Мэргэжлийн спортын тэмцээнийг эхний ээлжид “Хариуцлагын гэрээ” байгуулж зохион байгуулахыг зөвшөөрнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан спортын холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр спортын холбоодын төлөөлөл Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа нь хумигдаж, олон хүн ажилгүй, орлогогүй болсноос гадна энэ нь тамирчдын амжилтад ч нөлөөлж байгааг онцолсон юм. Иймээс цаашид спортын тэмцээн, уралдааныг халдвар хамгааллын дэглэм баримтлан хэрхэн зохион байгуулж болох талаар хэлэлцсэн юм. Ийн эхний ээлжид мэргэжлийн спортын тэмцээнийг тухай бүр Хариуцлагын гэрээ байгуулж, үе шаттайгаар зохион байгуулах нэгдсэн шийдэлд хүрлээ. Өөрөөр хэлбэл, эхний ээлжид лигийн тэмцээнийг зохион байгуулна гэсэн үг. Ингэхдээ хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Спорт гэдэг бол бие хүн болж төлөвшихөд маш чухал нөлөөтэй. Улаанбаатар бол залуусын хот. Тиймээс залуусын спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэх ёстой. Хотын даргын хувьд спортын үйл ажиллагааг, нийтийн биеийн тамирыг аль болох дэмжих бодлого барьж ажиллана. Гэхдээ цар тахал амаргүй байна. Иймээс халдвар хамгааллын дэглэмийг нэн тэргүүнд, сайтар баримталж, зохион байгуулалтад анхаарч ажиллах нь чухал. Хариуцлагын гэрээ бол аж ахуйн нэгжээ дэмжих, нэг ёсондоо итгэлцлийн гэрээ юм хэмээн ярилаа. Мөн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсох, тамирчид тэмцээндээ оролцож чадахгүй гэх мэтийн ард дандаа ур чадвар байхгүй болж байдаг. Үүнээс үүдэх хохирлын хэмжээ маш өндөр гэдгийг онцоллоо. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын зүгээс спортын мэргэжлийн холбоодыг эхний ээлжид ямар тэмцээн, хэзээ зохион байгуулах мэдээллээ гаргаж өгөхийг хүслээ. Мөн халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах шаардлагатайг хэлж байв. Түүнчлэн Хариуцлагын гэрээ-г үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл гэж ойлгоод, аваад хаядаг байж болохгүй, мөрдөх хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс аль болох л зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байгааг онцлов. Харин спорт холбоодын төлөөлөл Хотын даргыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Цар тахалтай зөвхөн УОК, НОК тэмцэх биш, бид өөрсдөө ч мөн тэмцэх шаардлагатай. Ингэхдээ бид халдвартай хэрхэн хариуцлагатай тэмцэх вэ гэдэг жишгийг бий болгох хэрэгтэй хэмээн хэлж байлаа. Мөн маш хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтална гэдгээ илэрхийлэв. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийслэлийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барилаа

​ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд Нийслэлийн 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барилаа. Энэ үеэр Хотын дарга Монгол Улсын нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуульд заасны дагуу тогтоолын төслийг хууль, дүрмийн хүрээнд боловсруулан, өргөн мэдүүлж байна. Үүнд Нийслэлийн 2020 оны шуудын төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай саналыг боловсруулж, өргөн барьж байгаа юм. Үүнийг богино хугацаанд шийдэж өгөх хүсье хэмээв. НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил дэлхий даяар эдийн засгийн хувьд хүндрэлтэй байна. Монгол Улсын эдийн засгийн ихэнх хувийг эзэлдэг нийслэлд ч энэ хүндрэл томоохон цохилт боллоо. Орлого багасаж, хөрөнгө оруулалт хумигдаж байна. Буурч байгаа орлого, түүндээ тааруулж төлөвлөсөн ажилд өөрчлөлт орж байгаа тул НИТХ тодотголыг хэлэлцэнэ. 2022 онд ямар бодлогоор явах, эдийн засгийн ямар зөв алхам хийх вэ гэдэг томоохон шийдвэрийг нийслэлийн удирдлагууд эрх зүйн орчны хүрээнд гаргуулж чадлаа. Иймээс Хотын даргад НИТХ, нийслэлчүүдийн өмнөөс талархал илэрхийлье хэмээн хэллээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Автобусны буудлуудад хөөстэй цэвэрлэгээ, ариутгал хийж байна

​ Ковид-19 халдварын цар тахалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбайд ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийх үүргийг холбогдох албаныханд өгсөн. Энэ дагуу Улаанбаатар хотынЗахирагчийн ажлын албанаас автобусны буудлуудад хөөстэй угаалга, цэвэрлэгээ хийж байна. Халдварын тархалт нэмэгдэх үеэр буюу дөрөвдүгээр сараасзургаадугаарсарын 30-ныгхүртэл хийсэн автобусны буудлын хөөстэй угаалга, ариутгалын ажил энэ сарын 1-нээс дахин эхэлсэн юм. Тодруулбал, хичээл сургууль эхлэн, хөдөлгөөний эрчим нэмэгдэж буйтай холбоотойгоор есдүгээр сарын 1-нээсаравдугаар сарын 8-ныгхүртэлх хугацаанд автобусны буудлуудад ариутгал, цэвэрлэгээ хийнэ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн 329 автобусны буудлыгШинэариусгал, УБ ариутгал, ГАДС, Гантуяа, Санхими, Ариун сан нар ХХК хариуцаж, хөөстэй угаалга, цэвэрлэгээ, ариутгалхийж байгаа юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Б.Мөнхжаргал Нийслэлд байдаг 1000 гаруй автобусны буудалд судалгаа хийн, хүн олноор зорчдог, хөдөлгөөн ихтэй 329 автобусны буудлыг сонгон, цэвэрлэж байна. Үүнд мэдээж хотын төв, хотын зах, гэр хорооллын бүс нутгууд дахь автобусны буудлууд багтсан.Цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэж буй байгууллагууд есдүгээр сарын 1-нээсөнөөдрийг хүртэл 4-5 удаагийн давтамжтайгаар, давхардсан тоогоор 1426 автобусны буудлыг цэвэрлээд байна хэмээв. Гүйцэтгэгч компаниуд өдөрт 10-25 автобусны буудлыг цэвэрлэх нормтой.ДЭМБ-аасхүлээн зөвшөөрсөн, Монгол Улсад хэрэглэж болох зориулалтын цэвэрлэгээ,ариутгалынбодисыг хэрэглэдэг бөгөөд хүний биед ямар нэг сөрөг нөлөөгүй талаар албаны хүн онцолж байв. Чингэлтэй дүүргийн автобусны буудалд Гантуяа ХХК-ийн ажилчид хөөстэй цэвэрлэгээ, ариутгал хийж байлаа. Тус компанийн ажилтан Б.Чандмань-Эрдэнэ Манай компани замынхөдөлгөөнийачааллаас шалтгаалан өдөрт 10 орчим автобусны буудалд хөөстэй цэвэрлэгээ хийж байна. Ингэхдээ автобусны буудлын талбай, хогийн сав, зорчигчдын суух сандалд хөөстэй цэвэрлэгээ хийгээд хлорминтай усаар давхар ариутгадаг. Ариутгал, цэвэрлэгээ хийхэд дургүйцэж буй иргэд цөөн байна. Цэвэрлэгээ, ариутгалын ажлыг бүх нийтийн эрүүл мэндийн төлөө хийж байгаа тул иргэн та хүлээцтэй хандаарай хэмээн уриалсан юм. Автобус хүлээн зогсох иргэд ч ариутгал, цэвэрлэгээг халдвар нэмэгдэн, улирлын томуу эхэлж буй энэ цаг үед чухал ач холбогдолтой ажил хэмээж байв. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Имарт түгээлтийн хэлтсийн агуулахад гэнэтийн ослын сургалт амжилттай хийгдлээ

​ Имарт хайпермаркет агуулахын аюулгүй байдлыг хамгаалах, ажилчдаа аюулгүй ажиллагаанд сургах, гэнэтийн ослын үед яаралтай тусламжийг үр дүнтэй үзүүлэх үүргийн хүрээнд НОБГ-тай хамтарсан иж бүрэн тактикийн сургуулийг ээлж дараалалтайгаар зохион байгуулж байгаа билээ. Өмнө нь Имарт Хан-Уул, Чингис салбаруудад зохион байгуулж байсан бол энэ удаад Имарт түгээлтийн хэлтсийн агуулахад гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулж, аюулгүй ажиллагаанд бэлтгэгдсэн байгууллага болохоо баталгаажууллаа. Тус сургуулилтын үеэр агуулахад гарсан гал түймрийг унтраах арга зүй, онцлогийг судлах, аюулгүйн нөхцөл байдлыг хангах, анхан шатны яаралтай тусламжийг үзүүлэх, албан хаагчдын сэтгэлзүй, бие бялдар, тэсвэр хатуужил, аюулгүй ажиллагааг сайжруулах, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй хайгуул хийх, гэнэтийн ослын үед аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах, гал түймэр унтраах, аврах ангиудын харилцан ажиллагааг бэхжүүлэх, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах хүрээнд дадлага сургуулилтыг хийсэн юм. Имарт хайпермаркетын гэрээт, гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч ахлах дэслэгч Ѳ.Ууганжаргал, Нийслэлийг онцгой байдлын газар, Нийслэлийн аврах анги 105, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги, Хан-уул дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 14, 30 дугаар анги, тус дүүргийн Улаан загалмай нийгэмлэг зэрэг байгууллагын алба хаагчид болон Скай хайпермаркет ХХК-ний Имарт түгээлтийн хэлтсийн агуулахын ажилчид, удирдлагууд гал түймэр унтраах тактикийн хамтарсан дадлага сургуулийг амжилттай зохион байгууллаа. Тун удахгүй Имарт Хороолол салбарт үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна.

Их Монгол улсын гудамжийг Зайсантай холбох замын ажил 40 хувьтай байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 11, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Ривер гарден, Хан хиллс хотхоныг хоёр гарцтай болгох үүргийг холбогдох албаныханд өгсөн. Учир нь тус хотхоны оршин суугчид зөвхөн зүүн тийшээ гарах гарцтай бөгөөд энэ нь түгжрэл үүсгэх шалтгаан болдог байна. Хотын даргын өгсөн үүргийн дагуу Ривер гарден, Хан хиллс хотхоноос баруун тийш авто зам барих ажлын гүйцэтгэгчээр Даймонд рөүд ХХК шалгарсан юм. Наймдугаар сарын 15-наас эхэлсэн зам барилгын ажил 40 орчим хувьтай үргэлжилж байгааг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн дарга Б.Бум-Эрдэнэ хэллээ. Тэрбээр Өнгөрсөн зургаадугаар сард зам барилгын ажлын зураг төслийг баталсан бөгөөд уг авто зам ашиглалтад орсноор Их монгол улсын гудамж, Зайсан орчмын замын хөдөлгөөний ачаалал буурах ач холбогдолтой хэмээн онцоллоо. Авто замын ажил эхэлснээс хойш хоёр долоо хоногийн хугацаанд замын трасст өртсөн бутыг зөөвөрлөх, шилжүүлэн суулгах, хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэжээ. Хөрс хуулалтын дараа далангийн ажил эхэлж, 70 хувьтай үргэлжилж байна. Далангийн ажлыг гүйцэтгэх үед өндөр хүчдэлийн эрчим хүчний шугам замын трасст өртсөн асуудал үүсжээ. Энэ талаар Даймонд рөүд ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Болдоо Өндөр хүчдэлийн эрчим хүчний шугам замын трасст өртсөний улмаас үүнтэй холбоотой кабел, шугамуудыг хэрхэх талаар хугацаа алдсан. Уг асуудал саяхан шийдэгдсэнээр өндөр хүчдэлийн эрчим хүчний шугамаас цааш үргэлжлэх далангийн ажлыг эхлүүлээд байна. Далангийн ажлаа яаралтай дуусгаад бусад ажлаа үргэлжлүүлнэ гэв. Ривер гарден, Хан хиллс хотхоноос баруун тийш барьж буй авто зам нь хоёр урсгал бүхий 13.8 метр өргөнтэй бөгөөд ногоон байгууламж, гэрэлтүүлэг, явган хүний зам, автобусны буудал зэргийг цогцоор нь хийхээр төлөвлөжээ. Гүйцэтгэгч компанийн зүгээс ажлаа төлөвлөсөн хугацаандаа дуусгахаар ажиллаж буйгаа илэрхийлсэн бол Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас гүйцэтгэгч компанид норм стандарт ханган, барилгын зураг төслийн дагуу ажиллах, тогтсон хугацаанд нь амжиж ашиглалтад оруулах шаардлага тавьж байна. Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.