Шинэ сургуулийг орос сургалттай болгох талаар санал солилцлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нар өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороонд ажиллалаа. Тус дүүргийн дөрөв болон 26 дугаар хорооны зааг дээр 640 хүүхдийн суудалтай, хоёр ээлжээр хичээллэх ерөнхий боловсролын сургууль баригдаж байгаа юм. Одоогоор барилгын ажил 85 хувьтай байгаа аж. Тус сургуулийг орос хэлний сургалттай болгох хүсэлтийг Гадаад харилцааны яам болон ОХУ-ын Элчин сайдын яаманд өгсөн. Тиймээс холбогдох албаны хүмүүс өнөөдөр сургуулийн барилгын явцтай танилцаж, санал солилцлоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Сумъяабазар дэд төвүүдийг түшиглэн хотын төвлөрлийг задлах, захын дүүргүүдийг хөгжүүлэхээр ажиллаж байгаагаа илэрхийлээд, энэ хүрээнд тус сургуулийг орос сургалттайгаар эхлүүлэх нь олон талын ач холбогдолтойг онцоллоо. Тэрбээр Бид ирээдүй болсон хүүхдүүдэд орос хэлийг сургах, олон жилийн түүхтэй ах дүү найрамдлын харилцааг өвлүүлэх, Оросын соёлыг сурталчлан таниулах ёстой гэлээ. ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов энэ саналыг дэмжихээ илэрхийлж, боловсролын салбарын мэргэжилтнүүдтэй дахин уулзалт төлөвлөн,хамтран ажиллахаа хэлсэн юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

“Өглөөний Улаанбаатар” гудамжинд Монголын анхны хип хоп пянзны нээлт болно

Өглөөний Улаанбаатар гудамжинд долоо хоногийн даваа, лхагва, баасан гараг бүр эртэчнийслэлчүүдэд зориулсан хөтөлбөрт арга хэмжээнүүд зохион байгуулагддаг. Тэгвэлмаргааш ICETOPхамтлагийн Монгол пянзны нээлтийн арга хэмжээ Өглөөний гудамжинд болно. 1996 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буй тус хамтлагийн Монгол пянз ньМонголынанхныхипхоппянзюм.Нээлтийн үеэрICETOPхамтлагийнхан цөөн хувиар хэвлэсэнцомгуудаадуудлага худалдаагаар зарах бөгөөд тус хамтлагийннэр бүхий бүтээгдэхүүнүүдийг гишүүдийн гарын үсгийн хамт худалдан авах боломжтой. Пянзны нээлтэдICETOPхамтлагтай хамтран ажилладагрокпопынуран бүтээлчид хүрэлцэн ирэх аж. Монголпянзнынээлтийн үйл ажиллагаа 07:00-09:00 цагийн хооронд үргэлжлэх бол 11:00 цагаас Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Нар угтсан өглөө арга хэмжээ зохион байгуулна. 1921 оны наймдугаар сарын 25-ндМонголын залуучуудын анхны байгууллага Бошгыг халах залуучуудын эвлэл нэртэйгээр байгуулагдаж байв. Үүнээсулбаалантус өдрийг Залуучуудын өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Монгол Улсын нийт хүн амын 31.7 хувь, хөдөлмөрийн насныхүн амын 49.2 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Энэ жилийн хувьд залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан тус арга хэмжээг зохион байгуулах гэж байна. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

“Төрийн захиргаанаас нийтийн удирдлагад” номын нээлт боллоо

Дэлхийн улс орнуудад төрийн захиргаа, нийтийн удирдлагын чиглэлээр ажилладаг, суралцдаг, судалдаг хүмүүсийн цагаан толгой болсонОвенЕ.ХьюсийнТөрийн захиргаанаас нийтийн удирдлагад номынтав дахьхэвлэл албан ёсны эрхтэйгээр монгол хэлнээ хэвлэгдлээ. Уг номын нээлтийг наймдугаар сарын 23-ндАзийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төсөл, Нийслэлийн Сургалт, судалгааны төв хамтран зохион байгуулсан юм. Үйл ажиллагааг нээж, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Төрийн Албаны Зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Швейцарын Хөгжлийн Агентлагийн хамтын ажиллагааны дэд захиралБенуаМейэр-Биш нар үг хэллээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.СандагсүрэнОвенЕ.Хьюсийн2018 онд хэвлэгдэн гарсан Төрийн захиргаанаас нийтийн удирдлагад бүтээлийн тавдугаар хэвлэлийг албан ёсны эрхтэйгээр монгол хэлнээ орчуулан та бүхний гар дээр хүргэж байгаад баяртай байна.Энэхүү бүтээлийг орчуулснаар эрдэмтэн судлаач, их дээд сургуулийн багш, оюутнууд, төрийн албан хаагч, ном сонирхогчдод томоохон хөрөнгө оруулалт болно. Тус номыг монгол хэлнээ орчуулах зөвшөөрөл олгосонСпрингерНэйчөр (Springer Nature) хэвлэлийн газар, зохиогчОвенЕ.Хьюст талархаж байгаагаа хэлмээр байна. Мөн тус номыг орчуулсан Төрийн удирдлагынэкспертЦ.Даваадулам, хянан тохиолдуулсан Олон улс судлалын доктор П.Наранбаяр,НЗДТГ-ынтөрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд болон уг ажлыг санхүүжүүлсэнШвейцарынхөгжлийн агентлаг, Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийннэгжийнхэндталархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье хэмээв. Номын нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн удирдлагуудаас гадна Төрийн албаны зөвлөл, ЗГХЭГ, Удирдлагын Академи, ШУА, МУИС,ШУТИСболон бусад их дээд сургууль, олон улсын байгууллагын төлөөлөл, албан хаагчид, эрдэмтэн, судлаачид цахимаар оролцож, санал сэтгэгдлээ хуваалцлаа. Мөн нээлтийн ажиллагааны үеэр зохиогчОвенЕ.Хьюсмэндчилгээ дэвшүүлсэн юм. НЗДТГ Азийн сантай хамтран Хотын засаглалыг сайжруулах төслийг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2015 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлж байна. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАХ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ХОЁР ҮЕ ШАТТАЙГААР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Мэргэжлийн хяналтын байгууллагын ээлжит цахим хурал өнөөдөр боллоо. МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Т.Гантулга, дэд дарга Г.Сугарбат, Д.Энхсайхан нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, үүрэг чиглэл өглөө. Ерөнхий байцаагч Т.Гантулга Нийслэл болон аймаг, хилийн боомтуудын удирдлага, албан хаагчдад аливаа хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахдаа нэн тэргүүнд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх, сайн туршлагыг олон нийтэд хүргэх нь зүйтэй гээд дараах гурван чиглэлд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болгов. Бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс үе шаттайгаар эхлүүлэх болсон. Энэ хүрээнд хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангах урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. Дархлаажуулалтын цэг болон тусгаарлах байрны зориулалтаар ашиглаж байсан анги танхим, оюутны дотуур байрны ариутгал, халдваргүйтгэлийн ажилд хяналт тавин бэлэн байдлыг хангуулах. Үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлж буй сургуулиудын хоол үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдал, хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалт зэрэгт хяналт тавьж ажиллах. Хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага бүрт халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлэх, энэ үйл ажиллагаанд эцэг эхийн зөвлөлийг татан оролцуулах нь үр дүнтэйг онцлов. Түүнчлэн халаалтын улирал эхлэхээс өмнө иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад угаар мэдрэгчийг зөв байршуулах, ашиглах талаарх зөвлөмж сэрэмжлүүлгийг тогтмол хүргэж ажиллах, түүхий нүүрс хэрэглэхийг хориглох бүсэд орж байгаа Налайх дүүргийн зуух бүхий айл өрхүүдэд угаар мэдрэгч суурилуулах, нийт аж ахуйн нэгж байгууллагын халаалтын зуухны аюулгүй ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо. Мөн намрын ургац хураалт, төмс хүнсний ногооны тээвэрлэлт, хадгалалт, улаанбуудайн болон ирэх хаврын үрийн нөөц хийгээд чанарт анхаарч ажиллахыг даалгалаа.

Хүнсний эрхийн бичигтэй иргэд НӨАТ-ын баримт хэвлэдэг бүх дэлгүүрээр үйлчлүүлдэг болно

Хүнсний эрхийн бичигтэй иргэд зөвхөн гэрээт 800 дэлгүүрээр үйлчлүүлдэ байсан бол одоо НӨАТ-ын баримт буюу И-баримт хэвлэдэг бүх хүнсний дэлгүүр, зах, бөөний төвөөр үйлчлүүлэх боломжтой болсон талаарХөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяамэдээллээ. Тэрбээр Өнөөдрийн байдлаар доорх IT компаниудын кассын систем ашигладаг дэлгүүрүүд болон томоохон худалдааны төвүүдээс эхний ээлжинд E-Mart болон Оргил худалдааны төв бидэнтэй хамтарч ажиллахаа мэдэгдсэн бөгөөд эдгээр сүлжээ дэлгүүрээр иргэд есдүгээр сарын 15-ны өдрөөс хойш үйлчлүүлэх боломжтой боллоо.Халамжийн үйлчилгээг ЦАХИМ, ИЛ ТОД болгох шинэчлэлд хамтран ажиллаж байгаа та бүхэнд баярлалаа гэжээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.