БНХАУ-ын Үндэсний баярын өдөр аравдугаар сарын 1, 2, 3, 4, 5, 6, 7-ны өдөр тохиож байна. Энэ өдрүүдэд тус улс хилээ хаана. Хоёр улсын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу баяр ёслолын өдрүүдээр хилээ хаадаг. Өнгөрсөн жилүүдэд хилээ 3-5 хоног хаадаг байсан бол энэ жил долоо хоног хаахаар болсон төлөвлөжээ. БНХАУ-ын хууль тогтоомжийн дагуу: -Шинэ жил (1 дүгээр сарын 1-ний өдөр); -Хаврын баяр (билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2 дугаар сарын 12, 13, 14-ний өдөр); -Ханш нээх баяр (4 дүгээр сарын 4-ны өдөр); -Олон улсын хөдөлмөрчдийн баяр (5 дугаар сарын 1, 2, 3-ны өдөр); -Луут завины баяр (6 дугаар сарын 14-ний өдөр); -Намрын дунд сарын баяр (9 дүгээр сарын 21-ний өдөр); -Үндэсний баярын өдөр (10 дугаар сарын 1, 2, 3, 4, 5, 6, 7-ны өдөр) тус тус хилээ хаана.
УИХ-аас энэ оны долдугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын торгуулийн 50 хувийг 10 дугаар сарын 1 хүртэл хөнгөлөхөөр болсон билээ. Тэгвэл тээврийн хэрэгслийн торгууль төлөх хугацаа өнөөдөр дуусна. Тээврийн хэрэгслийн торгуультай жолоочид дараах төлбөрийн шийдлүүдийг ашиглан татвар, торгуулиа төлөх боломжтой юм байна. E-mongolia.mn цахим хуудас. Smartcar аппликэйшн, Smartcar.mn цахим хуудас. mn системийн Интернэт банк-аар, Golomt bank аппликэйшн, SocilalPay аппликэйшнээр, Голомт банкны салбар дээр биеэр очиж төлбөр төлөх. Гялс банк аппликэйшн, Statebank.mn сайтын Гялс цахим банк-аар, мөн Төрийн банкны салбар дээр биеэр очиж төлбөр төлөх. Gerege аппликэйшнээр, Гэрэгэ киоск машинаар дамжуулан биеэр очиж төлбөр төлөх . Худалдаа хөгжлийн банкны салбар төвүүдээр өөрийн биеэр очиж төлөх.
Иргэд гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой гомдол, саналаа илэрхийлэв
2021-09-30 10:01:47 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар иргэдийн төлөөлөлтэй уулзаж, газар зохион байгуулалтын талаар ярилцлаа. Түүнтэй уулзахаар хүсэлт гаргасан эдгээриргэд хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой гомдол, саналтай байв.Тухайлбал,Баянзүрх дүүргийн иргэн С.Байгалмаагийн хувьд Гачууртын Шар хоолой, Булагтайн зусланд барьж буй амины орон сууцныхаа талааргомдол гаргалаа.Тус газарт ах дүү хоёр 17.6 га талбайд газрын зөвшөөрөл авч /тухайн үед дүүргийн Засаг дарга зөвшөөрөл олгосон/, амины орон сууцыг олноор барьжхудалдахдаабайгаль орчныг асар ихээр бохирдуулж, иргэдийн эрх ашгийгзөрчиж байгааг мэдээлсэн юм. Энэ гомдлыгойрын хугацаанд судалж, хууль журмын дагуу шийдэхийг холбогдох албаныханд даалгалаа. Түүнчлэн зарим иргэн хашааных нь үүдэнд олон тооны ТҮЦ байршуулснаас хашаандаа амьдрах боломжгүй болсон, амины орон сууцаа давхарлан барьж хэд хэдэн айлын цонх, тагт халхалсныг шийдэж өгнө үү гэх мэтээр асуудлаа шийдүүлэхээр уулзалтад иржээ. Улаанбаатар хотод ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган, дахин төлөвлөлтөд оруулж байгаа. Энэ төсөл амжилттай хэрэгжиж, иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулсан тохиолдол олон ч иргэд,барилгын компанийн хооронд маргаан үүссэнээс төсөл нь зогссон тохиолдол ч бий. Тэдний төлөөлөл ч мөн уулзалтад ирсэн байлаа. Энэ бүх асуудлыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар сонсоод,боломжтойг нь яаралтай шийдэхийг албаныханд даалгав. Нийслэл, дүүргээс шийдсэн ч иргэд хоорондын үл ойлголцлоос шалтгаалах зүйл ч байдаг аж.Ийм тохиолдолд эе эвээ хичээж, зөвхөн өөрийнхөө эрх ашгийг өмнөө тавилгүй, бусдыг бодолцож шийдвэр гаргахыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч санууллаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг, даалгаврын дагуу хотын удирдлагууд иргэдийн санал, бодлыг сонсож, санаачилгыг үйл ажиллагаандаа тусгах, тулгамдсан асуудлыг шийдэх зорилгоор иргэдтэй уулзаж байгаа.Энэ удаагийн уулзалтад Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Баянгол дүүргийн удирдлагууд оролцов.
Монголын өвлийн спортын анхны ордон болох Мөрөөдөл биелэх-Мөсөн өргөө ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон төсөлд хамтран оролцсон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллүүд оролцсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Миний бие дөрвөн жилийн өмнө Шадар сайд байхдаа мөсөн ордны төсөлтэй танилцаж, Ерөнхий сайд байхдаа өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын хамт мөсөн өргөөний бүтээн байгуулалтын талаар холбогдох байгууллагуудтай хэлэлцэн, ярилцаж байсан. Үндэсний компаниуд эвлэлдэн нэгдэж, ард түмнийхээ хүсэл мөрөөдлийн нэг болох мөсөн өргөөг цогцлоон босголоо. Монгол Улсад анх удаа инженерийн цоо шинэ техник, технологийг нутагшуулж, хүнд нөхцөл байдалд бэрхшээл, асуудлыг даван туулж, их бүтээн байгуулалтыг хийсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал дэвшүүлж байна хэмээн нээлтийн үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Түүнчлэн Токио-2020 зуны XXXII олимпын наадамд Монгол Улс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бахдам сайхан амжилттай зэрэгцэн Олон улсын олимпын хорооны стандартад нийцсэн өвлийн спортын битүү ордон бий болж байгааг онцлоод, цаашид Монгол Улсын баг тамирчид өвлийн олимпод амжилттай оролцох, хүүхэд залуус шинэ мөрөөдлөөр жигүүрлэх үүд хаалгыг нээж байгааг тодотгосон юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Өнөөдөр Улаанбаатар хотод түүхэн үйл явдал болж байна. 2600-3500 хүний суудалтай бүх төрлийн урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах боломжтой мөсөн ордныг П.Цагаан тэргүүтэй эрхмүүд санаачилсан. Тийнхүү Ачит ихт ХХК болоод бусад хувийн хэвшлийн томоохон компаниуд нэгдэн, хүүхэд залуучуудаа гэсэн сэтгэлийн хүчинд Улаанбаатар хотод өнгө нэмсэн бүтээн байгуулалтыг нэгээр нэмлээ. Уг төслийг санаачилсан, хамтран ажиллаж хувийн хэвшлийнхэндээ манлайлал үзүүлсэн бүхий л аж ахуй нэгж, байгууллагуудад чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Хүүхэд, залуусыг өвлийн спортоор хичээллэх, цаашлаад өвлийн олимпод оролцох нөхцөл боломжийг хангаж өгсөнд туйлын баяртай байгаагаа дахин тодотгомоор байна. Цаашдаа Улаанбаатар хотын захиргаа энэ мэт томоохон бүтээн байгуулалтын ажилд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аж ахуй нэгжүүдтэйгээ хамтран ажиллахад бэлэн байна хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Мөрөөдөл биелэх-Мөсөн өргөө нь 2600-3500 үзэгч хүлээн авах хүчин чадалтай, хэвлэлийн хурал болон сургалт явуулахад зориулсан 80-100 хүний багтаамжтай хурал, уулзалтын танхимтай бөгөөд танхим, өрөө, хонгил, агуулах зэргээс бүрдэх хоёр давхар, 137 хэсэгтэй томоохон байгууламж юм. Харин уг ордны мөсөн дэвжээ нь Олон улсын олимпын хорооны стандартыг бүрэн хангасан 60х30 метр хэмжээтэй аж. Мөсөн өргөөнд өвлийн спортын тэмцээн уралдаанаас гадна соёл, урлагийн тоглолт, үзэсгэлэн, яармаг, хурал, цуглаан, семинар, сургалт, хурим, насны ой зэргийг зохион байгуулах бүрэн боломжтой юм. Түүнчлэн кофе шоп, лоунж, тэшүүрийн түрээс, спорт лоунж, тэмцээн үзэх тусгай ВИП өрөөгөөр иргэдэд үйлчилнэ. Мөсөн өргөөг бүтээн байгуулахад Монголын 95, гадаадын зургаан компани хамтран 1600 барилгачин, инженер, техникийн ажилтан оролцжээ.
Нийслэлийг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд саналаа өгөөрэй!
2021-09-30 09:25:14 Нийтлэгдсэн: НийгэмУлаанбаатар хотыг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ЗХУ-ын мэргэжилтнүүд хийж гүйцэтгэсэн. Үүнээс хойш 1961, 1976, 1986, 2002, 2013 онд гээд нийт зургаан удаа хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан юм. Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин орсноос хойш Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Монгол Улсын архитектор, инженерүүд боловсруулж, Засгийн газрын 2002 оны 28 дугаар тогтоолоор баталсан. Тус ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад нийслэлийн хүн ам, эдийн засаг, газрын харилцаанд томоохон өөрчлөлтүүд гарсны улмаас тодотгол хийх шаардлага бий болж, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага-ын баримт бичгийг боловсруулж, Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлуулж, нийслэлийн хэмжээнд мөрдөн ажиллаж байна. Дээрх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжих хугацаа албан ёсоор дуусаж байгаатай холбогдуулан Улаанбаатар хот цаашид хэрхэн хөгжих вэ гэдгийг иргэд, олон нийт, мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын оролцоонд тулгуурлан тодорхойлох үүднээс Улаанбаатар хотыг 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах нээлттэй уралдааныг зохион байгуулсан. Уралдаанд ирүүлсэн шилдэг, шинэлэг санаануудад үндэслэн үзэл баримтлал (концепц)-ыг боловсруулж, 2020 онд Монгол Улсын Засгийн газрын хурлаар хэлэлцүүлж дэмжсэн. Тус үзэл баримтлалын дагуу Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан Улаанбаатар хотыг 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2020 оны аравдугаар сараас эхлэн боловсруулж, төрийн бус байгууллага, Шинжлэх ухааны академи, их, дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаач 1200 гаруй хүнийг хамарсан цахим хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан. Үүнээс гадна яамд, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас санал авч, зөвшилцөх үйл ажиллагаа үргэлжилж байна. Хот байгуулалтын тухай хууль, Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх журам-ын дагуу Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд 2021 оны есдүгээр сарын 29-нээс аравдугаар сарын 29-ний хооронд нэг сарын хугацаанд иргэд, олон нийтээс санал авах юм. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох хариуцлагатай үйл ажиллагаанд иргэн таны санал, оролцоо нэн чухал юм. Иймд иргэн таhttps://www.ulaanbaatar2040.mn/вэб хуудас, https://ulaanbaatar2040.mn/p/166/sanal-xuselt, https://www.facebook.com/UB2040, https://twitter.com/Ulaanbaatar2040, https://www.instagram.com/ulaanbaatar2040/, https://www.youtube.com/channel/UC-SAZrRjAPJTvnOixYPUNeAзэрэг олон нийтийн цахим сүлжээний хэрэгслүүд болон харьяа хороогоороо дамжуулан Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн талаарх мэдээллийг авч, саналаа өгөөрэй. Нэмэлт мэдээллийг 94442040 дугаарын утаснаас лавлана уу. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй