Улирлын томуугийн дархлаажуулалт энэ сарын 22-ныг дуустал үргэлжилнэ

Жил бүрийн аравдугаар сард улирлынтомуугийнэсрэг дархлаажуулалтын вакциныг хийдэг. Энэ жилийн хувьд Эрүүл мэндийн сайдын 2021 оны есдүгээр сарын 10-ныА/565 дугаар тушаалаар Томуугаассэргийлье уриан дор дархлаажуулалтын 10 хоногийг эхлүүлээд байна. Тодруулбал, энэ удаагийн дархлаажуулалтыг есдүгээр сарын 13-22-ныхооронд зохион байгуулах бөгөөд 2-11 насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийг хамруулах юм. Дархлаажуулалтад зорилтот бүлгийн 170 мянга гаруй иргэн хамрагдах тооцоо гарсан. Түүнчлэн энэ жил БНСУ-д үйлдвэрлэсэнтомуугийнвакцинаар дархлаажуулалтыг хийж байна. Нийслэлийн хэмжээнд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд дархлаажуулалтын цэг гаргасан бол сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд явуулын баг дархлаажуулалт хийхээр төлөвлөсөн. Өрхийн эрүүл мэндийн төвүүд дэхдархлаажуулалтынцэгүүд энэ сарын 13-наастомуугийнвакцин хийж эхэлсэн. Харин явуулын дархлаажуулалт өнөөдрөөс эхэллээ. Учир нь хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчаар зөвшөөрлийн хуудасбөглүүлэхшаардлагатай юм. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 108 дугаар цэцэрлэг 132 хүүхэдтэй, өнөөдөр 98 хүүхэд вакциндаа хамрагджээ. Тус цэцэрлэгийн эмч С.Аззаяа Жил бүр улирлын томуугийн эсрэг вакцин хийдэг тул эцэг, эхчүүдийн дунд хүлээлт үүсээд байсан. Вакцинжуулалт эхлэхээс тав хоногийн өмнө эцэг, эхчүүдэд вакцины тухай танилцуулга мэдээлэл хүргэсэн. Мөн зөвшөөрлийн хуудаст гарын үсэг зуруулах ажлыг хийлээ. Тус зөвшөөрлийн дагуу томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна. Вакцин хийсний дараа хүүхдэд ханиад хүрч байгаа юм шиг шинж тэмдэг илэрдэг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүдээ аль болох дулаан хувцаслах, илчлэг сайтай хоол өгөх хэрэгтэй хэмээв. Цэцэрлэгт хамрагдаагүй бага насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдхарьяаӨрхийн эрүүл мэндийн төвдөө хандан,томуугийнвакциндаа хамрагдах боломжтой гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн У.Наранцэцэгхэлж байлаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг амбулаторийн 28 төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Эрүүл мэндийн салбар хөгжил-4 төсөл хэрэгжин,Сонгинохайрхандүүргийн нэгдсэн эмнэлгийн бүтээн байгуулалт хийгдээд байна. Тус нэгдсэн эмнэлэг нь нийт 365 ортой бөгөөд шинэ байрандаа 200, хуучин байрандаа 165 ор байрлуулан, хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлж буй. Мөн амбулаторийн 28 төрлийнтусламж, үйлчилгээг Сонгинохайрхан дүүргийн 170 мянга гаруй иргэн авах боломжтой, жишиг эмнэлэг болжээ. Сонгинохайрхан дүүргийннэгдсэн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Сүнжидмаа Манай эмнэлэг өмнө нь 165 ортой хүүхдийн эмнэлэг байсан бол одоо амбулаторийн 28 төрлийнтусламж, үйлчилгээ үзүүлдэг боллоо. Эдгээрээс зүрхний ачаалалтай бичлэг хийж байгаа нь тун онцлог болоод байна. Учир ньСонгинохайрхандүүрэгт өмнө нь энэ төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэггүй байсан. Ковидынтусламж, үйлчилгээнээс гадна дотор, мэдрэлийн өдрийн эмчилгээ, сэргээн засах, уламжлалт эмчилгээ, мэс заслууд хийж байна. Мөн дүрсийн хяналттай элэгний хавдар, бамбайнхавдрыгэрт үед нь түлэх эмчилгээг хийж байгаа нь бусад дүүргийн нэгдсэн эмнэлгээс онцлогтой байгаа юм. Түүнчлэн ходоодны дуранг хамраар хийж байгаагаараа давуу талтай хэмээн ярьж байлаа. Манай улсад элбэг тохиолддог өвчлөл бол ходоодны өвчин. Ходоодны өвчлөл ихэвчлэн хеликобактериас үүдэлтэй байдаг аж. Гэр хорооллын иргэд худгаас ус аваад тодорхой хугацаанд хадгалах, хонуулан хэрэглэдэг байдлаас үүдэнбактериүрждэг. Мөн стрессдэх, шарсан, хуурсан зүйл ихээр хэрэглэх, үүний дараа хүйтэн ус ууснаас болж ходоод өвдөх суурь тавигддаг. Үүнээс үүдэн иргэдийн дунд хеликобактери болон ходоодны өвчлөл зонхилж байгаа талаар тус эмнэлгийнГэмтэл,мэсзаслынтасгийнэрхлэгчГ.Ганзоригтярьж байв. Ходоодыг манайд ихэвчлэн амаар дуранддаг. Энэ нь огиудас хүргэж,зовуурь ихтэй байдгаас гадна мэдээалдуулалтхийдэг тул дурандуулснаас хойш 2-3 цагийн дараа хооллодог. Харин тус эмнэлгийн шинээрнэвтрүүлсэнтоног төхөөрөмжөөр ходоодыг хамраар дурандахад ямар чзовуурьгүйндээр мэдээалдуулалтхийдэггүй болохоор дурандуулсны дараа хугацаа заахгүйгээр шууд хооллох боломжтой аж.СонгинохайрхандүүргийннэгдсэнэмнэлгийнГэмтэл,мэсзаслынтасгийн эрхлэгчГ.ГанзоригтХамрын дуранг хийж болохгүй тохиолдлууд бий. Энэ нь хамрын төрөлхийн нарийн системүүд гэмтсэн,нарийсалттайболсон үед дурандаж болдоггүй. Ер нь хамраар дурандуулсан үйлчлүүлэгчдийн 95 хувь нь дахин ходоодоо хамраар дурандуулах хүсэлтэй ирдэг гэв.Ховд аймгаас ирж, ходоодоо дурандуулж буй өндөр настан Ходоодоо хамраар дурандуулсан нь амаар дурандуулахаас илүүзовуурьбагатай байлаа. Дурандуулж байхдаа эмчтэйгээ ярилцаад, өөрөө хянаад явах боломжтой байгаа нь их аятайхан юм хэмээн шинэ үйлчилгээний талаар ярьж байв. Долоо хоногийн өмнөөс хамраар ходоод дурандаж эхэлсэнтус эмнэлэгт харьяа дүүрэг харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой бөгөөд тэтгэврийн насны болон, группт байдаг иргэд, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэйиргэдийг100 хувь эрүүл мэндийн даатгалаар үзэн, үйлчилж байна. Харин эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал төлдөг иргэд 18 мянган төгрөг төлөн ходоодоо дурандуулах боломжтой юм. Шинэ эмнэлгийн төсөл хэрэгжиж эхлэх үед 29 эмч, эмнэлгийн мэргэжилтэн төрөлжсөн нарийн мэргэжлээр бэлтгэгджээ. Тус бэлтгэгдсэн нарийн мэргэжлийн эмч нар одоо эмнэлэгтээ ажиллаж байгаа аж. Сонгинохайрхан дүүргийн дүрс оношилгооны тасаг компьютер томографийн аппарат,маммографийнаппараттай гэдгээрээ бусад дүүргийн эмнэлгээс онцлогтой. Ашиглаж байгаа тоног төхөөрөмжүүд бүгд шинэ, орчин үеийн аппаратууд байгаа хэдий ч ажиллах хүчин хүрэлцэхгүй, ачаалалтай байгаа талаарДүрс оношилгоонытасгийнэрхлэгч Н.Минжмааярьж байв. Шинэ эмнэлэгтэй болсон Сонгинохайрхандүүргийн иргэд сэтгэл хангалуун байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа. Түүнчлэн эмч, ажилчдын харилцаа, хандлага сайн, хурдан шуурхайн дээр тохилог, цэвэрхэнорчиндүйлчлүүлж байгаадаа баяртай байгаа аж. Мөн тус эмнэлэгт тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан шат, бариул, ариун цэврийн өрөөг бий болгон, тохижуулсан байгаагаас тэдэнд ээлтэй, тав тухтай орчныг бүрдүүлсэн нь харагдаж байв.

Гурван чиглэлд автобус 05:30-00:30 цагийн хооронд иргэдэд үйлчилж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ойрын хугацааны 15 зорилтын нэг нь нийтийн тээврийн үйлчилгээг уртасгасан цагт шилжүүлэх юм. Тэрхүү зорилтын хүрээнд зорчигч олонтой, ачаалал ихтэй гурван чиглэлд автобус уртасгасан цагаар иргэдэд үйлчилж эхэллээ. Тодруулбал, есдүгээр сарын 3-наас эхлэн Т:2 Таван шар-Офицеруудын ордон-Ботаник, Т:5 Офицеруудын ордон-III,IV хороолол-Дүүхээ төв, Ч:7 Нисэх-МУБИС-Ард кинотеатр гэсэн гурван чиглэлд автобус 05:30-00:30 цагийн хооронд иргэдэд үйлчилж байна. Мөн нэмж зургаан чиглэлд уртасгасан цагаар автобус явуулахаар төлөвлөж байгаа юм. Нийтийн тээврийн үйлчилгээний газраас 2019 онд шөнийн тээврийн үйлчилгээг санаачлан хэрэгжүүлж байсан. Цар тахлын улмаас олны хөл хөдөлгөөн хязгаарлагдаж, шөнийн тээврийн үйлчилгээ завсарлаад байсан бол энэ жилийн хувьд хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн өсөн нэмэгддэг авто замын ачааллыг бууруулах зорилгоор уртасгасан цагийн автобусыг явуулж байгаа аж. Шөнийн тээврийн хэрэгслээр үйлчилдэг бусад орны туршлагаас үзвэл БНХАУ-ын Бээжин хотын шөнийн тээвэр хотын төв хэсгээр 23:20 цагаас үүрийн 04:50 цаг хүртэл явдаг байна. Харин БНСУ-д шөнийн тээвэр найман чиглэлд шөнийн 00:00 цагаас өглөөний 05:00 цагийн хооронд 30-50 минут тутамд зорчдог. Ингэхдээ иргэд аль чиглэлд шөнийн цагаар хамгийн их зорчдог талаарх судалгаанд тулгуурлан, шөнийн тээврийн чиглэлийг тодорхойлдог байна. Нийтэлсэн:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Улсын хэмжээнд нийт 91 аж ахуйн нэгж, байгууллага халдваргүйжүүллээ

​ Халдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд нийт 91 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 16.538 м2талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 229 объектын 56.349 м2талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Хяналтаар халдваргүйжүүлэх бодисын хангамж хүрэлцээгүй, бодисыг зааврын дагуу ашиглаагүй дутагдлыг илрүүлэн, арилгуулах арга хэмжээ авсан байна. Түргэвчилсэн болон ПГУ шинжилгээ: Улсын хэмжээнд Ковид-19-ийн шинжилгээ авах явуулын болон түр 2 цэгт хяналт шалгалт хийхэд зөрчил дутагдал илрээгүй байна. Вакцинжуулалт: Улсын хэмжээнд вакцинжуулалтын 1 цэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд зөрчил дутагдал илрээгүй, дархлаажуулалтын дараахь урвал хүндрэл бүртгэгдээгүй, 3 хүн тун вакцины устгал бүртгэгдсэн байна. Аюултай хог хаягдал: Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламж болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-д 25 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 19 тусгаарлан ажиглах байр, 1 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 1 дархлаажуулалтын түр цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА зэрэг нийт 46 цэгээс 4109.3 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан. Цуглуулсан 4109.3 кг хогийг устгаснаас 3616.8 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булаж, 492.5 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна. Дээрх үйл ажиллагаанд 3 тээврийн хэрэгсэл, 9 хүн ажилласан байна. Хилийн хяналт шалгалт: Алтанбулаг боомтоосУлаанбаатар хот дахь гүний гаалийн Ти Ай Ложистик, Интердесижн дэх терминалдиудад 11 тир автомашинаар 136.1 тн бараа бүтээгдэхүүн /54.6 тн хүнс, 52.4 тн тавилга, сэлбэг, 18.6 тн алим, 10.5 тн түүвэр бараа зэрэг/ тээвэрлэгдэн ирснийг журмын дагуу хүлээн авч, халдваргүйжүүлэлтийг хийлгэж, жолооч, ачаа бараа, ажиллагсдад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллалаа. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо: Улсын хэмжээнд 18 авто тээврийн шалган нэвтрүүлэх пост, хяналтын цэгүүдэд 33 албан хаагч хяналт тавин ажиллаж байна. Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх пост, хяналтын цэгээр зөвшөөрөлтэй түүхий нүүрс 20 тн, мидлинг 1039,3 тн бүртгэгдэн нэвтэрсэн байна. Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт: Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний газруудад эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, корновируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 12:00 цагаас 09 дүгээр сарын 12-ний 01:00 цаг хүртэлх хугацаанд хяналт шалгалт хийж нийт 290 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулав.. Хяналт шалгалтаар үйлчлүүлэгч хоорондын зай бариулаагүй, суудлын хүчин чадлыг хэтрүүлсэн, агааржуулалт хангалтгүй, гар халдваргүйжүүлэх бодисыг шаардлагатай газруудад тавиагүй, дууссан, халуун хэмжигч байхгүй, ажиллахгүй, халдваргүйтгэл хийгээгүй зэргээрКоронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээгзохион байгуулах түр журмыг зөрчсөн 24, Хүн хоорондын зай барих тэмдэг тэмдэглэгээг байршуулаагүй, тусгаарлах өрөөгүй зэргээрТусгай нөхцөл шаардлага зөрчсөн 4, Зөвшөөрлийн хугацаа дууссан, зохих зөвшөөрөлгүйгээр худалдаа эрхэлсэн зэргээрТусгай зөвшөөрөл, батламжгүй үйл ажиллагаа явуулсан 6, Караокений зориулалтаар ажиллуулсан зэргээрХязгаарласан үйл ажиллагаа эрхэлсэн 6, Хүлээн авалт, цайллага зохион байгуулж бөөгнөрөл үүсгэсэн зэргээрХариуцлагын гэрээ зөрчсөн 6зөрчил тус тус илэрсэн. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн 27-г газар дээр нь арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

Аравдугаар сарын олон улсын нислэгийн хуваарь

Иргэний нисэхийн ерөнхий газраас ирэх аравдугаар сард хийх олон улсын нислэгийн хуваарийг баталжээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.