БНСУ-аас 5,9 кг алт оруулж ирэхийг завдсан 18 хүнийг шалгаж байна
2021-10-05 09:31:26 Нийтлэгдсэн: НийгэмГаалийн ерөнхий газраас Гаалийн байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар мэдээлж байна. БНСУ-аас 5,9 кг алт оруулж ирэх гэж байсан зөрчлийг илрүүлжээ. Үүнд холбогдох 18 этгээдийг шалгаж байна. Алт мөнгөн эдлэлийг бараа гэж үзнэ. Гэхдээ боловсруулаагүй түүхий эдийг заавал гаалийн хяналтын дагуу мэдүүлэгт бүртгүүлж байж нэвтрүүлдэг гэлээ. Хилийн хоригийг нээснээр иргэдийн гадагшаа гарах хөдөлгөөн нэмэгдсэн. Гэвч тухайн улсын гаалийн хууль дүрмийг зөрчих хандлага их байна. Тиймээс тухайн улсад нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлсийг судалж мэдэж байж авч явах хэрэгтэй байна гэв.
Мянган боломжийн түлхүүрийг атгуулагч багш танд баярын мэнд хүргэе
2021-10-05 09:19:44 Нийтлэгдсэн: НийгэмЭрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн мэргэд соён гэгээрүүлэгчид ээ! Та бүхэндээ эрдэм номын эрхэм чухаг үйл хэргийг түүчээлэн манлайлж, оюун мэдлэгийн охь ундарга болсон эрдэм боловсролыг түгээн дэлгэрүүлж, сурган хүмүүжүүлэх их үйлсийг хүн чанар, хүнлэг сэтгэлээр өвлүүлэн үлдээж буй хүндэтгэл өндөр, хүндлэл өргөн үйл хэрэгт тань талархал илэрхийлж, дэлхийн багш нарын өдрийн баярын мэндийг хүргэе. НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-гоос 1994 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 5-ны өдрийг ДЭЛХИЙН БАГШ НАРЫН ӨДӨР болгон зарласан бөгөөд хүн төрөлхтний соён гэгээрэл, эрдэм боловсрол, өсөн дэвжих ур чадвар, оюун мэдлэг, итгэл найдвар, хөгжил дэвшил, ололт амжилтад оруулж буй багш ТАНЫ алдар гавьяанд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ Та бүхний өмнө тулгарч буй саад бэрхшээл, хүнд хэцүүг эцэслэн шийдвэрлэхийг дэлхий нийтэд уриалдгаараа энэ өдрийн утга учир оршдог гэдэгт итгэлтэй байна. Тиймээс ч дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид-19-ийн хүнд хэцүү цаг үед Монгол Улсын боловсролын салбарын хатуу хөтүү бүхнийг нуруундаа үүрч, халдварын эрсдэлийн үнэн байдалтай нүүр тулж, сургуулийн өмнөх насны нялх балчир үрсээс эхлээд сурч мэдэхийг хүссэн нас насны мянга мянган шавийнхаа итгэл найдвар, түшиг тулгуур, хүсэл мөрөөдлийнх нь хөтөч байж, цахим шинэчлэлийн түүчээлэгч байж чадсан Та бүхэндээ дахин талархал илэрхийлж, сайн цагийн ерөөл өргөе. Мөн эрт эдүгээ цагийн хэлхээнд мөнхөрч үлдсэн бичгийн их өв соёл хийгээд сурган хүмүүжүүлэгч их мэргэдийн алдар гавьяаг хүндэтгэн алдаршуулахын зэрэгцээ дэлхийн орчин цагийн боловсролын шинэчлэл өөрчлөлтийг түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэн нутагшуулах эрдмийг дээдэлж, багшийг хүндэтгэдэг ШИНЭ УЛААНБААТАР ХОТЫН соён гэгээрлийн бодлогод Та бүхнийг урин залж, хамтдаа хэлэлцэж, хамтдаа хэрэгжүүлэхийг урьж байна. Та бидний хамтдаа боловсруулсан бодлогын үг, өгүүлбэр, зорилго, зорилт, үр дүн, хэрэгжилт бүр Улаанбаатар хотын боловсролын салбарыг хөгжүүлж, боловсролын хоцрогдлыг арилгаж, боловсролын тэгш бус орчныг илааршуулж, боловсролын салбарын багш, ажилтан, ажиллагсад нэг бүрийн амьдралын чанар, нийгмийн баталгааг хангахын төлөө зориулагдана гэдэгт итгэлтэй байна. Мянган боломжийн түлхүүрийг атгуулж, мянган сайхны үүдийг нээгч багш Танд дахин баярын мэнд хүргэж, сурган хүмүүжүүлж, соён гэгээрүүлэх их үйлсэд тань өрнүүн дэлгэр амжилтыг ерөөе. Эрдэм мэдлэг өнөд чухаг Эрдэмтэн багш нар минь хүндтэй эрхэм байг ээ. НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР
Монгол Улсад орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 жилийн ойг тохиолдуулан НЗДТГ-ын Сургалт судалгааны төв нь сургагч багш нарыг хөгжүүлэх, хамтын ажиллагааг дээшлүүлэх зорилгоор Багш хөгжлийн цаг сургалт, уулзалтыг зохион байгууллаа. Тус сургалтыг Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм. НЗДТГ-ын Сургалт судалгааны төв нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдад зориулсан үндсэн болон сэдэвчилсэн сургалтуудыг зохион байгуулахад 53 гэрээт сургагч багштай хамтран ажилладаг. Харин энэ удаагийн сургалтад 26 сургагч багш хамрагдлаа. Нийт сургагч багш нарын 80-аас илүү хувь нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад ажилладаг болон ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан албан хаагчид, үлдсэн 20 орчим хувь нь тухайн мэргэжлийн чиглэлээр их дээд сургууль, сургалтын байгууллагад ажилладаг мэргэжилтэн, судлаачдаас бүрддэг. Сургалтын үеэр Сургалт судалгааны төвийн сургалтын үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд сургалтын агуулга, арга зүй, зохион байгуулалтыг хэрхэн үр өгөөжтэй зохион байгуулах, сайжруулах талаар багш нартай санал солилцов. Төвийн үйл ажиллагааны гол хөдөлгөгч хүч болсон багш нараа сонссон, сургалтын үйл ажиллагааг сайжруулах, үр өгөөжийг дээшлүүлэх үнэтэй санал зөвлөмж, шийдлийг харилцан ярилцсан ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдыг чадавхжуулах сургалт хөгжлийн үйл ажиллагаа, төвийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нийслэлийн удирдлагуудын зүгээс өндрөөр үнэлэн шилдэг есөн сургагч багшийг Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Жуух бичиг, Нийслэлийн хүндэт тэмдэг, Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа. НЗДТГ-ЫН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТӨВ
НИТХ-ын Эдийн засаг, төсвийн хорооны өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн хотын шуудын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн хотын шуудын 2020 оны төсвийн гүйцэтгэлийн талаар танилцуулахдаа 2020 онд нийслэл эдийн засаг, санхүүгийн хүндхэн сорилтой тулгарсныг тодотгоод, төсвийн төлөвлөгөө зарим төрөл дээр тасарсныг дурдсан юм. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөлөл 2020 оны төсөвт тусаад зогсоогүй 2021 онд ч сайнгүй нөлөө үзүүлснийг дурдаж байлаа. Төсвийн төлөвлөгөөг зарим дүүрэг амжилттай сайн биелүүлсэн бол зарим дүүрэгт маш өндөр дүнтэй тасалдсаныг онцлов. Урсгал болон хөрөнгө оруулалтын зардал ч төлөвлөсөн хэмжээгээр биелээгүй байна. Татварын орлогын тухайд ч 2020 онд төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй бөгөөд энэ нь аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа доголдсонтой холбоотой. 2020 төсвийн гүйцэтгэл болон 2021 төсвийн эхний гурван сарын байдалтай НИТХ-ын төлөөлөгчид танилцаж, асуулт асууж, санал бодлоо хэлэлцсэн юм. Нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэлтэд цар тахлын нөлөө байгааг төлөөлөгчид үгүйсгээгүй бөгөөд 2020, 2021 оны төсвийн гүйцэтгэл, нөхцөл байдалд тулгуурлан ирэх 2022 оны төсвийн төлөвлөгөөг ахиц дэвшилтэй, үр дүнтэй боловсруулахад анхаарахыг голчлон санууллаа. Нийслэлийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвөөс татаас авдаг дөрвөн дүүрэг болон нийтийн тээврийн салбарын татаасыг бууруулах боломжийг судлах, урсгал зардлыг багасгаж, хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх зэрэг саналыг онцлон өгүүллээ. Түүнчлэн нийслэлийн төсөвт шинэчлэл хийх цаг болсныг сануулав. Хууль, эрх зүйн шинэ орчинд зохицсон, эдийн засаг, төсвийн онцгой нөхцөлд тохирсон төсвийг боловсруулахад онцгойлон анхаарахыг холбогдох алба, агентлагт үүрэг болголоо. Нийслэлийн хотын шуудын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хоёр дахь удаагийн хэлэлцүүлэг аравдугаар сарын 7-нд НИТХ-ын хурлаар үргэлжилнэ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийнсанаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөн өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Тодруулбал, Ерөнхийлөгч У.ХүрэлсүхНҮБ-ынерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд үг хэлэх үеэрээ 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарьж, ургуулахаар төлөвлөсөн талаараа дурдсан. Энэ хүрээнд Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлүүллээ. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар оролцсон бөгөөд зарим байгууллага, аж ахуй нэгжүүдийн төлөөллүүд мод тарин, хөтөлбөрт нэгдсэн юм. Энэ үеэрМонгол Улсын Ерөнхийлөгч У.ХүрэлсүхАрдын хувьсгалын түүхт 100жилийной, Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн ой тохиож буй энэ жил тэрбумаар тоологдох мод тарих хөдөлгөөн эхэлж байгаад туйлын баяртай байна.Сүүлийн 30-аад жил бид уул уурхай эрхлэн, эх дэлхийнхээ хэвлийг ухлаа. Ухаж чадсан юм чинь ургуулж чадна байх. Тиймээс уул уурхайн салбарт ажиллаж байгаа бүх аж ахуй нэгжүүд төрийн тэргүүний гаргаж буй санаачилга, зарлигт хувь нэмрээ оруулан, дэмжих ёстой гэж бодож байна хэмээсэн юм. Уул уурхайн томоохон компаниудаас Эрдэнэт үйлдвэрТӨҮГ100 сая мод, Эрдэнэс-Таван ТолгойХК180 сая мод тарьж ургуулахаар болжээ. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасанТэрбум мод үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх тухай зарлигийгхэрэгжүүлэхэдидэвхсанаачилгатайоролцож,эхбайгалиахайрлан хамгаалах,модтарьжургуулахүйлсэдбодитхувьнэмрээоруулахыгиргэд,олон нийт,төрийнболонтөрийнбусбайгууллагуудадуриалж байв. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний нээлтийн үеэрНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.СумъяабазарМаш зөв санаачилга гарган, НҮБ-ынчуулганд эх орноо төлөөлж, ногоон Монгол болгохын төлөө зориг зүрхтэй томоохон ажлыгдалайцтайэхлүүлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчид чин сэтгэлээсээ талархаж байна. 2016онд нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2.1 ам метр байсан бол 2021 онд 5.6 ам метр болгон нэмэгдүүлсэн. Цаашид энэ хэмжээг 10 дахин тэлэхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчны газар ажиллаж байна. Түүнчлэн дүүрэгбүрдээтомоохон үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг санаачлан, ирэх жилүүдийн төсөвтөө суулгаж байгаа.Биднийсанаачлан,төлөвлөжбуй ажлуудЕрөнхийлөгчийн нэг тэрбум мод хөтөлбөртэй уялдан, нэгдэн нийлж буйд туйлын баяртай байна. Нийслэлийн төр, захиргааны байгууллагын 48 мянган алба хаагч, 115 мянган аж ахуй нэгж, байгууллага, есөн дүүргийн удирдлагууд уг төсөлд хамтран оролцоход бэлэн байгаагааилэрхийлжбайна гэв. Нийслэлд ногоон бүс буюу ой мод бүхий 116 мянган га талбай байдгаас нөхөн сэргээхзайлшгүйшаардлагатай 17мянга га талбай бий. Уг 17 мянган га талбайг нөхөн сэргээх, зүлэгжүүлэх, ойжуулах ажлыгэхлүүлэхээр НЗДТГ, Нийслэлийн Байгаль орчны газраас тооцоо, судалгаа хийн ажиллаж байна. Ирэх жилдээ багтаан эхний ээлжийн 500-700 га талбайг нөхөн сэргээж, ойжуулах юм. Ийнхүү Тэрбум мод үндэсний хөдөлгөөн албан ёсоор эхэлж, төрийн өндөрлөг, Нийслэлийн Засаг дарга, аж ахуй нэгж байгууллагууд өөрсдийн харьяа бүсэд мод тарьж эхэллээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй