Төв аймгийн Жаргалант суманд 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Төв аймгийн Жаргалант суманд 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь Улаанбаатар хотод мэдрэгдлээ. Тодруулбал, газар хөдлөлт Улаанбаатарын цагаар 2021 оны есдүгээр сарын 8-ны 00:50:33 цагтТөв аймгийн Жаргалант сумаас зүүн хойд зүгт 18 километрын зайд болсон байна. Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 48.64 106.06

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт бас газар хөдлөлт болжээ

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Баянзүрх багийннутагаймгийн төвөөс хойд зүгт 45 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 51 км-торшихОргот гэдэг газарт есдүгээр сарын7-ны өдрийн 08:28 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсонбайна. Энэтухай мэдээллийг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс08:38 цагт цахим шуудангаарОБЕГ-тирүүлжээ. Баян-Өлгийаймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэнбайна. Эх сурвалж: ОБЕГ

“Digital Nation 2021” бол цахим үндэстэн болж дэлхийд өрсөлдөх талбар

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн ICT EXPO энэ жилээс эхлэн цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болон өргөжиж, Digital Nation-2021 нэр дор энэ сарын 17-19-ний хооронд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдана. Тус арга хэмжээний талаар өнөөдөр /2021.09.07/ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Юнител группийн Гүйцэтгэх захирал Д.Энхбат, Мобиком корпорацын Мэдээллийн технологи хариуцсан дэд захирал Б.Баярмаа, Ард санхүүгийн нэгдэл ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, Интелмайнд ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Мэндбаяр, Инфинити Сольюшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Габит, Ай Эн Мобайл нэтворк ХХК-ийн Маркетингийн захирал Б.Мандуул нар хэвлэлийн хурал хийлээ. ХХМТГ-ЫН ДАРГА Б.БОЛОР-ЭРДЭНЭ:2020 оноос өмнө төр дижиталчлалын бодлогодоо төрийн үйлчилгээг цахимжуулахад анхаарч ирсэн бол одоо үүнийг салбар харгалзахгүй хөгжих шаардлагатай улс орны хөгжлийн хурдасгуур гэж үзэж байна. Тиймээс ч Засгийн Газар 2021-2024 оны үйл ажиллагааныхаа хүрээнд цахим үндэстэн болох зорилт тавьсан. Энэ ажил Digital Nation-2021 арга хэмжээгээр эхэлж байна. Үндэсний хэмжээний технологийн энэхүү арга хэмжээг хувийн хэвшлийнхэн манлайлж, төр хамтран оролцож буй нь онцлууштай. ЮНИТЕЛ ГРУППИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Д.ЭНХБАТ Энэ арга хэмжээ нэг талаасаа уламжлал ёсоор, нөгөө талаас шинэчлэгдсэн байдлаар болох гэж байна. Төр, хувийн хэвшлүүд хамтран амжилттай хэрэгжүүлж буй үлгэр жишээ төслүүдийн нэг энэ болж буй юм. Технологийн хөгжил дэлхийд ямар байна, Монголд ямар байна, цаашид бид юунд зорих вэ гэдэг агуулгын өөрчлөлтийг хийх томоохон ач холбогдолтой арга хэмжээ болох гэж байна. Төр болон хувийн хэвшлийн байгууллагууд цаашид дижитал шилжилтийн асуудлаар ойлголцох, хамтран ажиллах эхлэлийг тавих гэж буйд баяртай байна. АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХК-ИЙН ЗАХИРАЛ Ч.ГАНХУЯГ Манай улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэний 100 жилийн ойн хүрээнд цахим шилжилт хийх ажил ид өрнөж байна. Цар тахлын цаг үед технологийн хэрэглээ нэмэгдэх амьдралын шаардлага ч үүслээ. Төр засгаас цахим үндэстэн болох санаачилга гаргаж, хувийн хэвшлийнхэн энэ ажилд хүч түрэн хамтарч буйд сэтгэл хангалуун. МОБИКОМ КОРПОРАЦИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ ЭРХЭЛСЭН ДЭД ЗАХИРАЛ Б.БАЯРМАА Цар тахлын улмаас хүмүүсийн амьдралын хэв маяг эргэлт буцалтгүй өөрчлөгдлөө. Өнгөрсөн жилийн хугацаанд Мобикомын хэрэглэгчид цахим сувгаар үйлчилгээ авах нь 40 гаруй хувиар өссөн. Нэгэнт ийм том өөрчлөлт рүү явж буй учраас хэрэглээг илүү хялбарчилж, сэтгэл ханамжтай болгохын тулд шинээр гаргаж буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ Digital Nation-2021 арга хэмжээн дээр танилцуулна. 5G технологид суурилсан зөвхөн гар утас, энгийн хэрэглээний төдийгүй ухаалаг амьдралын хэв маяг, оффис үйлчилгээ, шийдлүүдтэй зорин ирж танилцаарай. INFINITE SOLULTION ХХК-ИЙНҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, ТУЗ-ИЙН ДАРГА Б.ГАБИТ Дэлхий ертөнц маш хурдтай өөрчлөгдөж байна. 2021 онд Монгол Улс хаана явна вэ, дэлхийтэй хэрхэн хөл нийлүүлж байна вэ гэдгээ үзэх, танилцах боломж бол Digital Nation 2021 юм. Манай компани 2007 оноос хойш нэг том зорилготой ажиллаж байна. Silicon valley шиг өөрсдийн гэсэн Монгол valley бүтээх зорилго. Үүнд хүрэхийн тулд бидэнд юу хэрэгтэй байгаа вэ гэдгийг бид энд танилцуулна. Энэ арга хэмжээнд компаниуд, технологийн салбарынхан, монголчууд бүгдээрээ МОНГОЛ гэсэн нэгэн зорилготой оролцож, дэлхийд гарахын төлөө ажиллах болно. АЙ ЭН МОБАЙЛ НЭТВОРК ХХК-ИЙН МАРКЕТИНГИЙН ЗАХИРАЛ Б.МАНДУУЛ Бид 5G технологийн туршилтыг хийх гэж байна. 5G -ийн холболт хийснээр иргэдийн амьдралд ямар өөрчлөлт авчирч болох вэ гэдгийг хамгийн бодит төсөл, бүтээгдэхүүн, үйлчилгээгээр иргэд олон нийтэд Digital Nation-2021 арга хэмжээний үеэр танилцуулах болно. INTELMIND ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.МЭНДБАЯР Бидний хувьд энэ арга хэмжээ бол баярт үйл явдал. Бид өөрсдийн ажил, бүтээгдэхүүн үйлчилгээгээ энд дэлгэн танилцуулах болно. Бид өнөөдөр оюун ухаан, технологиороо дэлхийд өрсөлдөх шаардлага урган гарч байна. Digital Nation 2021 ийг энэ өрсөлдөөнд өөрсдийгөө бэлтгэх, олон нийтэд дижитал шилжилтийн тухай ойлголт өгөх хамгийн том талбар байгаасай гэж хүсэж байна. Үүгээр дамжуулаад ард иргэддээ мэдээлэл өгөх, компаниуд хоорондоо мэдээлэл солилцох, улс орноо хөгжүүлж, дэлхийд сурталчлах бүтээгдэхүүн үйлчилгээг хамтдаа боловсруулах ийм үйл явдал болно гэж харж байна. Цахим үндэстэн гэдэг нь компаниуд тус тусдаа хөгжих биш, хүчээ нийлүүлж, төрийн дэмжлэгтэй ажиллах, нэг үндэстэн болж дэлхийд өрсөлдөх үйл ажиллагаа юм.

ГЕГ: Зорчигч хувийн хэрэглээний эмийг улсын хилээр нэвтрүүлэхэд АНХААРАХ зүйлс

Монгол эмэгтэй Австралийн хилээр их хэмжээний эмийн бүтээгдэхүүн авч гарах гэж байгаад хураалгасан бичлэг олон нийтийн сүлжээнд гарсан. Үүнтэй холбоотойгоорГаадийн ерөнхий газраасЗорчигчийн хувийн хэрэглээний эм гэдэг талаар дараах тайлбарыг өглөө. Зорчигч нь өөрийн хэрэгцээнд зориулан Улс хоорондын үйлчилгээний төмөр зам, автобус, хөлөг онгоц, нисэх онгоц болон хувийн тээврийн хэрэгслээр авч яваа эмийг хэлдэг. Зорчигчийн хувийн хэрэгцээний эмийг импортын бараа гэж үзэхгүй бөгөөд ямар нэгэн тусгай зөвшөөрөл, лиценз шаардахгүй. Мөн хувийн хэрэглээний эмэндяаралтай тусламж (7 хоног)-ийн эм болон удаан хугацаагаар нөхөх эмчилгээ шаардах (чихрийн шижин, хорт хавдар, сэтгэцийн эмгэг, дархлалын олдмол хомсдол зэрэг) өвчтэй хүмүүсийн хэрэглэдэг зайлшгүй шаардлагатай эм багтах бөгөөд эмийн тоо хэмжээг эмнэлгийн байгууллагын магадалгааг үндэслэн хилээр нэвтрүүлнэ. Харин судсаар сэлбэх шингэн, атибиотик тариа, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм, цусны бэлдмэл сийвэн орлох эм, нийтлэх дархлаажуулалтад хэрэглэх эм бэлдмэлийг хувийн зориулалтаар нэвтрүүлэхийг хориглодог. Зорчигч зөвшөөрсөн хувийн хэрэгцээний эмийг ямар нэгэн байдлаар нууж тугалган цаасанд боох, жүүс, ундааны саванд хийх шаардлагагүй бөгөөд хил, гаалийн хяналт шалгалтын рентген тоног төхөөрөмж нь нуусан барааг бүрэн илрүүлэх боломжтой юм. Нуусан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэдэг. Мөн зорчигч аяллын үеийн хэрэглээнд шаардагдах эд зүйлс (шинэ болон хуучин), очих газар хүртэл хэрэглэхэд хүрэлцэх дахин боловсруулалт шаардахгүй хүнс (үүнд ааруул ч багтана) болон аяллын зорилго, хугацааг харгалзан үзсэн барааг хилээр нэвтрүүлэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэхЖУРАМ-аас үзээрэй.

ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ХОЁР ДАХЬ ТОМ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ БАЙГУУЛАГДАНА

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэн бөгөөд Баянзүрх дүүрэгт байгуулагдах Олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн /International Garden Of Mongolia/ талаарх төслийг танилцууллаа. Орон нутгийн хөгжлийн сангийн цахим санал асуулгад оролцсон Баянзүрх дүүргийн иргэдийн 36.6 хувь нь шинээр цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг хүсэж, санал хүсэлтээ ирүүлсэн. Иргэдээс өгсөн санал хүсэлтийг бодит ажил болгох үүднээс Баянзүрх дүүргийн 23,28 дугаар хороонд Олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төслийн ажлыг эхлүүлсэн. Монгол Улсын хамгийн томд тооцогдох Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрладаг. 973 га талбайгаас 183 га талбайд төлөвлөлтийн ажил хийж, нийслэлийн иргэдийн зорих очих газрын нэг болоод байна. Харин Олон Улсын Цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд 300га талбайд төлөвлөлт хийгдэх бөгөөд 2022 оноос эхлэн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр зураг төслийн ажилд орлоо. Баянзүрх дүүргийн удирдлагууд, ажилтан, албан хаагчдын хувьд өмнө нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулж байсан туршлагатай бөгөөд Олон Улсын Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтад ч тус хүрээлэнгийн шилдэг инженерүүдийг ажиллуулж, туршлага судлах юм. Дүүргийн удирдлагуудын үзэж байгаагаар алслагдмал хороодод амьдарч байгаа иргэдээ дэмжиж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг бий болгох, цаашлаад Улаанбаатар хотын өнгө үзэмж, ногоон байгууламжийг нэмж, нэмэгдүүлэх үүднээс энэхүү төслийг эхлүүлж байгаа юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.