0.07 га газар олгохгүй байгаа ч хаана авах саналаа тусгаж болно

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас үйлчилгээгээ цахимд шилжүүлж, иргэдэд зориулсан egazar аппликейшнаа танилцуулах өдөрлөгийг өнөөдөр зохиолоо. Иргэд гар утас, регистрийн дугаараа бүртгүүлснээр аппликейшн ашиглан өөрийн газартай холбоотой бүх төрлийн мэдээлэл, үйлчилгээг авах боломжтой аж. Энэ талаар НГЗБА-ны Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Д.НямдавааГазар эзэмших, ашиглах эрхийн харилцаа үүссэн бол газрын албанд бүртгэгддэг. Иргэд гар утас, регистрийн дугаараар бүртгүүлж газартай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авч, төлбөрөө төлж, хугацаа сунган, нэр шилжүүлэх, зориулалт өөрчлөх боломжтой. Заавал дүүргийн газрын албанд биеэр очин материал өгөхгүйгээр интернэт ашиглан бүх төрлийн үйлчилгээг авч болно. Аппликейшны хувьд хэрэглээнд нэвтэрсэн. Мөн иргэд 0.07 га газраа хаана авах саналаа тусгаж болно. Одоогоор олгохыг түр зогсоочхоод байгаа ч Нийслэлийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон баримт бичиг гарсны дараагаар нэгдсэн зохион байгуулалттай олгоно. Цахимаар замбараагүй газар олгосонтой холбоотойгоор ус, цахилгаангүй газарт дугуй зоогоод орхичихдог. Үүнийг зогсоож нэгдсэн төлөвлөлтөөр шийдэхийн тулд зогсоосон. Харин хувийн аж ахуй нэгжүүд газрын биржийн программаар дуудлага худалдаагаар газар авна гэв. Иргэд Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд хүсэлт, саналаа өгч болох ба явцын мэдээллээ аппликейшнаар авч болохоор болжээ. Сүхбаатарын талбайд үргэлжилж буй өдөрлөг дээр очсон иргэд QR код уншуулан саналаа өгч болно.

Тандалт, хариу арга хэмжээ, дархлаажуулалтын багт сайн дураараа ажиллахыг уриалж байна

Өнөөдрийн байдлаар цар тахлын эмчилгээ, үйлчилгээнд 2200 гаруй эмч, ажилтан ажиллаж байна. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн салбарт хүний нөөцийнхомсдолүүсээд байгаа юм. Тиймээс иргэдийг коронавирусийн халдварын тандалт, хариу арга хэмжээ, дархлаажуулалтын багт сайн дураараа ажиллахыг уриалж байна. Нийт 910 ажлын байр байгаа бөгөөд өдрийн 50 мянган төгрөгийн цалинтай ажиллах боломжтой. Одоогийн байдлаар коронавирусийн халдвар авсан 38 мянга гаруй иргэн гэрийн тусгаарлалтад, өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байна. Тиймээс эдгээр иргэнд утсаар мэдээлэл өгөх, эм савлах, эм хүргэх болон гэрээсээ хийх боломжтой ажлууд бий. Мөн тухайн өрхийн эмнэлгийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажил байгаа юм. Сайн дурын ажилчдыг улаанбүсэдажиллуулахгүй гэдгийгНЭМГ-ынНийгмийн эрүүл мэндийн тусламж хариуцсан орлогч,НОК-ынШуурхай штабын Ажиллагааны багийн дарга Ж.Отгонболдхэллээ. Баянзүрх дүүргийн тавдугаар хороо 25 мянга гаруй иргэнтэй. Тусөрхийнэрүүлмэндийнтөвийнамбулаторийнүзлэгачаалалихтэйбайгаа бөгөөднэгэмчөдөртдунджаар40-60 хүндүзлэгхийжбайна.Тус хороонд 2021 оны нэгдүгээр сараас хойшковидынбатлагдсан тохиолдол 5000 бүртгэгджээ. Сүүлийн нэг сарын дотор 2410 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 106 иргэн эмнэлэгт хэвтэн, 1994 иргэн гэрээр эмчлэгдсэн бол сүүлийн арав хоногийн хугацаанд 1298 тохиолдол бүртгэгдсэн байна. Өрхийн эрүүл мэндийн төв гэрээр эмчилгээ хийлгэж байгаа иргэддээ эмийн багцыг цаг алдалгүй хүргэн өгч байгаа.Томуугийнулиралэхэлжбайгаа тул иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, хүн хоорондын зайгаа барин, дархлаагаа дэмжиж, утсаар зөвлөгөө авах, яаран эмнэлэгт хандахгүй байхыгБаянзүрх дүүргийн тавдугаар хорооны Хасагт-Эрдэнэ өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Т.Лхамсүрэн хэлсэн. Тус өрхийн эрүүл мэндийн төв 4-5 төрлийн эмийн багц бэлтгэж, коронавирусийн халдвар батлагдсан иргэдэд түгээж байгаа юм. Тухайлбал, 0-6 нас, 6-12 насны хүүхдүүд, архаг суурь өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүдэд зориулсан багц бэлтгэжээ. Тус хороонд сайн дурын гурван ажилтан ажиллаж байгаа бөгөөд ажил өглөө 8:30 цагт эхэлж, зарим өдөр 23:00 цаг хүртэл ажиллах тохиолдол гардаг байна. Тэд коронавирусийн халдвар авсан нь батлагдсан иргэдэд эм хүргэж өгөх гээд очихоор гэртээ байхгүй байх тохиолдол олон байгааг хэлж байв. Тиймээс цар тахлын хүнд үед иргэдийг ухамсартай байхыг уриалж, сайн дураар ажиллах иргэдийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэлээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийслэлийн шилдэг багш нарт түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100, Дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шилдэг багш нарын төлөөллийг хүлээн авч, баяр хүргэлээ. Тодруулбал,Сонгинохайрхандүүргийн 110 дугаар цэцэрлэгийн багш Н.Алтаннаран, Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн багш Г.Энхмэнднарт түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцад хамрагдах эрхийн батламжийг гардууллаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар багш нарт хандан Ирээдүйнтүүчээболсон хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлж, боловсролтой, зөв монгол хүн болгох их үйлсэд өөрийн мэдлэг оюун, хүч чадлаа дайчилж байгаад талархаж байна хэмээв. Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцад хамрагдах батламж хүртсэн Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Г.ЭнхмэндБи боловсролын байгууллагад 22 дахь жилдээ ажиллаж байгаа жирийн нэг багш хүн. Өнөөдөр ийнхүү хөдөлмөрөө үнэлүүлэн, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамрагдсандаа маш их баяртай байна. Хүүхдүүдэд мэдлэг олгон, сурган хүмүүжүүлнэ гэдэг маш бахархалтай ажил. Амжилт гаргахад минь ямагт тус дэм болж байдаг хамт олон, сургуулийн захиргаа, хайртай шавь нартаа талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Мөн мэргэжил нэгтнөхдөдөөбагш нарын баярын мэнд хүргэхийн ялдамд ажлын амжилт хүсье хэмээн ярилаа. Хотын даргаас батламж гардаж авсанСонгинохайрхандүүргийн 110 дугаар цэцэрлэгийн багш Н.Алтаннаранболовсролын салбарт 12 дахь жилдээ ажиллаж байгаа аж. Өсвөр насны гурван хүүхэдтэйгээ хажуу өрөө түрээслэн амьдардаг тэрбээр ийнхүү нийгмийн асуудлыг нь шийдэн, түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулж буйд маш их баяртай байгаагаа илэрхийлж байв. Тэрбээр Залуу багш намайг дэмжиж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт үнэхээр их талархаж байна. Бяцхан шавь нарынхаа дулаан энерги шингэсэн өргөөндөө улам хичээн ажиллах болно хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байлаа. Монголын багш нарын 55 дахь удаагийнбаярынөдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын А/755 тоот захирамжаар нийслэлийн есөн шилдэг багшид түрээслээд өмчлөх орон сууцны батламж олгосон юм. Мөн тэргүүний 40 сургууль, цэцэрлэгийг шалгаруулан, 18 шилдэг багш, ажилтанд зөөврийн компьютер, 47 багш, арга зүйч, нийгмийн ажилтан тус бүрд нэг сая төгрөгийн мөнгөн шагнал олголоо. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэгүүдийг шалгарууллаа

Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100, Дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэгийг шалгаруулж, индексийн урамшуулал олголоо. Төрийн болон төрийн бус өмчийн 20 сургууль, 20 цэцэрлэгийг нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэгээр шалгаруулж, шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Мягмар болон албаны бусад хүн гардуулсан юм. Шилдэг сургуулиар Баянзүрх дүүргийн Тэмүүжин өрлөг, 33, 97 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 2, 31 дүгээр сургууль, Баянгол дүүргийн 73, 20, 93 дугаар сургууль зэрэг 20 сургууль шалгарсан бол шилдэг цэцэрлэгээр Сонгинохайрхан дүүргийн 113, 110, 107, 112 дугаар цэцэрлэг, Хан-Уул дүүргийн 121, 28 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 64, 213, 136, 63 дугаар цэцэрлэг зэрэг 20 цэцэрлэг шалгарсан байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалан сүүлийн хоёр жилд танхимын сургалт түр завсарлаж, хичээл сургалтын үйл ажиллагаа зайн сургалтад шилжсэн. Боловсролын салбар танхимын болон зайн хосолсон сургалт зохион байгуулах, цахим сургалтын шинэ арга зүйд суралцах, сургалтын цахим сан, контент боловсруулах, цахим хичээл бэлтгэх, сургууль, цэцэрлэгийн орчинд эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх зэргээр ачаалал ихтэй ажиллаж байна. Иймд зөвхөн шилдэг сургууль, цэцэрлэг шалгаруулж индексийн урамшуулал олгодог байсныг өргөжүүлж Бүтээлч багш, Оюуныг тэтгэгч багш, Шилдэг сургалтын менежер, Шилдэг арга зүйч, Шилдэг нийгмийн ажилтан, Зөвлөгч багш, Судлаач багш нарыг шалгаруулан зөөврийн компьютероор урамшууллаа. Мөн боловсролын салбарт 10-аас доошгүй жил тасралтгүй ажиллаж, ажлын амжилт, ёс зүй, ур чадвараараа хамт олноо манлайлсан есөн багшийг дүүрэг бүрээс шалгаруулж, түрээслээд өмчлөх орон сууцны эрхээр шагнах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргаж, шагналыг гардуулсан юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Коронавирусийн халдвар өндөр байгаа энэ үед боловсролын байгууллагын нийт ажилтан, албан хаагчид маань хүүхдүүдэд боловсрол олгохын төлөө олон эрсдэлийг туулж байна. УОК, НОК-оос гаргасан шийдвэрүүдийг чандлан биелүүлж, боловсрол, хичээл, хүмүүжлийн ажлыг тасралтгүйгээр зохион байгуулж байгаа багш нартаа нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар индексийн урамшуулал олгох ажлыг олон багш нарт хүртээхийн тулд түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах, зөөврийн компьютероор урамшуулж эхэллээ. Энэ бол эхлэл. Бид цаашид энэ ажлыг уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна. Шавийн эрдэм багшаас гэдэг. Бид сайн багш нартай байж гэмээнэ сайн шавь нартай болно. Та бүгдийн цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе гэлээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Булганы чимчигнэсэн айрагтай өдрүүдэд урьж байна

Булганы чимчигнэсэн айрагтай, амьд хөгжмийн тоглолттой, өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн уламжлалт наадаанаар дархлаагаа дэмжихийг урьж байна. Улаанбаатарчуудын хамгийн өргөнөөр үйлчлүүлдэг Их Монгол уушийн өргөө, Grand Khaan Irish Pub-д 2021 оны 10 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд уулзацгаая!

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.