Дотоодод хамгийн өргөн хэрэглэгддэг АИ-92 шатахууны нийлүүлэлт доголдож, зарим шатахуун түгээх станцуудад дараалал үүсээд байна. АИ-92 шатахууны 18 хоногийн нөөцтэй байгааг Ашигт малтмал, Газрын тосны газраас мэдээлээд байна. Мөн АИ-92 шатахууны нийлүүлэлт ирэх аравдугаар сард тогтворжино гэсэн мэдээллийг өгч байгаа юм. Шатахууны томоохон нийлүүлэгч ОХУ-ын Rosneft-ийн Angarsk үйлдвэр засвартай байгаа нь нийлүүлэлтэд нөлөөлжээ. Одоогоор АИ-92 шатахууны үнэ нэмэгдээгүй, харин АИ-95 шатахууны үнэ литр тутамдаа 150-300 төгрөгөөр нэмэгджээ.
Нурсултан-Будапешт-Улаанбаатар чиглэлд нислэгийн шинэ маршрут нээнэ
2021-09-21 11:13:16 Нийтлэгдсэн: НийгэмЗам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Унгар Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Др. Борбала Анна Обрущанскийг энэ сарын 20-нд хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд агаарын харилцааны асуудлаар голлон санал солилцсон бөгөөд Элчин сайд Др. Борбала Анна Обрущанский хоёр улсын хооронд агаарын шууд харилцаа тогтож Хүннү Эйр компани хоёр удаагийн шууд нислэг гүйцэтгээд байгааг хэлж цаашид Нурсултан-Будапешт-Улаанбаатар чиглэлд нислэгийн шинэ маршрут нээж нислэг гүйцэтгэх чиглэлээр Хүннү Эйр компани болон Унгарын Визз Эйр компани хамтран ажиллаж буйг хэллээ. Унгарын Виз Эйр компани нь бага үнэтэй нислэгийн компани бөгөөд Будапешт-Нурсултан чиглэлд нислэг хийж, Хүннү Эйр компани нь Нурсултан- Улаанбаатар чиглэлд залгасан нислэг хийх замаар шинэ маршрут нээхээр ажиллаж байгаа юм. Ингэснээр Унгар Улс болон Зүүн болон Төв Европт монголчууд олноор байдаг тул тэдэнд хямд үнээр зорчих, мөн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Монгол, Хятадын хилийн авто замын боомтуудыг 2021 онд хаах хуваарийг танилцуулж байна. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу: -Шинэ жил (1 дүгээр сарын 1-ний өдөр); -Цагаан сар (билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2 дугаар сарын 12, 13, 14-ний өдөр); -Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр (3 дугаар сарын 8-ны өдөр); -Бурхан багшийн Их дүйчин өдөр (билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15 буюу 5 дугаар сарын 26-ны өдөр); -Хүүхдийн баяр (6 дугаар сарын 1-ний өдөр); -Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр (7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдөр); -Их эзэн Чингис хааны өдөр (билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу 11 дүгээр сарын 5-ны өдөр); -Бүгд Найрамдах Улс Тунхагласан өдөр (11 дүгээр сарын 26-ны өдөр); -Үндэсний эрх, чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн баярын өдөр (12 дугаар сарын 29-ний өдөр); БНХАУ-ын хууль тогтоомжийн дагуу: -Шинэ жил (1 дүгээр сарын 1-ний өдөр); -Хаврын баяр (билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2 дугаар сарын 12, 13, 14-ний өдөр); -Ханш нээх баяр (4 дүгээр сарын 4-ны өдөр); -Олон улсын хөдөлмөрчдийн баяр (5 дугаар сарын 1, 2, 3-ны өдөр); -Луут завины баяр (6 дугаар сарын 14-ний өдөр); -Намрын дунд сарын баяр (9 дүгээр сарын 21-ний өдөр); -Үндэсний баярын өдөр (10 дугаар сарын 1, 2, 3, 4, 5, 6, 7-ны өдөр) тус тус хаана.
УЕПГ хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон 118 хэргийг хянажээ
2021-09-21 09:19:26 Нийтлэгдсэн: НийгэмУлсын Ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн, мөн хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шийдвэрлэх ажлын хэсгээс энэ сарын 17-ны өдрийн байдлаар 118 хэргийг хянажээ. 24 хэргийг шүүхэд шилжүүлэн, хэрэг бүртгэлтийн явцад гэмт хэрэг үйлдээгүй нь тогтоогдсон 32 хэргийг хааж, хоёр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Мөн дээрх хэргүүдтэй холбоотой 43 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, 31 иргэнтэй биечлэн уулзаж, санал хүсэлтийг нь сонсжээ. Ажлын хэсгийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд шийдвэрлээгүй бусад хэргүүдийг шуурхай шалгуулж дуусгахад анхаарна гэж Ерөнхий прокурорын газраас мэдээлэв.
ХӨВСГӨЛ НУУРТ ЖИВСЭН ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ ИЛРҮҮЛЭХ АЖЛЫГ ОХУ-ЫН БАЙГАЛИЙН ЭРЭН ХАЙХ, АВРАХ ОТРЯДТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2021-09-21 09:12:10 Нийтлэгдсэн: НийгэмОнцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж байгаа Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх сургалт, судалгаа хамтарсан дадлага-ын нээлт боллоо. Сургалтад ОБЕГ, ОХУ-ын Онцгой байдлын яам, Байгалийн эрэн хайх, аврах отряд, Үндэсний аврах бригад, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас нийт 38 алба хаагч хамрагдаж, онолын болон дадлага сургуулийг хамтран зохион байгуулна. Энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх тус сургалтаар тусгай зориулалтын багаж ашиглан Хөвсгөл нуурын ёроолын болон живсэн автомашин техникийн байршлыг тогтоон, усны тусгай зориулалтын дрон төхөөрөмжийг ашиглан Хөвсгөл нуурт живсэн автомашин, техникийн байрлалын зураглал гаргах төлөвлөгөөтэй байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй