Имартын зүгээс паралимпийн аварга Содномпилжээд 50 сая, дасгалжуулагч багш Д.Баттулгад 10 сая төгрөгийн мөнгөн урамшуулал өгч хүндэтгэл үзүүллээ

​ Имарт Хайпермаркетийн удирдлагууд болон Монголын үндэсний олимпын хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны гишүүн Б.Баттүшиг нар Токио-2020 зуны паралимпын XVI наадмын хүндийн өргөлтийн тэмцээний 107кг жинд бяр чадлаа амжилттай сорьж, алтан медаль хүртсэн тамирчин Содномпилжээ, дасгалжуулагч багш Д.Баттулга нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Имартын зүгээс паралимпийн аварга Содномпилжээд 50 сая, дасгалжуулагч багш Д.Баттулгад 10 сая төгрөгийн мөнгөн урамшуулал гардуулав. Энэ үеэр тамирчдын цаашдын амжилт болон тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, хамтран ажиллах боломжуудыг хэлэлцлээ. Тамирчин хүний тэсвэр хатуужил, амжилтад хүрэх хүсэл тэмүүлэл залууст зөв үлгэр дууриалал үзүүлдэг талаар Имартын гүйцэтгэх захирал Л.Жавзмаа өгүүллээ. ​ ​

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдаад байна

Коронавируст халдварын эсрэг дархлааны түвшнийг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт гурав дахьтунгийн вакциныг хариу арга хэмжээний багийнажилтан, алба хаагчид болоод 55-аасдээш насны зорилтот бүлгийн иргэдэд наймдугаар сараас хийж эхэлсэн. Харин 18-аасдээш насны иргэдэд энэ сарын 13-наас Синофарм болонФайзервакциныг хувь хүний сонголтод үндэслэн хийж байна. Нэмэлтгурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдсан бөгөөд 10 мянга гаруй иргэн Синофарм, 100 мянга гаруй иргэнФайзер, 27 мянга гаруй иргэн АстраЗенека вакциныг нэмэлт тунгаараа сонгожээ. Олон улсад Америк, Англи, Арабын Нэгдсэн Эмират Улс,Израил, Сингапур зэрэг орнууд нэмэлт тунгийн вакциныг иргэддээ хийж байгаа аж. Коронавируст халдвар хөнгөн хэлбэрээр туссан иргэд эдгэрснээсээ хойш нэг сарын дараа, хүндэвтэр туссан иргэд эмчийн зааврын дагуу нэмэлт тундаа хамрагдах боломжтой. Харин коронавируст халдвараар огт өвчлөөгүй иргэд нэг болон хоёр тунгийн вакцинжуулалтад хамрагдсанаас хойш гурван сарын дараа нэмэлт тундаа хамрагдах хэрэгтэйгНЭМГ-ынЭрүүл мэндийгдэмжих, нийтийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяаонцолж байв. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Амгаланөрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Ж.Оюунчимэг Манай хорооны вакцинжуулалтын цэгт ирж буй иргэдийн 70 хувь ньнэмэлт гурав дахь тундаа хамрагдаж байгаа бөгөөд дийлэнх нь залуучууд байна. Вакцин хийлгэсний дараа гурван хоногтоо вакцин хийсэн газар нь хөндүүрлэх, хавдах, улайх шинж тэмдэгилэрнэ. Тиймээс тус хэсэгтээ хүрч болохгүй, хүйтэн жин тавихгүй, ямар нэг тостүрхэхгүй, хөндөхгүйбайх хэрэгтэй. Халуун, бүлээн шингэн зүйл сайн ууж, дулаан хувцаслан, сайтар унтаж амрах шаардлагатай хэмээн зөвлөж байлаа. Тус хорооныөрхийнэмнэлгийн эмч, ажилтнуудын нөөц хүрэлцээтэй байгаа бөгөөд вакцины цэг дээр хороо хороогоороо ээлжлэн, хоёр хоногийн давтамжтай ажиллаж байна. Вакцинаа хийлгэхээр ирсэн иргэд дархлаагаа дэмжихийн тулд бүх тундаа хамрагдахыг уриалж байлаа. Нийслэлийн хэмжээнд 49 цэгээр 60 баг нэмэлт тунгийн вакцинжуулалтыг хийж байна. Вакцинжуулалтын цэгийн мэдээллийг Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудас болон Эрүүл мэндийн яам,УОК-ын цахимхуудаснуудаардамжуулан тогтмолмэдээлжбайгаа юм.Иймд иргэн та өөрт ойр байрлах вакцинжуулалтын цэгт хандан, дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагдаарай. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

У.Наранцэцэг: Томуугийн вакцинд хүүхдүүдийн 55 хувь нь хамрагдаад байна

Эрүүл мэндийн сайдын 2021 оны есдүгээр сарын 10-ны А/565 дугаар тушаалаар Томуугаас сэргийлье уриан дор дархлаажуулалтын 10 хоногийг эхлүүлээд байгаа билээ. Энэхүү аяны явцын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн У.Наранцэцэгээс тодруулан хүргэж байна. -Томуугийн вакциныг 2-11 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдэд хийхээр зарласан. Аяны явц хэдэн хувьтай байна вэ? -Томуугаас сэргийлье уриатай дархлаажуулалтын аян есдүгээр сарын 13-наас нийслэлийн хэмжээнд эхэлсэн. Аян 10 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд вакцинд 2-11 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүд хамрагдаж байгаа. Одоогийн байдлаар хүүхдүүдийн 55 хувь, жирэмсэн эхчүүдийн 53 хувь нь вакцинд хамрагдаад байна. Насны бүлгээр авч үзвэл, 6-11 насны хүүхдүүд хамгийн идэвхтэй хамрагдаж байна. Зургаагаас бага настай, цэцэрлэгт явдаггүй, гэртээ байгаа хүүхдүүд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд очиж, дархлаажуулалтад хамрагдах бүрэн боломжтой. Дархлаажуулалтын аян есдүгээр сарын 22-ныг дуустал үргэлжилнэ. -Дархлаажуулалтын аяны хүрээнд явуулын баг ажиллаж байгаа. Явуулын багийн эмч, мэргэжилтнүүдийн нөөц боломж хэр байна вэ? -Сургууль, цэцэрлэгүүдээр явуулын баг очиж, хүүхдүүдэд вакцин тарьж байгаа. Хүүхдүүд цахим болон танхимаар хичээллэж буй тул тэрхүү цагийн хуваарьт тохируулан ажиллаж байна. Явуулын багт Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд ажиллаж буй бөгөөд тухайн сургууль, цэцэрлэгийн нийгмийн ажилтан, сургалтын менежерүүд хүүхдүүдийн бүртгэлд тусалж байгаа. -Томуугийн вакцины ач холбогдол, давуу тал юу вэ. Вакцин тариулсан хүүхдүүд юунд анхаарч, ямар гам барих ёстой вэ? -Вакцин тариулснаар томуу огт тусахгүй гэсэн ташаа ойлголт нийтийн дунд байдаг. Тэгж ойлгож болохгүй. Гагцхүү хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой. Вакцин тариулсны дараах гурав хоногт хүүхдэд томуугийн хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрч болно. Нус гоожих, найтаах гэх мэт. Энэ мэт шинж тэмдгүүд хариу урвалаар илэрсэн ч 2-3 хоногтоо арилна. Хүүхдүүд тариулсан газраа оролдохгүй, маажихгүй байх ёстой. Мөн дулаан хувцаслаж, дааруулахгүй байх шаардлагатай гэлээ. Дархлаажуулалт 10 хоног үргэлжлэх бөгөөд жирэмсэн эхчүүд өнөө маргаашдаа багтаж дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм. Мөн эцэг эхчүүд 2-11 насны хүүхдүүдээ Өрхийн эрүүл мэндийн төвд авч очиж, томуугийн вакцин хийлгэхийг уриаллаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг маргааш буюу 2021 оны есдүгээр сарын 22-ны 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Иймд иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож, өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг авах боломжтой. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

600 гаруй цэгээр сайжруулсан шахмал түлшийг борлуулна

​ Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Түлшний бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Э.Батцэцэгээс сайжруулсан шахмал түлшний нөөц болон зарим зүйлийн талаар тодрууллаа. -Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний нөөцийг хэрхэн хангасан бэ? -Нийслэлийн Засаг даргын 382 тоот өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамжийн дагуу сайжруулсан түлшний нөөцийг энэ оны зургаадугаар сараас эхлэн бэлтгэсэн. 2021 оны галлагааны улирлаас өмнө 60 мянган тонн түлшний нөөц бүрдүүлэх зорилт тавьснаас 52 мянган тонныг нь бүрдүүлчихээд байна. Нийслэлд 20 орчим агуулах түрээслэн нөөцөө хадгалж байгаа. Агуулахын хувьд машин ороод түлшээ ачиж, буулгах боломжтой, бороо, цасны чийг нэвтрэхгүй, агааржуулалт сайтай байх ёстой. Түлш нөөцлөлтөд мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтмол хяналт тавьдаг. -Мэргэжлийн хяналтын байгууллагаас ямар чиглэлийн хяналт тавьдаг вэ? -Түлшийг стандартын дагуу хадгалж буй эсэхэд хяналт тавьдаг. Түлшийг 16 үеэр өрж, хадгалдаг. Хэт өндөр, таазанд тултал өрвөл доогуур тавьсан түлш хагарч, бутрах, түлэхэд хүндрэл үүсдэг. Стандартын шаардлага хангаагүй түлш түлбэл галлагааны үед эрсдэл үүсэх магадлалтай. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтмол хяналт тавьж байгаа. -Борлуулалтын цэг хэр хүртээмжтэй байгаа вэ. Иргэд заавал борлуулалтын цэгээс худалдаж авах уу. Эсвэл агуулахад ойр айлууд агуулахаас авч болох уу? -Борлуулалтыг Таван толгой түлш ХХК хариуцан ажиллаж байгаа. Өнгөрсөн онд ч мөн тус компани хариуцсан. Энэ жилийн хувьд есдүгээр сарын 3-наас эхлэн судалгаа явуулж, нийтдээ 600 гаруй цэгт борлуулалт хийхээр болсон. Агуулахын хувьд нөөц бүрдүүлж, хадгалах зориулалттай учир шууд худалдах боломжгүй. Тиймээс иргэд борлуулалтын цэгээс худалдаж авах учиртай. -Өнгөрсөн онд сайжруулсан түлшний хүрэлцээ, хангамж хэр байсан бэ? -2019-2020 оны хувьд бид 75-90 мянган тонн түлшний нөөц бүрдүүлж, хангалттай нөөцтэй, өвлийг өнтэй давсан. -Сайжруулсан шахмал түлш илч сайтай ч долоо хоногт зургаан шуудай нүүрс хараахан хүрэлцэхгүй байна гэсэн саналыг иргэд хэлж байсан. Түлшний хэмжээг нэмэгдүүлэх боломж бий юү? -Сайжруулсан шахмал түлш илчлэг сайтай. Түүхий нүүрснээс хоёр дахин их илчлэгтэй. Өглөө галлаад орой болтол дулаанаа барих боломжтой. Гэхдээ айл өрхүүдийн дулаалгаас бас шалтгаална. Гэр, байшин нь дулаан алдагдалтай бол үр дүн муутай байх нь мэдээж. Харин зургаан шуудай нүүрсийг нэмэгдүүлэх тухайд Таван толгой түлш ХХК-д асуудлаа тавьж шийдүүлэх юм. -Өвөл их хүйтэрвэл шахмал түлшний нөөц хэр байх бол? -Сайжруулсан шахмал түлшний нөөцийг 60 мянган тонн орчимд байлгаж чадвал ямар ч хүйтэнд ажрахгүй. Нийслэлийн хэмжээнд нэг өдрийн түлшний хэрэглээ 3-4 мянган тонн байдаг. Тэгэхээр 60 мянган тонн түлш нөөцөлбөл эрсдэл үүсэхгүй. -Сайжруулсан шахмал түлш түлдэг айл өрхүүд өвлийг өнтэй давахын тулд юунд анхаарах ёстой вэ? -Юун түрүүнд гэр, байшингийнхаа дулаан алдагдлыг анхаараад, зуух пийшингийнхээ битүүмжлэлийг сайн хангах ёстой. Галлагаа эхлэхээс өмнө Өнтэй өвөлжье аяныг зохион байгуулсан. Тэрхүү өдөрлөгөөс сайжруулсан шахмал түлшний зөв галлагаа, дулаан алдагдлын талаар мэдээлэлтэй болсноос гадна сэргээгдэх эрчим хүч, хийн халаалт, утаа бууруулах төслүүдийн талаар мэдээлэл авсан гэдэгт итгэлтэй байна. -Борлуулалтын цэгийн ажиллагааг хэрхэн хянах вэ? -Борлуулалтын цэгийн хувьд ид ачааллын үед түлш тасалдах тохиолдол мэр сэр гарч иргэд бухимдах нь бий. Тээвэрлэлт, түгжрэлээс гадна машин механизмын эвдрэл, гэмтэлтэй холбоотой гомдол, санал гардаг. Тиймээс энэ мэт эрсдэл, алдааг давтахгүй байхаар ярилцаж байгаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.