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 239резидэнтэмч ажиллуулах Эрүүл мэндийн сайдын тушаал бий. Үүний ирц 70 орчим хувьтай байна. -Нийслэлийн хаяггүй, түр оршин суугаа иргэдэд хэрхэн үйлчилж байна вэ? -Коронавирусийн хариу арга хэмжээний хүрээнд нийслэлд оршин суугаа иргэдийг нийслэлийн болон орон нутгийн хаягтай гэж ялгахгүй эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байгаа. Тухайн иргэн өөрийн оршин суугаахаягийндагуу өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан эмчилгээ авах боломжтой. Тухайн өрхийн эрүүл мэндийн төв эмчилгээ хийх,хяналтдааавах үйлчилгээг эрүүл мэндийн даатгалтай эсэхээс үл хамааран бүх иргэнд үзүүлнэ. Эрүүл мэндийн байгууллагуудаас гэрийн хяналтад байгаа иргэдэд хүүхдийн болон насанд хүрэгчдийн гэсэн ангиллаар эмийн багц хүргэж байгаа. Ямар эм байх вэ гэдэгт Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн яамны харьяа эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг, мэргэжлийн байгууллагаас чиглэл, заавар гаргасан. Энэ чиглэл, зааврын дагуу өрхийн эрүүл мэндийн төвүүд эм олгож байгаа. Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлагтай хамтран эмийн бөөний төв, эм ханган нийлүүлэх байгууллагуудаас зээлээр эм авах бололцоог хангасан санамж бичиг байгуулж, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг эмээр таслахгүй байх арга хэмжээг авсан. Дэлхий дахиндковидтойзэрэгцэн орших гэсэнконцепцгарч байна. Коронавирусийн дельта хувилбар бол халдварлах чадвар өндөртэй. Цар тахлын тархалт өндөр байгаа ийм үед аж амьдралаа хэвийн явуулахад нийгмийн амьдралын өвөрмөц хэв маягийг сонгох хэрэгтэй болж байна. Иргэддээ хандаж хэлэхэд, та өдөрт олон ажил төлөвлөхгүй байж хөдөлгөөнөө хязгаарлах, олон хүн цугласан газраар орохгүй байхыг зөвлөе. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсад ажилласан Ажлын хэсэг монголчууд амны хаалтыг зүүж хэвшсэн байна гэсэн дүгнэлт гаргасан. Гэвч амны хаалт зүүх буруу дадлууд байна. Тиймээс амны хаалтыг хоёр цаг тутамд, 5-6 хүн болон түүнээс дээш тооны хүнтэй уулзсан бол солих, гэрээсээ бусад газар амны хаалт зүүж хэвших хэрэгтэй байгаа юм. Иргэд ажлын хамт олноороо уулзахдаа ердийн амьдралын хэв маягаар амны хаалтгүй байх, эсвэл нэг амныхаалтыг удаан хугацаагаар хэрэглэж байна. Дэлхийн улс оронд иргэн хүн өөрийгөө халдваргүй гэдгийг илтгэх олон янзын арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, улаан өнгийн бугуйвч зүүж өөрийгөө халдваргүй гэдгийг бусдад мэдэгдэх зэрэг аргуудыг хэрэглэж байна. Тиймээс бидамны хаалтынөнгөөр энэ аргыг илэрхийлж болох юм гэсэн санааг дэвшүүлж байгаа юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сайжруулсан түлш борлуулах цэгийг 417 болгож нэмэгдүүлэв

Өнгөрсөн өдрүүдэд сайжруулсан түлш борлуулах цэгүүдийн тоо цөөн, хангамж, хүртээмж хангалтгүй байгаа нь иргэдийг бухимдуулаад байсан. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр сайжруулсан түлш борлуулах цэгийн тоог нэмэгдүүлэх үүргийг холбогдох албаныханд өгсөн юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийслэлд сайжруулсан түлш борлуулах 417 цэг ажиллаж байна. Түлшний цэгүүдийн талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэнгээс тодрууллаа. -Нийслэлийн хэмжээнд түлш борлуулах нийт хэдэн цэг ажиллаж байна вэ. Ойрын хугацаанд борлуулалтын цэгүүдийг нэмэгдүүлэх чиглэлээрямаражлууд хийхээр төлөвлөсөн бэ? -Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр сайжруулсан түлш борлуулах 281 цэг ажиллаж байсан. Даваа гарагийн Нийслэлийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр борлуулалтын цэгийн тоог энэ долоо хоногтоо багтаан 450-д хүргэх үүрэг, даалгаврыг өгсөн. Хотын даргын өгсөн уг үүрэг, чиглэлийн дагуу борлуулалтын цэгүүдийг үе шаттайгаар нээж байгаа бөгөөд аравдугаар сарын 7-ныбайдлаар 417 цэгээр сайжруулсан түлш борлуулж байна. Өнөөдөр дахин 83 цэгийн судалгааг нэмэлтээр хийн, ойрын хугацаанд 500 цэг ажиллуулахаар төлөвлөж байна. Ерөнхийдөө гэр хорооллын айл, өрхийн тооноос хамааран дүүрэгбүрдтоо гарган, борлуулалтын цэгүүдийг байгуулж байгаа. Мөн бодит мэдээлэл авахын тулд дүүргүүдтэйгээ хамтран түлш борлуулах цэгүүдээр ажиллаж байна. Жишээлбэл,өчигдрийнхувьд тодорхой хэмжээний дараалал үүсэж байсан бол өнөөдрийн хувьд цэгийн тоогнэмснээрдараалал буурч байгаа гэх мэдээлэл ирүүлсэн. -Нийслэлийн гэр хорооллын өрхүүд өдөрт дунджаар хэдэн тонн нүүрс хэрэглэж байна вэ? -Өдрийн борлуулалтын хувьд аравдугаар сарын 1, 2-нд1000 тонн хүрэхээргүй байсан бол аравдугаар сарын 3-аасхойш 2000 тонноос дээш борлуулалт хийж байна. Жишээ нь, өнөөдөр гэхэд 2500 тонн сайжруулсан түлшний борлуулалт хийх тооцоо гарсан байгаа. Борлуулалтын цэгт нийлүүлэх түлшний хэмжээ эрэлтээсээ шалтгаалдаг. Тухайн цэгийн байршил, хүн амыннягтаршлаасшалтгаалан нэг цэг өдөрт 5-15 тонн нүүрс захиалан, борлуулж байгаа. -Ягодоогоор хэдэн тонн түлш нөөцөлсөн бэ? -Нийслэлийн зүгээс 60 мянган тонн нүүрсний агуулах бэлдсэн бөгөөд яг 60 мянган тонн нүүрсний нөөцөө бүрдүүлчихсэн байгаа. Өвлийн ид хүйтэнд хэрэглэж эхэлнэ гэсэн үг. Аравдугаар сарын 6-ныбайдлаар Таван толгой түлш ХХК-ийн хашаанд 7600 тонн сайжруулсан түлш байгаа гэх мэдээллийг бидэнд өгсөн. Өдөр тутмын үйлдвэрлэлээ борлуулалтад гаргаж байгаа тул нөөцөлсөн 60 мянган тонн түлшинд өөрчлөлт ороогүй. -Өндөрлөгбайршлынцэгүүдээ гаргаж эхэлсэн үү. Борлуулалтын цэгүүдийг хэрхэн сонгон шалгаруулсан бэ? -Өнгөрсөн жил гаргасан өндөрлөгбайршлын67 борлуулалтын цэг бий. Энэ жил Таван толгой түлш ХХК цэгийнбайршлынсонгон шалгаруулалтыг хийсэн. Борлуулалтын цэгийн сонгон шалгаруулалтад нийт 1000 гаруй материал ирсэн байдаг. Үүнээс зургаан дүүрэгт 600 цэг байхаар тооцож, шалгаруулалтаа хийсэн. Тиймээс өндөрлөг цэг,алслагдмалцэг, зуслангийн бүсээорхигдуулалгүйгээрборлуулалтын цэгүүдээ нээхээр ажиллаж байна гэв. Нийслэлийн Агаарын бохирдолтойтэмцэхгазраас цэгийн тоогнэмснээрачаалал буурч байгаа талаархмэдээллийгөгч байна. Бид Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн сайжруулсан түлш борлуулах цэгүүдийг зорьсон юм. Замд тааралдсан борлуулалтын цэгүүдэд сайжруулсантүлшнийнөөцхангалттайнсацуу худалдан авалт хийж буй иргэд байсангүй. Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны 380 дугаар цэгийн борлуулагч Б.ЖавхлантөгсМанайх өчигдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд ачаалал хэвийн хэмжээнд байна. Нээснээсээ хойш тав, таван тонноор хоёр удаагийн татан авалт хийсэн. Одоогоор таван тонн түлшний нөөцтэй ажиллаж байгаа бөгөөд иргэдийн дугаарлалт, хүлээлт, бухимдал байхгүй байна хэмээж байлаа. Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны 20 дугаар цэгийн борлуулагч Ц.Төмөр Манай цэг есдүгээр сарын 27-ноос ажиллаж эхэлсэн. Өдөрт таван тонноор хоёр удаагийн татан авалт хийж байгаа. Тиймээс одоогийн байдлаар түлшний хангамж, хүрэлцээ болоод иргэдийноочердараалалхэвийн хэмжээнд байна гэв. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хувийн хэвшлийнхэн өрхийн эмнэлгүүдэд автомашинтай жолоочоор дэмжлэг үзүүлж эхэллээ

Нэгдсэн шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Монголын ресторан зоогийн газрын холбоо, БЭХ Баар эрхлэгчдийн холбоо хамтран нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын ажилчдын ачааллыг хөнгөвчлөх, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ковид-19 халдвар авсан иргэдэд эм, тариа тараах, эмчийн үзлэг хийх ажилд автомашинтай жолоочоор дэмжлэг үзүүлж эхэллээ. Дээрх холбоод хамтран хүний нөөц бүрдүүлж, 60 жолоочтой гэрээ байгуулан, аравдугаар сарын 4-нөөс жолооч нар ажиллаж эхэлжээ. Жолооч нар ажлын зургаан өдөртэй, 50 мянган төгрөгийн цалин, 20 мянган төгрөгийн шатахууны эрх авна. Мөн өдрийн хоолтой, халдвар хамгааллын хэрэгслээр хангах юм. Жолооч нарын цалин, урамшуулал, дэмжлэгийг НЭМГ-аас гаргаж байгаа бөгөөд халдвар хамгааллын хэрэгслүүдийг өрхийн эмнэлгээс гаргаж байна. Монголын ресторан, зоогийн газрын холбооны ТУЗ-ийн гишүүн Ж.Мөнхсайхан Цар тахлын үед хамгийн их нэрвэгдэж, хүнд нөхцөлд ажиллаж байгаа салбарын нэг бол хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбар. Хэдий тийм ч бид УОК-оос гаргасан шийдвэрүүдийг цаг тухайд нь хариуцлагатайгаар биелүүлж байгаа. Бид нийгмийн хариуцлагын хүрээнд УОК-т, НЭМГ-т болон эмч нартаа дэмжлэг үзүүлэхээр ресторан, зоогийн газруудыг уриалж, өрхийн эмнэлгүүдэд машинтай жолооч нараар дэмжлэг үзүүлэхээр хүний нөөц бүрдүүлэн ажиллаж байна гэв. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Ц.Жаргалантуул: Нийслэлд зайны сургалтад бүрэн шилжсэн сургууль байхгүй

Нэгдсэн шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааэхэлснээсхойш коронавируст халдвараар өвчилж буй хүүхдүүд болон зайны сургалтын талаарх мэдээллийг долоо хоногт гурван удаа авдаг байсан. Харин аравдугаар сарын 1-ээсэхлэн энэ талаарх мэдээллүүдийг өдөр тутам авч, Нийслэлийн Онцгой байдлын газар, Боловсрол, шинжлэх ухааны яаманд тогтмолмэдээлжбайна. Нийслэлийн Боловсролын газрынБодлогынхэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуулхэвлэлийн хурлын үеэр Хичээлийн шинэ жилэхэлснээсхойш ерөнхий боловсролын 5-6 сургууль зайны сургалтад шилжээд байсан бол аравдугаар сарын 7-ныбайдлаар зайны сургалтад бүрэн шилжсэн сургууль байхгүй. Харин Налайх, Сүхбаатар дүүргийн Насан туршийн боловсролын хоёр төв зайны сургалтад бүрэн шилжсэн. Нийслэлийн 52 сургуулийн 12-оосдоош насны буюу бага ангийн 88 бүлэг, дунд болон ахлах ангийн 112 бүлэг зайны сургалтад шилжээд байна хэмээн цаг үеийн нөхцөл байдлыг мэдээллээ. Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн 12-оосдоош насны хүүхдүүдийн ангиас халдварын нэг тохиолдол илэрвэл зайны сургалтад шилжүүлж байгаа. Харин вакцинд хамрагдсан буюу 12-оосдээш насны сурагчдын ангид халдварын гурав болон түүнээс дээш тохиолдол илэрвэл зайны сургалтад шилжүүлэх арга хэмжээг авч байгаа юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.