Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 225 айлын орон сууц ашиглалтад орлоо

Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны А хэсэгчилсэн талбайн нэг хэсэг болох 225 айлын орон сууцны барилга өнөөдөр ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаандНийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Г.Ганхүүболон төсөл хэрэгжүүлэгчБүргэд констракшн ХХК-ийн захирал Ч.Цогтсайханнар оролцсон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг тусгасан байдаг. Энэ хүрээнд Хотын даргын зүгээс гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэн ажиллаж байна. Өнөөдөр ашиглалтад орсон 225 айлын орон сууцыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан юм. Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны А хэсэгчилсэн талбайн төсөл хэрэгжүүлэгчээр 2019 онд Бүргэд констракшн ХХК шалгарсан бөгөөд нийт 22.2 га буюу 294 нэгж талбай бүхий газарт 3940 айлын орон сууц, 1520 хүүхдийн сургууль, 640 хүүхдийн цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Төлөвлөлтийн дагуу эхний ээлжид 62 нэгж талбарыг чөлөөлөн, 225 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа. Цаашид тус хэсэгчилсэн талбайн төслийн барилга, байгууламжаас гадна оршин суугчдын амралт, чөлөөт цагаа өнгөрөөх бүс, хүүхдийн тоглоомын болон залуучуудад зориулсан биебялдраахөгжүүлэх биеийн тамирын талбай, автомашины зогсоол, явган хүний зам, гэрэлтүүлэг, камер, ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Төсөл хэрэгжүүлэгч Бүргэд констракшн ХХК нь уг бүтээн байгуулалтуудыг 2026 он гэхэд бүрэн дуусгахаар гэрээнд тусгажээ. Шинэ орон сууцны нээлтийн үеэрНийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.СүхбаатарИргэд тохилог орчинд амьдрах ёстой. Зөвхөн орон сууц ашиглалтад оруулахаас гадна иргэдийн ая тухтай амьдрахорчныгбүрэн хангасан цогц бүтээн байгуулалтыг хийх хэрэгтэй. Гэр хорооллыг дахинтөлөвлөлтөдоруулна гэдэг нь 1-2 жилийн хугацаанд бүрэн дуусах зүйл биш. Төлөвлөлтөө маш зөв хийх шаардлагатай байдаг.Бүргэд констракшн ХХК богино хугацаанд эхний ээлжийн орон сууцыг ашиглалтад оруулан, иргэдэд хүлээлгэн өглөө. Цаашид ч барилгын ажлыг хурдан, чанартай хийж гүйцэтгээрэй хэмээсэн. Уг 225 айлын орон сууцыг барихаас өмнө тус байршилд оршин сууж байсан айлуудыг бэлэн орон сууцанд оруулан, газрыг чөлөөлжээ. Дараагийн ээлжийн газар чөлөөлөлтөд хамрагдах 43 айлыг шинээр барьсан орон сууцанд оруулан, газрыг нь чөлөөлж, бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлэхээр төлөвлөөд байгаа талаар Бүргэд констракшн ХХК-ийн захирал Ч.Цогтсайханярьж байв. Мөн үеэр гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан зарим айлд шинэ байрных нь түлхүүрийг гардуулан өгсөн юм. Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар нь 2013 оноос өнөөг хүртэл төвийн зургаан дүүргийн гэр хорооллын 27 байршилд 33 төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулан, 2238 нэгж талбарт газар чөлөөлж, 10.514 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Иргэдийг угаарын хийн эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажил үргэлжилж байна

2021-2022оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас таван төрлийн цогц төлөвлөгөө гаргасан. Тус цогц төлөвлөгөөнд иргэдийгугаарынхийн эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажил багтсан юм. Уг ажлын хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн орон тооны бус 4500ажилтныгсургалтад хамруулан, гэр хорооллын айлуудын өвөлжилтийн бэлэн байдлыг шалгах, зөвлөн туслах ажлыг хийж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 16 дугаар хороо нь 31 гудамжтай, 1600 орчим өрх амьдардаг бөгөөд орон тооны бус 34 ажилтан иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа юм. Тус хорооны ажлын албаны дарга Э.БулгантамирМанай хорооны орон тооны бус ажилтнууд долоо хоногт 2-3 удаа айлуудаар орж, зөвлөгөө, мэдээлэл өгөх,угаарынхийн мэдрэгчийн бүрэн бүтэн ажиллагааг шалгаж байгаа. Одоогийн байдлааругаарынхийн эрсдэлд өртсөн айл бүртгэгдээгүй гэв. Уг хороонд орон тооны бус ажилтнаар ажиллаж буй Л.УртнасанТуулын 19 дүгээр гудамжны 27 өрхийг хариуцан, зөвлөгөө, мэдээлэл хүргэдэг. Сэрүү орох үеэр айлуудын галлагаа эхлэх бөгөөд наймдугаар сараас хойшугаарынхийн эрсдэлээс сэргийлэх сэрэмжлүүлгийг өгсөөр байгаа юм. Тэрбээр айлууд борооны улиралд яндангаа аваад, өрхөө битүүлэн галласнааругаарынхийд өртөх эрсдэл үүсгэж байгаа тухай ярьж байлаа. Баянгол дүүргийн 16 дугаар хорооны иргэн Ц.ЧулуунцэцэгСайжруулсан түлш хэрэглэснээс хойш утаа, тортог хамаагүй багассан. Иргэд түлшээ зөв хэрэглэж сурах хэрэгтэй. Галаа буруу түлэх, өөр бусад хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас үүдэнугаартахэрсдэл үүсдэг гэж боддог. Манай зуухны дотор шүүр хагарчихсан болохоор өөрсдөө захаас төмөр авч сольсон. Зуухны засварүйлчилгээгтогтмол хийдэг болох, ширэм,шүүрийнсэлбэгийг боломжийн үнээр худалдаалдаг болоосой гэжхүсэжбайна хэмээн захиж байв. Тус айлын өвөлжилтийн бэлэн байдлыг шалгасан Л.УртнасанЭднийх босоо яндантай тулхөөлөхөдамархан юм байна. Өөрсдөө чхөөлөхболомжтой.Угаарынхий мэдрэгч хэвийн ажиллаж байгаа бөгөөд ямар нэг зөрчилгүй байлаа гэв. Тэрбээр мөн өндөр настан Ц.Чулуунцэцэгтхандан Таван толгой түлш ХХК-ийн 70119400 утсанд хандан зуухны шүүр, ширэмний талаар лавлах, яндангаахөөлүүлэхзахиалга өгөх боломжтой хэмээн зөвлөлөө. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраассанаачланхэрэгжүүлж буй иргэдийгугаарынхийн эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажил ийнхүү төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Мөниргэдийнагаарын бохирдолтой холбоотой мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх чиглэлээресдүгээр сарын 11, 12-ндСүхбаатарынталбайд Өнтэй өвөлжье өдөрлөг зохионбайгуулах юм. ТүүнчлэнНийслэлийн Онцгой байдлын газраас галлагааны улиралэхэлжбуйтай холбогдуулан гэр хорооллын иргэдийгугаарынхийнхордлого, гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт, шалгалт хийн, заавар, зөвлөмж өгөн ажилладаг. Угаарынхийнхордлогодөртсөн иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүргэдэг. Иргэд галлагаагаа зөв хийж, угаар мэдрэгчээ тогтмол ажиллуулж байгаатай холбоотойгоор угаарын хийн хордлогод өртөх нь багассан. Цаашид ч зориулалтын зууханд сайжруулсан түлшээ хэрэглэх, угаар мэдрэгчээ тогтмол ашиглах шаардлагатай байна хэмээнНОБГ-ынГал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч А.Идэрмөнхярилаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Шинэ технологи боловсруулж, өвөрмөц санаачилга гаргасан иргэдтэй уулзав

Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр өнөөдөр шинэ содон санал, санаачилга гаргаж буй иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг даалгаврын дагуу хотын удирдлагууд иргэдийн санал, бодлыг сонсож, санаачилгыг үйл ажиллагаандаа тусгах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор иргэдтэй уулзаж байгаа юм. Уулзалтад Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын удирдлагууд оролцлоо. Баянгол дүүргийн 18 дугаар хорооны иргэн, Монгол Улсын үндэсний зөвлөх, судлаач Г.Лхагвасүрэн Цэвэр байгаль системчлэл боловсруулснаа танилцуулж, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Г.Лхагвасүрэн гуайн хувьд нийслэлийн 171 хорооны дэргэд Тохижилт, нийтийн аж ахуйн бичил төв байгуулах санаачилгыг танилцууллаа. Ийм төвийг хороо бүрд байгуулснаар айл өрхүүдээс гарч буй хог хаягдлыг ангилан ялгаад зогсохгүй багахан хэмжээний үйлдвэрлэл явуулж, цахилгаан эрчим хүч болон дахин ашиглахуйц ус үйлдвэрлэх боломжтой аж. Хатуу хог хаягдал, аюултай хаягдал, төмөрлөг гэж ангилснаар хог хаягдлын овор 10 дахин багасаж, 8937 хүний ажлын байр бий болно гэж танилцууллаа. Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар болон бусад холбогдох албаныхан оролцсон Ажлын хэсэг байгуулан, иргэн Г.Лхагвасүрэнгийн санаачилгыг нарийвчлан судалж, хог хаягдлын менежментийг боловсруулан дүгнэлт гаргаж, энэ оны IY улиралд багтаан Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэг болгосон юм. Хорьдугаар зууны Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, уран зураачБалдуугийн Шарав буюу Марзан Шаравын дурсгалд зориулсан цогцолбор барьж, байгуулах газрын зөвшөөрөл хүсэж уулзсан хүн бол Марзан Шарав хишигтэн ТББ-ын тэргүүн Ч.Хишигчулуун байлаа. Түүний хувьд Марзан Шарав зураачийн алдар гавьяаг мөнхжүүлэх, олны дунд ам дамжин өнөөг хүрсэн буруу ташаа ойлголтыг залруулах хүсэлтээ илэрхийлсэн. Б.Шаравын онцлох таван бүтээл олонд танигдсан ч нийтдээ 100 гаруй бүтээл туурвисан алдартан гэдгийг онцоллоо. Мөн кинонд гардагчлан тэнэмэл зураач бус, Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул, удам дамжсан нэрт уран бүтээлч талаас нь олонд таниулах, хүмүүсийн мэддэггүй бүтээлүүдийг нь сурталчлах үүднээс цогцолбор байгуулахаар санаачилсан байна. Түүний саналыг сонсож, хөшөө дурсгал барьж байгуулах болон газар олголтын талаар мэдээлэл өгч, дэмжлэг үзүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа. Д.Ихбаяр орлогчтой уулзсан удаах хүн бол Монголын бүтээмжийн төвийн дэд захирал Ц.Батбилэг. Тэрбээр танхимын болон цахим сургалтыг дэмжих смарт платформ бүтээж, хувийн хэвшлийн сургуульд хэрэгжүүлсэн туршлагаа танилцуулан, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад түгээх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Смарт платформыг Эрин эверест интернэшнл дунд сургуульд өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлсэн байна. Уг платформ нь цахим бугуйвчийн тусламжтайгаар багш, сурагчдын ирцийг хянаж, хүүхдүүдийн биеийн халууныг хэмжихийн сацуу 1.5-2 метрийн зай барьж буй эсэхийг ч хянаж, дуут дохио өгөх шинэлэг үйлчилгээтэйг онцлов. Шинэлэг технологийг ашигласнаар багш нарын гэрийн даалгавар засах ажлыг хөнгөвчилсөн төдийгүй хүүхдүүдийн ирцийг бүртгэх, халуун хэмжих, халуун хэмжигч багаж төхөөрөмж авах зэрэг уламжлалт зардлыг 80 хувь бууруулсан байна. Энэхүү шинэлэг технологийг нийслэлийн хэмжээний бүх ерөнхий боловсролын сургуульд нэвтрүүлэхэд хөрөнгө санхүү хангалттай биш гэдгийг нийслэлийн удирдах ажилтнууд тайлбарлаад, эхний ээлжид төрийн өмчит нэг сургуулийг сонгон нэвтрүүлж, үр дүнг судлахаар тогтов. Монголын бүтээмжийн төвийн тухайд нийгэмд үйлчлэх ашгийн бус байгууллагын хувиар энэ ажилд санаачилгатай оролцохоо илэрхийлж байлаа. Харин Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Нийслэлийн Мэдээлэл технологийн газрууд боломжит хувилбар, судалгааг хамтран гаргаж, үр дүнд хүргэхийг даалгав. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийслэлийн төр, захиргааны зарим байгууллагыг Яармаг руу нүүлгэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар НЗДТГ болон нийслэлийн төр, захиргааны зарим байгууллагыг нүүлгэх тогтоолыг баталлаа. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, нэг төвт хотоос найман төвт хот болгох бодлогын хүрээнд Яармагт байрлах Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор руу НИТХ, НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба зэрэг байгууллагыг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор нүүлгэхээр болов. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -НИТХ, НЗДТГ шинэ байр руугаа хэзээ нүүх вэ? -Засгийн газрын өнөөдрийн хурлын тогтоолоор НЗДТГ, НИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон 16 агентлагийг Яармагт байрлах Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор руу нүүлгэх шийдвэр гарлаа. Эхний ээлжид дээрх байгууллагуудын нийт 900 гаруй албан хаагч нүүхээр болж байна. Энэ бол түгжрэлийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд төр захиргааны байгууллага манлайлан оролцож байгаагийн илрэл юм. Нийслэлийн хэмжээндБаянхошуу, Сэлбэ, Шархад гэсэн гурван дэд төв байгуулагдаж, энэ хүрээнд зарим яам, тамгын газруудыг нүүлгэх асуудлыг ярьж байна. Бид НЗДТГ-ыг нүүлгэх ажлын бэлтгэлийг үе шаттай хийж байгаа. -Нийслэлийн төр, захиргааны байгууллага Яармагруунүүснээр тус газрын замын ачаалал нэмэгдэнэ. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ? -Яармагийн төлөвлөлт муу хийгдсэнийг Нийслэлийн Засаг дарга хэлсэн. Шинэ суурьшлын төвийг хангалтгүйтүвшиндзохион байгуулсан. Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборын байр олон жил ярьж байгаа төсөл. Хотын удирдлагууд түгжрэлийг бууруулахаар дотоод ажлаа зохион байгуулахыг эрмэлзэж байгаа. Яармагийн төвлөрөл болон түгжрэлийг бууруулах чиглэлээр тодорхой ажлууд төлөвлөж байна. Эхний ээлжид цагийнхуваарийнзохион байгуулалт хийхээр ярьж байгаа. Цаашид дэд бүтцийн төсөл 2-3 жил үргэлжлэх бол нүхэн гарцуудын төсөл 2022 оноос хэрэгжиж эхэлнэ. Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор байр нь гурван хэсгээс бүрдсэн барилга юм. Одоогоор нэг байр бүрэн ашиглалтад орсон. Хоёр дахь байр буюу агентлагууд байрлах байрны гүйцэтгэл 70 хувьтай байна. Тиймээс бид хоёр байранд иргэдэд хамгийн их үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаа оруулахаар зохион байгуулж байгаа. Нийслэлийн харьяа байгууллагуудаар өдөрт 3000-5000 иргэн үйлчлүүлдэг. Бид эдгээр иргэнд үйлчлэх үйлчилгээний чанарт нөлөөлөхгүй байхаар төлөвлөлт хийж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба иргэдэд үйлчилгээ үзүүлдэг салбар нэгжүүдээ мөн нүүлгэх төлөвлөгөө гаргасан. Яармагийн замын түгжрэлд нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын оруулах нөлөөлөлхарьцангуйбага гэж харж байгаа. НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаар өдөрт дунджаар 1000 гаруй хүн үйлчлүүлдэг. Үүнд Яармагаас ирж байгаа иргэд ч бий. Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборын байр бүрэн ашиглалтад ороогүй, хөрөнгө оруулалт дутуу байгаа. Энэ байрыг дуусгах ажлыг нэн тэргүүнд хийнэ. Нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах зардлын тооцоог бид нарийвчлан гаргана. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборын байранд 145 хүний ортой эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тиймээс тухайн эмнэлгийн үйл ажиллагааг шилжүүлэх хэрэгтэй болно. Бид ирэх жилийн намар гэхэд бүрэн нүүж дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүнд 2000-2500 ажилтан хамрагдана гэсэн төлөвлөгөө гарсан.Хангардиордныг дуудлагаар худалдаалах шийдвэр гарч, 2020 онд зохион байгуулах ёстой байсан боловч тодорхой шалтгаануудын улмаас шийдэгдээгүй. Анхны үнэлгээг 46 тэрбум төгрөгөөр тогтсон. Нийслэлийн одоогийн байр бол нийслэлийн өмч. Үүнийг хэрхэхийгНИТХ-аасшийдвэрлэнэ. -Нийслэлийн Засаг дарга болон орлогч нар нүүх үү? -Ажлын уялдаа холбоогоо бодсон ч хэлтэс, албадтайгаа хамт нүүх ёстой. Бид шинэ байрны өрөө тасалгааг хамгийн үр ашигтайгаар зохион байгуулна. -Яармагийн түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар ажил хийх вэ? -Нийтийн тээврийн зохицуулалтыг нэн тэргүүнд тавьж байгаа. БидLRTболон бусад нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр ярьж байна. Хамгийн богино хугацаанд үүнийг хэрэгжүүлэхээр ажиллах тооцоолол бий. Мөн зураг төслийн ажлыг маш яаралтай шийдвэрлэхээр ажиллаж байна. Ирэх жилийн төсөвт тусгах хөрөнгө оруулалтын саналыг Сангийн яам болон бусад газартай ярилцсан, Засгийн газрын зүгээс ч дэмжин ажиллаж байгаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Барилга барих зөвшөөрлийг түр хугацаанд олгохгүй байршлыг танилцуулж байна

Нийслэл Улаанбаатар хотын Эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулахаар болсон. Үүнтэй уялдуулан нийслэлийн төвийн бүс болоод Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт барилга барих, газар эзэмшиж, ашиглах зөвшөөрлийг шинээр олгохыг хориглосон талаар бид өмнө нь мэдээлсэн. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/653 дугаар захирамжийн дагуу иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэр дэх тусгай хамгаалалттай газар (Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар) нутаг болон доорх схем зурагт үзүүлсэн байршилд шинээр газар эзэмших, ашиглах, барилга байгууламж барих зөвшөөрлийг түр хугацаанд олгохгүй байхаар заасан юм. Ингэхдээ сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн үйлчилгээний барилга, инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, зам, замын байгууламж, тохижилт, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх олгох, барилга байгууламж барих зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах үйл ажиллагааг Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдах хүртэл хугацаанд түр зогсоогоод байгаа юм. Захирамж гарахаас өмнө эхэлсэн иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрөл болон улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх аливаа төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажил зогсохгүй хэвийн үргэлжилнэ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.