Нийтийн тээврийн маршрутыг оновчтой, ойлгомжтой, шинэ түвшинд гаргах судалгааг эхлүүлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар Нийслэлийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Наранбаатар танилцууллаа. Нийслэлийн 2020 оны төсвийн орлогын төлөвлөгөө 11.4 хувиар тасарсан дүнтэй байна. Үүнд цар тахлын нөхцөл ихээхэн нөлөөлжээ. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэлх зургаан сарын хугацаанд төрийн албан хаагч болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид ажиллаж буй ажилтнаас бусад иргэдийн цалин хөдөлмөрийн хөлсийг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх шийдвэр гаргаж, 18.099 аж ахуйн нэгжийн 515.102 иргэний татварыг чөлөөлсөн байна. Мөн татварын бус орлого 54.9 тэрбум төгрөгөөр тасарчээ. Түүнчлэн Нийслэлийн 2021 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах төсвийн төслийн талаар танилцуулсан юм. Нийслэлийн төсвийн орлогын бүрдүүлэлт 94.3 хувьтай байна. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2021 онд 583 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр баталжээ. Төсвийн тодотголоор замын сангийн орлогын эх үүсвэр өөрчлөгдөөгүй байна. Харин замын сангийн төлөвлөгөөний өөрчлөлтөөр хотын гол ба туслах авто замын засвар, шинэчлэлтийн ажил, багтаамж ихтэй нийтийн тээврийн урьдчилсан ТЭЗҮ, явган зам, дугуйн замын зураг төсөл, нийтийн тээврийн чиглэлийг сайжруулах судалгаа, хоёр түвшний уулзвар огтлолцол ТЭЗҮ боловсруулах зургаан байршил, Бага тойруугийн хэсэгт шинээр болон өргөтгөн шинэчлэх авто зогсоолын зураг төсөл зэрэг авто зам руу чиглэсэн ажлууд олон байв. Нийтийн тээврийн маршрут оновчгүй байдаг гэдэгтэй зөвлөлийн гишүүд санал нэгдэж байсан юм. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Улаанбаатар смарт компанийн дата мэдээлэл хангалтгүй төдийгүй Нийтийн тээврийн үйлчилгээний газарт ч энэ талаарх судалгаа муу байна. Иймээс судалгааг ШУТИС, МУИС-ийн хамтарсан баг хийнэ. Нийтийн тээврийн маршрутыг маш оновчтой, ойлгомжтой, шинэ түвшинд гаргах ёстой гэдгийг хэллээ. Мөн тэрбээр 540 уулзвараас өндөр ачаалалтай 40 уулзвар бий. Үүнээс зургаан уулзварыг хоёр түвшний болгож, зураг төсөл гаргах ёстойг онцлов. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 2022, 2023 онд бүтээн байгуулалтын ажил үргэлжилнэ. Явган болон дугуйн зам маш чухал. Замын байгууламжид эрс шинэчлэл хийх ёстой хэмээн ярилаа. Хотын дарга Нийслэлийн 2021 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах төсвийн төсөлд зөвлөлийн гишүүдийн өгсөн саналыг тусган, НИТХ-д хэлэлцүүлэхийг үүрэг болгов. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Соёл, урлагийн бүхий л үзвэр, үйлчилгээг аравдугаар сарын 1-нээс нээнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Монголын ресторан, зоогийн газрын холбоо, Бэх баар эрхлэгчдийн холбоо, Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн төлөөлөлтэй уулзлаа. Соёл, урлагийн байгууллагууд болон жуулчны бааз, хоол үйлдвэрлэл, караоке эрхлэгчдийн төлөөлөгчдийн тавьсан шаардлагад тулгуурлан зөвшилцөлд хүрснээр дараахшийдвэрийг гаргалаа. Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэл хотын хэмжээнд соёл, урлагийн бүхий л үзвэр, үйлчилгээг нээхийн дээр үйл ажиллагааг нь хязгаарлаад байсан зарим үйлчилгээг 50 хүртэлх хувийн хүчин чадалтайгаар ажиллуулахаар болсон байна. Тодруулбал: Халдвар хамгааллын дэглэмийг сахих шаардлага хангасан караокег заалны дүүргэлтийг 50 хувиас дээшгүй байхаар аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээхээр боллоо. Агааржуулалтын системтэй, ариутгал халдваргүйтгэлийн системтэй, дуулах микрофоныг ариутгах тоног төхөөрөмжтэй, үйлчлүүлэгч бүрд нэг удаагийн шүлсэвч буюу микрофоны масктайгаар үйлчлэх нөөцтэй байх шаардлага тавьж байгаа. Эвэнт холл- Агааржуулалтын системтэй, ариутгал, халдваргүйжүүлэлтийн дүрэм журмаа сайтар хангаж, халдвар хамгаалалтын дүрмээ өдөр тутамдаа баримтлан ажиллаж чадах эвэнт холлуудын үйл ажиллагааг зөвхөн суугаа хүлээн авалт, хурал, семинар зохион байгуулахыг зөвшөөрөх. Урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрөх- Агааржуулалтын системтэй, зай барих боломж бүхий талбайтай, танхим болон гадна задгай талбайд нийтэд үйлчлэхдээ болон дуучид, уран бүтээлчид халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиулан ажиллах нөхцөлтэйгөөр соёл урлагийн бүхий л үзвэр үйлчилгээг аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээхээр боллоо. Үзвэр үйлчилгээг зохион байгуулахдаа заалны дүүргэлтийг 50 хувиас ихгүй байлгахаар шийдвэрлэснээ мэдэгдлээ. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Дүүргүүдийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй Хариуцлагын гэрээ байгуулж нээх юм. Хамгийн гол нь Халдвар хамгааллын ТҮР ЖУРАМ-ын хэрэгжилтийг сайтар хангасан байхыг анхаарууллаа. Дээрх үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг 00:00 цаг хүртэл байхаар тогтсон байна. Аравдугаар сарын 1 хүртэлх хугацаанд дээрх газруудыг үйлчилгээ эрхлэх бэлтгэлээ сайтар базаахыг сануулсан юм. Түүнчлэн диско буюу бүжиглэдэг баарны тухайд үйлчилгээг нээх эсэхийг одоогоор хараахан шийдээгүй байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

“Уурхайчдын нэрэмжит талбай”-г Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулна

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэжхөгжсөний 100 жилийн ой 2022 онд тохионо. Үүнтэй холбоотойгоор уурхайчдын яруу алдрыг мөнхлөх, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчныг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Уурхайчдын нэрэмжит талбай-г бий болгохоор өнөөдөр шав тавилаа. Шав тавих ёслолд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзулнар оролцсон юм. Уул уурхай,хүндүйлдвэрийн яамнаас санаачилсан уг бүтээнбайгуулалтадНЗДТГбодлогындэмжлэг үзүүлэхээр хамтран ажиллаж байна. Уурхайчдыннэрэмжит талбай-г 1.28 га газрыг хамруулан тохижуулах бөгөөд үүнд уурхайчдыннэрэмжитталбай, ил болон далд уурхайн хэсгээс бүрдсэн задгай театр, уул уурхайн машин механизмын үзүүлэнгийнхэсгийгхийх аж. Түүнчлэн хүүхдийн тоглоомын талбай, чийрэгжүүлэх хэсэг, дугуйн зам, явган хүний зам, ногоон байгууламжийг цогцоор нь хийхээр төлөвлөжээ. Тохижилт, ногоон байгууламжийн ажил ирэх оны наймдугаар сард дуусах юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.ОюунзулҮндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсанаас хойших 12 жилийн хугацаанд хамгийн том бүтээн байгуулалт,тохижилтыгхийхээр уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарынхан санаачлаад байна. Өнгөрсөн хугацаанд гадаад,дотоодын30 гаруй төрийн болон төрийн бус байгууллага өөрсдийн нэрэмжит тохижилтын ажлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийж байсан. Энэ дундаас хамгийн том хэмжээний цогц бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг уул уурхайн салбарынхан хийх гэж байгаагаараа онцлог юм хэмээв. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд жилдээ давтагдсан тоогоор нэг сая гаруй иргэн ирж, амарч зугаалан, спортоор хичээллэдэг байна.Түүнчлэн нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа бүрдүүлдэг чухал бүс юм. 1922 онд Налайхын уурхайг ашиглалтадоруулснаарорчин цагийн уул уурхай үүссэн түүхтэй. Түүхт 100 жилийнхээ ойг тохиолдуулан уул уурхайн салбарт ажиллаж байсан ахмад уурхайчид, коронавируст цар тахлын хүнд нөхцөлд зогсох эрхгүй ажиллаж байгаа 60 мянган уурхайчдынхаа нэралдрыгард түмэнтэйгээ хуваалцах үүднээс уг талбайг тохижуулах ажил эхэллээ. Мэдээж нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх болно хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалшав тавих ёслолын үеэр ярилаа. Монгол Улсын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2016 онд 2.3 ам метр байсан бол 2020 онд 5.3ам метр болгон нэмэгдүүлжээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 2024 он гэхэд найман ам метр болгохоор ажиллаж байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр ярьж байв. Уг зорилтыг биелүүлэхэд Уурхайчдын нэрэмжит талбай тодорхой хувь нэмэр оруулна гэдгийг онцлоод, бусад байгууллага, аж ахуй нэгжийг нийслэлийнхээ ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд энэ мэтсанаачилга гаргаасай хэмээн уриаллаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сансарын туннелийн зам, Гранд плазагийн уулзваруудад өнгөт хучилт хийжээ

Сансарын туннелийн өгсөх хэсэг, Гранд плазагийн хойд болон зүүн талын уулзваруудад халтиргаанаас сэргийлэх өнгөт хучилт хийжээ. Өвлийн улиралд халтиргаа гулгаа үүссэн үед тээврийн хэрэгслийн дугуйн барьцалдах чадварыг нэмэгдүүлж, аюулгүй байдлыг хангах зорилгоор цас орсны дараа байнга мөстөж, халтиргаа гулгаа ихээр үүсдэг авто замын уулзвар, өгсүүр хэсэг, нийтийн тээврийн автобусны буудлын талбайд халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг 2017-2020 онд нийт 10926,5 мкв талбайд буюу 12 уулзвар, 24 автобусны буудалд хийж байжээ. Харин энэ онд нийт 6570 мкв талбайд буюу дөрвөн уулзвар 16 автобусны буудалд хийнэ. Есдүгээр сарын 5-наас эхлэн нийт 16 байршлын автобусны буудал, Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзвар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн уулзварын өгсөх хэсэгт халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг хийгээд байна Дээрх хоёр уулзварыг дуусмагц Баянхошуу Жанцан худалдааны төвийн уулзварыг хийнэ хэмээнУлаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлнэ

Дэлхийн эдийн засагт, ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд жижиг, дунд үйлдвэрийн салбар нь чухал үүрэг гүйцэтгэж, дэлхийн нийт бизнесийн 90 орчим хувь, ажлын байрны 50 гаруй хувийг бүрдүүлдэг. Хөгжиж буй орнуудад 10 ажлын байр тутмын долоог нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид бий болгодог. Дэлхийн олон орны засгийн газар жижиг, дунд үйлдвэрийн салбарын хөгжлийг тэргүүлэх зорилтоо болгосноор 2030 он гэхэд шаардлагатай 600 сая ажлын байрны энэ хэрэгцээ шаардлагыг хангана гэж үзэж байна. 2020 оны байдлаар манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа 94 мянга гаруй аж ахуйн нэгжийн 67 хувь нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч, нийт ажиллах хүчний 52,5 хувь энэ салбарт ажиллаж, дотоодын нийт бүтээгдэхүүний 17,8 хувь, экспортод гаргаж буй бүтээгдэхүүний 2,4 хувийг үйлдвэрлэж байна. Тиймээс бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулан Монголбанкны ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар баталлаа. Тус үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан болон бусад албаны хүмүүс оролцов. Энэхүү төлөвлөгөө нь санхүүгийн хэрэглэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хувийн болон бизнесийн санхүүгээ зөв удирдахад дэмжлэг болох ач холбогдолтой. Дунд хугацааны төлөвлөгөөний зорилго нь бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны давхардлыг арилгаж харилцан уялдааг хангах, үр дүнг нэмэгдүүлэх замаар эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдал, хөгжилд хувь нэмэр оруулах юм. Хувиараа бизнес эрхэлдэг иргэдээс гадна бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд чиглэж буй тус дунд хугацааны төлөвлөгөөг таван жилийн хугацаатай хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Эх сурвалж: ХХААХҮЯ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.