2017 оны долоодугаар сарын 1-нээс 2021 оны зургаадугаар сарын 25-ны 00:00 цаг хүртэлх хугацаанд оногдуулсан торгуультай бол 50 хувийг 2021 оны аравдугаар сарын 1-ний дотор төлснөөр Өршөөлийн хуульд хамрагдан, үлдсэн 50 хувь нь өршөөгдөх боломжтой юм. Иргэн Та www.smartcar.mn болон www.toruuli.police.gov.mn сайтуудад хандан өөрийн тээврийн хэрэгслийн дугаарыг оруулан Зөрчлийн тухай хуулиар бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгууль байгаа эсэхийг шалгах боломжтой. Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас хариуцан хөгжүүлдэг Тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээнийhttps://smartcar.mnсистемээр иргэд тээврийн хэрэгслийн татвар торгуулиа идэвхтэй төлж байна. Тодруулбал, есдүгээр сарын байдлаар л гэхэд тус системд 253.573 удаа ханджээ. Сүүлийн нэг сарын хугацаанд 206.620 иргэн төлбөрийн мэдээллээ шалган, 6929 татвар амжилттай төлөгдөн 502.678.107 төгрөг, 126.053 торгууль амжилттай төлөгдөн 1.835.650.692 төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна. Өчигдөр буюу есдүгээр сарын 28-ны өдөр нийт 33 мянган хүн хандаж, 20.880 иргэн төлбөрийн мэдээллээ шалган, 7.359 татвар, торгууль амжилттай төлөгдөн, 108.497.066 төгрөгийг төвлөрүүллээ. Системд хандаж байгаа иргэдийн тоо эрс нэмэгдэж, системийн ачаалал өсөж байна. Иймээс Нийслэлийн Мэдээлэл технологийн газраасhttps://smartcar.mnсистемтэй холбоотой иргэдээс ирсэн дуудлага, хүсэлтүүдийг хүлээн авч шуурхай шийдвэрлэн, системийн хэвийн ажиллагааг хангах, хурд, хүчин чадлыг нэмэгдүүлэх, нэмэлт сайжруулалтын ажлыг Үндэсний дата төв УТҮГ-тай хамтран хэрэгжүүлж байна. Иргэн та дараах төлбөрийн шийдлүүдийг ашиглан татвар, торгуулиа төлөх боломжтой. E-mongolia.mn цахим хуудас. Smartcar аппликэйшн, Smartcar.mn цахим хуудас. mn системийн Интернэт банк-аар, Golomt bank аппликэйшн, SocilalPay аппликэйшнээр, Голомт банкны салбар дээр биеэр очиж төлбөр төлөх. Гялс банк аппликэйшн, Statebank.mn сайтын Гялс цахим банк-аар, мөн Төрийн банкны салбар дээр биеэр очиж төлбөр төлөх. Gerege аппликэйшнээр, Гэрэгэ киоск машинаар дамжуулан биеэр очиж төлбөр төлөх . Худалдаа хөгжлийн банкны салбар төвүүдээр өөрийн биеэр очиж төлбөр төлөх боломжтой. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Ц.Жаргалантуул: Сургууль, цэцэрлэг эхэлснээс хойш халдвар авах хүүхдүүдийн хувь өсөөгүй
2021-09-29 12:08:28 Нийтлэгдсэн: Нийгэм-Хоёр сургууль, долоон цэцэрлэг зайны сургалтад шилжсэн- 2021-2022 оны хичээлийн жилийн эхний нэг сар өндөрлөж байна. Энэ хугацаанд цэцэрлэг, сургуулийн орчинд коронавирусийн халдвар ямар түвшинд байгаа болон халдвар илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авч буй талаар Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуулаас тодрууллаа. -Коронавирусийн халдварын улмаас танхимын сургалтыг цахимд шилжүүлсэн сургууль хэр олон байна вэ? -Нийслэлийн Боловсролын газраас долоо хоног тутамд хоёр удаа сургууль, цэцэрлэгүүдээс судалгаа авч нэгтгэн, нэгдсэн дүгнэлт гаргаж байна. Есдүгээр сарын 28-ны буюу өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 106 сургуулийн бага ангийн 64 бүлэг, дунд ахлах ангийн 52 бүлгийн сурагчид зайны сургалтад шилжин суралцаж байгаа. Харин хоёр сургууль бүхэлдээ цахим хэлбэрт шилжсэн бол нэг сургуулийн нэг хичээлийн байрыг түр хааж, зайны сургалтад шилжүүлээд байна. Налайх дүүргийн Чандмань-Эрдэнэ, Сүхбаатар дүүргийн зургадугаар сургуулиуд сургуулиараа зайны сургалтад шилжсэн байдалтай байна. -Цэцэрлэгүүд цахим сургалтад шилжсэн үү? -Өчигдрийн мэдээнээс харахад нийслэлийн хэмжээнд долоон цэцэрлэг зайны сургалтад шилжсэн байна. Баянгол дүүргийн Амгалангуа, Монгени, 30, 76, 198 дугаар цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 24, Сонгинохайрхан дүүргийн Хөх тэнгэр цэцэрлэг зайны сургалтад шилжсэн. Нийслэлийн хэмжээнд ахлах 36 бүлэг, бэлтгэл 35 бүлгийн хүүхдүүд зайны сургалтад хамрагдаж байна. -Ямар тохиолдолд зайны сургалтад шилжүүлж байгаа вэ. Халдвар авсан хүүхэд багачууд, багш нарын тоог нарийвчлан гаргаж байгаа юу? -Эрүүл мэндийн болон Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалд ямар тохиолдолд анги бүлгээр нь, ямар тохиолдолд давхар, хичээлийн байраар нь, ямар тохиолдолд сургуулиар нь зайны сургалтад шилжүүлэх талаар нарийн зааж өгсөн. Тэр дагуу танхимын сургалтыг түр зогсоож цахим сургалтад шилжүүлж буй. Цэцэрлэгийн хүүхдүүдээс нэг нь л халдвар авсан бол шууд зайны сургалтад шилжүүлнэ. Сурагчдын хувьд 12-оос доош насныхан вакцинд хамрагдаагүй. Тиймээс нэг анги, бүлгээс нэг хүүхдээс халдвар илэрвэл зайны сургалтад шилжүүлж байгаа. Харин 12 болон түүнээс насныхны хувьд нэг ангиас гурван хүүхдээс халдвар илэрвэл зайны сургалтад шилжүүлнэ. Хичээлийн байрын тухайд хоорондоо хамааралтгүй гурван бүлгээс халдвар илэрвэл зайны сургалтад шилжүүлэх журамтай. Ерөнхий боловсролын сургуулийн 177 багш, 53 ажилчин, 539 хүүхэд, цэцэрлэгийн 85 багш, 112 ажилчин, 87 хүүхэд ковид туссан байна. -Цаашид ямар бодлого баримтлан ажиллах вэ? -Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө нийт халдварт өртсөн хүмүүсийн 19 хувь нь хүүхдүүд байсан. Хичээл сургууль эхэлсэн ч энэ хувь өсөөгүй. Нөгөөтээгүүр халдвар авч өвчилж буй хүүхдүүдийн хувьд сургуулийн орчноос илүүтэй ахуйн хүрээнд халдвар авч байна. Мөн зайны сургалтад шилжиж буй анги бүлгийн тоо ч буурах магадлалтай. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яам болоод Нийслэлийн Боловсролын газраас танхимын сургалтыг илүү зохион байгуулах бодлого баримталж байна. Эцэг эхчүүдийн тухайд ч хүүхдийн хичээлийн хоцрогдлоос шалтгаалан танхимын сургалтыг дэмжиж байгаа. -Зайн сургалтад шилжсэн сургууль, цэцэрлэгүүд хэзээнээс буцаж танхимын сургалтад шилжих вэ? -Зайны сургалтад шилжсэнээс хойш долоо хоног дотор дахин халдвар илрэхгүй бол танхимын сургалтыг эхлүүлэхээр журамд заасан. Өвдөөд эдгэрсэн хүүхэд болон багш нарыг сургалтын үйл ажиллагаанд шууд оруулахад эргэлзэх зүйлгүй юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Модны хоёрын замын үлдсэн хэсгийг өнөөдрөөс эхлэн хааж, засварлаж байна
2021-09-29 09:46:30 Нийтлэгдсэн: НийгэмБаянгол дүүрэг, 17, 18 дугаар хороо, Амарсанаагийн гудамжнаас Чингүнжавын гудамж хүртэлх буюу иргэдийн нэрлэж заншсанаар Модны 2-ын голын 1.06км автозамыг өргөтгөн шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 2-ны 06:00 цаг хүртэл хугацаанд замын үлдсэн хэсгийг хаажээ. Иймд жолооч та бүхэн бусад замыг сонгон замын хөдөлгөөнд оролцохыгнийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас зөвлөлөө.Уг ажлын дараагаар тухайн замын хоёрталын явганы замыг шинэчлэх ажил үргэлжлэн хийгдэх юм байна.
Тээврийн хэрэгслийн торгуулийг “e-Mongolia”-р төлөх боломжтой боллоо
2021-09-29 09:41:09 Нийтлэгдсэн: НийгэмУИХ-аас энэ оны долдугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын торгуулийн 50 хувийг 10 дугаар сарын 1 хүртэл хөнгөлөхөөр болсон. Тэгвэл жолооч нар e-Mongolia системээр дамжуулан торгуулиа цахимаар төлөх боломжтой болсон гэж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээллээ. Тус үйлчилгээг авахын тулд жолооч e-Mongolia системд Нэвтрэх Жолоодох эрх, тээврийн хэрэгсэл Тээврийн хэрэгсэл Авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн торгуулийн төлбөр төлөх гэсэн шат дараатайгаар үйлчилгээг сонгон, торгуулиа цаг хугацаанд нь цахимаар төлөөрэй. Хэрвээ e-Mongolia системд нэвтрэх, үйлчилгээ авахад асуудал тулгамдаж байгаа бол 11-11 лавлах утсанд холбогдож, 1 гэсэн товчийг дарж, шууд оператортай холбогдож, асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой аж. Мөн Төв шуудангийн нэг давхарт байрлах e-Mongolia иргэд, олон нийттэй харилцах төв өөрийн биеэр хүрэлцэн ирж, тус үйлчилгээг авах боломжтой гэв. E-MONGOLIA СИСТЕМД НЭВТРЭХ ЗААВАР Tweet
Чингэлтэй дүүргийн 37-р сургуулийн дулаалгын ажил 80 хувьтай үргэлжилж байна
2021-09-29 09:18:19 Нийтлэгдсэн: НийгэмНЗДТГ, Дэлхийн банктай хамтран Улаанбаатар хотын Цэвэр агаар-Нэмэлт санхүүжилтийн төсөл-ийгхэрэгжүүлж байгаа. Уг төслийнхүрээнд энэ жил дулаан алдагдлыг бууруулахад голчлон анхаарч байгаа бөгөөд нэг сургууль, гурван цэцэрлэг, дөрвөн угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулахаар ажиллаж байна. Үүний дагуу Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн дулааналдагдлыгбууруулахаар дулаалгын ажлыг эхлүүлжээ. Тус сургууль нь байгуулагдсан цагаасаа хойш 40 жилийн хугацаанд дулаалга засварын ажил огт хийж байгаагүй тул өвлийн цагт сурагчид сэрүүн нөхцөлд хичээллэдэг байсан аж. Улаанбаатар хотын Цэвэр агаар-Нэмэлт санхүүжилтийн төсөл-ийн зохицуулагч Н.БаяртогтохУрьд өмнө нь дулаалгын ажил огт хийж байгаагүй тул 37 дугаар сургуулийг сонгон, төсөлдөө хамруулсан. Дулаалгын ажил есдүгээр сард эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 10-ндзасварын ажил бүрэндуусаж, хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Ер нь барилгын дулаан алдагдлыг бууруулснаар эрчим хүчний хэмнэлт үүсдэг. Эрчим хүчээ хэмнэснээр агаарт хаягдаж буй бохирдол багасдаг хэмээв. Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн дулааналдагдлыгбууруулах хүрээнд хэд хэдэн ажлуудыг хийжгүйцэтгэжээ. Тухайлбал, барилгын бүх цонхнуудынрезинэнжийргэвчийг солин, хуучны модон цонхнуудыг вакум цонхоор сольж, шинэчлэхийн сацуу зарим хаалгыг нь сольжээ. Түүнчлэн барилгын суурийн дулаалга, гаднафасадныдулаалга, дээврийн дулаалга зэргийг хийж байгаа аж. Одоогоор дулаалгын ажил 80 хувийнгүйцэтгэлтэйүргэлжилж байгаа тухай төслийг гүйцэтгэгч Лхатоном ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Төмөрбаатар ярьж байлаа. Тэрбээр үргэлжлүүлэн Сургуулийн дулаалгын ажлыг хийж гүйцэтгэснээр тухайн сургууль, цэцэрлэгүүд дулаан өвөлжих, хүүхдүүд нь аятай тухтай хичээллэх, дулааны эрчим хүчийг бага зарцуулах давуу талууд бий болно хэмээв. Төслийн талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлынасуудалхариуцсан төслүүдийн удирдагч З.ТөмөртөмөөУлаанбаатар хотын Цэвэр агаар-Нэмэлт санхүүжилтийн төсөл-ийнхүрээнд маш олон хэрэгцээтэй, чухал ажлуудыг хийж байгаа. Сургууль, цэцэрлэгийн дулаалгын ажлаас гадна 83-р цэцэрлэгийг газрын гүний дулаанаар холбох ажлыг эхлүүлээд байна. Дараагийн чухал ажил бол гэр хорооллын айл өрхүүдийн гэрийн дулаалга юм. Гэр сууцаа дулаалан, дулаан алдагдлыг үгүй хийснээр түлш хэмнэх давуу талтай. Цаашдаа энэ төслийн хүрээнд олон чухал ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа хэмээв. Энэжилийнхувьд Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн барилга, байгууламжуудыг дулаалах ажлыг хийж байгаа бол дараа жилээс хүн ам ихтэй,алслагдмалбүс нутгийн сургууль, цэцэрлэг, угсармал орон сууцны дулааналдагдлыгбууруулахад анхааран ажиллах болно гэдгийг онцолж байлаа. Манайсургуульэнэ хичээлийн жилийг 2126 хүүхэдтэйгээр эхлүүлээд байна. 40 жилийн хугацаанд ийм томоохон хэмжээний урсгал засвар хийж байгаагүй. Иймд манай сургуулийг сонгон, төсөлдөө хамруулж, дулаалгын ажил хийж байгаад сургуулийн багш, ажилчид, сурагчдын өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлж байна хэмээн 37-р сургуулийн сургалтын менежер А.Цогтгэрэлярилаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй