Төв аймгийн Аргалант сумын нутагт засмал зам дагуу 2000 мод тарих ажлыг эхлүүллээ
2021-10-07 12:44:24 Нийтлэгдсэн: НийгэмЕрөнхийлөгчийн санаачилсан Нэг тэрбум мод үндэсний хөдөлгөөнд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин манлайлан оролцож байна. Тухайлбал, Батлан хамгаалах яам, харьяа байгууллагын алба хаагчид болон Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн бие бүрэлдэхүүн тэрбум мод тарихад хувь нэмрээ оруулж байна. Тэгвэл өчигдөрЗэвсэгт хүчний ТХЦК болон 345 бригад, 084, 150 дугаар ангиудын удирдлага, бие бүрэлдэхүүн Төв аймгийн Аргалант сумын нутагт засмал зам дагуу 2000 мод тарих ажлыг эхлүүллээ. Үйл ажиллагааг нээж ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал Мод тарина гэдэг хүн байгаль хоёрын хоорондын зохицолд тун эерэг нөлөөтэй ажил. Байгаль эхээс шимтэй бүхнийг авдаг шигээ буцаагаад өгдөг байх хэрэгтэй. Нэг тэрбум мод тарих ажилд идэвхийлэн оролцох нь Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, та бидний үүрэг юм. Зүгээр л тариад орхих биш усалгаа, арчилгаанд анхаарах нь хамгийн чухал гэдгийг онцлов. Мод тарих ажилд Аргалант сумын Засаг даргын орлогч Б.Ганзориг алба хаагчдын хамтаар нэгдсэн юм. Тэрээр Өнөөдөр эхлүүлсэн энэ ажил илүү өргөжих учиртай. Цаашид 12 км газарт мод тарихаар төлөвлөсөн байгаа. Засмал зам дагуу мод тарьж, орчны өнгө үзэмжийг сайжруулж байгаа нь манай сум орон нутагт хийж буй нэг төрлийн хөрөнгө оруулалт гэж ойлгож байна. Батлан хамгаалах салбарынхан манлайлан оролцож байгаа энэ ажилд бусад албан байгууллага, аж ахуй нэгжүүд идэвхтэй хамрагдаарай гэж уриалав. Мөн тарьсан модоо арчилж, тордох, эзэнтэй болгох чиглэлд тус сумын ЗДТГ-аас анхаарч ажиллана гэлээ. Ажилтан алба хаагчдын сэтгэгдлийг хуваалцахад Зэвсэгт хүчний 150 дугаар ахлах дэслэгч Э.Үүрийнцолмон мод тарих хөдөлгөөнд нэгдэх нь цэвэр агаар, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хадгалахад маш эерэг нөлөөтэй гэж хэлсэн. Дундговь аймгийн уугуул тэрээр ЕБС-д байхаасаа мод тарьдаг болсноор цөлжилтийн эсрэг тэмцэлд багахан ч гэсэн хувь нэмрээ оруулж эхэлжээ. Цаашид ч өөрийн амьдарч байгаа орчинд мод тарьж, байгальд ээлтэй ажил өрнүүлнэ гэсэн юм. Ангиудын алба хаагчид тус тусын байрлалд мод тарьж, хашаалуулахаас гадна нийгмийн хариуцлагын хүрээнд ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэлээ. Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн штабын үйлчлэгч Б.Мөнхцэцэгийн хувьд Ерөнхийлөгчийн санаачилсан мод тарих ажлыг дэмжиж гэр бүлээрээ нэгдсэн гэдгээ илэрхийлж байв. Үхрийн нүд зэрэг жимс жимсгэнийн мод тарьж ургуулсан туршлага байгаа учраас хашаандаа навчит мод сүндэрлүүлэхээр зорьж байгаагаа танилцуулж, Нэг тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдэхийг уриалавгэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Ургац хураалтад нийт 11 мянган хүн хөдөлмөрийн түр гэрээгээр ажиллаж байна
2021-10-07 12:27:06 Нийтлэгдсэн: НийгэмУргац хураалтад 1797 цэрэг, 1911 оюутан, 7404 халамжийн болон гэрээт ажилтан, нийтдээ 11112 хүн хөдөлмөрийн түр гэрээгээр ажиллаж байна. 2021 онд улсын хэмжээгээр 420.2 мянган га-д үр тариа, үүнээс 389.4 мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100.4 мянган га-д тосны ургамал, 100 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 655 мянган га-д тариалалт хийсэн байна. Урьдчилсан балансаар 594.1 мянган тонн үр тариа, үүнээс 559.2 мянган тонн улаанбуудай, 198.8 мянган тонн төмс, 117 мянган тонн хүнсний ногоо, 64.3 мянган тонн тосны ургамал, 203.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарчээ. Өнөөдрийн байдлаар 55.7 мянган га талбайг ангилан хадаж, 106.4 мянган га-аас 154.6 мянган тонн үр тариа, үүнээс 99.7 мянган га-аас 145.2 мянган тонн улаанбуудай, 13.9 мянган га-аас 128.4 мянган тонн төмс, 6.1 мянган га-аас 72.6 мянган тонн хүнсний ногоо, 22.6 мянган га-аас 64.5 мянган тонн тэжээлийн ургамал, 22.6 мянган га-аас 13.7 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан. Ингэснээр үр тарианы хураалт 26.4 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 65.6-69.9 хувийн явцтай байна.
О.Энхзаяа: Нийслэлийн хэмжээнд гуравдугаар тунг 170 мянган гаруй хүн хийлгээд байна
2021-10-07 10:59:48 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын эсрэг гуравдугаар тун буюу нэмэлт дархлаажуулалтыг наймдугаар сарын 16-наас хийж эхэлсэн. Гэвч иргэдийн гуравдугаар тунд хамрагдалт муу байна. Тиймээс нэмэлт дархлаажуулалтыг идэвхжүүлэх үүднээс Эрүүл мэндийн сайдын төлөвлөгөө гарсан. Энэ талаар НЭМГ-ын Эрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяагаас тодрууллаа. -Нийслэлийн хэмжээнд гуравдугаар тунгийн хамрагдалт хэдэн хувьтай байна вэ? -Нэмэлт дархлаажуулалтын ажилд хариу арга хэмжээний баг ажиллаж байгаа. Есдүгээр сараас 18-аас дээш насны иргэдэд нэмэлт дархлаажуулалтыг хийж эхэлсэн. Одоогийн байдлаар нийслэлийн нийт хүн амын 16.7 хувь буюу 170 мянга гаруй хүн гуравдугаар тундаа хамрагдаад байна. Нэмэлт тун хийлгэснээр коронавирусийн халдвараас сэргийлнэ. Тиймээс иргэдийг нэмэлт дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар нэмэлт тунг өмнөх хоёр тундаа бүрэн хамрагдаж гурван сар болсон, коронавирусийн халдвар аваагүй иргэдэд хийж байгаа. -Дархлаажуулалтыг явуулын болон суурин цэгээр хийж байгаа талаар мэдээлэл өгнө үү? -Дархлаажуулалтын цэг дүүрэг бүрд харилцан адилгүй байна. Зарим дүүрэгт гурван цэг ажиллаж байгаа бол заримд нь таван цэг ажиллаж байгаа. Иргэд өөртөө аль ойр цэгтээ очиж үйлчлүүлэх боломжтой. Нэмэлт дархлаажуулалтыг идэвхжүүлэхээр Эрүүл мэндийн сайдын төлөвлөгөө гарсан. Үүний дагуу олон ажилтантай байгууллага, олон оюутантай их, дээд сургуулиудын судалгааг авч явуулын баг ажиллахаар төлөвлөж байна. -Орон нутгийн иргэд нийслэлд түр оршин суугаа бол нэмэлт тунд хамрагдаж болох уу? -Нэмэлт дархлаажуулалтад хамрагдах иргэн заавал нийслэлийн харьяат байна гэсэн зүйл байхгүй. Орон нутгийн иргэд ч хамрагдаж болно. Мөн гэрээсээ гарах боломжгүй, хэвтрийн болон бусад хүндэтгэх шалтгаантай иргэд дүүргийнхээ дархлаажуулалтын багт хүсэлт гаргаснаар бид гэрээр нь очиж нэмэлт дархлаажуулалтыг хийж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Улаанбаатар хотын 382 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ
2021-10-07 10:57:48 Нийтлэгдсэн: НийгэмМонгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхт 382 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын музей МонголАрт галерейтайхамтран гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулж байна. Тодруулбал,XXзууны эхэнд Монголын нэрийг дэлхий дахинаа дуурсгасанРойЧапменЭндрюсийн1919-1925 оны монгол орон, монголчуудын зан заншил, эгэл бор амьдралыг гэрэл зургийн хальснаа буулгасан ховор бүтээлүүдийг олон нийтэд дэлгэлээ. РойЧапменЭндрюснь Төв Азийн хоёр, гуравдугаар экспедицийг удирдан зохион байгуулахдаа 1919, 1922, 1923, 1925 онд Монгол нутагт дөрвөн удаа айлчилж байжээ. Ингэхдээ манай орны хөхтөн амьтан судлал, шувуу судлал, геологи, палеонтологи, эртний болон орчин цагийнургамлыгсудлан, археологийн асар их баялагтай, шинжлэх ухааны онцгой чухал бүс нутаг болохыг баталсан байдаг. Анх 2013 онд БСШУЯ, Улаанбаатар хотын музей,Палеонтологийнмузей хамтран уг гэрэл зургийн үзэсгэлэнг гаргаж байжээ. Ийнхүү хоёр дахь удаагаа Улаанбаатар хотын музей, МонголАртгалерей, Гамма гэрэл зургийн агентлаг, Монголын динозавр судлалын хүрээлэн ТББ хамтран Индиана ЖонсРойЧапменЭндрюсМонголд (1919-1925 он)гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулаад байна. Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.ОчбаярЭнэ удаагийн үзэсгэлэнг гурван төрлийндэглэлттэйгээртавьж байгаа. Тухайлбал, 1919-1925 ондРойЧапменЭндрюсийн удирдсан Төв Азийн хоёр, гуравдугаар экспедицийн археологи, палеонтологи, үлэг гүрвэлийн эртний олдвортой холбоотой гэрэл зургууд бий. Хоёрдугаарт, 100 жилийн өмнөх монголчуудын ахуй байдлыг буулгасан гэрэл зургууд, гуравдугаарт,XXзууны эхэн үеийнМонголынхот суурин газар, сүм хийдийг хальснаабуулгасныгүзэсгэлэндээ багтаасан юм.Үзэсгэлэнгийн 60-70 хувь нь тухайн үеийн монголчуудын ахуй байдлыгхаруулснаарааонцлогтой хэмээж байлаа. Гэрэлзургийнүзэсгэлэнг үзэхээр ирсэн кино найруулагч Б.Баяр Хоёр дахь удаагаа гарч буй уг үзэсгэлэнг зорьж ирж үзлээ. Энэ үзэсгэлэнгээр 100 жилийн өмнөх монголчуудынамьдралынхэв маягийг харж болохоор байна.РойЧапменЭндрюсМонголд дөрвөн удаа ирэхдээ манай орны онгон дагшин байдал, ахуй амьдралыг дэлхий нийтэд сурталчилж байсан нь гайхалтай. 1920-иод оны үеийн аж амьдрал, соёл, ёсзаншлыгхарахыг хүсвэл иргэд, олон нийт, залуус заавал ирж үзээрэй хэмээнсэтгэгдлээхуваалцсан юм. Их хүрээ,Монголынхязгаар нутгуудын соёл, түүхийг гэрэл зургийн хальсанд үлдээсэн нь маш чухал баримт, өв юм. Уг бүтээлүүдээс маш олон уран бүтээлийн санаа төрсөн байдаг. Тиймээс урлаг судлаачид, уран бүтээлчид Индиана ЖонсРойЧапменЭндрюсМонголд гэрэл зургийн үзэсгэлэнг ирж үзээрэй хэмээн зураач Д.Батнасан уранбүтээлчдэдсанал болгож байлаа. 125 гэрэл зургаас бүтэх уг үзэсгэлэн аравдугаар сарын 6-нднээлтээ хийсэн бөгөөд энэ сарын 26-ныгдуусталүргэлжлэхюм. 100 жилийн өмнөх монголчуудын ахуйамьдралаараялахыг хүссэн хэн бүхэн Дүнжингарав худалдааны төвийнурдбайрлах МонголАртгалерейн үзэсгэлэнгийн танхимд зочлох боломжтой. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй