Улсын хилээр гарсан 686 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийлээ
2021-09-08 13:04:35 Нийтлэгдсэн: Нийгэм Халдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд нийт 183 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 93.959 м2талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 334 объектын 77.276 м2талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Хяналтаар халдваргүйжүүлэлт хийх бодисын хангамж хүрэлцээгүй дутагдлыг илрүүлэн, арилгуулах арга хэмжээ авсан байна. Түргэвчилсэн болон ПГУ шинжилгээ: Улсын хэмжээнд Ковид-19-ийн шинжилгээ авах явуулын болон түр 5 цэгт хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авлаа. Шинжилгээ авах цэгүүдэд яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдал хангагдаагүй, иргэдэд тавих эрүүл мэндийн хяналт хангалтгүй, түр тусгаарлах өрөөг бэлдээгүй зэрэг зөрчил илэрсэн байна. Вакцинжуулалт: Улсын хэмжээнд вакцинжуулалтын 3 цэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд цэгийн зохион байгуулалт болон гарын эрүүл ахуй, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хангалтгүй байв. Илэрч буй зөрчил, дутагдлыг арилгуулахаар зөвлөмж хүргүүлэн, мэргэжил арга зүйгээр хангасан байна. Шалгалтад хамрагдсан вакцинжуулалтын цэгүүдэд дархлаажуулалтын дараахь урвал хүндрэл бүртгэгдээгүй, 6 хүн тун вакцины устгал бүртгэгдсэн байна. Аюултай хог хаягдал: НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНДЭрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламж болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 731 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 223 тусгаарлан ажиглах байр, 96 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 34 дархлаажуулалтын түр цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА зэрэг нийт 1084 цэгээс 71050.4 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан. Цуглуулсан 71250.4 кг хогийг устгаснаас 62356.6 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булаж, 8893.8 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна. Дээрх үйл ажиллагаанд 72 тээврийн хэрэгсэл, 237 хүн ажилласан байна. Хилийн хяналт шалгалт: Улсын хилээр орсон705 тээврийн хэрэгсэл, 594 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийн нэвтрүүлж,Улсын хилээр гарсан686 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийн хяналт тавьж, 668 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийв. АЛТАНБУЛАГ БООМТООСУлаанбаатар хот дахь гүний гаалийн Ти Ай Ложистик, Интердесижн дэх терминалдиудад 17 тир автомашинаар 348.6 тн бараа бүтээгдэхүүн тээвэрлэгдэн ирснийг журмын дагуу хүлээн авч, халдваргүйжүүлэлтийг хийлгэж, жолооч, ачаа бараа, ажиллагсдад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллалаа. УЛААНБААТАР ХОТЫНгүний гаалийн хяналтын бүсэд 40 аж ахуйн нэгжийн 859.4 тн /597.7 тн бүх төрлийн боловсруулсан хүнс, 201.2 тн ургамлын гаралтай бүтээгдэхүүн, 20 тн мал амьтны гаралтай бүтээгдэхүүн, 604800 ширхэг хүнсний өндөг, 16.3 тн ахуйн бараа, 20 тн эм эмнэлэгийн хэрэгсэл, 4.2 тн химийн бодис зэрэг/ бараа бүтээгдэхүүнийг хилийн хяналтад хамруулан хилээс чөлөөлсөн байна. Лабораторийн шинжилгээ: 2021.09.06-ны өдөр улсын хэмжээнд МХБ-ын харьяа 25 лабораторид шинжилгээнд 322 дээж хүлээн авч, 367 дээжийн шинжилгээний хариу гарсан. Удирдамж, Улсын байцаагчийн шинжилгээнд өгсөн Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 1, Ахуйн химийн бүтээгдэхүүний 7, Орчны усны шинжилгээний 2, Бусад төрлийн бүтээгдэхүүний 2, Албан хүсэлтээр ирүүлсэн Орчны шинжилгээний 10, нийт 22 дээж шаардлага хангаагүй байна. Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт: Нийслэлийн хэмжээнд144аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг /худалдаа үйлчилгээний79, ахуйн үйлчилгээний22,ресторан, кафе, кофе шоп, цайны газар, түргэн хоолны37, зочид буудал4,бүх төрлийн баар2/ хамруулан хяналт шалгалт хийж18зөрчил илрүүлэн, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авлаа. Илэрч буй зөрчил дутагдлыг дурдвал: Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн -9 Тусгай нөхцөл шаардлага зөрчсөн 6 Тусгай зөвшөөрөл, батламжгүй үйл ажиллагаа явуулсан -1 Гар дээрээс согтууруулах ундаа худалдаалсан -2
Газар хөдлөлт 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх аюултай
2021-09-08 10:48:04 Нийтлэгдсэн: НийгэмЕсдүгээр сарын 8-ны00:50 цагт Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг багийн Харанхуй гэх газар таван магнитудынхүчтэй газар хөдөллөө. Байршлыг тодруулбал, Улаанбаатар хотоос баруун хойш 124 км-т, Төв аймгийн төвөөс баруун хойд зүгт 178 км-т, Жаргалант сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-ийн байршилд газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотод 3-4 баллын хүчтэй мэдрэгдсэн бөгөөд одоогийн байдлаар нийслэлд газар хөдлөлтөөс үүдэлтэйхохирлындуудлага бүртгэгдээгүйг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Хонгор хэлж байна. 3-4 баллын газар хөдлөлт нь хүнд мэдрэгдэх боломжтой бөгөөд зургаан баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай гэнэ. Баллын хэмжээ 10-аас хэтэрвэл барилга байгууламжууд нурах аюултай гэж үздэг. Өнгөрсөн шөнө болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотоос гадна Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн төв болон заримсуманд хүчтэй мэдрэгджээ. ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС ДАРААХ СЭРЭМЖЛҮҮЛГИЙГ ХҮРГЭЖ БАЙНА Газар хөдлөлт болохын өмнө Хэрвээ газар хөдөлбөл танай гэр орон, сургууль, ажлын байранд юу юу гэмтэж магадгүй талаар ярилцах Өрх бүр гамшгийн үед ажиллах төлөвлөгөөтэй байх Өрөө, тасалгаандаа хамгийн аюулгүй хэсэг нь хаана байж болохыг урьдчилан тогтоох. Ер нь хамгийн аюул багатай хэсэг бол коридор (хэрвээ энд тавилга, эд зүйлс ихээр байрлуулаагүй бол) гэж үздэг. Аюулгүй газар руу орох /нуугдах/, халхлах, байх зэргээр дадлага, сургуулилт хийх Аюулын үед барилга, байшингаас гарах гарц, аюулын гарцыг мэддэг байх Өндөр настай хүмүүс, нялх балчир хүүхдүүдийг хэрхэн нүүлгэн шилжүүлэхийг урьдаас тооцох Гэр бүлийн гишүүд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадварыг эзэмших Ус, цахилгаанаа яаж, хаагуур нь хааж, унтраахад суралцах Гэр, өрөө, тасалгааныхаа овор ихтэй, хүнд тавилгыг зохих ёсоор бэхэлж, тогтоох Дор хаяж 72 цагийн хүнс, усны нөөцтэй байх Цонх, гадна хананаас ор, буйдан зэргийг хол байрлуулах Аюултай болон химийн хортой бодисыг зориулалтын газар тусгаарлан хадгалах Гар чийдэн (нэмэлт зайны хамт), зайгаар ажилладаг жижиг радио, эмийн сан гэх мэт зүйлсийг бэлтгэх Гэрийн тэжээвэр мал, амьтныг халхлах аюулгүй байршил, газрын тогтоох Хүн бүрийн орны дэргэд гар чийдэн, бат бөх гутал байлгах Нэн шаардлагатай байгууллагын утасны жагсаалтыг мэддэг байх Галын хор ашиглаж сурах Газар хөдлөлтийн үед юу хийх вэ? Газар хөдлөх үед байшин дотор байгаа бол: Тайван бай, үймж сандрах хэрэггүй Аюулгүй газар хорогдох /нуугдах/ дотор хана, булан, даацын багана гэх мэт. Газар хөдлөлт эхлэх үед Та хаана байна, тэндээ л газар сууж, өөрийгөө халхлах, хүлээх Бат бөх ширээн доогуур орох Цонхноос хол байх Цаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн доор зогсохгүй байх Хаалга онгойлгоод доор нь зогсвол дээрээс унасан зүйл цохих аюул харьцангуй бага Газар хөдлөх үед гадна байгаа бол: Байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол, аюулгүй газар олох Хэрвээ машин дотор байгаа бол чичирхийлэл зогстол машинаасаа гарах хэрэггүй Машинаар явж байгаа бол замаас гарч зогсох, гүүр, туннелээс холдох, ил задгай талбай олох Олон нийтийн газар байвал хаалга, үүд рүү хамаагүй бүү зүтгэ. Дээрээс унаж болзошгүй зүйлээс холдохыг хичээх Театр, цэнгэлдэх хүрээлэнд байсан бол суудалдаа суугаад толгойгоо хамгаалах Ойр орчимд тэсэрч, дэлбэрэх бодис байгаа бол лаа асаах юм уу, гал гаргаж болохгүй Хэрэв уулархаг газар амьдардаг бол хад чулуу нурж унахаас болгоомжлох Газар хөдлөлтийн дараа юу хийх вэ? Өөрийн сэтгэл санааг бүрэн эзэмдэж, эрүүл ухаанаар эргэн тойрноо харах Эхлээд өөрийгөө бэртсэн эсэхийг шалгах Хэрвээ цус алдаж байвал цэвэрхэн материал ашиглан цус тогтоох арга хэмжээ авах Хүнд гэмтэлтэй хүнийг хамаагүй хөдөлгөж, тээвэрлэж болохгүй Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх Хүүхэд, өндөр настан, өвчтэй хүмүүсийг тайвшруулах Нурангид дарагдсан хүмүүсийг өөрийн бололцооны хэрээр аврах Онцгой чухал шаардлагагүй бол байшинд орох хэрэггүй Нуранги доор байгаа бол тайван байх, боломжтой бол өөртөө анхны тусламж үзүүлэх Гадна байгаа хүмүүст дохио өгөх /хашхирах, ямар нэгэн юм нүдэх/ Гал гаргаж болохгүй Өөрийн тамир, тэнхээгээ гамнах Ямар нэг эвгүй үнэр байвал цонх, салхивчаа нээх Цахилгаанаа яаран бүү залга Эх сурвалж: Ulaanbaatar.mn
Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын 10 мянган өрхөд сайжруулсан түлшний талаарх судалгаа явуулахад эерэг сэтгэгдэлтэй иргэдийн тоо 2019 оноос 44 хувиар өссөн дүн гарчээ. Иргэд сайжруулсан түлшийг сайн шийдэл гэсэн үнэлгээ өгч, нүүрс түлснээс сайжруулсан түлш түлэх нь илүү гэж үзсэн байна. Өнгөрсөн онд цар тахлын дэгдэлтээс үүдэн 75 хувиар хөнгөлсөн сайжруулсан шахмал түлшний үнийг энэ жил мөн 50 хувиар хөнгөлж, шуудайг нь 1875 төгрөгөөр борлуулж байгаа юм. Судалгаагаар айл өрхүүд долоо хоногт дунджаар зургаан шуудай нүүрс түлдэг бөгөөд үүнийг хөнгөлөлттэй үнээр тооцвол 11.250 төгрөгийн түлш хэрэглэдэг гэсэн үг. Энэхүү тооцоог 150 ам метр хүртэлх талбайтай амины сууц, монгол гэрт амьдарч буй айлуудын долоо хоногийн хэрэглээнд тулгуурлан гаргажээ. Нийслэлийн хэмжээнд уржнан жилийн өвөл /2019-2020 оны галлагааны улиралд/ 446 мянган тонн сайжруулсан шахмал түлш түлсэн бол ноднин жил /2020-2021 оны галлагааны улиралд/ 708 мянган тонн болж нэмэгджээ. Түүнчлэн энэ жилийн хувьд түлш борлуулах цэгийн тоо нэмэгдэж, 686 болсны сацуу түлш тээвэрлэх компанийн тоо 22 байсныг 35 болгосон. Есдүгээр сарын 2-ны байдлаар нийслэлийн хэмжээнд 29.180 тонн сайжруулсан түлш нөөцөлсөн байна. Нөөцийн хэмжээг есдүгээр сарын 15 гэхэд 53 мянган тонн, 20-ныдотор60 мянган тонн болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Нийслэлийн агаарын чанарын бүсэд зургаан дүүргийн орон тооны бус 4500 ажилтан ажилладаг. Тэдгээр ажилтнууд есдүгээр сарын 15-наасөмнө бүх айл өрхөөр орж, сайжруулсан түлшний хэрэглээ, галлагааны аюулгүй байдлын талаар мэдээлэх үүрэгтэй ажиллаж буй юм. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн анхаарлыг татах үүднээс есдүгээр сарын 11, 12-ндСүхбаатарынталбайд Өнтэй өвөлжье өдөрлөгийг зохионбайгуулах гэж байна. Өдөрлөгийн үеэр Таван толгойтүлш ХХК-ийн түлшний гэрээ, Сайн карт, угаар мэдрэгчийг нөхөн авах, олгох зэрэг үйлчилгээ үзүүлнэ. Одоогийн байдлаар өдөрлөгт оролцох хүсэлтийг 20 гаруй аж ахуйн нэгж байгаа бөгөөд шинэ техник, технологи, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн бизнесээ танилцуулах юм. Түүнчлэн Дэлхийн банкны Цэвэр агаар төсөл, НҮБ-ын Хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж буй төслийн талаарх танилцуулга, гэр дулаалах технологийг олон нийтэд сурталчилж, гэрэл зургийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Хотын дарга Туркийн Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа
2021-09-08 10:41:28 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар БНТУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, Улаанбаатар-Газиентип хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож буй энэ цаг үед Элчин сайдтай танилцаж байгааг цохон тэмдэглэв. Улаанбаатар хот нь тус улсын нийслэл Анкаратай ах дүүгийн харилцаатайгаас гадна Истанбул хоттой хүмүүнлэг болон аялал жуулчлалын салбарт хамтран ажиллаж ирсэн туршлагатай билээ. Уулзалтын үеэр талууд хоёр улсын хотууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийгмийн салбарт хамтран ажиллах боломжуудыг судлахаар тохиролцов. Түүнчлэн талууд цаашид хотын өмнө тулгамдаж буй асуудлуудын хүрээнд төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын төлөө буйгаа илэрхийллээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг даалгаврын дагуу Хотын даргын орлогч нар иргэдтэй уулзаж байна. Иргэдийн санал, бодлыг сонсож, санаачилгыг үйл ажиллагаандаа тусгах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хотын удирдлагууд иргэдтэй уулзаж байгаа юм. Тухайлбал, Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар нутгийн захиргааны байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудын хамт зарим иргэнийг хүлээн авч уулзан, тулгамдсан асуудлыг нь сонслоо. Иргэд газрын давхцал арилгуулах болон зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьж, бусдын эзэмшил газарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн зөрчлийг арилгуулах шаардлагатай байгааг албаныханд уламжилж байв. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд төрийн өмчийн сургууль, цэцэрлэг барьж байгуулах асуудлаар тус дүүргийн зургадугаар хорооны иргэдийг хүлээн авч уулзсан юм. Уулзалтын үеэр Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар холбогдох байгууллагуудад хэд хэдэн үүрэг даалгавар өгөв. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзварыг өргөтгөх, Орон сууцны хорооллуудад дундын холбоос зам гаргах байдлаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороондтөрийн өмчийн сургууль, цэцэрлэг барих асуудлаар тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулах, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Ажлын хэсэг гаргаж, дээрх иргэдийн газрын маргаантай асуудлыг хуулийн дагуу шалган, шуурхай шийдвэрлэхийг тус тус үүрэг болголоо. НЗДТГ-аас дээрх үүрэг даалгаврыгалбажуулж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Дээрх уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй