Нэгдүгээр ангид элсэн орж буй сурагчдыг улс даяар цахим хэлбэрээр бүртгэж байгаа. Шинэхэн сурагчдын цахим бүртгэл наймдугаар сарын 16-ны 09:00 цагт эхэлсэн бөгөөд өчигдөр /наймдугаар сарын 23/-ийн 19:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нэгдүгээр ангид элсэх сурагчдын 42 хувь нь сургуульдаа бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулжээ. Нийслэлийн хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 40.330 хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах юм. Тэдний 44.2 хувь нь л бүртгүүлсэн бол Багануур дүүрэгт бүртгэл 29.5, Багахангайд 47.4, Налайхад 56.9, Баянголд 46.4, Баянзүрхэд 41.9, Сонгинохайрханд 50.3, Сүхбаатарт 43.1, Хан-Уулд 42.5, Чингэлтэйд 37.3 хувьтай байна. Цахим бүртгэл наймдугаар сарын 25-ны 17:00 цагт хаагдана. Гэтэл улс, нийслэлийн хэмжээнд бүртгэлийн ирц хангалтгүй, хүүхэд багачуудын тал хувь нь ч бүртгүүлж амжаагүй байна. Боловсрол, шинжлэх ухааны яам, Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран нэгдүгээр ангид элсэх зургаан настай хүүхдүүдийг гэрийн хаягийн дагуу хамран сургах тойргийн сургуульд нь бүртгэхээр болсон. Тухайн сургуульд суралцах сурагчдын нэрсийн дагуу эцэг, эхчүүд бүртгэлийгwww.parent.edu.mnцахим хуудсаар баталгаажуулах учиртай. Бүртгүүлэх явц амар хялбар, системийн хувьд саатал, хүндрэлгүй байгаа хэдий ч эцэг, эхчүүд хүүхдүүдээ бүртгүүлэхгүй, бүртгэлийн явц удаашралтай байна. Иймд эцэг, эхчүүдийг бүртгэлдээ идэвхтэй хамрагдахыг Нийслэлийн Боловсролын газраас уриаллаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АНУ-аас их хэмжээний сэтгэцэд нөлөөт бодис хүлээн авсан иргэний шүүх хурал хойшлов
2021-08-24 11:51:38 Нийтлэгдсэн: НийгэмМонгол Улсын нэр бүхий иргэд улс хоорондын шуудан илгээмж ашиглан АНУ-аас их хэмжээний буюу 500 сая орчим төгрөгийн үнийн дүнтэй метамфетамин /мөс/ төрлийн сэтгэцэд нөлөөтэй бодис захиалан хууль бусаар нэвтрүүлсэн хэрэг 2019 оны хоёрдугаар сард гарсан. Хэргийн тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс 19-32 насны гурван этгээд /нэг эмэгтэй, хоёр эрэгтэй/ их хэмжээний мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг тээвэрлэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт явж байхад нь илрүүлэн, таслан зогсоосон. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.2, 18.5.3-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн саатуулан шалгаж байна хэмээн мэдээлж байв. Эл хэргийн шалгалтын ажиллагаа дуусжээ. Нийслэлийн прокурорын газраас их хэмжээний сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор, Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн, хүлээн авсан Т гэгчид ЭХТА-ийн 18.5.3, 20.7.1, 20.7.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Тус шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг наймдугаар сарын 23-ны даваа гарагийн 13.30 цагт товлосон ч есдүгээр сарын 15-ныг хүртэл хойшлуулжээ. 18.5 дугаар зүйл.Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх 3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 20.7 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 2.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Өршөөлд хамрагдахын тулд аравдугаар сарын 1 нээс өмнө торгуулийн 50 хувиа төлөх шаардлагатай
2021-08-24 11:34:19 Нийтлэгдсэн: НийгэмЗөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйл буюуЗамын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөнхүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө гэж заасан. Хэрэв аравдугаар сарын 1-ний дотор торгуулийн 50 хувийг төлж барагдуулаагүй тохиолдолд өршөөлд хамрагдсан 50 хувийн торгууль өршөөлд хамрагдахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Тулгар төрийн байгуулагдсаны 2230, Их монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /Ковид-19/-ийн цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх өршөөл үзүүлэх тухай хууль 2021 оны долоодугаар сарын 06-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан 2017 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 00:00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүнд өршөөл үзүүлэх юм байна.
АТҮТ: Замын-Үүд-Эрээн боомт чиглэлд есдүгээр сарын 1-нээс автомашины тоог нэмэгдүүлэхгүй
2021-08-24 10:59:33 Нийтлэгдсэн: НийгэмКоронавируст халдварын тархалт нэмэгдэж байгаагаас шалтгаалан Замын-Үүд боомт-Эрээн боомт чиглэлийн тээвэрлэлт буурчээ. Гэвч улс хоорондын тээвэр хийх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжийн тоо өссөөр байгаатай холбоотойгоор тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүссэн аж. Иймдесдүгээр сарын 1-нээс эхлэн тодорхойгүй хугацаанд дээрх чиглэлд улс хоорондын тээвэрлэлтэд автомашин нэмэхгүй байхаар шийдвэрлэснийгАвтотээврийн үндэсний төвөөс мэдэгдлээ.
Аравдугаар сарын нислэгийн хуваарийг танилцуулж байна. Иргэний нисэхийн ерөнхий газраас олон улсын нийт 37 удаагийн хуваарьт нислэг үйлдэнэ гэж мэдээллээ. Коронавируст цар тахлын үед авч хэрэгжүүлж буй халдвар хамгааллын үйл ажиллагаанаас шалтгаалан зарим нислэгийн цаг өөрчлөгдөж болох юм байна. Тусгаарлан ажиглах байр шаардлагагүй буюу вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон, Ковид-19 халдвараар өвчлөөд эдгэсэн зорчигч тээвэрлэн ирэх тохиолдолд агаарын тээвэрлэгчид Улсын онцгой комиссын шуурхай штабаас нэмэлт нислэгийн зөвшөөрөл олгох боломжтой.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй