Д.Сүнжидмаа: Хэдий сайхан барилга, тоног төхөөрөмжтэй ч алслагдсан учир сувилагч хангалтгүй байна
2021-09-14 10:32:55 Нийтлэгдсэн: НийгэмСонгинохайрхан дүүрэгт жишиг нэгдсэн эмнэлэг байгуулагдаж өнгөрсөн гуравдугаар сараас иргэдэд үйлчилж эхэлсэн билээ. Тус эмнэлэг өнгөрсөн долоо хоногоос ходоодны дуранг хамраар хийж эхэлсэн байна. Энэ нь иргэдэд зовуурь багатай байгаа аж. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт харьяалал харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой юм.
Д.Сүнжидмаа: Хэдий сайхан барилга, тоног төхөөрөмжтэй ч алслагдсан учир сувилагч хангалтгүй байна
2021-09-14 10:32:54 Нийтлэгдсэн: НийгэмСонгинохайрхан дүүрэгт жишиг нэгдсэн эмнэлэг байгуулагдаж өнгөрсөн гуравдугаар сараас иргэдэд үйлчилж эхэлсэн билээ. Тус эмнэлэг өнгөрсөн долоо хоногоос ходоодны дуранг хамраар хийж эхэлсэн байна. Энэ нь иргэдэд зовуурь багатай байгаа аж. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт харьяалал харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой юм.
Хөвсгөл болон Дундговь аймагт 3.5-3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2021-09-14 10:24:15 Нийтлэгдсэн: НийгэмЕсдүгээр сарын 14-ний 00:41 цагт Хөвсгөлд, 03:46 цагт Дундговь аймагт 3.5-3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал,Хөвсгөл аймгийнБаянзүрх сумын 2 дугаар багийн Ламтайга гэдэг газар 00:41 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 00:48 цагт ООГФХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн. Дундговь аймгийнДэрэн сумын Бумбат багийн Шар ишиг гэдэг газар 03:46 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 03:54 цагт ООГФХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын тамгын газрын дарга, Бумбат багийн дарга нараас мэдээллийн дагуу тодруулахад газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол байхгүй тухай мэдээлсэн. Эх сурвалж: ОБЕГ
УИХ-д Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог байгуулсан. Тус Түр хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Онцгой комисс /НОК/-ын хийж, хэрэгжүүлж буй ажил, цар тахлын өнөөгийн нөхцөл байдал, нийслэлд боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа хэрхэн явагдаж, халдвар хамгааллын дэглэм хэрхэн барьж байгаа тухай хэлэлцлээ. Хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Даваасүрэн, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон дүүргүүдийн Засаг дарга нар оролцлоо. Д.Сумъяабазар: Бид хамтдаа, хариуцлагатай байж цар тахлыг давна Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: -2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд дотоодод халдвар илэрснээс хойш НОК цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. Эрсдэлийн үнэлгээ, судалгаа, шинжилгээний баг, мэдээлэл технологийн баг, санхүү хангалтын баг зэрэгт нутгийн захиргааны 103 албан хаагч ажиллаж байгаа. Дэлхийн 15 улсын цар тахалтай тэмцэж буй туршлагыг судалж, халдвар хамгааллын дэглэмийг бариулахад онцгойлон анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт дөрвөн удаа шилжиж, хэв журам, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхэд онцгойлон анхаарахын дээр халдвар авсан иргэдийг эмчлэн сувилах ажлуудыг хийж ирсэн юм. Нийслэлийн хэмжээнд 8700 орчим албан хаагч өдөр тутмын шуурхай ажиллагаанд оролцон ажиллаж байгаа. Худалдаа, үйлчилгээний салбарынхныг дэмжих үүднээс Хариуцлагын гэрээ байгуулан, цагийн хуваарийн дагуу ажиллуулж байна. Дэлхий нийтээрээ ковидтой тэмцэхийн хажуугаар эдийн засгаа элгээр нь хэвтүүлэхгүйн төлөө ажиллаж буй. Халдварын тархалт ихэссэнтэй холбогдуулан хэвтэн эмчлүүлэх орны тоог нэмэгдүүлэх үүднээс Яармаг дахь нийслэлийн захиргааны байранд 145 ортой эмнэлэг байгуулан ажиллуулж байна. Уртасгасан цагаар ажиллах эмийн санг нэмэгдүүлж, 15 эмийн сан 24 цагаар, 28 эмийн сан уртасгасан цагаар ажиллаж байгаа. Энэ мэтчилэн яаралтай арга хэмжээг авч явуулж байгааг хэлье гэлээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дархлаажуулалтын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн нийт хүн амын 74 хувь нь нэгдүгээр тун, 70 хувь нь хоёрдугаар тун, сэргээх тун буюу гуравдугаар тунд найман хувь буюу 100 мянга орчим хүн хамрагдаад байгаа аж. Өнөөдрөөс эхлэн сахуу татран, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, мөн ковидоос сэргийлэх гуравдугаар тунг хийж байна. Ковид-19 өвчний давлагаа сүүлийн саруудад өндөр байна гэсэн мэдээллийг өглөө. Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нийслэл дэх боловсролын байгууллагын сургалтын үйл явцын талаар танилцууллаа. 4-5 настай хүүхдийг цэцэрлэгийн орчинд, 2-3 настай хүүхдүүдийг гэр бүлийн орчинд нь хүмүүжүүлэхээр түр журамд заасныг онцлов. Одоогоор цэцэрлэгт 74 мянга гаруй хүүхэд явж байна. Ерөнхий боловсролын сургуулийн хувьд 5/9 зарчмаар хичээллэж байгаа. Энэхүү зохицуулалтын ач холбогдол нь хүүхэд ямар нэг байдлаар халдвар авсан байлаа гэхэд гэрээр хичээллэх ес хоногтоо илрэх боломжтой гэж үзэж буй. Нийт 280 сургуулиас 49 сургууль нь бүтэн танхимаар хичээллэж байгаа бол таван сургууль дан цахим хэлбэрээр хичээллэж байгаа аж. Үлдсэн нь 5/9 зарчмаар хичээллэж байгаа юм байна. УИХ-ын Түр хорооны гишүүд НОК болон холбогдох албан хаагчдын мэдээллийг сонсож, хувь хүний хариуцлагыг өндөржүүлэх чиглэлд илүүтэй анхаарч ажиллахыг санууллаа. Үйлчилгээний байгууллагууд л гэхэд ажиллах цаг болоод Хариуцлагын гэрээ-гээ ягштал биелүүлэхэд анхаарах нь зүйтэй гэдэг саналыг хэлсэн юм. Үүний хариуд Хотын дарга Бид аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдээ дэмжихийн төлөө байгаа. Аль болох боломжтой байдлаар нь, хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа нээх боломжийг олгож байна. Нөгөө талд аж ахуйн нэгжүүд өөрсдөө хариуцлагатай байх шаардлагатай. Бид хамтдаа, хариуцлагатай байж, цар тахлыг давна хэмээн хариуллаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын FAV компанийн захирал Хайко Шулертай өнөөдөр уулзлаа. Уулзалтаар мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллаж, Улаанбаатар хотын иргэд, залуучуудыг Герман Улсад сургалт-дадлага хосолсон тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах асуудлаар санал солилцсон юм. Уулзалтад НИТХ-ын тэргүүлэгч Д.Энхтуяа, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга М.Аясгалан болон албаны төлөөлөл оролцлоо. Уг тэтгэлэгт хөтөлбөр хоёр үе шаттай явагдах бөгөөд хамрагдах хугацаа 2.5 жил байхаар төлөвлөжээ. ХБНГУ-ын мэргэшсэн ажилтан бэлтгэх Тюренгиний агентлагийн санал болгож буйгаар хэлний суурь шалгуурыг хангасан суралцагчдыг тус тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах боломжтой юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Монгол Улсад нэн шаардлагатай байгаа мэргэжлийн судалгааг нарийвчлан гаргах нь чухал. Цахилгаанчин, засварчин зэрэг мэргэжлийн боловсон хүчин Монголд хэрэгтэй байгаа. Энэ төрлийн мэргэжилтэн бэлтгэдэг 60 гаруй сургалтын байгууллага манай улсад бий. Герман Улстай хамтран хэрэгжүүлэх төслийн гол онцлог нь сургалтаа дуусгаад, тухайн улсдаа үргэлжлүүлэн ажиллах, мөн дараагийн шатны сургалт буюу магистрын түвшинд суралцах боломж олгож байгаа нь юм хэмээн ярив. Харин ХБНГУ-ын FAV компанийн захирал Хайко Шулер Герман Улс Монголтой олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаад баяртай байдаг. Бид хамгийн гол нь хэл сурах, өөртөө цаг гаргах зоригтой хүүхдүүдийг сургах хүсэлтэй байна. Тэтгэлэгт хөтөлбөрийг бид таван улсад хэрэгжүүлэх гэж байгаагийн нэг нь Монгол. Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн 95 хувь нь сургалтаа амжилттай төгсдөг гэлээ. Тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Герман Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, ажил олгогчдын холбоо зэрэг байгууллагууд нэгдсэн бөгөөд суралцагчид өдрийн талд хичээлдээ сураад, бусад цагт нь ажил хийх боломжтой байхаар төлөвлөж байгаа юм байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй