Үүрэн телефоны 5 дахь оператор ОНДО (Ай Эн Мобайл Нэтворк ХХК) “Телефон яриа” тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ авлаа
2021-09-20 09:16:41 Нийтлэгдсэн: Нийгэм2021 он хэдийКовид-19 цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын болоод олон улсын эдийн засагт томоохон шалгуур тавьж байгаа ч, манай улсын хувьд олон салбарын 100-н жилийн ой тохиосон тэмдэглэлт жил болж байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарүүсчхөгжсөний 100-н жилийн ойн баяр дээр баяр нэмж, 15 жилийн дараа Монгол Улсад үүрэн телефоны хамгийн отгон буюу 5 дахь оператор мэндэлж байна. Өнөөдөр, 2021 оны есдүгээр сарын 17-ныөдөр тус салбарын хамгийн том үйл ажиллагаа болох Digital Nation-2021эксподээр үүрэн телефоны 5 дахь операторОНДО(Ай ЭнМобайлНэтворк ХХК) Телефон яриа үйлчилгээний тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзоригоосгардан авлаа. ОНДО(Ай ЭнМобайлНэтворк ХХК) уламжлал, шинэчлэл хоёрыг хослуулан урагш хөгжих хөгжлийн босгон дээр Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийн бодлогыг дэмжин харилцаа холбооны технологийг бусад салбарын техник технологи, хиймэл оюун ухаантай хослууланхэрэглэгчиддээхамгийн бага зардлаар хамгийн хямд, хамгийн дэвшилтэт бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхээр ханцуй шамлан ажилдаа орсон байна. ОНДО-гийн баг хамт олонинтернэтийнхангамж хамгийн бага байдаг захын дүүргүүдээс эхлэн сүлжээгээ нэвтрүүлж, аль хэдийнхэрэглэгчиддээүйлчилгээгээ хүргээд байгаа бөгөөд энэ жилдээ багтаан Улаанбаатар хотыг бүхэлд нь сүлжээндээ хамруулахаар бүтээн байгуулалтын ажил ид явагдаж байгаагОНДО-гийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал тус үйл явдлын үеэр дурдлаа. Хүртээмж гэдэг нь сүлжээг нэмэхээс гадна хэрэглэгчдэд очих өртөг буурах нь хамгийн том нөлөө юм. Одоогийн байдлаар 174 мянган өрх сүлжээнд холбогдсон байгаа ч, зах зээл дээр байгаа үнэ хүртээмжийн гол тушаа болж буйгОНДОолж харж байна. ОНДО-гийн залуусын зорилго том, хийх ажил их, явах зам урт байгаа. Тэд харилцаа холбооны салбарт дэвшилтэт орчин үеийн технологи ашиглан Монголынхоо хэрэглэгчдэд дараа үеийн өндөр хурдны хөдөлгөөнтинтернэтбуюу 5G технологийг удахгүй танилцуулахаар туршилтын ажиллагааг хийж байгаа ба цаашлаад эх орныхоо бусад салбарт болон олон улсад бүтээгдэхүүнээ экспортлох том зорилготойгоор ажиллаж байна. ОНДО-гийн залуусын зорилго хэрэгжиж эхлэх цагт Монгол Улс хэрэглэгч орон биш бүтээгч орон болох цаг тун ойрхон байна. Манайд аливаа бизнесийн ард хэн байгаа бол гэх ажиг сэжиг их байдаг. ТэгвэлОНДО-гийн ард хэн нэгэн эрхмэдэлтэнч юм уу, нөлөө бүхий этгээдүүд байхгүй. Технологи,инновацынсалбарын залуусын л нэгдэл юм.Стартапгарааны бизнес эрхлэгч залуус томоохонкорпорациудынхийдэг бизнесрүүөөрсдийн бүтээсэн технологиороо хөл тавин, орж буй нь хамгийн чухал үйл явдал юм. Түүнчлэн Засгийн газрын Алсын хараатай уялдаж байгааг дахин тодотгоё.
НӨАТ: 1,5 сая төгрөгийн 24 АЗТАН, гурван сая төгрөгийн ХОЁР АЗТАН тодорлоо
2021-09-20 08:50:39 Нийтлэгдсэн: НийгэмНӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болж 1,5 сая төгрөгийн 24 азтан тодорлоо. Өнгөрөгч наймдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудаас азтан шалгаруулсан юм. Наймдугаар сард нийт 54 сая 534 мянга 718 баримт хэвлэгдсэнээс 34 сая 464 мянга 352 баримт бүртгэгджээ. Үндсэн сугалааны дугаарт78960991тоо таарсан ба сугалаагаар Сүүлийн 3 орон таарч 30,000 төгрөгийн азтан - 31008 Сүүлийн 4 орон таарч 100,000 төгрөгийн азтан - 3134 Сүүлийн 5 орон таарч 500,000 төгрөгийн азтан - 319 Сүүлийн 6 орон таарч 1,500,000 төгрөгийн азтан - 24 Сүүлийн 7 орон таарч 3,000,000 төгрөгийн азтан - 2 тус тус тодорсон бол Найман орон таарвал 20 сая төгрөгийн азтан - тодорсонгүй Энэ удаагийн тохирлын супер хонжвор 40 сая төгрөг байсан ба 75392911 тоо таарсан ч СУПЕР азтан тодорсонгүй.
Салбарын цахим шилжилт хэлэлцүүлгийн хүрээнд Ухаалаг хот сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн модератороор Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр ажиллав. Мөн Google компанийн ахлах инженер Б.Баттулга, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Хурдасгуур лаб хөтөлбөрийн ахлагч Ж.Санчир, UBCab-ын үүсгэн байгуулагч Н.Отгонбаяр, ZTE корпорацын техник хариуцсан менежер Д.Солонго нар оролцлоо. Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал бол түгжрэл. Тиймээс энэ үеэр оролцогчид түгжрэлийг хиймэл оюун хаан ашиглан бууруулах талаар хэлэлцсэн юм. Мэдээлэл технологи, IT дээр суурилсан түгжрэлийг бууруулах шийдлүүдийг дэлхийн олон улс ашиглаж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байв. Замыг өргөсгөхөөс илүү тухайн замыг яаж үр дүнтэй ашиглах вэ гэдэг чухал юм. Мөн хувийн машинтай байх хэрэглээ, шаардлагыг бууруулахын тулд үндсэн дэд бүтцээ хэрхэн зохион байгуулах, энэ шаардлагыг мэдээлэл, технологи дээр суурилж, сайжруулсан шийдлийг гаргах хэрэгтэй. Түүнчлэн товчоод дээр авдаг замын хураамжийг ухаалаг байдлаар шийдэх шаардлагатайг хэлж байлаа. Хэлэлцүүлэгт оролцогчид хувийн машиныг тодорхой хэмжээгээр хязгаарлах шаардлагатай гэдэгт санал нэгдэж байв. Ингэхдээ хотын төвийг бүсчилж, төлбөрийн систем бий болгох хэрэгтэй. Мөн нийтийн тээврийг төрөлжүүлэн хөгжүүлэх шаардлагатай гэсэн юм. Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийг удирдагч Д.Ихбаяр энэ үеэр төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо байгуулагдаж, энэ чиглэлээр Ажлын хэсэг гарсан гэдгийг тодотгов. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
2021-09-18 09:29:03 Нийтлэгдсэн: Нийгэм Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын маршал Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 105 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй төр засгийн удирдлагууд Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Хүндэтгэлийн ёслолын үеэр Эрдэм судлалын төв Ю.Цэдэнбал академийн дэд ерөнхийлөгч Т.Жаргалсайхан хэлсэн үгэндээ Манай академи Монголын төрийг 44 жилийн турш удирдсан гарамгай удирдагч, маршал Ю.Цэдэнбалын ажил, амьдрал, түүхэн гавьяаг мөнхжүүлсэн ном, зохиол, бүтээл туурвил олныг хэвлүүлсэн. Тун удахгүй гэрэл зургийн альбом, шүлэг, дууны түүвэр гаргахаар бэлэн болгоод байна. Цаашид Ю.Цэдэнбалын гэр музейг байгуулахаар зорьж буй юм хэмээн онцоллоо. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв төрийн 451 үйлчилгээг үзүүлж байна
2021-09-17 12:13:38 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв төрийн 47 байгууллагын 451 төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байна. Үүнээс хоёр байгууллагын есөн төрлийн тусгай зөвшөөрлийн үйлчилгээг үзүүлдэг. Тодруулбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны тав, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дөрвөн үйлчилгээг үзүүлж байгаа юм. Мөн дөрвөн байгууллагын 15 төрлийн үйлчилгээнд зөвшөөрөл олгодог. Эдгээрт Нийслэлийн Соёл, урлагийн газрын тав, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дөрөв, Нийслэлийн Байгаль орчны газрын гурав, Хот байгуулалт, хөгжлийн газрын гурван үйлчилгээ багтаж байгаа юм. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл болон Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Соёл урлагийн газраас үзүүлдэг зөвшөөрөл олгодог үйлчилгээг төрийн үйлчилгээний цахим систем /www.e-mongolia.mn/-ээр 2020 оны арваннэгдүгээр сараас эхлэн үзүүлж байна. Тусгай зөвшөөрөл болон зөвшөөрлийн үйлчилгээ нь шат дамжлага ихтэй, олон төрлийн баримт шаардлагатай байдаг. Иймээс эдгээр үйлчилгээний шат дамжлага, баримт бичгийн тоог багасгах, цахимжуулах арга хэмжээнүүдийг холбогдох байгууллагуудтай хамтран шат дараатай хийж, хэрэгжүүлж байгаа юм. Түүнчлэн Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагаа болон Ковид-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Есдүгээр сарын 9-15-ны хооронд дээрх тусгай дугаарт нийт 1637 иргэн хандаж мэдээ, мэдээлэл авлаа. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 34 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.25 минут байна. Мөн тус хугацаанд Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны чатботод 38 иргэн хандаж, 15 иргэн автомат хариулагчаас, 23 иргэн оператор ажилтантай холбогдон мэдээлэл авлаа. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой. НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй