Хөдөө аж ахуйг дэмжих санд авах хүнсний улаанбуудайн үнийг тогтоолоо
2021-09-15 12:57:21 Нийтлэгдсэн: НийгэмХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А-255 дугаар тушаалаар энэ намрын ургацаас Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өр төлбөрт тооцож авах хүнсний улаанбуудайн үнийг 800.0 мянган төгрөг худалдан авах хүнсний улаабуудайн үнийг 750.0 мянган төгрөг улаанбуудайн элит үрийг 1050.0 мянган төгрөг үржүүлгийн үрийг 950.0 мянган төгрөг овъёосны үрийг 800.0 мянган төгрөг байхаар тогтоосон шийдвэр гарлаа. Энэхүү шийдвэрийг гаргахдаа намрын ургацын улаанбуудайнд хийсэн өөрийн өртгийн тооцоо, дэлхийн болон хөрш зэргэлдээ ОХУ-ын зах зээл дээрх хүнсний болон үрийн улаанбуудайн үнийн өсөлт, Ковид-19 цар тахлын улмаас импортоор нийлүүлэгдэж байгаа шатахуун, техник, тоног төхөөрөмж, сэлбэг, бордоо, ургамал хамгааллын бодисын үнийн өсөлт зэргийг харгалзсан болно.
Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралт 80 хувьтай үргэлжилж байна
2021-09-15 12:19:21 Нийтлэгдсэн: НийгэмСонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд барьж буй дүүргийн Соёлын ордон буюу Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралт, дэд бүтэц татах ажил 80 хувьтай үргэлжилж байна. Гурван давхар тус барилгын угсралтын ажил дуусаж, дотор цахилгааны монтаж, шаврын ажил, дээврийн хар цаас наах, шилэн гэгээвчний рам зангидах ажил гүйцэтгэгдэх шатандаа явж байгаа юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй тус Соёлын ордны барилга нь 850 хүний багтаамжтай. Засгийн газар энэ барилгыг Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэсэн бөгөөд дотроо кино театр, арга хэмжээ зохион байгуулах танхим, гадна талбайд задгай театр, усан оргилууртай байхаар төлөвлөжээ. Ингэснээр иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, урлаг, соёлын арга хэмжээ, уралдаан, тэмцээн зохион байгуулах боломж бүрдэх юм. Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралтын ажлыг Аглут ХХК 2019 онд гүйцэтгэж эхэлсэн бөгөөд энэ онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас мэдээлэв.
МХЕГ: Хамгаалах хэрэгслийн туршилтын лабораторийг танилцуулах сургалт боллоо
2021-09-15 10:29:41 Нийтлэгдсэн: НийгэмЯпон Улсын Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /ЖАЙКА/-ээс Монгол Улсад хэрэгжүүлж буй Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхыг бэхжүүлэх техникийн хамтын ажиллагааны төсөл-ийн хүрээнд Хамгаалах хэрэгслийн туршилтын лабораторийн тоног төхөөрөмжийн бүтэц, үйл ажиллагааг танилцуулах сургалтыг зохион байгууллаа. Төслийн багийн мэргэжилтэн Окумацү Хидэкисургалтын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ хамгаалах хэрэгслийн туршилтын лаборатори ашиглалтад орсноор Монгол Улсын барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын чадавх бэхжихэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов. Хамгаалах хэрэгслийн туршилтын лабораторид хамгаалалтын дуулганы туршилт хийх 4, ажлын тусгай гутлын туршилт хийх 2, бүх төрлийн олс, уяа, бүс, ган татуургын бат бөхийн үзүүлэлтийг тодорхойлох олон үйлдэлт тоног төхөөрөмжүүд суурилагдсан байна. Ньюбогат ХХК-ийн захирал Ш.Нэргүй байцаагчидтай хамтран дээрх тоног төхөөрөмжүүдэд туршилт хийж танилцууллаа.Сургалтад МХЕГ, НМХГ, ХНХШТөвийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид бүрэн хамрагдлаа. Эх сурвалж: МХЕГ
ФОТО СУРВАЛЖИЛГА: Улсын жишиг цэцэрлэг болох зорилготой 50 дугаар цэцэрлэгтэй танилц
2021-09-15 10:26:21 Нийтлэгдсэн: НийгэмКовидоос үүдэн хорио цээрийн хүнд хэцүү нөхцөл байдалд байгаа энэ цаг үед хүүхдийг цэвэр агаарт салхилуулж, бие бялдрыг нь хөгжүүлж байхын тулд УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн санаачилгаар нэлээд олонтоглоомын талбай, сургууль, цэцэрлэг барьж байгуулсны нэг нь 50 дугаар цэцэрлэгийн гадаад болон дотоод талбайн тохижуулалт, техник технологийн шинэчлэлт, тоглоомын талбай барих ажил юм. Энэхүү цэцэрлэг нь үндсэн бүртгэлээрээ 400 гаруй хүүхэдтэй бөгөөд цар тахлын нөхцөл байдлаас үүдэн дөрөв болоод таван настай 280 гаруй хүүхэд суралцаж байна. Одоогийн байдлаар гадаад талбайг тохижуулж тоглоомын талбай барих ажил ид дундаа явж байлаа. Тэгвэл Х.Булгантуяа гишүүн өөрөө очиж ажлын үйл явцтай танилцаж, дулааны улирал дуусаагүй байгаа учраасталбайг нь хурдан барьж, ашиглалтад оруулж өгөхийн тулд яаравчилж, чанартай сайн гүйцэтгэхийг зөвлөлөө. Мөн дулааны улиралтай холбогдуулан уг тоглоомын талбайд зөвхөн цэцэрлэг сургуулийнхүүхдүүдийг тоглуулах бус ойр орчмын орон сууцны хүүхдүүдийг ч тоглуулж байх нь чухал гэв. Газар талбай хомс шигүү байршилтай ийм газар орон сууцны хүүхдүүд тоглох тоглоомын талбайгүй байдаг тул аль боломжит байдлаараа хүрэлцээт талаас нь бодолцож байх хэрэгтэй талаар хэлж байсан юм. Тус цэцэрлэгийн хөдөлмөрч хамт олон нь гадаад талбай, зүлэг ногоо болоод дотоод засал чимэглэлээ 100 хувь өөрсдөө гараар хийж гүйцэтгэдэг гэнэ. Цаашдаа улсын жишиг цэцэрлэг болох зорилт тавин ажиллаж байгаа бүтээлч хамт олон юм байна. Уг хамт олонтой гишүүн Х.Булгантуяа гишүүн уулзаж, урам зориг өгч, ирээдүй хойч үеийн минь төлөө өдөр бүр хичээнгүйлэн ажиллаж байгаа хөдөлмөрч хамт олонд талархлаа илэрхийлсэн юм. Цэцэрлэг хороодын ажилчид ч хүүхэд багачуудад нь шинэ сайхан тоглоомын талбай барьж өгч байгаад гүнээ баярлаж байгаагаа хэлж байлаа. Цэцэрлэгийн гадаад болон дотоод заслын фото сурвалжилгыг уншигч танд хүргэе. Сурвалжилсан: Т.Бямбажаргал
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол есдүгээр сарын 19-нд буюу ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Энэ удаагийн тохирлын супер хонжвор 40 сая төгрөг байх юм. Өнгөрөгч наймдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа 2021 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах боломжтой.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй