Инженерийн хангамж, үйлчилгээний байгууллагууд өвөлжилтийн бэлтгэлээ танилцуулж байна
2021-09-10 09:45:27 Нийтлэгдсэн: НийгэмУлаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас Хот өвөлд бэлэн нэгдсэн арга хэмжээг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр,Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.СүхбаатарболонНийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөөнар аж ахуй нэгж, байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай нэг бүрчлэн танилцсан. Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад тулгамдаад буй асуудлыг сонсон, тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг нийслэлийн удирдлагуудад уламжлан, хэлэлцэхээ мэдэгдэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазартавдугаар сарын 21-ндНийслэлийн 2021-2022 оныөвөлжилтийн бэлтгэл хангах тухай А/382 дугаар захирамж гаргасан. Үүний хүрээнд өвөлжилтийн бэлтгэл ажил, шуурхай байдлыг шалгах, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж өгөх, байгууллага хооронд харилцан туршлага солилцуулах зорилгоор Улаанбаатар хотын инженерийн хангамж, гэрэлтүүлгийн ашиглалт, хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд нэгэн дор цугласан нь энэ юм. Хот өвөлд бэлэн арга хэмжээг санаачлахаас өмнө өвөлдөө замын давсыг ихэвчлэн хүрзээр цацдаг байсан бол сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган, зориулалтын техник ашиглаж эхэлсний дээр ажиллагсдаа өвлийн хувцас, дулаан гутлаар хангадаг болсон зэрэг сайн туршлага олныг нэрлэж болохоор байна. Цаашид улам сайжруулахын тулд уг арга хэмжээг тасралтгүй зохион байгуулах хэрэгтэй хэмээнУБЗАА-ныХог хаягдлын удирдлага, зохицуулалтынхэлтсийндарга С.Аригуунярьж байлаа. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй Хот өвөлд бэлэн арга хэмжээнд хог хаягдал, тээвэрлэлт, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ болоод инженерийнхангамжийн43 байгууллага оролцож байна. Тус байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажил, тоног төхөөрөмж, машин техник, хувцас, хэрэглэлийн бэлэн байдлаа иргэд, олон нийтэд танилцуулан, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж буй ажлуудаа нээлттэймэдээлэхюм. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ЦАХИМ ЗАСАГЛАЛД ШИЛЖИХ, ХҮНД СУРТАЛ, АВЛИГАГҮЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ БҮРДҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХОРОО ХУРАЛДЛАА
2021-09-10 09:27:07 Нийтлэгдсэн: НийгэмЦахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороо өнөөдөр хуралдлаа. Хурлаар нийслэлийн Газрын алба, Ашигт малтмалын лицензийг сонгон шалгаруулахтай холбоотой мэдээллийг холбогдох албаныхан Үндэсний хорооны гишүүдэд танилцууллаа. Тус хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хоёр жилийн дотор авлигын индексийг хоёр оронтой тоо руу оруулах зорилт тавин ажиллаж байна. Нийслэлийн дүүргүүдийн газрын албаны үйл ажиллагааны хүнд суртал, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулахтай холбоотой гомдол, санал хамгийн их ирж байгаа. Тиймээс энэ удаагийн хурлаар дээрх асуудлуудтай холбоотой танилцуулгыг сонсож, санал хүсэлт авна гэлээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ендон танилцуулга хийв. Тэрбээр Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулах журмыг шинэчилнэ. Энэ журмыг 2018 онд баталсан ч өнөөдрийг хүртэл аж ахуйн нэгжүүдээс гомдол, санал их ирж байгаа. Нийтэд ил тод, нээлттэй, тэгш өрсөлдөх боломжийг хангасан, түргэн шуурхай, цахим болгохоор ажиллаж байна. Үүний тулд аж ахуйн нэгжүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг удаа дараа зохион байгуулсан. Сонгон шалгаруулалт зарлах талбайг жилд нэг удаа нээлттэй зарлана. Энэ нь олон аж ахуйн нэгжид боломж олгох юм гэлээ. Харин газрын албатай холбоотой шинэчлэлийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын албаны төлөөлөл танилцуулахдаа Тухайн иргэн эзэмшиж байгаа газрынхаа эрхийг шилжүүлэх гэж байгаа бол цахимаар хүсэлтээ Газрын албанд илгээх боломжтой. Өмнө нь Газрын алба хүнээс хэт хамааралтай байсан бол одоо төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх ажил эхэлсэн. Газрын дуудлага худалдааг цахимаар явуулдаг болсон хэмээв. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар Газрын тухай багц хуулийг яаралтай батлах хэрэгтэйг хэлж байлаа. Хурлын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон хууль, журам батлахад хугацаа алдана. Хэрэгжилтийг түргэвчлэхийн тулд Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үеийн шинэ сэргэлтийн хуульд газрын харилцаа, ашигт малтмалын лицензийг сонгон шалгаруулахтай холбоотой заалтуудыг оруулан боловсруулж, газрын мэдээллийг ил тод болгох хэрэгтэйг үүрэг болголоо. Мөн янз бүрийн код өгч төөрөгдүүлэх хэрэггүй. Төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн системийг бий болгож, өөрсдийн чиг үүргийн дагуу иргэдэд хүндрэл, чирэгдэл үүсгэлгүйгээр хариуцлагатай ажиллах ёстойг Ерөнхий сайд Үндэсний хорооны бүрэлдэхүүнд даалгалаа.
Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, ургац хураалтад оюутан, залуучууд, ажил хайгч болон хүнсний дэмжлэг авдаг хөдөлмөрийн насны иргэдийг хамруулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон. Энэ дагуу Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар орон нутагт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа ажил олгогчийн судалгааг гаргалаа. Судалгаанд Төв, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ зэрэг аймгууд хамрагдаж, зарим аймаг нь нийслэлээс ажиллах хүч авах боломжтойгоо мэдэгджээ. Тухайлбал, Дархан-Уул аймгийн 37 ажил олгогч байгууллага хүнсний ногоо хураах ажилд 1148 оюутан, суралцагчдыг авч ажиллуулах бөгөөд өдрийн цалин 35.000-40.000 төгрөг байна. Булган аймаг мөн ийм цалинтай байхаас гадна хоол, унааны зардлыг аж ахуйн нэгж, байгууллага шийдвэрлэхээр тусгажээ. Харин Сэлэнгэ аймаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Залуучуудын холбооны дэргэдэх Хөдөлмөрийн биржид ажлын байрны захиалга өгсөн бөгөөд нэг өдрийн 30.000-40.000 төгрөгийн цалинтай ажиллуулах аж. Түүнчлэн Орхон аймаг цэргийн алба хаагчдаас өдрийн 40.000 төгрөгийн цалинтай 600 хүн авах хүсэлтээ гаргасан байна. Төв, Дархан-Уул аймгийн 105 ажил олгогчоос орон нутаг болон Улаанбаатар хотоос ургац хураалтад ажиллуулах 2442 иргэний судалгааг ирүүлжээ. Дээрх хоёр аймгийн зүгээс ажиллах нөхцөл, ажлын хөлс, хоол хүнс, унааны зардал зэргийг хариуцаж гэрээнд тусгасан. Түүнчлэн коронавирусийн шинжилгээг нэгдсэн журмаар хийх шаардлагатай гэжээ. Ургац хураалтад цагийн ажилтан хамруулах талаар Их, дээд сургуулийн дэргэдэх Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөр дамжуулан мэдээлэл хүргэж байгаа. Оюутан, залуус, ажил хайгч иргэд та бүхэн ургац хураалтад ажиллах хүсэлтэй бол өөрийн сурч буй сургуулийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв болон Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газарт хандаарай. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
НЗДТГ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл-ийг Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль, 80 дугаар цэцэрлэгт хэрэгжүүлээд байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, төслийн захирал Дуняа Хоффманн нар төслийн хэрэгжилттэй өнөөдөр танилцлаа. 65 дугаар сургууль нь 1975 онд байгуулагдсан бөгөөд хичээлийн хоёр байртай. А байр 960, Б байр 480 хүүхэд суралцах хүчин чадалтай бол 80 дугаар цэцэрлэг нь 16 бүлэгт 480 гаруй хүүхэд хамруулдаг. Төсөл хэрэгжүүлэхээс өмнө тус сургууль, цэцэрлэгийн барилгын суурь цуурсан, цонхны амлагаа сийрэгжсэн, барилгын хана хагарч, дээврээс ус гоожихын дээр цонх нь дулаан алдагдал ихтэй байсан юм. Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл-ийг хэрэгжүүлснээр дээрх асуудлыг бүрэн шийджээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Энэхүү төслийг 18 сургууль, цэцэрлэгт хэрэгжүүлсэн. Бид дахин дөрвөн сургууль, цэцэрлэгт хэрэгжүүлнэ. Энэ нь дулаалгын цогц шийдлийг бүрэн харуулсан төсөл юм. Хамгийн гол нь дулаалга, эрчим хүчний цогц байдлыг харуулж, бусад байгууллагуудад үлгэрлэх боломжтой болж байна. Мөн дулаалга, эрчим хүчний хэмнэлтийг хэрхэн зөв хийх талаарх гарын авлага гаргасан. Зөвхөн байшин барилга засаад зогсохгүй сургалтын орчин, дотоод зохион байгуулалтыг сайжруулах, эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлж байгаа нь төслийн бас нэгэн онцлог юм гэлээ. Төслийн хүрээнд цэцэрлэгийн барилгын дотоод орчны агаарын чанар хүүхдийн амьсгалын замын өвчлөлд үзүүлэх нөлөөллийн судалгааг хийж, 20 барилгад дулаан, техникийн засвар шинэчлэлийг Монгол Улсын өнөөгийн норм стандартын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэсэн бөгөөд ариун цэврийн байгууламжийг ч сайжруулсан байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийслэлд анх удаа Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төвийг Сэлбэ дэд төвийн байранд байгууллаа. Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнесийг хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлэх зорилтыг тусгасан. Мөн цар тахлын хүнд үед эдийн засгийн гол салбар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих бодлогын хүрээнд байгуулсан тус төвийн нээлт өнөөдөр болж, нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаныхан оролцов. Энэ үеэрНийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.ГангамөрөнНийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид чин сэтгэл, бор зүрхээрээ үйл ажиллагаа явуулж байдаг. Улаанбаатар хотод 1.5 сая гаруй иргэн ажиллаж, амьдарч байна. Үүнээс нэг сая нь хөдөлмөрийн насны хүмүүс бөгөөд тэдний 70 хувь буюу 700 мянга нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, өрхийн бизнес эрхлэгч байдаг. Энэ төв нь төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах дагуул хотын үндсэн бодлогын хүрээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд тулгардаг бүх бэрхшээлийг шийддэг болж байгаагаараа анхдагч, шинэлэг. КОВИД-19 жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хамгийн хүнд туссан. 90 гаруй хувь нь тодорхой хэмжээгээр үйл ажиллагаа зогсоосон, ажлын байраа алдсан, орлого буурсан, өр зээлд орсон судалгаа бий. Тиймээс бид энэ төвөөрөө дамжуулж жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийнхээ асуудлыг шийдэх болно. Мөн төр, хувийн хэвшлийн хамтын түншлэлийг үлгэрлэж харуулна. 15 топ аж ахуй нэгжид өрөө гаргаж, хамтдаа жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээ дэмжиж, бойжуулж, жижгийг дунд, дундыг том болгох, импортыг орлох, экспортыг орлох бүтээгдэхүүнүүдийг гаргахад дэмжлэг үзүүлнэ хэмээсэн юм. Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн Хот төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн энэ үеэр гэр хороололд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих нь хөгжлийн чухал хэсэг. Энэ бол эдийн засгийн өсөлтөд хүртэл нөлөөлөх гол дэмжлэг байх болно гэдгийг онцоллоо. Мөн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид энэ үеэр үйл ажиллагааг нь дэмжих, бүх талаар туслах төвтэй болсондоо баяртай байгаагаа илэрхийлж байв. Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, НЗДТГ хамтран энэхүү төвийг ашиглалтад оруулж, бизнес эрхлэгч нарт зориулан олон улсын стандартын дагуу тохижуулсан байна. ЖДҮ, үйлчилгээний салбар ньДНБ үйлдвэрлэлийн 18 хувийг бүрдүүлдэг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төвөөс нийслэлийн бизнес эрхлэгчид санхүү, маркетинг, хууль эрх зүй, төсөл хөтөлбөр, мэдээлэл технологи, инновацыг хөгжүүлэх, хөдөлмөр зуучлалын зэрэг зөвлөх үйлчилгээг авахаас гадна төрөл бүрийн сургалтын хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой. Үүний зэрэгцээ Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ нь олон улсын байгууллагууд, банк, банк бус санхүүгийн байгууллага, дотоодын топ аж ахуйн нэгжүүдтэй хамтран бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг болох олон талт үйл ажиллагааг шат дараатай эхлүүлэхээр төлөвлөжээ. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбар нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн гол үзүүлэлтийн нэг ДНБ үйлдвэрлэлийн 18 хувийг бүрдүүлдэг. Тус салбарт нийт 62.3 мянган жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид, 906.5 мянган ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь нийт хөдөлмөрийн зах зээлийн 67.2 хувийг эзэлж байна. Үүнээс43.2 мянганжижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нийслэлд төвлөрч, Улаанбаатар хотын нийт хүн амын 44 хувийг бүрдүүлдэгонцлогтой. Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ нь нийслэлд үйл ажиллагаа эрхэлж байгаа жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжихэд чиглэсэн бодлого, хөтөлбөр боловсруулж, тэднийг чадавхжуулах төрөл бүрийн сургалт, зөвлөгөөн зохион байгуулах, олон улсын төсөл хөтөлбөрт хамруулан, хамтын ажиллагааг бий болгох, бүтээгдэхүүн үйлчилгээний экспортыг нэмэгдүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Эх сурвалж:НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй