"Хогийн цэгийн нөхөн сэргээлт хийсэн талбайд ахуйн газны үйлдвэр байгуулахаар БНСУ-ын Байгаль орчны байгууллагатай хамтран ажиллаж байна"

Улаанбаатар хотодНарангийнэнгэр, Цагаан даваа, Морингийн давааны төвлөрсөн гурван том хогийн цэг байдаг. Нийслэлийн зургаан дүүргээс гарч буй хог хаягдлыг тус хогийн цэгүүд хүлээн авдаг бөгөөд Цагаан давааны хогийн цэгт өдөрт 1.5-2 мянган тонн хог хаягдал төвлөрдөг. Одоогийн байдлаар 22 га талбайг хог хаях зориулалтаар ашиглаж байгаа бөгөөд үүнээс найман га талбайн хогийг ландфилтехнологиордарж, булах ажил хийгдэж байгаа юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/ 2020 оноос эхлэнНарангийнэнгэр, Цагаан даваан дахь төвлөрсөн хоёр хогийн цэгт хог дарж булах ландфилийн талбайг хэсэгчлэн хааж, нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн билээ. Уг ажлын хүрээнд Нарангийнэнгэрийн хогийн цэгт нийт 16 га талбайг хоёр жилийн хугацаанд нөхөн сэргээн, зүлэгжүүлэх ажлыг хийсэн. Харин Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн дөрвөн га талбайг 2020 онд, дахин дөрвөн га талбайг 2021 онд нөхөн сэргээснээр нийт найман га талбайд нөхөн сэргээх ажлыг хийн зүлэгжүүлсэн юм. Уг найман га талбайд таван метр урт, нэг метр диаметртэй, агаар сэлгэх боломжтой 33 метан хий зайлуулах бетонон хоолойгсуурилуулжээ. Мөн 70-100 см шороон хөрсөн хучилт хийн олон наст зүлэг тарьсан байна. Нөхөн сэргээлт хийсэн талбайг хогийн цэгээс тусгаарлахын тулд гурван метр өндөртэй, 360 метр урт төмөр торон хашааг барьжээ. Жил тутам хог дарж булах талбайг хэсэгчлэн хаах, нөхөн сэргээлтийг үе шаттайгаар хийх ажил Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсан байдаг. Нөхөн сэргээлт хийсэн талбайд хатуу хучилттай, томоохон хэмжээний барилга байгууламж барих боломжгүй бөгөөд хөнгөн чанарынбайгууламж барих зэргээр ашиглах боломжтой юм. Энэ талаарУБЗАА-ныХог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.АригуунНөхөн сэргээлт хийсэн талбайд хогийн цэгээс ялгарч буй метан хийг зайлуулах хоолойг байрлуулсан. Метан хий зайлуулах хоолойгбайрлуулснаархогоос ялгарч буй метан хийг цуглуулах, цугларсан хийг устгах болоод ахуйнгазүйлдвэрлэх чиглэлээр судалгааны ажил хийх боломжтой. Тиймээс нөхөн сэргээлт хийсэн талбайдаа ахуйнгазүйлдвэрлэх үйлдвэрийг байгуулах чиглэлээр БНСУ-ын Байгаль орчны байгууллагатай хамтран ажиллаж байна. Мөн дээрээс нь нарныпанелиудыгбайрлуулан эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох боломжтой гэж тооцоолж байгаа хэмээн ярилаа. Нарангийнэнгэр, Цагаан давааны хогийн цэгүүд тус бүрдээ 90 га талбайг эзэлдэг. Хогийн цэгийг тойрууланландфилхийсэн хэсгүүдэд хог дахин боловсруулах жижиг дунд үйлдвэрүүдийг байгуулахаар төлөвлөгөө гаржээ.Төлөвлөгөөний дагуу хувийн байгууллагуудтай хамтран ажиллахаар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний дагууНарангийнэнгэрийн хогийн цэгт Хуванцар дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон. Харин Цагаан давааны хогийн цэг дээр Барилга, хот байгуулалтын яамнаас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хог ангилан, ялгах өндөр хүчин чадалтай автоматжуулсан үйлдвэрийг барьж байгаа юм. Тус үйлдвэр энэ оныарваннэгдүгээрсард ашиглалтад орно. Цаашид хогоо дарж булдаг биш, дахин боловсруулдаг үйлдвэрүүдийг бий болгон хөгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөдУлаанбаатар хотын Захирагчийн ажлын алба иргэн бүрийг хогоо ангилж хаядаг болгохын төлөө ажиллан, хог дахин боловсруулах үйлдвэрийг олноор нь бий болгох шаардлагатай хэмээнХот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг онцолж байлаа. ВИДЕО:

Төв болон зүүн аймгуудын зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно

Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орохыг анхааруулж байна. Өнөөдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас:Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи:Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур:Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна. Есдүгээр сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 7, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр дулаахан, бусад нутгаар сэрүүхэн Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус дулаан байна.

Дулааны шугамыг өргөтгөх ажлын явц 66-70 хувьтай үргэлжилж байна

Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд 2019 оны дөрөвдүгээр сард байгуулагдсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл хэрэгжиж эхэлсэн. Төслийн хүрээнд 8А,В,Г магистраль шугамыг өргөтгөн шинэчлэх, 5 ба 12 дугаар магистралийн холбоос 2х600 мм голчтой шугам шинээр барих барилга угсралтын ажлыг 2021 оны долоодугаар сарын 03-ны өдөр эхлүүлжээ. Есдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар ажлын явц 6670 хувийн гүйцэтгэлтэй байна. Батлагдсан хуваарийн дагуу шугам угсралтын ажил энэ сарын 15-нд, нөхөн сэргээлтийн ажил 10-р сарын 15-нд дуусах юм. Ковид-19 цар тахлын нөлөөгөөр төслийн барилга угсралтын ажилд ашиглагдах ган хоолой болон бусад үндсэн тоноглолуудын нийлүүлэлт саатсан хэдий ч шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсний дүнд эхний ээлжийн 744 метр шугамын ажлыг гүйцэтгэж, хугацаанаас нь өмнө буюу 2021 оны наймдугаар сарын 27-ны өдөр ажиллагаанд залгасан байна. Ингэснээр Баянгол дүүргийн 5, 6-р хорооны нутаг дэвсгэр дэх X хорооллын нийт хэрэглэгчдийн 90 хувийг буюу 39 орон сууцны 3250 айл өрхийг хэрэглээний халуун усаар хангагджээ. Дараагийн ээлжид Саппоро, Цамбагар худалдааны төв орчмын хэрэглэгчдийг хангадаг шугамыг есдүгээр сарын 07-ны өдөр хэсэгчлэн залгахаар ажиллаж буй аж. Энэ хэсгийн шугамыг залгаснаар Сонгинохайрхан дүүргийн 13, 14-р хороо буюу I хорооллын 8, 9, 11, 13, 12, 12а, 14, 15, 16, 17, 18-р байрууд, Өрхийн эмнэлэг, СХД-ийн ажилчдын байр, ОСНААУГ-ын контор, 107-р цэцэрлэг,101-р цэцэрлэг,112-р цэцэрлэг СХД-ийн Эрүүл мэндийн төв, Халиун толгой ХХК, СХД-ийн замын цагдаа, 99-р цэцэрлэг, Герман сургалтын төв, 36-р сургууль, 86-р сургууль, Өрхийн эмнэлэг халуун усаар хангагдана хэмээн ЭХЯ-наас мэдээлэв.

Санзайн зуслангийн замд засвар хийнэ

Санзайн зуслан чиглэлийн авто замд засвар шинэчлэлт хийж байгаа. Энэхүү засварын ажлын хүрээнд авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлах юм. 2021 оны есдүгээр сарын 6-ны 08:00 цагаас есдүгээр сарын 20-ны 23:00 цаг хүртэл Санзай чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлана. Нийтдээ 2.6 км авто замын зорчих хэсэгт цементээр бэхжүүлсэн суурийн ажил, асфальт бетон хучилтыг хийх юм. НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Шүүхийн тухай хуулийн нэгдсэн цахим сантай боллоо

2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр УИХ-аас Шүүхийн тухай хуулийг Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн баталсан нь шүүхийн бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэхэд чухал алхам болсон. Гэсэн хэдий ч хуулийн хэрэгжилт, тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог шинэ хуулийн дагуу эмхлэн байгуулах ажил зогсонги байдалд орсонтой холбоотой шүүгчид хариуцлага тооцох, улмаар шүүхийн захиргааны үйл ажиллагаа хэвийн үргэлжлэхэд хүндрэл үүсээд байна. Энэхүү нөхцөл байдал нь иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул Шүүхийн тухай хуулийн хэрэгжүүлэхэд онцгой анхаарах шаардлага үүсээд буй юм. Нээлттэй нийгэм Форум нь 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой бодлогын хэлэлцүүлгээс эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 15-нд Шүүхийн тухай хууль шинэчлэн батлагдах хүртэлх хугацаанд өрнөсөн бодлогын хэлэлцүүлгийг архивлан нэг дороос харах боломжтой мэдээллийн цахим сан болгон нийтэд танилцуулж байна. Түүнчлэн, 2021 оны хуулийг 2012 болон 2002 оны шүүхийн тухай хуулиудтай агуулгын хувьд харьцуулан тус хуулийг хэрэгжүүлэгч талууд болон хэрэглэгчдэд хүргэж байгаа аж. Энэхүү мэдээллийн сан нь ННФ-ын цахим хуудаст байрлах бөгөөдwww.shuukh.forum.mnхаягаар орж танилцах боломжтой байна. Шүүхийн тухай шинэхууль Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаантай холбоотой аливаа дүн шинжилгээ хийхэд энэхүү мэдээллийн сан тус дөхөм болно хэмээн үзэж байгаа бөгөөд хуулийн үзэл баримтлалыг бүрэн дүүрэнойлгож хэрэгжүүлэхэд хууль батлах явцад өрнөсөн бодлогын хэлэлцүүлэг чухал ач холбогдолтой мэдээлэл болох юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.