“Улаанбаатарт тавтай морил” арга хэмжээний үеэр сайн дурын ажилтнууд хөтчөөр ажиллалаа

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн Засгийн газар,УОК-оосоюутан, залуусын танхимын сургалтыг өнөөдөрэхлүүлж буй. ТэгвэлНЗДТГ-ынНийгмийн бодлогын хэлтэс болон Цэргийн штаб, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран шинэ оюутнуудад зориулан Улаанбаатарт тавтай морил арга хэмжээг зохион байгууллаа. Тодруулбал, 100 гаруй сайн дурын ажилтан болоод дүйцүүлэх албаны алба хаагч нар хөтчөөр ажиллан, оюутнуудад зориулсан гарын авлага тараан, хэрхэн хотын соёлтой иргэн байх тухай уриа лоозон барьсан байв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар их сургуулиудын гудамжаар алхан, оюутан залуустай уулзсан юм. Мөн шинэхэн оюутнуудад тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг сонсон, тэдэнтэй ярилцлаа. Хотын дарга Улаанбаатар хотын гол дүр төрх, өнгө зүсийг тодорхойлогчид бол оюутан, залуус. Тиймээс залуустаа хандсан уриалга, залуусруучиглэсэн бодлого гаргах, тэдний оролцоог нэмэгдүүлэх, зөв талаас нь дэмжлэг үзүүлэх ёстой. Энэ хүрээндНЗДТГ-ынНийгмийн бодлогын хэлтсээс залуусруучиглэсэн Улаанбаатарын соёлтой иргэн байх уриалгыг гаргаж байгаа. Өнөөдөр хотод оюутан болж орж ирсэн залуус дөрвөн жилийн дараа боловсролтой, хотын соёлтой, хотоо хайрладаг болж төлөвшөөсэй гэж бодож байна гэв. Жил бүрийн намар 70-80 мянган оюутан орон нутгаас нийслэлд ирдэг. Үүнээс 20 мянга орчим залуус шинээр оюутан болж ирдэг байна. Иймээс шинэхэн оюутнууддаа зориуланУлаанбаатарт тавтай морил уриан дор хотын соёлын талаар товч мэдээлэл өгөх, номын сангуудын хаяг байршил, хэрэгцээт утасны дугаар, цагийн ажлын биржийн мэдээлэл болоод бусад шаардлагатай төрийн үйлчилгээг авч болох аппликэйшнүүдийг татаж авах бар кодыг багтаасан гарын авлага тараалаа. Энэ үеэрНЗДТГ-ынНийгмийн бодлогынхэлтсийн дарга И.Баатархүү Хэвлэмэл гарын авлагыг бүх залууст тараах боломжгүй тул цахим хэлбэрээрзалуустаатүгээх болно. Өнөөдрийн арга хэмжээ бол оюутан залуусруучиглэсэн үйл ажиллагааны нэгээхэн хэсэг юм. Цаашид залуучуудын холбоо, оюутны холбоодтой хамтран олон ажил хийнэхэмээлээ. Оюутан, залуус, үеийн найзууд маань үнэхээр соёлтой, боловсон болсон байна. Бидний тарааж буй материалыг машуриалагханавч, нэг бүрчлэн уншиж байгаа нь үнэхээр урамтай санагдлаа хэмээн сайн дурын ажилтнуудсэтгэгдлээхуваалцаж байв. Хотын соёлтой иргэн байна гэдэг гудамж талбайд нус, цэрээ хаядаггүй, харилцааны соёлтой, нэг нэгэндээ тусархуу байхыг хэлнэ. Шинэхэн оюутнуудад хэрэгтэйгээс гадна хоёр, гуравдугаар курсийн оюутан залуус бидний тэр бүр мэддэггүй, хэрэгтэй утасны дугаар, хаяг байршлуудыг нэгтгэн хүргэж байгаа нь маш их таалагдаж байна хэмээнЭтүгэних сургуулийн хоёрдугааркурсийноюутан Э.ЖавхлантөгсУлаанбаатарт тавтай морил гарын авлагын талаар ярьж байлаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Д.Сумъяабазар: Зөвлөлдөх уулзалт эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт үргэлжилж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах байр суурийг илэрхийллээ. -Есдүгээр сард байгууллагууд төсвөө хэлэлцдэг чухал үе. 2022 онд ямархуу чиг баримжаатай явах, мянганы бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх, гаднын хөрөнгө оруулагчдыг татах, төсөв санхүүтэй уялдаж улс оронд хийх бүтээн байгуулалт, төр, олон нийтийн ажил явагдах учиртай. Тиймээс энэ зөвлөгөөн цаг үеэ олсон уулзалт болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар, Ерөнхийлөгчийн ивээл дор улс орны эдийн засагт богино хугацаанд шинэ эргэлтийн бодлого явуулж, эрчимжүүлэх чухал цаг үед хувийн хэвшил болон гаднын хөрөнгө оруулагчид, гадаадын байгууллагууд, орон нутгийн захиргааны төрийн албан хаагчид, нийслэлийн болон төрийн өмчит үйлдвэрийн газруудын гол төлөөллүүд, Засгийн газрын гишүүд, Улсын Их Хурлын байнгын хорооны дарга нар, төрийн гурван өндөрлөгийн хэмжээнд энэ асуудал яригдаж байна. Энэ бол 2022 онд эдийн засгийн бодит өсөлт бий болох, хөгжлийн гол төсөл, хөтөлбөрүүд эрчимжих, манай улсад орж ирэх валютын урсгал нэмэгдэх юм байна гэсэн төсөөлөл, хүлээлтийг бий болгож байна. Гүйцэтгэх шатанд ажиллаж байгаа хүмүүс энэ гол бодлогыг зөв ойлгож, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттайгаар эрэмбэлж, хуваарьт оруулж явуулах ажлууд үлдэж байна. Хамгийн гол нь гүйцэтгэх шатандаа анхаарах хэрэгтэй. Хувийн хэвшлийнхэнтэйгээ ярилцаж байж бизнес, эдийн засгийг дэмжих, дотооддоо эв нэгдлийг хангаж, зохион байгуулалтад орж, төрийн гурван өндөрлөг нэг зүгт харж, үүнийг дагаж төрийн албан хаагчид, нутгийн захиргааны байгууллагууд төлөвлөлт, бодлогоо явуулах нь төрийн нэгдмэл шинж. Энэ бол итгэлцэл гэсэн үг. Ингэснээр Монгол Улсад гаднынхан анхаарлаа хандуулах болно. Ийм байр суурь эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгоно гэж ойлгох хэрэгтэй. Үүний ард ажлын байр бий болж, валютын нөөц хангагдана. Валютын нөөцтэй байж бид бүтээн байгуулалт хийнэ. Валютын нөөц цаашлаад 10, 20 тэрбум ам.долларт хүрэх ёстой. Тэгж байж манай улсын эдийн засаг тэлэх, хүн болгон хөдөлмөр эрхлэх хүсэл, сонирхолтой болох ёстой. Валютын нөөц буурвал их төвөгтэй. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болж байна. У.Хүрэлсүх: Цахилгаан, дулаан, хогны төлбөрт 1.1 их наяд төгрөг зарцуулсан нь иргэдэд ихээхэн дэмжлэг болсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөлдөх уулзалтыг нээж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн судлаачдын дүгнэлтээр Монгол Улсад хийж буй дархлаажуулалтын ажил харьцангуй хурдтай явж байна. Дэлхийн дундажтай харьцуулахад ойролцоогоор зургаан сараар түрүүлж байна гэж онцлоод Цар тахлын улмаас өнгөрсөн онд эдийн засаг 4.5 хувиар агшсан ч энэ оны эхний хагас жилийн байдлаар 6.3 хувиар өсөж, сэргэлт ажиглагдаж эхэллээ. Энэхүү сэргэлтэд эдийн засгийн гадаад орчин багагүй нөлөө үзүүлсэн. Засгийн газар 2020-2021 онд 7.8 их наяд төгрөгийн өртөгтэй арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулаан хогны төлбөрт 1.1 их наяд төгрөг зарцуулсан. Энэ нь цар тахлын хүнд үеийг даван туулахад ихээхэн дэмжлэг болсон хэмээн иргэд талархан ярьдаг. Эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөнд өнөөдрийг хүртэл 3.6 их наяд төгрөгөөр эдийн засгаа дэмжиж, 245 мянган ажлын байрыг хадгалсан нь богино хугацаанд чамлахааргүй үр дүн юм хэмээн дүгнэлээ. Г.Занданшатар: Ковид-19 эрсдэл дагуулахын зэрэгцээ олон боломжийг авчирч байна УИХ-ын дарга Г.Занданшатар Эдийн засгийн өсөлт 2021 онд 4-5 хувь руу буурч болзошгүй байна. Хэдийгээр зэс, алт, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээл дээр өсөж байгаа ч гадаад валютын нөөц 500 сая ам.доллароор буурч, гадаад худалдааны тэнцэл алдагдлаа. Инфляц найман хувь руу дөхөж байна. Оносон дэвшсэн нь бас бий. Тиймээс бид цаашид хэрхэн ажиллах чиг, замаа зөв гаргахын тулд УИХ-ын дэргэд Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ковид-19 эрсдэл дагуулахын зэрэгцээ олон боломжийг авчирч байна. Дасан зохицож, өөрчлөгдөн шинэчлэгдэж, хамтран ажиллаж, техникийн дэвшил инновацыг ашиглах, ингэснээр өөрийгөө болон бусдыгаа хамгаалах боломжийг нээж өглөө гэсэн юм. Л.Оюун-Эрдэнэ: Бид эрүүл мэндийн сацуу эдийн засгаа ч анхаарах хэрэгтэй Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь зөвлөлдөх уулзалтын индрээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ: -Бид эрүүл мэндийн сацуу эдийн засгаа ч хамтад нь анхаарч явах, бодит үнэнтэй нүүр тулах, цар тахлыг даван туулах цаг ирлээ. Дэлхий даяар тээвэр логистикийн ажиллагаа удааширлаа. Учир нь, улс орнуудын вакцинжуулалт харилцан адилгүй байна. Иймд улс орнуудын тээврийн шаардлага, дүрэм журам ихээхэн өөр өөр байна. БНХАУ ирэх онд өвлийн олимпыг зохион байгуулах тул хил гаалиа хатуу хяналт дор ажиллуулж байна. Цар тахал бол хөдөлгөөний хязгаарлалт, эдийн засгийн агшилт юм гэдгийг бид бүгд харлаа. Бид цар тахлын эхний арван сарыг харьцангуй тайван, сөрөг нөлөөг үзэлгүй өнгөрөөсөн. Дэлхийн эдийн засаг уналттай, түүхий эдийн үнэ өсөлттэй, улмаар инфляц өссөн байдалтай байна. Энэ нь манай улсад эерэг сөрөг нөлөөтэй. Нүүрсний үнэ бидний тооцоолсноос ч өдөр байна. Гэвч инфляц мөн өслөө. Манай улсын эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар агшсан нь 90-ээд оноос хойш тохиолдсон хоёр дахь агшилт юм. Цар тахал дэлхийн бүх улсад хүндрэл учруулж байна. Өмнө нь бүсийн хэмжээний хямрал болдог байсан бол энэ удаад нэг ч улс цар тахлыг тойроогүй. Монгол Улсын эдийн засаг боломжит түвшнээс доогуур байна. Дөнгөж өндийж буй эдийн засагт шинэчлэлт хийхгүй бол дахин унах эрсдэлтэй. 5.3 хувийн агшилтаас аажим сэргэж байна. Бид хатуу хөл хорио тогтоосон бол эдийн засаг хасах хэвээр байх байв. Арван их наядын хөтөлбөрийг цаашид ч үргэлжлүүлнэ. Засгийн газарт мөнгө байгаагүй. Энэ хөтөлбөрийг төрийн мөнгөөр хэрэгжүүлээгүй. Гагцхүү хадгаламжийн үлдэгдлийг зээл болгон гаргах сэдлийг л банкнуудад өгсөн гэсэн юм. П.Батсайхан:Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ус, агаар мэт хэрэгтэй байна Зөвлөлдөх уулзалтад оролцсон аж ахуйн нэгжийн төлөөллүүд үг хэлж, санал бодлоо солилцсон юм. Шунхлай группийн ерөнхийлөгч П.Батсайхан:-Цар тахал бидний амьдралыг ихээхэн өөрчилж, тахлын дараа дэлхий хоёр хуваагдахаар хэмжээнд хүрлээ. Цар тахлыг амжилттай даван туулсан улсууд, нөгөө талд тахлын өмнө сөхөрсөн, эдийн засаг нь туйлдсан орнууд байх болно. Энэ сорилтыг даван туулах үүрэг бидний өнөө үеийнхэнд ирлээ. Аливаа шинэчлэлийн 50 хувь нь удирдагчийн манлайллаас шууд хамаардаг. Үүнийг төр, хувийн хэвшил хамтдаа хийх ёстой. Энэ эгзэгтэй үед тэсэж үлдэх нь Засгийн газар, УИХ-ын гишүүдийн алсын хараа, манлайллаас шууд хамаарна. Бид мэргэжлийн амбиц гарган, хүнд суртал үзүүлж, нутаг усны талцалд хуваагдах нь хөгжлийн хамгийн том чөдөр, тушаа болж байв. Үүнийг бид нэн шинэ түүхээсээ харж болно. Богино хугацааны нэр төр хөөцөлдөн шийдвэр гаргаад, шийдвэрээ буцаах замаар ажиллаж байна. Нийгмийн сүлжээнд цөөн хүн иргэдийг удирдаж байна. Тэдний үзэл санааг олонхын санаа бодол гэж андуурч байна. Эдийн засгийн хамгийн хүнд ачааг хувийн хэвшил үүрч ирлээ. Цаашдаа ч үүрэх ёстой гэдгээ ухамсарлаж байгаа. Яг одоо төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ус, агаар мэт хэрэгтэй байна. Б.Жаргалсайхан:Худалдааны яамыг хурдан байгуулах хэрэгтэй Буян компанийн захиралБ.Жаргалсайхан:-Архины онцгой албан татвар ХБНГУ-д л гэхэд манайхаас хэд дахин их. Хотод ч, хөдөөд ч согтуу хүмүүс. Уулын аман дахь амралтын газруудаар дүүрэн согтуу хүмүүс байна. Төр засаг үүнд анхаараач ээ. 800 жилийн өмнө монголчууд бид тарваган тахлаас амжилттай гарсан туршлага бий. УИХ-ын дарга Спиртийн татварын хуулийг яаралтай батлах хэрэгтэй. Нөгөөтээгүүр, улсын төсөв бол нэг тогоо. Гэтэл энэ улсад ээж л ганцаараа хоол бэлддэг, ажил хийдэг. Аймгуудын Засаг дарга нар орон нутгийн төсвийнхөө 50 хувийг өөрсдөө бүрдүүлэх цаг боллоо. Тэд хэзээ болтол улсын төсвөөс татаас авч амьдрах юм бэ? Тэгсэн атлаа улс орны хөгжилд хувь нэмэр оруулахгүй байна. Тээврийн улмаас юмны үнэ их өслөө. Түүхий эд ачсан галт тэргүүд буцахдаа хоосон ирдэг байдлыг болиулж, хориглох хэрэгтэй. Гашуунсухайтад чөлөөт бүс байгуулбал нүүрсний экспорт өснө. Машинаа нэмээд ч нүүрсний гаргалт өссөнгүй. ОХУ манайд 40-60 хувийн худалдааны татвар тавьсан. Худалдааны яамыг хурдан байгуулах хэрэгтэй. Япон Улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан ч тэд бидэнд хуучин машинаа борлуулдаг нь бидэнд алдагдалтай. Тяньжинд гацсан чингэлгийн 60 хувь нь машинууд байна. Машиныг нь авсан болохоор сэлбэг хэрэгслээ бас худалддаг. Яагаад япончууд манай улсад шинэ технологи нэвтрүүлсэнгүй вэ, шинэ үйлдвэр барьсангүй вэ. Төгсгөлд нь бензинээс онцгой албан татвар авдаг жишгийг эргүүлэн тогтооё. Манайх шиг татваргүй улс алга. Тиймээс жорлондоо орохдоо машин унах шахуу байдалд орчихоод байна. Төрийн ордныг тойроод битүү приүс. Өглөө ирээд зогсчихдог. Үүнээс болж түгжрэл үүсэж, хаашаа ч явах гарцгүй, ажил хийж болохгүй байна. Зунжин хөдөө яваад, намар бөөн хурал хийдэг амьдралын энэ хэмнэлээ өөрчлөх цаг боллоо гэв. Төрийн ордонд болж буй Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтад оролцож буй иргэд, хувийн хэвшлийн төлөөллийн зүгээс цар тахлын онцгой нөхцөлд онцгой байдлаар дэмжлэг үзүүлэхийг хүсэж байлаа. Тухайлбал, Ажил олгогчдын нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар Аж ахуйн нэгжүүдийг шалгаж, шантаажлахаа болиоч ээ, 2022 онд торгууль, хүү тооцохгүй байхаар ажиллавал маш сайн байна гэв. Мөн халамжийн бодлогыг тэлснээс болж, ажиллах хүчний хомсдолд орчихоод байна, ажил хөдөлмөр хийж байгаа эгэл жирийн хүмүүсээ дэмжих бодлого боловсруулах цаг боллоо зэрэг саналыг хэлж байлаа. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Үйлчилгээний байгууллагууд олон хүнийг хамарсан хүлээн авалт хийх зэргээр зөрчил гаргаж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон дүүргүүдийн Худалдаа, үйлчилгээний хэлтэс, аж ахуйн нэгжүүд гурван талт Хариуцлагын гэрээ байгуулж, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн Улбар шар түвшинд ажиллах болсон. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын хамтарсан удирдамжийн дагуу Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудад зургадугаар сарын 25-наас эхлэн хяналт, шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж буй. Засгийн газраас Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн Улбар шар түвшинд шилжсэн хугацааг энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал сунгасан. Үүнтэй холбогдуулан есдүгээр сарын 1-нээс эхлэн зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг газар дээр нь арилгуулах, зөвлөн туслах, удаа дараа зөрчил гаргасан бол Хариуцлагын гэрээ-г цуцлах хүртэл холбогдох хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээ авч байна. Уг ажлын хүрээнд өнгөрсөн баасан гараг буюу энэ сарын 10-ны орой Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг томоохон үйлчилгээний байгууллагуудад хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар хэд хэдэн нийтлэг зөрчлүүд илэрсэн юм. Тухайлбал, хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан залуучууд халдвар хамгааллын дэглэм зөрчиж, хэт их бөөгнөрөл үүсгэсэн, амны хаалт зүүхгүй байх, аж ахуйн нэгжүүд хүчин чадлынхаа 50-иас илүү хувиар үйлчлүүлэгч хүлээж авах,цаг хэтрүүлэн ажиллах,нэмэлт тоног төхөөрөмж ашиглах, олон хүнийг хамарсан хүлээн авалт хийх зэргээр түр журам, Хариуцлагын гэрээ-гээ зөрчиж байв. Өмнөх хяналт шалгалтуудаар зөрчил гаргасан байгууллагуудад хариуцлага тооцох биш, зөрчлийг газар дээр нь арилгуулах, зөвлөн туслах, сануулах арга хэмжээ авч байсан. Гэвч аж ахуй нэгжүүд Улбар шар түвшний үед хязгаарласан үйл ажиллагааг зохион байгуулах, Хариуцлагын гэрээ-н дэх заалтуудыг удаа дараа зөрчиж байгаа тул зөрчил гаргасан зарим байгууллагатай хийсэн Хариуцлагын гэрээ-г цуцаллаа. Хариуцлагын гэрээ-г хүчингүй болгосон тохиолдолд тухайн байгууллагууд иргэдэд заалаар үйлчлэхгүй бөгөөд зөвхөн хоол хүргэлтийн үйлчилгээ үзүүлж болох юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Жирэмсэн эх, 2-11 насны хүүхдүүдэд томуугийн эсрэг вакцин хийж эхэллээ

​ Улирлын томуугийн эсрэг вакцинаар жирэмсэн эх, 2-11 насны хүүхдүүдийг дархлаажуулах аян өнөөдрөөс эхэлж байна. Томуугаас сэргийлье уриатай энэхүү аян есдүгээр сарын 13-22-н хүртэл 10 хоног үргэлжилнэ. Дархлаажуулалтад хамрагдах хүүхдэд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн, БНСУ-д үйлдвэрлэсэн GCFLU гурван цэнт вакцин хийх юм. Улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтыг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгээс тусад нь, дүүргүүд зохион байгуулна. Заавал хийх товлолын дархлаажуулалтаас хоцорсон 0-15 насны хүүхдийг энэ үеэр нөхөн дархлаажуулах боломжтой. Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакцинд 160 мянга гаруй хүүхэд, 10 мянга гаруй жирэмсэн эх хамрагдах аж. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.