Иргэний нисэхийн ерөнхий газраас ирэх аравдугаар сард хийх олон улсын нислэгийн хуваарийг баталжээ.
Орон нутгаас ирж буй оюутнуудад зориулсан “Улаанбаатарт тавтай морил” арга хэмжээ болно
2021-09-13 10:20:21 Нийтлэгдсэн: НийгэмУлаанбаатар хотод байрлалтай их, дээд сургуулиудын танхимын хичээл өнөөдрөөс эхэлж байна. Нийслэл хотод жил бүр 70-80 мянган оюутан сурагчид хөдөө орон нутгаас ирж, МСҮТ, их, дээд сургуульд суралцдаг. Тэдний хувьд хотод дасан зохицох, зорьсон газраа саадгүй зорчихоос эхлээд багагүй бэрхшээл учирдаг. Тиймээс НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс болон Цэргийн штабаас шинэ оюутнуудад зориулсан Улаанбаатарт тавтай морил арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр хөтөч нар ажиллаж, оюутнуудад зориулсан гарын авлага тарааж, танилцуулга мэдээлэл хийхийн дээр хотын зарим удирдлага оюутнуудтай уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсох юм. Гарын авлагад Улаанбаатар хотын иргэний мэдэж байх анхан шатны мэдээллүүдийг багтаасан бөгөөд нийтийн эзэмшлийн эд зүйлс, ногоон байгууламжийг хэрхэн хамгаалах, хотын иргэний соёл, дадлын талаар дурдсан байна. Мөн автобусны чиглэл, цагийн ажил, онцгой байдал, цагдаа, галын дуудлага, түргэн тусламжийн болон номын сангуудын утасны жагсаалтыг ч багтаажээ. Хотын соёл аяны хүрээнд зохион байгуулж буй танилцуулга мэдээлэл өнөөдөр 12:30-14:30 цагт зарим их, дээд сургууль, номын сан, оюутны дотуур байр, соёл мэдээллийн байгууллагуудын ойр орчимд өрнөх юм. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
"Эрхэт Монгол" групп, "Grand Marshal luxury villas" төсөл шилдгийн шилдгээр шалгарлаа
2021-09-13 10:17:14 Нийтлэгдсэн: НийгэмБарилгын салбарын хамгийн том үзэсгэлэн, яармаг болох Барилга экспо-2021 үзэсгэлэн өнгөрсөн пүрэв /2021.09.09/ гарагт Мишээл экспо төвд нээлтээ хийсэн. Тэгвэл дөрвөн өдөр үргэлжилсэн энэхүү үзэсгэлэн өчигдөр/2021.09.12/ салбарын шилдгүүдээ тодруулан, хаалтаа хийлээ. Энэ удаагийн Барилга экспо-2021 үзэсгэлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, орон сууц, хаусны 30 гаруй төсөл оролцож,барилгын салбарын шинэ, шилдэг бүтээн байгуулалтууд, барилгын материал, ханган нийлүүлэгчийн орчин үеийн технологиудтай ирсэн зочид танилцаж, хөнгөлөлттэй нөхцөлөөр захиалга хийж, хэрэгтэй мэдээллээ солилцлоо. Үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр Эрхэт Монгол групп ажилласан бөгөөд өөрийн хэрэгжүүлж буй Гранд маршал цогцолбор хотхон болон Сити Резидэнс залуусын хороолол төслөөрөө оролцсон юм. Өнгөрсөн пүрэв гарагт болсон нээлтийн үйл ажиллагаанд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон холбогдох албан тушаалтнууд, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, дэд захирал Д.Ибрай, МБҮА-ийн Захирал Л.Хулан, МБМҮХ-ны менежер Г.Цэрмаа, Ерөнхий ивээн тэтгэгч Эрхэт Монгол групп ХХК-ийн Маркетинг хариуцсан дэд захирал Г.Эрдэнэтөгс, Ерөнхий ивээн тэтгэгч Тэсо пропертис ХХК-ийн захирал П.Лхагвадорж, Тэсо пропертис групп-ын гүйцэтгэх захирал Б.Мөнхзолбоо, Ивээн тэтгэгч Монкон Констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал Л. Батхуяг зэрэг салбарын төлөөллүүд оролцсон. Салбарын сайдын хувьд хувийн хэвшлийн барилгын компаниудаа дэмжин ажиллана гэдгээ энэ үеэр илэрхийлж байна. Учир нь нийслэл хотын төвлөрөл ихэссэн учраас орон сууцжуулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. -ҮЗЭСГЭЛЭНД 30 ГАРУЙ КОМПАНИ ШИНЭ ОРОН СУУЦ, БАРИЛГЫН МАТЕРИАЛДАА 40 ХҮРТЭЛХ ХУВИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОЛОО- Үзэсгэлэнгийн өдрүүдэд онцгой хямдрал, урамшуулал зарлаж, бэлэгтэй худалдаа явуулдаг уламжлалтай. Энэ удаагийн үзэсгэлэнд 30 гаруй компани шинэ орон сууц болон барилгын материалдаа40 хүртлэх хувийн урамшлууллыг зарласан юм. Эдгээр өдрүүдэд үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгч Эрхэт Монгол группийн зүгээс өөрийн хэрэгжүүлж буй төслүүддээ онцгой урамшуулал зарласан. Их хотын залууст зориулсан Сити Резиденс хотхон ньулсын сургууль, цэцэрлэг бүх үйлчилгээний байгууллагуудын дэргэд байрлалтай гэдгээрээ онцлогтой.Мөн залууст зориулсан бага метр квадратын сонголт, орчин үеийн чанартай орон сууцыг иргэдэд санал болгож байгаа юм. Тус группийн хэрэгжүүлж буй Гранд Маршал дөрвөн улирлын цогцолбор хотхоны төсөл Сэлбийнаманд сүндэрлэж байгаа билээ. Энэхүү төсөл болон Сэлбэ хүүхдийн зуслангийн цогц шинэчлэлийн хүрээнд нийгмийн хариуцлагын хэрэгжүүлэгч Эрхэт Монгол групп нийт 8 км бохирын шугам, 19.8 км өндөр хүчдэлийн шугамыг өөрийн хөрөнгө оруулалтаар татаж байна. Ингэснээр Сэлбэ орчмын айл өрх, аж ахуйн нэгжүүдийн байнгын бэрхшээл болсон тог, цахилгаан, бохирын асуудлыг шийдвэрлэхэд том түлхэц үзүүлэх юм. -ШИЛДГИЙН ШИЛДГҮҮДЭДЭРХЭТ МОНГОЛ ГРУПП, GRAND MARSHAL LUXURY VILLAS ТӨСӨЛ ШАЛГАРЛАА- Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдсанэнэ удаагийн Барилга экспо-2021 үзэсгэлэнгийнШилдгийн шилдэг Гранпри шагналынэзнээр Эрхэт Монгол группийн хэрэгжүүлж буй Grand Marshal luxury villas төсөл,Шилдэг нийгмийн хариуцлагатай компани-аар Эрхэт Монгол групп шалгарлаа. Сүхбаатар дүүргийн 20-р хороо, Сэлбийн аманд хэрэгжүүлж байгаа Grand Marshal Luxury Villas нь нийт 13.2 га талбайд орчин үеийн интерьер, экстерьерийн шийдэлтэй тансаг зэрэглэлийн 150 айлын таун хаус, твин хаус, сингл хаус болон 396 айлын мульти хаус бүхий 546 айлын өндөр чанартай, төвийн болон төвлөрсөн дэд бүтцэд бүрэн холбогдсон цогцолбор хотхон юм. Цогцолбор хотхон хэмээн тодотгохын учир нь тус төслийн хүрээнд 35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сэлбийн хүүхдийн зусланг сэргээн шинэчилж, нэг ээлжиндээ 350-370 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай Олон улсын хүүхдийн зусланг бүтээг байгуулж байна. Мөн олон улсын хөтөлбөртэй 350 хүүхдийн сургууль, 350-370 хүүхдийн дотуур байрны кампус, 150 ортой европ стандартын цэцэрлэг, 74 ортой эх, нялхсын сувилал, спорт комплекс зэрэг оршин суугчдынхаа хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангах цогц орчин төлөвлөгджээ. Хотхоны бас нэгэн томоохон давуу тал нь нийт талбайн 70 хувь нь ногоон байгууламжтай байх ба жилийн дөрвөн улиралд цэвэр агаарт амьдрах хамгийн таатай орчныг бүрдүүлэх гоёмсог ландшафт, гадна тохижилт хийгдэж байна. Төр засаг болон нийслэлээс баримталж буй төвлөрлийг сааруулах, агаарын болон хөрсний чанарыг сайжруулах, иргэдийг ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр бүхий олон ажлыг санаачлан хэрэгжүүлж буй Эрхэт Монгол группийн Гранд маршалцогцолбор хотхонБарилга Экспо 2021 үзэсгэлэн яармагийн шилдгийн шилдэг Гранпришагналыг хүртлээ. -ШИЛДЭГ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИ ЭРХЭТ МОНГОЛ ГРУПП- Тэгвэл Шилдэг нийгмийн хариуцлагатай компаниар мөн л Эрхэт Монгол групп тодорлоо. Барилгын салбарт томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж буй Эрхэт Монгол групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд олон шинэ жишгийг тогтоож байна. Нэн тэргүүнд Эрхэт Монгол групп Монголын анхны хүүхдийн зуслан болох Сэлбэ зусланг өөрийн хөрөнгөөр буюу нийт 35 тэрбум төгрөгөөр шинэчлэн, сэргээн засварлаж байгаа нь ирээдүйн эзэд болсон хүүхэд, багачуудыг эрүүл агаарт тав тухтай амрах, олон улсын жишигт нийцсэн зуслангийн үйлчилгээг жилийн дөрвөн улиралд авах, чанартай сургалтад хамрагдах боломжийг бий болгох юм. Тус групп нь Сэлбэ цогцолбор төслийн хүрээнд Сэлбэ зусланг нэг ээлжиндээ 350-370 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, дөрвөн улирлын үйл ажиллагаатай Олон улсын хүүхдийн зуслан, Боловсролын кампус болгон бүрэн шинэчлэх бүтээн байгуулалтын ажлыг амжилттай гүйцэтгэж байна. Мөн тус групп нь барилгын салбарт анх удаа нээлттэй ил тод байдал, захиалагчийн буюу нийгмийн шилэн хяналтыг бий болгож буй нь үлгэр жишээ шинэ туршлага болж байна. Эрхэт Монгол групп нь хэрэгжүүлж буй төслүүдийнхээ бүтээн байгуулалтын явц, барилгын бүтээц хийцлэл, барилгын материалтай танилцах боломжийг захиалагчдадаа олгож, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил тод нэвтрүүлж байгаа нь барилгын салбарт нэн сайн жишиг боллоо. Түүнчлэн Эрхэт Монгол групп нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгө оруулалтаар 8 км бохирын шугам, 19.8 км өндөр хүчдэлийн шугамыг хувийн хөрөнгө оруулалтаар Сэлбийн ам руу татаж байна. Ингэснээр Сэлбэ орчмын айл өрх, аж ахуйн нэгжүүдийн байнгын бэрхшээл болсон тог, цахилгаан, хөрсний бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд томоохон хувь нэмрээ оруулж байна. -ЭРХЭТ МОНГОЛ ГРУППЫН ХАМТ ОЛОН ШИНЭ ЖИШИГ ТОГТООЛОО- Эрхэт Монгол групп олны хайр хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс, Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд мандуулан сурталчилсан Олимп, Паралимпын тамирчид, дасгалжуулагч нарыг урамшуулж, шагнаж байгаа нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж буй бас нэгэн шинэ жишиг болж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд олон жишиг ажил хийж, салбартаа болон нийгэмд үлгэр дуурайлал болон манлайлж буй Эрхэт Монгол групп энэ удаагийн Барилга Экспо-2021 үзэсгэлэн, яармагийн Шилдэг нийгмийн хариуцлага компани-ийн хүртлээ. BARILGA EXPO 2021үзэсгэлэнгийн шилдгээр тодорсон компаниудтай танилцана уу. Эрхэт Монгол группийнGRAND MARSHAL LUXURY VILLAS төсөл -ШИЛДГИЙН ШИЛДЭГ ГРАНПРИ ЭРХЭТ МОНГОЛ ГРУПП -ШИЛДЭГ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИ МОНЦЕМЕНТ БИЛДИНГ МАТЕРИАЛС ХХК -ШИЛДЭГ ҮЙЛДВЭРЛЭГЧ САЙХАН ТӨМӨРТ ХХК -ШИЛДЭГ ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧ АКТИВ ГАРДЕН РЕСИДЭНС -ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ УНИВЕРСУМ ГРУПП ХХК -ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ Монкон констракшн ХХК 360 МАНДАЛА -ШИЛДЭГ ШИНЭ ОРОН СУУЦ ТЭСО ПРОПЕРТИС ХХК -ШИЛДЭГ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭГЧ Үзэсгэлэнгийн шилдгээр шалгарсан компаниуддаа халуун баяр хүргэе.
18-аас дээш насны иргэдийг нэмэлт тунгаар вакцинжуулж эхэллээ
2021-09-13 10:11:20 Нийтлэгдсэн: НийгэмКоронавируст халдварын эсрэг дархлааны түвшнийг нэмэгдүүлэх зорилгоор есдүгээр сарын 13 буюу өнөөдрөөс эхлэн 18-аас дээш насны иргэдийг нэмэлт гурав дахь тунгаар вакцинжуулахаар боллоо. Эрүүл мэндийн сайдын тушаалд зааснаар нэмэлт тун хийлгэх иргэнд коронавируст халдварын эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан, хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн байх шалгуур тавьж байгаа юм. Шалгуурт нийцсэн иргэнийг Файзер үйлдвэрийн Комирнэти, Синофарм үйлдвэрийн CorV вакцинаас сонголт хийлгэж, дархлаа сэргээх тунгаар вакцинжуулна. Дархлаа сэргээх нэмэлт тунг хийлгэх иргэд харьяа дүүргийнхээ дархлаажуулалтын цэгт очиж, вакцинжуулалтад хамрагдах боломжтой. НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Агаар, орчны бохирдол бууруулах технологийн шийдлүүдийг танилцуулж байна
2021-09-13 09:58:18 Нийтлэгдсэн: НийгэмНЗДТГ болон Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас санаачлан зохион байгуулж буй Өнтэй өвөлжье өдөрлөг Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэллээ. Уг өдөрлөг нь агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах, агаарынбохирдлыгбууруулах чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг иргэдэд танилцуулах зорилготой юм. Түүнчлэн байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай, шинэлэг техник, технологи, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийлүүлэгч аж ахуй нэгжийн үйлчилгээг сурталчилж буй. Хоёр өдөр үргэлжлэх Өнтэй өвөлжье өдөрлөгт Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар, Таван толгой түлш ХХК тэргүүтэй төрийн болон төрийн бус 30 гаруй байгууллагаоролцож байна. Өдөрлөгийн үеэр Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн болон холбогдох албаныхан байгууллага бүрийн үйл ажиллагаа болоодагаарынбохирдлыг бууруулах чиглэлээр санал болгож буй үйлчилгээ, мэдээлэлтэй танилцсан юм. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн Өнтэй өвөлжье өдөрлөг маш олон талын ач холбогдолтой. Тухайлбал, иргэдэд өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангах тухай мэдээлэл, сурталчилгаа хүргэх, өрхийн хэрэглээний дулааныг цахилгаанаар орлуулан,агаарынбохирдлын эсрэг технологийн шийдлүүдийг санал болгохын сацуу төрийн үйлчилгээг газар дээрээс нь үзүүлэх боломжтой юм. Жишээлбэл, НҮБ-ынхүүхдийн сан, Дэлхийн банкны Цэвэр агаар зэрэг төслийн хүрээнд хэрэгжүүлж буй гэрийн дулаалгын төсөлд хамрагдах иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөн, гэрээ байгуулж байна.Түүнчлэнманай байгууллага иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах цэг байгуулсан. Зарим өргөдөл, гомдлыг газар дээр нь шийдвэрлэхээр ажиллаж байна хэмээн ярьж байлаа. Тус өдөрлөгт орчны агаарын чанарын явуулын хэмжилтийнстанцыгбайрлуулан, дизель болон цахилгаан хөдөлгүүрт автобуснаас ялгарч буй тоосонцор, азотын хүчил, хүхэр зэрэгт хэмжилт хийн үзүүлж байлаа. Нийслэлийн Агаарынбохирдолтойтэмцэх газраас Монгол Улсад ганц байдаг явуулын станцаар тогтмол хэмжилт хийдэг. Тухайлбал, хөл хорионы үед болоод хэвийн хөдөлгөөний үед хэмжилтхийхэдтээврийн хэрэгслээс ялгарах тоосонцор, хүхрийн хэмжээ 4.8 дахинзөрүүтэйбайсан талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрынахлахмэргэжилтэн М.Отгонбаяр танилцуулж байв. Тэрбээр үргэлжлүүлэн Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөөдхандан Дизель хөдөлгүүрт автобусыг дахин дизель хөдөлгүүрт автобусаар солиод ямар ч нэмэргүй. Бүх автобусыг цахилгаан хөдөлгүүрт болгон паркшинэчлэлтхийх хэрэгтэй. Ингэснээр ялгарч буй хорт бодисын хэмжээ буурах, тээврийн хэрэгслийн утаа,бохирдлоосүүдэлтэй иргэдийн стресс, бухимдал багасах болно. Тиймээс нийслэлийн удирдлагууд парк шинэчлэлт хийхдээ аль болох цахилгаан хөдөлгүүрт автобусыг сонгоорой гэлээ. Өнтэй өвөлжье өдөрлөг өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх бөгөөд ирсэн иргэд түлш хэрэглэхгүйгээр дулаан өвөлжих боломжтой технологийн шийдлүүдийг сонирхох, гэрийн дулаалгын хөнгөлөлттэй төсөлд хамрагдах, Сайн сайжруулсан түлшний карт болоодугаарынхийн мэдрэгчээ шинээр захиалахаар ирсэн байлаа. Иргэд Өнтэй өвөлжье өдөрлөгийг цаг үеэ мэдэрсэн, чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байгааг онцлоод, цаашид энэ төрлийн өдөрлөгийг тогтмол зохион байгуулах, дүүрэгбүрдхийж, иргэдэд илүү ойртон ажиллахыг зөвлөж байв. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй