Т.Гантөмөр: Х хорооллоос Сүлжмэл хүртэлх дулааны шугамын засварыг ирэх сарын 15-ны дотор дуусгаж, иргэдийг халуун усаар хангана
2021-08-23 13:11:20 Нийтлэгдсэн: Нийгэм Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр Баянгол дүүргээс цахимаарзохионбайгууллаа. Сайжруулсан түлшний түүхий эд болох мидлингийн 209 мянган тонн нөөцтэй 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд сайжруулсан түлшний түүхий эд, барьцалдуулагчийн нөөцийн талаарНийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөөмэдээлэл өгөв. Одоогийн байдлаар Таван толгой түлш ХХК-ийн Баруун бүсийн үйлдвэр дангаараа ажиллаж байгаа бөгөөд 17,660 тонн сайжруулсан түлшний нөөцтэй байгаа юм. Харин сайжруулсан түлшний түүхий эд болох мидлингийн 209 мянган тонн нөөц байна. Энэ нь 196.656 тонн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хүрэлцэхүйц нөөц юм. Мөн тус үйлдвэр барьцалдуулагч түүхий эдийн 60 тонн буюу 14 хоногийн нөөцтэй байна. БНХАУ-ын Эрээн хотын хил дээр эхний ээлжийн түүхий эдүүд ирсэн бөгөөд яаралтай татан авах чиглэлээр ажиллаж байгаа юм. Таван толгой түлш ХХК өдөрт 1,500 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэхээр тооцож, есдүгээр сарын 15 гэхэд 53 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Хотын дарга шаардлагатай түүхий эдийг холбогдох албаныхантай хамтран татаж авах, заасан хугацаандаа багтаан нүүрсний нөөцөө бэлтгэх хэрэгтэйг сануулав. Хил дээр саатсан шугам хоолойг үе шаттайгаар татан авч байна Мөн 10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх дулааны шугамын шинэчлэлийн ажлын явц ямар байгаа талаарУлаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөсасуулаа. Тэрбээр Дулааны шугам шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Хил дээр саатсан шугам хоолойг үе шаттайгаар татан авч байгаа бөгөөд үлдсэн хоолойг шуурхай татан авахаар холбогдох албаныхантай хамтран ажиллаж байгаа. Түүнчлэн шугам засварын ажил есдүгээр сарын 15-ны дотор дуусаж, иргэдийг халуун усаар хангах боломж бүрдэнэ хэмээсэн юм.
Орон нутгаас нийслэл рүү чиглэх тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байна
2021-08-23 12:41:00 Нийтлэгдсэн: НийгэмЭнэ сарын 20-22-нд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 1048 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 671 мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 14, орон нутагт 13 иргэн гэмтэж, 4 хүн нас барсан байна. Мөн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 200, орон нутагт 128, нийт 328 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ. Үүнээс гадна 9 дүгээр сарын 1-нд оюутан сурагчдын хичээл эхлэхтэй холбогдуулан орон нутгаас нийслэл рүү чиглэх тээврийн хэрэгслийн эрчим нэмэгдэж байгаа тул жолооч, зорчигч нарыг хамгаалах бүс бүсэлж, өөрийн болон бусдын аюулгүй байдлын ханган хөдөлгөөнд оролцохыг уриалж байна. Хамгаалах бүс жолооч зорчигчдыг 80-90 хувь хамгаалдаг юм. Түүнчлэннийт зам тээврийн ослын 70-80 хувь нь орон нутгийн замд үйлдэгдсэн нь онхолдох буюу хурд хэтрүүлснээс болж байна.Жолооч нарыг хурдаа орон нутгийн замд 80 км/ц-аас хэтрүүлэхгүй байхаар замын хөдөлгөөний дүрэмд заасан ч хурд хэдий чинээ бага байна төдий чинээ өөрийн болон хайртай гэр бүл, ах дүү хамаатан садан, найз нөхдийн тань амь нас хамгаалагдах болно. Мөн мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай, хамгаалалтын хэрэгсэл өмсөж өөрийн болон зорчигчийн аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд зөв боловсон оролцох шаардлагатай байна. Явган зорчигч зам тээврийн осолд өртөх тохиолдол ихсэх хандлагатай байгаа учир анхааралтай замын хөдөлгөөнд оролцох, гарц гармаар гарахдаа ойртон ирж буй тээврийн хэрэгслийг өнгөрөөж гарцаар гарах, мөн бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байж, гарцаар гарахдаа заавал гараас нь хөтөлж зам хөндлөн гарч байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Прокурорын байгууллага эрүүгийн 158 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ
2021-08-23 12:35:38 Нийтлэгдсэн: НийгэмПрокурорын байгууллага 2021 оны наймдугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 165 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 218 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд2 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад гурваншаардлага тус тус бичиж хүргүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт 1,859 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж, 158 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
БНСУ-д ажиллах хүсэлтэй бүртгүүлсэн иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт болон ур чадварын шалгалтыг 2021 оны 9 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 19-ний өдрүүдэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2 давхарт шалгалтын (CBT) танхимд явагдана. Энэ жилийн хувьд Коронавирусийн (COVID-19) халдварын нөхцөл байдалтай уялдуулан онцгойлон ур чадварын шалгалтыг Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн хариуг тухайн шалгалт бүрийн дараа гаргаж тэнцсэн иргэнээс өнгөний харалган г.м биеийн ерөнхий үзлэгийн шалгалтыг хялбаршуулан авахыг мэдэгдэж байна. Шалгалтад хамрагдах иргэд өөрийн шалгалт өгөх өдөр, цагийг дараах сайтаасwww.hudulmur-halamj.gov.mn,monkor.netорж харна уу. Мөн цахим бүртгэлийнhttp://solongos.hudulmur-halamj.gov.mnсайтаас харах боломжтой. Шалгалт өгөх иргэдэд дараах зүйлсийг анхааруулж байна. Үүнд: Тухайн шалгалт өгөх өдөр гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх, ТҮЦ машинаас авсан цахим үнэмлэхний лавлагааг эх хувиар нь авч ирнэ. Бичиг баримтыг авч ирээгүй тохиолдолд шалгалтад оруулахгүй. 09:00 (1-р ээлж), 10:30 (2-р ээлж), 13:00 (3-р ээлж), 14:30 (4-р ээлж)цагуудыг ягштал баримталж ирнэ. Хэрэв шалгалтаас хоцорсон тохиолдолд нөхөж өгөх боломжгүйг анхаарна уу. Шалгалтын байранд бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс амны хаалт зүүж, шалгалтын комиссын зааврыг дагаж мөрдөнө. Шалгалт өгөх хуваарьт өдрөөс өмнө Ковид-19-ын халдвартай нь тогтоогдож илэрсэн иргэн урьдчилан эмнэлэгийн магадлагааг шалгалт өгөх боломжгүй тухай хүсэлтийн хамт гаргасан тохиолдол бүртгэлийн хураамжийг буцаан олгоно. Коронавирусийн ойрын хавьтлын улмаас тусгаарлалтад байгаа иргэн нь шалгалт өгөх хуваарьт өдрөөс өмнө холбогдох байгууллагын тодорхойлолт өгсөн тохиолдолд шалгалт явагдаж дууссаны дараа өдөр товлож зөвхөн нэг удаа авна. Шалгалтад орохын өмнө биеийн халуун 37 хэмээс дээш, халдварын шинж тэмдэг илэрч байх тохиолдолд мөн шалгалтын дараа өдөр товлож тухайн иргэнээс шалгалтыг тус тус авна. Шалгалтад тэнцсэн иргэдийн нэрийг 2021 оны арваннэгдүгээр сарын 03-нд зарлана. Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаанд оролцох байгууллагуудыг бүртгэж байна
2021-08-23 12:12:55 Нийтлэгдсэн: НийгэмХичээлийн шинэ жил эхлэх үеэр нийслэлийн авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Иймээс жил бүрийн өдийд амралтын өдрөөр тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулдаг. Тэгвэл энэ удаа Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг наймдугаар сарын 28, 29-нд 09:00-19:00 цагийн хооронд Автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тодруулбал, Голомт банкны Зээлийн төвийн өмнөх талбай /Улаанбаатар их дэлгүүрийн замын хойд талд/, Улсын их дэлгүүрийн урд талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж /Циркээс Их дэлгүүр орох замд/, Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, Бөхийн өргөөний хойд талын талбай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 1, 2, 3 дугаар /олны нэрлэдгээр гурван өндөр/ байрны хойд талын талбай гэх томоохон зургаан байршилд үзэсгэлэн худалдаа зохион байгуулна. Хичээлийн шинэ жилийг угтсан тус үзэсгэлэн худалдааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдтэй хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс /Хангарди ордны 6 давхар/-т бүртгэж эхэллээ. Үзэсгэлэн худалдааны байршил бүрд үсчин ажиллуулахын дээр халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх тухай Түр журам боловсруулан мөрдүүлэх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 11-315349 дугаарын утсаар авах боломжтой. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй