Баянхонгор аймагт 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Өнөө өглөө 08:03 цагийн үед Баянхонгор аймгийн Богд сумаас баруун зүгт 15 километрын зайнд 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Хэрэв та тус газар хөдлөлтийг мэдэрсэнтус линкээрхолбогдон газар хөдлөлтийн макро мэдээг бөглөнө үү.Линкэн дээр дарж ороод газар хөдлөлт болсон хугацаа буюу 2021/09/23 гэж сонгоод, газар хөдлөлт гэсэн хэсгээс Баянхонгор аймгийн Богд сумаас баруун зүгт 15 км-т /5.6 маг/ гэсэн сонголтыг сонгон бөглөнө үү гэжОдон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

Нийтийн тээврийн шалгагч нар автобусны буудлуудад карт цэнэглэж эхэллээ

Нийслэлийн хэмжээнд автобусны U money карт цэнэглэх 1275 цэг байдаг. Гэвч Нийтийн тээврийн үйлчилгээний газартавтобусны карт цэнэглэх цэгийн хүртээмж, цагийн хуваарьтай холбоотой гомдлууд багагүй ирдэг. Тухайлбал, карт цэнэглэх цэг өглөө эрт онгойдоггүй, орой эрт хаах, эсвэлпосмашин эвдэрсэн гэх мэтээр иргэдэд үйлчилгээ үзүүлдэггүй. Энэ нь иргэд бэлэн мөнгөөр зорчих, халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх нэг шалтгаан болж байна. Уг асуудлыг шийдвэрлэх, иргэдэд илүү хүртээмжтэй ажиллах, цар тахлын үед аль болох бэлэн мөнгөөр зорчуулахгүй байх үүднээснийтийн тээврийн 200 гаруй шалгагч Hi-Pay Walletаппликэйшний тусламжтайгаар иргэдийн автобусны картыг цэнэглэж эхэллээ. Тодруулбал,Энхтайваныөргөн чөлөөний зам дагуу хүн ихээр зорчдог автобусны буудлуудад Сити БазКонсалтинг ХХК-ийн шалгагч нар иргэдийн картыг газар дээр нь цэнэглэх үйлчилгээг үзүүлж байна. Энэ талаарНийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаЗ.ЦэвээндоржНийслэлийн хэмжээнд гурван байгууллагын 450 орчим шалгагч бүртгэлтэй байдаг. Одоогоор Сити БазКонсалтинг ХХК-ийн шалгагч нарыг дайчлан иргэдэд үйлчилж байна. Цаашид Зорчигч тээврийн нэгтгэл, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ гэх хоёр аж ахуй нэгжийн шалгагч нарыг ажиллуулан, иргэдийн нийтийн тээврийн картыг цэнэглэх үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна хэмээв. Сити БазКонсалтинг ХХК-ийн ахлах шалгагчД.НямсүрэнШалгагч нарHi-Pay Walletапплкэйшнээр автобусны картцэнэглэхүйлчилгээ үзүүлээд хоёр хонож байна. Уг ажилд иргэд маш эерэг хандлагатай байгаа нь ажиглагддаг.Миний ажиллаж буй зүүн бүс буюу Офицероос Багшийн дээдийн буудал хүртэлхбүсэд20 орчим шалгагч карт цэнэглэх үйлчилгээг үзүүлж байгаа. Коронавируст халдварын цар тахлын үед иргэд өөрсдийгөө эрсдэлээс хамгаалан, бэлэн мөнгөөр зорчихгүй байх хэрэгтэй. Иймд карт цэнэглэж буй шалгагч нарт хандах, карт цэнэглэх цэгээр дамжууланU moneyкартаа тогтмол цэнэглэх,Hi-Pay Walletаппликэйшнийгхэрэглэж хэвшээрэй хэмээниргэдэд уриаллаа. Иргэд гар утсандааHi-Pay Walletаппликэйшнийг суулган бүртгүүлээд, картаа цэнэглэх боломжтой. Мөн уг аппликэйшний тусламжтайгаар автобусныкартынүлдэгдлээшалгах, хэзээ автобусанд сууж, хэзээ буусан, хэзээ хамгийн сүүлд картаа цэнэглэснээ хянах боломжтой юм. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Олон улсын хүүхдийн гар зургийн уралдаанд нийслэлийн сурагчид амжилттай оролцлоо

БНСУ-ын Чүнчонь олон улсын хүүхдийн гар зургийн уралдаанд найман улсын 13 хотын 7-12 насны сурагчид нийт 684 бүтээлээрээ оролцсон. Улаанбаатар хотоос нийт 18 бүтээл оролцсоноос долоо нь шагналт байранд шалгарсан байна. Уралдааныг цар тахлын энэ үед харилцаат хотуудын хамтын ажиллагааны хүрээнд цахим хэлбэрээр зохион байгуулсан юм. Тус гар зургийн уралдаанд идэвхтэй оролцож, амжилт гаргасан сурагчдыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр хүлээн авч уулзан, шагналыг нь гардууллаа. Гар зургийн уралдаанд 23-р сургуулийн 6д ангийн сурагч А.Гэгээн тэргүүн байр, 69-р сургуулийн 2г ангийн сурагч Э.Сарнай, 32-р сургуулийн 5в ангийн сурагч Х.Жадамба нар урамшуулалт байранд шалгарлаа. Мөн 52-р сургуулийн 4д ангийн сурагч Т.Мишээл, 1-р сургуулийн 6г ангийн сурагч А.Ариунсайхан, 18-р сургуулийн 6а ангийн сурагч Э.Индэръяа, 24-р сургуулийн 3б ангийн сурагч Э.Баярзул нар тусгай байранд шалгарсан юм. Тэргүүн байр эзэлсэн 23-р сургуулийн 6д ангийн сурагч А.Гэгээний бүтээл НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Олон улсын химийн олимпиадад медаль хүртсэн сурагчдад шагналыг нь гардууллаа

Олон улсын Менделеевийн химийн 55-р олимпиад 2021 оны дөрөвдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд болсон. Тус олимпиадад Орчлон сургуулийн 11а ангийн сурагч О.Тэмүжин Монгол Улсын анхны мөнгөн медаль хүртсэн бол Хобби сургуулийн 11-р ангийн сурагч А.Ирмүүн хүрэл медаль хүртсэн юм. Түүнчлэн Жаргалан цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Б.Гэрэл, Орхон Эмпати сургуулийн 12-р ангийн сурагч С.Тулга-Эрдэнэ нар амжилттай оролцлоо. Олимпиадад шагналт байр эзэлсэн хүүхдүүдийн шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн гардуулж, улсынхаа нэрийг өндөрт өргөн, үеийнхнээ манлайлсан сурагчдад болон багш нарт нь талархал илэрхийлж, амжилт хүссэн юм. Мөн сурагчдыг бэлтгэн, амжилттай оролцуулсан Орчлон сургуулийн багш С.Хүрэлбаатар, Хобби сургуулийн багш И.Энхбаяр нарын амжилтыг өндрөөр үнэлж, Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгийггардууллаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

“Барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал ба хамтран ажиллах санал” сэдэвт уулзалт боллоо

Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар тэргүүтэй холбогдох албаныхан Монголын Барилгын үндэснийассоциаци ТББ-ынхантайБарилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал ба хамтран ажиллах санал сэдвээр уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Б.Сүхбаатар Өнөөдрийнх шиг ийм уулзалтыг тогтмол хийж, санал солилцох хэрэгтэй.Цаашид уг уулзалтаар гэр хорооллын дахин төлөвлөлт, барилгын зөвшөөрөл, норм стандарт, барилга хүлээж авах болоод ашиглалтын асуудлаар нэг бүрчлэн хэлэлцэх ёстой гэдгийг хэлж байлаа. Түүнчлэн төр, хувийн хэвшил нэгдээд барилгын салбарын зах зээл, эрэлт, нийлүүлэлтийн судалгааг тогтмол судлан, хамтран ажиллах шаардлагатайг онцолж байв. Учир нь барилгын салбар ашгаа бодоод хаа хамаагүй барилга барих биш, хүн амын нягтшил, төвлөрлийг тооцож, судлах ёстой. Эс бөгөөс зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн зөрүү үүсэх, хотын төвийн төвлөрөл нэмэгдэхийг анхааруулж байлаа. Үргэлжлүүлэн Монголын Барилгын үндэснийассоциациТББ-ынзүгээс цар тахлын үеийн нөхцөл байдалд хийсэн шинжилгээгээр 270 гаруй сөрөг хүчин зүйл барилгын салбарт тулгараад байгаа бөгөөд түүнийг даван туулах боломж 75хувьтайбайгаа талаартанилцуулсан юм.Мөн иргэний оролцоотой төр-хувийн хэвшлийн хэлцэл, түншлэлийг идэвхтэй хэлбэрээр өрнүүлэх, хот төлөвлөлт, барилгын ажлын зөвшөөрөл, дэд бүтэц, хамтын ажиллагааны асуудлаар саналсолилцохоо илэрхийлж байлаа. Хуралдааны үеэр хөндөгдсөн нэг сэдэв нь Нийслэлийн Засаг даргын А/653 дугаар захирамж байв. Уг захирамжаарУлаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдах хүртэлшинээр газар эзэмших, ашиглах эрх олгох, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохыгтүр зогсоосон. Хот байгуулалтын зарим үйл ажиллагааг түр зогсоосон хотын төвийн 2014.5 га газарт одоогийн байдлаар 22.899 барилга, байгууламж бий. Тус бүс хэсэгт барилга шинээр барих 2103 зөвшөөрөл авсан байна. Үүнд 138 сургууль, 95 цэцэрлэг, 55 эмнэлэг болоод бусад барилга, байгууламжийн зөвшөөрлүүд багтжээ. Түүнчлэн Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийн тухай хэлэлцсэн бөгөөд уг төслийн талаар барилгын салбарынхан тодорхой ойлголттой болох хэрэгтэйг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар анхааруулж байлаа. Учир нь орлогод нийцсэн ногоон орон сууцыг хямд үнэтэй барилга гэсэн ташаа ойлголт уг салбарынхны дунд тарсан. Гэвч энэ нь өрхийн орлогод нийцүүлэн, чанар, стандартыг тогтоосон, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууц байх ёстой юм. БНХАУ-д орлогод нийцсэн ногоон орон сууцны долоон төрөл байдаг аж. Харин манайд дан ганципотекийнзээлээр олгох төрөл л дэлгэрсэн тухай ярьж байлаа. Иймд орлогод нийцсэн ногоо орон сууцны стандартыг тогтоон, өрхийн орлогоднийцэххэлбэрээр хэд хэдэн төрлийн төслийг санаачлах, Ажлын хэсэг гаргах хэрэгтэй талаар хуралдааны үеэр ярилаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.