Г.Нэргүй: Газар хөдлөлтийн гамшгийг анхааруулах дуут дохио бүхий 15 цамхаг нэмж байгуулна

Газар хөдлөлтийн идэвхжилт сүүлийн жилүүдэд буурахгүй байгаа. Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. ИймээсНийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-ынГамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйтэй энэ талаар болон цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Сүүлийн жилүүдэд нийслэлд газар хөдлөлтийн идэвхжилт нэмэгдэх болсон. Нөхцөл байдал ямар байна вэ? -Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэйбүсэдоршдог. Газар хөдлөлтийн идэвхжилт сүүлийн жилүүдэд буурахгүй байгаа. Улаанбаатар хот орчимд 2005 он хүртэл жилд дунджаар 200 гаруй газар хөдлөлт бүртгэгддэг байсан бол 2012 онд дөрөв дахин, 2013 онд 10 дахин олон бүртгэгдсэн. 2021 оны эхний хагас жилийн байдлаар 665 газар хөдлөлт бүртгэгдсэн нь хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилт буурахгүй байгааг харуулж байна. Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах системийн дуут дохио бүхий 60 цамхаг байдаг. Бид 15 цамхгийг нэмж байгуулах гэж байна. Газар хөдлөлтийн гамшгийг цаг минут, он, сар, өдрөөр нь урьдчилан хэмжиж гаргах техник хэрэгсэл шинжлэх ухаанд одоогоор гараагүй байгаа. Одон орон судлал хөгжиж байгаа учир тодорхой хэмжээний мэдээллийг урьдчилж тооцоолох, уламжлалт арга буюу ан амьтад мэдэрдэг гэсэн мэдээлэл бий. Гэхдээ мэрэгч амьтан, могой, мэлхий үзэгдэх нь газар хөдлөх дохио гэдэг нь батлагдсан шинжлэх ухаан биш. Тиймээс иргэд шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэлд итгэж, худал мэдээлэлд автахгүй байх хэрэгтэй. -НОБГ-т сүүлийн үед ямар төрлийн дуудлага их ирж байна вэ? -Нийслэлийн хэмжээнд 2021 оны наймдугаар сарын 20-ны байдлаар нийт дуудлагын 85 хувийгобъектынгал түймрийн дуудлагаэзэлжбайна. Үлдсэн 15 хувь нь аврах ажиллагааны дуудлага буюу усанд осолдох, автомашины осолд өртөх, өндрөөс унаж амь насэрсдэх, мөн нийслэлийн ойр орчмын уул модонд төөрөх зэрэг ахуйн аврах ажиллагааны дуудлага байна. Гамшиг ослын 1110 орчим дуудлага бүртгэгдсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахадобъектынгал түймрийн дуудлага 24 хувиар, аврах ажиллагааны дуудлага 13 хувиар, нийт дуудлага 24.3 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Энэ нь олон талын шалтгаантай. Хаврын хуурайшилтын улиралд ой хээрийн түймэр гарахэрсдэлийгбууруулах зорилгоор Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Байгаль орчны газар хамтран нийслэлийн ойр орчмын уул модны эрсдэл бүхий газруудад хөдөлгөөнт эргүүлажиллуулсныүр дүнд энэ хавар ой хээрийн түймрийг алдаагүй. Харин шар усны дуудлага их байлаа. Хөдөлгөөнт эргүүлүүд, онцгой байдлын бэлтгэл бүлгүүд ажиллаж байсан учирэрсдэлийггазар дээр нь таслан зогсоосон. БидКовид-19 цар тахлын үед давхар гамшиг үүсгэхгүйг гол зорилгоо болгон ажиллаж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн хохирол 1.7 тэрбум төгрөг буюу 46.8 хувиар буурсанүзүүлэлттэйбайгаа. Энэ нь цар тахлын үед хөл хорио тогтоосон, иргэдийн хяналт сайжирсан, мөн цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой. Гал түймэрт өртөж болзошгүй 591 хүний амийг аварч, 46.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан.Мөнгамшигосол, гал түймрийн улмаас 20 хүн амиа алдаж, эрүүл мэндээрээ хохирсон харамсалтай мэдээ байна. -Дулааны улиралд иргэд голын усандэрсдэхявдал их гардаг. Энэ чиглэлд ямар арга хэмжээ авч байгаа вэ? -Зургаадугаарсарын 10-наасэхлэн гол усны үерээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд хөдөлгөөнтзавьтэргүүлийг ажиллуулж эхэлсэн. Хэрлэн,Тэрэлж, Туул гол дагуу өдөр бүр 11:00-20:00 цагийн хоорондзавьтэргүүл ажиллаж байна. Энэ ажиллагаа есдүгээр сарын 10-ныгхүртэл үргэлжилнэ. Усанд 27 хүн осолдож амь насаа алдсан. Мөн усанд осолдож болзошгүй, машинтайгаа живж байсан 100 орчим хүнийг бид аварсан. Гамшиг ослын улмаас 40 хүн амь насаа алдсаны найм нь бага насны хүүхэд байна. Бага насны хүүхэд гал түймэрт өртөх, усанд осолдох эрсдэл нийслэлийн хэмжээнд өндөр. Хичээл сургууль эхлэх гэж байгаа энэ үед бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, ялангуяа зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэх хэрэгтэй. Гол усны аюул холдоогүй, уснытүвшинбуураагүй, бороо хур татраагүй байгаа. Мөн хүйтний улирал эхэлж байгаа учиругаарынхийд хордох, ахуйн чанартай осол нэмэгддэг. Тийм учраас бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй гэрт нь ганцааранг нь үлдээхгүй байх, бага насны хүүхдийг бага насны хүүхдэд найдаж орхихгүй байх, мөн бага насны хүүхдээр гал түлүүлэхгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй. -Үерийн аманд буусан айлуудыг нүүлгэх ажлыг хэрхэн хийж байна вэ? -Нийслэлийн төвийн дүүргүүдэд 5000 орчим айл, өрх үерийн далан, эрсдэлтэй орчинд буусан байдаг. Ялангуяа Туул, Улиастай, Сэлбэ гол дагуу үерийн маш эрсдэлтэй бүсэд буусан айлууд бий. Эдгээр өрхөд онцгой байдлын газраас нүүх шаардлагатай байгаа талаар мэдэгдэл, заавар, зөвлөмж хүргэдэг. Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, цагдаагийн байгууллагаас албадан нүүлгэх ажиллагаа хэрэгжүүлдэг боловч иргэд маань энэ асуудалд туйлын хангалтгүй ханддаг. Бидэнд үүнээс өөр амьдрах газар байхгүй гэсэн хандлагатай байдаг. Энэ жилийн хувьд зарим дүүргүүд суурьшлын бүс гаргаж байна. Тухайлбал,Сонгинохайрхандүүрэгт 22-ынтовчоо орчимд суурьшлын бүс шинээр гаргаж, эрсдэлтэй газарт байгаа айлуудыг тухайн газар руу нүүх боломжийг олгож байгаа. Гэвч иргэд жилийн жилд эрсдэлтэй байдал үүсгэсээр байгаа учир үүнийг зохицуулах ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэйг мэргэжлийн байгууллагууд зөвлөдөг. Эрсдэлтэй газраас нүүхгүй байснаар үерт автаж, эд хөрөнгөөрөө хохирдог. Энэ бол зөрчил юм.Тиймээс иргэдийг анхнаасаа эрсдэлгүй, зөвшөөрөгдсөн газар буухыг анхааруулж байна. -Хичээл сургуульэхэлжбайгаа энэ үед эцэг эхчүүдэд ямар зөвлөмж өгөх вэ? -Эцэг эхчүүд зарим тохиолдолд хүүхдээ хичээл, сургуульд нь явуулахдаа өөрсдийг нь бие даалган, хяналтгүй явуулдаг учир зам тээврийн осол, цахилгааны утас,кабелийнэрсдэл зэрэг ахуйн осолд өртөх нь их байдаг.Тиймээс бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байгааг нийслэлчүүддээ анхааруулж хэлье.Нөгөөтээгүүрцар тахлын эрсдэл буураагүй байгааг нийслэлчүүд маань мэднэ. Тиймээс хүүхдүүдээ болон өөрсдийгөө халдвараас хамгаалах, амны хаалтаа зүүх, зай барих ажлыг урьдын адил анхаарах хэрэгтэй. Улирлын чанартай мал амьтны гоц халдварт өвчний тархалт ихэсдэг. Ялангуяа тарваган тахал, хүн амьтны гоц халдварт өвчний эрсдэлтэй улирал.БОАЖ-ынсайдын тушаалаар гурван жилийн хугацаанд тарвага агнахыг хориглосон байгаа. Тарвага тээвэрлэх, худалдах, худалдан авахыг хориглосон учир энэ чиглэлээр нийслэлийн бүх шалган нэвтрүүлэхтовчоонд мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Улсын хэмжээнд долоон аймгийн 137 суманд тарваган тахлын голомт бүртгэгдсэн. Тиймээс нийслэлд тарвага тээвэрлэгдэн орж ирж өвчин тарахаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор журам хэрэгжиж байгаа учир энэ төрлийн түүхий эд, материалыг зөөвөрлөн, тээвэрлэхгүй байхыг хүсье. Хэрэв энэ төрлийн зөрчил гаргавал иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг гурван сая төгрөгөөр торгох, мөн байгаль экологид учруулсан хохирлыг нөхөнтөлүүлэххуультай. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ЭЕШ-ын батламж хуудас 2.5 жилийн хүчинтэй

2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хуудсыг наймдугаар сарын 25-28-ны өдрүүдэд тараана. Энэ онд ерөнхий боловсролын сургууль төгссөн шалгуулагчид төгссөн сургуулийнхаа захиргаанаас батламж хуудсаа авна. 2021 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн өмнөх оны төгсөгчдийн хувьд орон нутагт шалгалт өгсөн бол тухайн аймгийнхаа Боловсрол, соёл урлагийн газраас, нийслэлд шалгалт өгсөн бол БҮТ-өөс батламж хуудсаа авна. Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хуудас нь 2.5 жилийн хугацаанд хүчинтэй. Эх сурвалж: БҮТ

Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн автобус зорчигчгүй буцна

Covid-19 халдварын тархалтын улмаас зарим аймгийн Онцгой комиссоос хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг түр зогсоогоод байгаа. Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Замын-Үүд сумын онцгой комиссоос наймдугаар сарын 23-28-ны өдрүүдэд Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд нийтийн тээврийн хэрэгсэл зорчуулах шийдвэрийг гаргажээ. Тасалбарын үнэ 55 мянган төгрөг бөгөөд Улаанбаатар хот явах иргэд, оюутнууд авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбараас тасалбараа захиалах аж. Улаанбаатарт ирсэн автобус буцахдаа зорчигч тээвэрлэхгүй гэдгийг Аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээлэв.

Авто замын трасст орсон бургаснуудыг шилжүүлэн суулгаж эхэллээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Ривергарден, Ханхиллсхотхоныг хоёр гарцтай болгох үүргийг холбогдох албаныханд өгсөн билээ. Учир нь тус хотхоны оршин суугчид зөвхөн зүүн тийшээ гарах гарцтай бөгөөд энэ нь түгжрэл үүсгэх шалтгаан болдог байна. Тиймээс Ривергарден, Ханхиллс хотхоноос баруун тийш авто зам барих ажлыг яаралтай эхлүүлэх үүргийг өгсөн юм. Тус ажлын хүрээнд энэ сарын 16-наас ХанхилссхотхоноосЗайсангийнзамыгхолбосон нэг км урттай авто замын ажил эхэлсэн байна. Тус авто зам нь 13.8метр өргөнтэй бөгөөд хоёр урсгал бүхий ногоон байгууламж, гэрэлтүүлэг, явган хүний зам, автобусныбуудал зэргийг цогцоор нь хийхээр төлөвлөжээ. Гэвч шинэ авто зам барихад замынтрасстөртөөд буй бургасыг чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх шаардлага гараад байгаа юм. Тэгвэл Нийслэлийн Байгаль орчны газраас Даймонд рөүд ХХК-тай хамтран шилжүүлэн суулгах боломжтой бургаснуудыг стандартын дагуу нүүлгэн шилжүүлж эхэллээ. Энэ талаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр Бид гүйцэтгэгч компанид зөвлөмж, шаардлагыг хүргүүлээд, амьдрах чадвартай, залуу бут,бургаснуудыгэрүүл газар нүүлгэн шилжүүлж байна. Бургас булах, түрж хаясан асуудал байхгүй. Мэдээж хогийн ургамлууд, шарилж болоод амьдрах чадваргүй бургасыгцэвэрлэж байгаа гэлээ. Мөн БОАЖЯ-ныхарьяа Ойн судалгаа, хөгжлийн төвөөс замынтрасстөртсөн бургаснуудын хохирол, тоо хэмжээг нарийвчлан судалж журмын дагуу үнэлгээ гарган 48 саятөгрөгийннөхөн төлбөрийг гүйцэтгэгч компаниар гаргуулахаар болсон. Энэ дагуу тус хэсгийн гүйцэтгэгч компаниар ажиллаж буйДаймондРөүдХХК ньтрасстөртсөн бургаснуудын нөхөн төлбөрийгБОАЖЯ-ныхарьяа Байгаль орчин, Уур амьсгалын санд тушаасан. Хэдий нөхөн төлбөр төлсөн ч ургах боломжтой бургаснуудыг стандартын дагуу нүүлгэн шилжүүлэх, шинээр суулгах ажлыг хийж байна гэж Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанааярилаа. Харин гүйцэтгэгчкомпанийнзүгээс замынтрасстөртсөн бургасыг нүүлгэн шилжүүлэх, суулгах ажлыг ирэх долоо хоногтоо багтаан дуусгах бөгөөд авто замын ажлыг аравдугаар сарын 15-нд дуусган ашиглалтад оруулна гэдгийг ДаймондРөүдХХК-ийн Ерөнхий менежер Т.Хүрэлбаатар хэлж байлаа. Тус авто зам ашиглалтад орсноор Ривергарден, Ханхиллс хотхоны оршин суугчид баруун болон зүүн тийш гарсан хоёр гарцтай болж Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд үүсдэг түгжрэлийг бууруулах чухал ач холбогдолтой юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийслэлийн 171 хорооны Засаг дарга нарыг төрийн албаны ёс зүйн сургалтад хамрууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртТөрийн албаны хүний нөөцийгчадваржуулах, төрийн албан хаагчийн сургалтын байгууллагын материаллаг орчныг сайжруулах, орчин үеийн шаардлагад нийцсэн сургалтын орчин, дэд бүтэц бий болгох, НЗДТГ-ындэргэдэх Сургалт, судалгааны төвийн үйл ажиллагааг бэхжүүлнэ хэмээн тусгасан. Түүнчлэн нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд Мэргэшсэн, чадварлаг, иргэндээ үйлчилдэг, тогтвортой төрийн албыг бэхжүүлж, төрийн үйлчилгээний үр дүн, үр нөлөөг дээшлүүлнэ гэсэн байдаг. Энэ дагуу Нийслэлийн Сургалт, судалгааны төвөөс алба хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлж, агуулга боловсруулан, сургалтуудыг үе шаттай зохион байгуулж байна. 2017 оноос хойш нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын алба хаагчдад зориулан үндсэн болон сэдэвчилсэн сургалтын нийт 25 төрлийн гарын авлага, сургалтын агуулга боловсруулсан. Ийнхүү давхардсан тоогоор 7000 гаруй алба хаагчийг сургалтад хамруулсан юм. Өнөөдөр Монголчуудын ёс суртахууны өгөгдлийг танин мэдэх, төрийн алба хаагчийн ёс зүйг тогтоон хэвшүүлэх сэдэвт сургалтыг зохион байгуулж, нийслэлийн 171 хорооны Засаг дарга нарыг хамрууллаа. Сургалтаар Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэл монголчуудын ёс суртахууны өгөгдөл, үнэт зүйл болоод төрийн албан хаагчийн ёс зүйн тухай сонирхолтой илтгэл танилцуулж, хэлэлцүүлэв. Оролцогчид дараагийн сургалтуудаар шинэчлэн баталсан хууль болон албан хэрэг хөтлөлтийн талаар мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.