Д.Сумъяабазар: Хотын хөгжилд Богдхан төмөр замын бүтээн байгуулалт үнэтэй хувь нэмэр оруулна

Богдхантөмөрзамынтөслийн нээлт Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрМааньтөртөөндөнөөдөрболлоо. Төслийн нээлтийн үйлажиллагаандМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болоод холбогдох яамдын сайд, УИХ-ын гишүүд оролцсон юм. Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэн, санаачилж, гарц, шийдлийг эрэлхийлсэн Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд хотын иргэдийн өмнөөс талархаж байгаагааилэрхийлсэнюм. Үргэлжлүүлэн Улаанбаатар хотод 500 мянган хүн амьдрах ёстой боловч өдгөө 1.5 саяд хүрч, хотын даац гурав дахин нэмэгдсэн нь иргэдийн амьдралд нэлээдгүй хүндрэл үүсгээд байна. Хотын төвөөр Улаанбаатар төмөр зам ХХК-ийн35 км цагийн хурдтайвагоны тээвэрлэлт өнгөрч байгаа нь 120-160 минутын замын түгжрэлийг үүсгэдэг. Үүнээс харахад Улаанбаатар төмөр зам нийслэлийн түгжрэлдхэрзэрэг нөлөөлж байна вэ гэдэг нь тодорхой асуудал юм.Түгжрэлийг бууруулах чиглэлд Монгол Улсын Засгийн газрын зүгээс онцгой анхаарч, Улаанбаатар хотын хаяа, дагуул хотуудыг тэлэх төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлж байгаа нь нийслэлийн хөгжилд үнэтэй, жинтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтадБогдхантөмөр замын төсөл онцгой ач холбогдолтой бөгөөдхотын даргын хувьд тус төсөл эхэлж буйд туйлын баяртай байна хэмээлээ. Мөн тэрбээрБогдхантөмөр замын ажил нэг минут ч гацах учиргүй бөгөөд нийслэлийн удирдлагууд тус бүтээн байгуулалтын ажлыг бүх талаас нь дэмжиж ажиллана гэдгийг онцолж байв. Монгол Улсын Засгийн газрын 2021оны наймдугаар сарын 4-ний хуралдаанаар Богдхан төмөр зам-ын төслийн суурь бүтэц тавих зөвшөөрлийгТавантолгойтөмөр зам ХХК-долгосон.Тус компани нь Монголын анхны инженеренгийн компани бөгөөдТавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын төслийн доод бүтцийн ажилд чанарын хяналт үзүүлэн, төлөвлөгөө, технологи зэрэгт заавар, зөвлөгөө өгөн ажилласан. ӨдгөөТавантолгой-ГашуунсухайтчиглэлийнIзэрэглэлийн, уулзваргүй 240 км төмөр замын цогцолбор төслийн ажлыг амжилттай хэрэгжүүлж, 2022 оны долдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм. Тавантолгойтөмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.УдаанжаргалТаван толгой-Гашуунсухайтчиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлж байгаагийн нэгэн адил Богдхан төмөр замын ажлыг мөн адил амжилттай хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна хэмээгээд, бүтээн байгуулалтад хамтран оролцож буй зэвсэгт хүчний байгууллагууддаа талархаж буйгаа илэрхийлсэн юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Б.Сүхбаатар: Барилгын тусгай зөвшөөрлийг түр хугацаанд шинээр олгохгүй

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх, Улаанбаатар хотын дүрэм, стандарт, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулахтай уялдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч барилга, байгууламж шинээр барих зөвшөөрлийг түр хугацаанд олгохгүй байхаар захирамжлаад буй. Энэхүү захирамж шийдвэрийг яагаад гаргах болсон талаар Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар дараах тайлбарыг өгч байна. -Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжтай холбоотойгоор барилга, бүтээн байгуулалтын ажлыг зогсоож, царцаах гэж буй мэт ташаа мэдээлэл хэвлэл болон цахим орчинд гараад байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ? -Юун түрүүнд Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар одоо эхэлсэн, үргэлжилж буй барилга, бүтээн байгуулалтын ажил зогсохгүй гэдгийг тодотгон хэлье. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх, Улаанбаатар хотын дүрэм, стандарт, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулахтай уялдуулан дараах байршлуудад тодорхой хугацаанд шинээр барилга барих зөвшөөрлийг олгохгүй байхаар захирамжилсан. Тухайлбал, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Богд уулын дархан цаазат газар болон Улаанбаатар хотын төвийн бүсэд шинээр барилга, байгууламж барих, эхлүүлэхтэй холбоотой хотоос өгдөг зөвшөөрлийг түр хугацаанд олгохгүй. Энэ нь Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлах хүртэлх хугацааг хэлж буй юм. -Өмнө нь олгосон зөвшөөрөл бол хүчин төгөлдөр хэвээр гэсэн үг үү? -Тийм ээ. Захирамж гарахаас өмнө олгосон тусгай зөвшөөрөл хүчинтэй хэвээр. Баригдаж эхэлсэн болон эхлүүлэх барилгын бүтээн байгуулалт үргэлжилнэ. -Захирамжид байгалийн цогцолборт газар, дархан цаазат газрын сацуу Улаанбаатар төвийн бүсийг онцлон тодотгосон нь анхаарал татаж байна. -Өнөөгийн Улаанбаатар хотын төвийн бүсэд дэд бүтцийн хүртээмж маш муу. Нийслэл хот гадагш тэлэлгүй, төвдөө хэт ачаалалтай хөгжиж байгаа нь дэд бүтэцтэйгээ шууд холбоотой. Нөгөөтээгүүр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг 2013 онд батлуулснаас хойш өнөөг хүртэл дахин шинэчлээгүй. Тиймээс юун түрүүн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулах, ийн батлагдах хүртэл барилгын зөвшөөрлийг түр зогсоох шаардлага амьдралаас урган гарч байгаа юм. Одоо мөрдөж буй барилгажилтын журамд тухайн компани нийт талбайнхаа 70 хүртэл хувийг барилгажуулах бололцоог хангаад өгчихсөн байх жишээтэй. Цаашид одоогийнхоос эсрэгээрээ 30-40 хувьд барилга барьж, үлдсэн хувьд нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол барьж байгуулахыг шаардахаас аргагүй. -Улс, нийслэлийн төсвөөр барьж буй барилгын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлнэ гэж ойлгосон. Зөв үү? -Тэгэлгүй яах вэ. Улсын болон нийслэлийн төсвөөр барьж буй барилгын бүтээн байгуулалтыг цаашид ч зогсоохгүй. Мөн хотын төвийн бүсээс бусад газарт зөвшөөрөл олгох юм. Гэр хорооллын дахин төлөвлөлт болон ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг шинэчлэх төслийн дагуу баригдаж буй барилгын ажил саадгүй үргэлжилнэ. Энэхүү шийдвэр урт хугацааны хориг саад огтоос биш. Захирамжид дурдсан байршилд барилгын зөвшөөрөл олгохыг түр хугацаанд зогсоосноор бид Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулахын дээр Улаанбаатар хот дүрэмтэй болж, мэргэжлийн яамд барилгын норм, дүрэм, стандартыг мөн шинэчлэх юм. Дахин сануулахад, энэ жил баригдаж буй барилга, бүтээн байгуулалтын зөвшөөрөл бол аль хэдийнээ олгогдоод, ажлаа эхэлчихсэн байгаа. Тиймээс эдгээр газарт хамаарахгүй. Харин ирэх онд барилга барих гэж буй компаниудын хувьд энэ оны арав, арваннэгдүгээр сараас холбогдох материалаа бүрдүүлж хөөцөлддөг. Тиймээс түүнээс урьтаж энэхүү захирамжийг гаргаж буй юм. -Зөвшөөрөл олголтыг хэзээ хүртэл олгохгүй зогсоох вэ? -Ирэх 2022 оны дөрөвдүгээр сар хүртэл байх болов уу гэсэн урьдчилсан тооцоо бий. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

МХЕГ: Замын-Үүд боомтоор нэвтэрсэн 441 вагон, чингэлэгт халдваргүйжүүлэлт хийлээ

Халдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд нийт 98 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 53.107 м2талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 201 объектын 55.740 м2талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Хяналт шалгалтаар зөрчил илрээгүй байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо: Улсын хэмжээнд авто замын шалган нэвтрүүлэх постод 309 байцаагч ажиллаж нийт 7036 авто машинаар нэвтэрсэн 14,646 иргэнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө. Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор /2021.08.22-ний 17:00 цагийн байдлаар/ хот руу орох чиглэлд 777 тээврийн хэрэгслээр 1455 зорчигч, хотоос гарах чиглэлд 1148 тээврийн хэрэгслээр 2119 зорчигч нэвтэрсэн байна. Хилийн хяналт шалгалт: Улсын хилээр орсон 351 тээврийн хэрэгсэл, 663 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийн нэвтрүүлж, Улсын хилээр гарсан 297 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж, хяналт тавьсан, 479 зорчигч, жолоочид эрүүл мэндийн тандалт хийсэн. Сүхбаатар боомтоорнэвтэрсэн 225 вагон, чингэлэг,Замын-Үүдбоомтоорнэвтэрсэн 441 вагон, чингэлэгт Баяндэмбэрэл ХХК-аар халдваргүйжүүлэлт хийлгүүлэн хяналт тавьж,Чингис Хаан ОУНБ дахь ХМХА-аас нийт 4989 кг ачаа тээш, 1824 м2 талбайг халдваргүйжүүлсэн. Алтанбулаг боомтоосУлаанбаатар хот дахь гүний гаалийн Ти Ай Ложистик, Интердесижн дэх терминалдиудад 22 тир автомашин 323.6 тн бодис бараа бүтээгдэхүүн тээвэрлэгдэн ирснийг журмын дагуу хүлээн авч, халдваргүйжүүлэлтийг хийлгэж, жолооч, ачаа бараа, ажиллагсдад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллалаа. Лабораторийн шинжилгээ: 2021.08.22-ны өдөр улсын хэмжээнд МХБ-ын харьяа 25 лабораторид шинжилгээнд 57 дээж хүлээн авч, 52 дээжийн шинжилгээний хариу гарсан. Улсын байцаагчийн өгсөн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 1 дээж шаардлага хангаагүй байна. Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт: Нийслэлийн хэмжээнд340аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг /худалдаа үйлчилгээний166, ахуйн үйлчилгээний36, ресторан, кафе, кофе шоп, цайны газар, түргэн хоолны66,зочид буудал15, амралт жуулчны газар5,бүх төрлийн баар50,биеийн тамир, спорт2/ хамруулан хяналт шалгалт хийж 32 зөрчил илрүүлэн, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авлаа. Илэрч буй зөрчил дутагдлыг дурдвал: Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн -13 Тусгай нөхцөл шаардлага зөрчсөн 8 Цаг хэтрүүлэн ажилласан 6 Тусгай зөвшөөрөл, батламжгүй үйл ажиллагаа явуулсан 2 Хязгаарласан үйл ажиллагаа эрхэлсэн 1 Гар дээрээс согтууруулах ундаа худалдаалсан 1 Хариуцлагын гэрээ байгуулаагүй, зөрчсөн 1

Тэр “бөх” хэний хэн бэ?

2021-08-23 13:25:39 Нийтлэгдсэн: Нийгэм
Тэр “бөх” хэний хэн бэ?

Төсөрхөн Хүй долоо худагт 512 бөхийн нүсэр барилдаан болж, ковид гарсаар хоёр жил гаруй наадмаа санаж байсан хүмүүсийн магнайг тэнийлгэсэн. Хэдийгээр үзэгчгүй боловч удаан бөх үзээгүй бөхийн хорхойтнууд хоёр өдөр телевизийнхээ өмнө уягдаж, бөхийн барилдаан хөөрхөн сенсаци дэгдээгээд амжсан.Улсын баяр наадмаа ч аргагүй эрхэнд хойшлуулан цахимаар хийгээд байхад Монголын ЗалуучуудынХолбоо100 жилийнхээ ойд зориулсанхоншоор-тойгоор хийжээ. Гэтэл мөн л өнгөрсөнамралтын өдрүүдэд 700 гаруй харваач оролцсон сурын наадам мөн л Хүй долоо худагт болов. Мөн л наадмыг Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойд зориулсан бөгөөд холбооны Ерөнхийлөгч жанжин малгай, хөх торгон дээлтэй сур харваж үзүүлэв. Нөгөө найрын ширээний хойморт торгон дээлтэй ханхалзаад байдаг гэдэг шиг 512 бөхийн барилдааныг нээж үг хэлж байсан мөнөөх О.Гэрэлт-Од хэмээх залуу.Ийнхүү хоёр наадам дараалуулсан хийсэн Залуучуудын холбооны тэргүүн анхаарал татаж байна. Нэг хэсэг чимээ багатай байсанМЗХ-ны Ерөнхийлөгч солигдсоноос хойш хэний хэн, ямар битүү морь гэнэт гараад ирэв гэж гайхашрах болсон. Харин энэ удаад О.Гэрэлт-Од хэмээх залуу ковидын үед бөх барилдуулж, сур харвуулан, хоёр жил шахам тасраад байсан наадмыг сэргээж жинхэнэ утгаараа олны анхааралд өртөж чадав бололтой. Бөхөө санасан монголчууд баярлаад сүйд.Бас ч гэж чадалтай аавын хүүгийн хийдэг ажил гэж шэвэр авир хийж байна. Жанжин малгай, торгон дээлтэй тэр бөх хэний хэн юм бол?

Сургалтын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах бэлтгэлийг сайтар хангахыг үүрэг болгов

​ Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр Баянгол дүүргээс цахимаарзохионбайгууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр 14 үүрэг, даалгавар өгснөөс 78.1 хувийн биелэлттэй байна. Хурлын эхэнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийнхээ хэмжээнд хэрэгжүүлж буй ажлууд болоод цаг үеийн нөхцөл байдлын талаар нийслэлийн удирдлагуудад мэдээллээ. Баянгол дүүрэг 231 мянган оршин суугчтай бөгөөд үүнээс 142 мянган иргэн дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ. Дүүргийн хэмжээнд 8642 хүүхэддархлаажуулалтад хамрагдсан бол сургууль, цэцэрлэг эхлэхтэй холбоотойгоор нийт багш, ажилчдын 45 хувийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулаад байна. Сургуулийн автобуснуудын үзлэг оношилгоо 91 хувьтай үргэлжилж байна Хотын дарга хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан хийж, хэрэгжүүлж буй ажил, цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг холбогдох албаныхнаас авлаа. Ерөнхий боловсролын сургуулийн цахим бүртгэл 41.7 хувьтай үргэлжилж байна. Харин 12-15 насны хүүхдүүдийн 55.9 хувийг дархлаажуулалтын бүрэн тунд хамруулаад байгаа юм. Мөн нийт багш, ажилчдын 53.6 хувийг урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамруулсан. Сургуулийн автобуснуудыг өнгөрсөн долоо хоногоос үзлэг оношилгоонд хамруулж эхэлсэн бөгөөд 91.02 хувьтай үргэлжилж байна. 270 байршилд газар чөлөөлөв Нийслэлийн Засаг даргын Газрын зөрчил арилгах тухай 2021 оны А/251, А/250 дугаар захирамжийн хэрэгжилтийгхангах ажлын хүрээнд төвийн зургаан дүүргийн270 байршлын 1385объектдахь26.822 ам метр газрыг чөлөөлжээ. Тодруулбал, нийтийн эзэмшлийн зам, талбайд барьсан стандартын бус, зохих зөвшөөрөлгүй ашиглаж буй гарааш,зөөврийн байгууламж, өргөтгөл, хашаа, хаалт, хайс, шонзэргийг чөлөөлж, 15 байршлын 9832 ам метр талбайд тохижилт, ногоон байгууламжийн ажил хийх боломжийг бүрдүүлээд байна. Газар чөлөөлөх ажил Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт эрчимтэй хийгдэж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн 92 байршилд газар чөлөөлж, зургаан байршилд тохижилт, ногоон байгууламж, авто зогсоолын ажлыг эхлүүлээд байгаа юм. Мөн нийслэлийнхэмжээнд стандартын шаардлага хангахгүй, орчны аюултай байдал үүсгэсэн 307 барилга угсралтын талбайн түр хашаа байгаагаас 260 аж ахуйнэгжидмэдэгдэх хуудас хүргүүлэн, зөрчил арилгах арга хэмжээг авчажиллажээ.Үүнээс116 барилга угсралтын талбайн түр хашаагхолбогдох стандартындагуушинэчилж,норм дүрэм, аюулгүй байдлыг хангуулан, тэмдэгтэмдэглэгээгхийлээ. 10-р хорооллоос Сүлжмэл хүртэлх дулааны шугамын засварын ажлыг есдүгээр сарын 15-ныдотор дуусгана 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд сайжруулсан түлшний түүхий эд, барьцалдуулагчийн нөөцийн талаарНийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчЗ.Төмөртөмөөмэдээлэл өглөө. Одоогийн байдлаар Таван толгой түлш ХХК-ийн Баруун бүсийн үйлдвэр дангаараа ажиллаж байгаа бөгөөд 17.660тоннсайжруулсан түлшний нөөцтэй байгаа юм. Харин сайжруулсан түлшний түүхий эд болохмидлингийн209 мянган тонн нөөц байна. Энэ нь 196.656тоннбэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хүрэлцэхүйц нөөц юм. Мөн тус үйлдвэр барьцалдуулагч түүхийэдийн 60 тонн буюу 14 хоногийн нөөцтэй байна. БНХАУ-ынЭрээн хотын хил дээр эхний ээлжийн түүхийэдүүдирсэн бөгөөд яаралтай татан авах чиглэлээр ажиллаж байгаа юм. Таван толгой түлш ХХК өдөрт 1500 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэхээр тооцож, есдүгээр сарын 15 гэхэд 53 мянган тонн сайжруулсан түлшүйлдвэрлэхээртөлөвлөжээ. Хотын дарга шаардлагатай түүхий эдийг холбогдох албаныхантай хамтран татаж авах, заасан хугацаандаа багтаан нүүрсний нөөцөө бэлтгэх хэрэгтэйг сануулав. Мөн 10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх дулааны шугамын шинэчлэлийн ажлын явц ямар байгаа талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөс асуулаа. Тэрбээр Дулааны шугам шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Хил дээр саатсан шугам хоолойг үе шаттайгаар татан авч байгаа бөгөөд үлдсэнхоолойг шуурхай татан авахаар холбогдох албаныхантай хамтран ажиллаж байгаа. Түүнчлэн шугам засварын ажил есдүгээр сарын 15-ныдотордуусаж, иргэдийг халуун усаар хангах боломж бүрдэнэ хэмээсэн юм. Халдварын эрсдэлтэй олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй Хурлын төгсгөлд Хотын дарга дөрвөн чиглэлээр 14 үүрэг, даалгаврыг холбогдох албаныханд өглөө. Тухайлбал, Хариуцлагын гэрээ байгуулсан аж ахуй нэгжүүдэд хяналт тавих,дархлаажуулалт хийгдэж байгаа байршлуудыг тодорхой болгож, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллахыгүүрэг болгов. Түүнчлэн өвөлжилтийнбэлтгэл хангах, хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан хурдан морь уралдуулах, бөх барилдуулах зэрэг халдварын эрсдэлтэй олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхыг бүх шатны байгууллагуудад анхааруулсан юм.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийнариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисыннөөцийгнэмэгдүүлэх болон хичээл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах бэлтгэл ажлыг сайтар хангахыгНийслэлийн Боловсролын газар болоод дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгов. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээндавтозам, инженерийн шугам сүлжээ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн их, урсгал засвар, шинэчлэлтийн ажлыг шуурхай гүйцэтгэхийг харьяа байгууллагуудад даалгалаа. Эцэст ньгазрынзөрчлийг арилгаж, чөлөөлөгдсөнбайршлуудыгнийтийн эдэлбэр газраар бүртгэн,тохижуулах ажлуудад хяналт тавихыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөдЗахирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болгосон юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.