Орчны аюулгүй байдал алдагдсан 1283 байршлын зөрчлийг арилгалаа
2021-08-20 07:01:32 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Өнгөрсөн долдугаар сарын зөвлөлийн хурлаар Хотын дарга Иргэдийн амьдрах орчныг сайжруулах зарим арга хэмжээний тухай А/177 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангахыг холбогдохалбаныхандүүрэг болгосон. Захирамжийн дагуу нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийт 11.749 ам метр газрыг чөлөөлсөн бөгөөд тус газруудыг нийтийн эдэлбэр газар болгох санал гаргаад байна. Газар чөлөөлөлт хийсэн байршлуудаас 14 нь тохижилт, ногоон байгууламж хийх боломжтой. Тус байршлуудад явган хүний зам, ойн төгөл, бичил цэцэрлэгт хүрээлэн хийхээр төлөвлөжээ. Нийслэлийн иргэдийн амь нас, аюулгүй байдал, эдхөрөнгөндхалтай зүйл бол ил задгай цахилгааны утас. Тэгвэл нийт 491 байршилд ил задгай цахилгааны утас байсныг олж тогтоосноос 200 байршил дахь зөрчлийг газар дээр нь арилгаж, цахилгааны утсыг цэгцлэн засварлаж, аюулгүй байдлыг хангалаа. Мөн стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн хүүхдийн тоглоомын 419 талбай байгаагаас 120 байршил дахь зөрчлийг арилган, талбайг засаж, сайжруулах ажил хийжээ. Энэ мэтчилэн нийслэлийн хэмжээнд орчны аюулгүй байдал алдагдсан 2277 зөрчил байгаагаас 1320 байршилд зөрчлөө арилгах хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлж, 1283 байршил дахь зөрчлийг арилгасан байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар газар чөлөөлөлт хийсэн байршлуудыг нийтийн эдэлбэр газраар бүртгэхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгалаа. Мөн чөлөөлсөн байршлуудыг цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, нийтийн биеийн тамирын зориулалтаар тохижуулах ажлыг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавихыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болгов. Иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлт гаргажээ Зөвлөлийн хурлаар Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил, хэмжээ, хил зааг, зориулалт тогтоох тухай асуудлыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар танилцуулав. Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо нь 2548 өрхийн 9009 хүн амтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ 2.200 га бөгөөд зүүн талаараа Сонгинохайрхан дүүргийн 7, 8 дугаар хороо, баруун талаараа 41 дүгээр хороо, хойд талаараа 9 дүгээр хороотой хиллэдэг. 40 дүгээр хорооны Хилийн цэргийн 0119-ийн 1-4 дүгээр гудамжны 144 иргэнээс гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршилд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн. Дээрх байршилд 12.7 га, 180 нэгж талбар хамрагдаж байна. Иргэдээс ирсэн хүсэлтийг үндэслэн, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил, хэмжээ, хил зааг, зориулалт тогтоох асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр болов. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг шинэчлэх төсөл амжилттай хэрэгжиж байна Ашиглалтын шаардлага хангахгүй байгаа нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, дахин төлөвлөн барилгажуулах төсөл амжилттай хэрэгжиж байна. Төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн Арьс ширний 26 дугаар байрыг буулган, 16 давхар хоёр блок, 88 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгыг барьж, б ашиглалтад оруулсан. Мөн Баянгол дүүргийн Давхрын-7, 8, 9, 10, 11, 12 дугаар байрыг буулгаж, дахин барилгажуулахаар төлөвлөснөөс өнгөрсөн хугацаанд 9, 10 дугаар байрыг буулгаж, барилгын ажил 80 хувьтай байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 6, 7, 8 дугаар байрыг буулган барилгажилтын ажлыг бүрэн гүйцэтгэв. Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 51, 52 дугаар байрыг буулган барьж буй барилгын явц 50 хувьтай, энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр төслийн гадна дулаан, ус хангамж, инженерийн байгууламж, ариутгах татуургын шугам сүлжээний барилга угсралтын ажилд тодорхой хэмжээний хөрөнгө шаардлагатай байгааг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулсан юм. Хотын дарга Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн орон сууцыг буулган дахин барилгажуулах төслийн инженерийн шугам сүлжээнд шаардлагатай хөрөнгийг өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд шийдвэрлэх боломжийг судалж, танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Улаанбаатар хотын төвлөрлийг задлах Ажлын хэсэг байгуулахаар болов
2021-08-20 06:58:27 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Улаанбаатар хотын төвлөрлийг задлах хүрээнд хотын төвөөс нүүлгэх боломжтой томоохон байгууллага, объектуудын судалгааг танилцуулав. Хотын 111 зах, худалдааны төвд 25.288 худалдаа эрхлэгч үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрийн 57 хувь нь буюу 14.340 худалдаа эрхлэгч Нарантуул, Хархорин Бөмбөгөр худалдааны төв, 100 айл, Барс захад ажиллаж байна. Мөн зах, худалдааны төвүүд нь хотын төвийн гол гудамж, зам дагуу байрладаг нь авто замын хөдөлгөөнд хэт их ачаалал үүсгэдэг. Зах, худалдааны төвүүдийн ажиллаагүй өдрүүдэд ойролцоох уулзваруудаар зорчих тээврийн хэрэгслийн тоог тооцож үзэхэд, 10-15 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Түүнчлэн улсын хэмжээнд 88 их, дээд сургуульд 147.293 оюутан байгаагаас Улаанбаатарт 79 их, дээд сургуульд 141.391 оюутан буюу 96 хувь нь сурч байна. Иймээс Улаанбаатар хотын төвлөрлийг задлах хүрээнд хотын төвөөс нүүлгэх боломжтой томоохон байгууллага, объектуудын судалгааны дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулахаар болов. Мөн ажлын төлөвлөгөө боловсруулах, судалгаанд дурдсан хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдтэй уулзалт зохион байгуулах, цаашид Улаанбаатар хотын төвлөрлийг задлах бодлогын хүрээнд авах арга хэмжээ, шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулахыг Хотын дарга үүрэг болголоо. Нийслэлийн авто зам, замын байгууламжийн төлөвлөлт, ашиглалтын норм, дүрмийг шинэчлэн зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр Хотын дарга бодлогын бичиг баримтыг боловсруулах хэрэгтэйг онцолсон. Мөн Нийслэлийн авто замын чиглэл, чиглэлийн нэр, дугаарыг шинэчлэн тогтоох тухай журмын төслийг боловсруулахыг холбогдох албаныханд даалгав. Зуслангийн 26 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийнэ Зөвлөлийн хурлаар нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн 26 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх ажлын талаар танилцуулсан. Тус зуслангийн бүсэд 50.920 нэгж талбар байгаагаас батлагдсан ерөнхий төлөвлөгөөг баримтлан 2016-2020 онд газар эзэмшиж буй 2959 нэгж талбарын 177.3 га газрыг өмчлүүлжээ. Өнөөгийн хэрэгжиж байгаа ерөнхий төлөвлөгөө нь бодит байдалтай уялдахгүй байгаагаас өмчлөлийн ажил удааширч, иргэд, төрийн байгууллагын хооронд үл ойлголцол үүсээд байна. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тус 26 амнаас эхний ээлжид Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлх гэсэн дөрвөн амд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол хийх санхүүжилтийг шийдэхийг үүрэг болгов. Үлдсэн 22 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол хийх санхүүжилтийг нийслэлийн 2022 оны төсөвт суулгахыг даалгалаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн зохион байгуулж, тээврийн хэрэгслийг дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна
2021-08-20 06:54:52 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж байна. Хурлаар хичээлийн шинэ жил болох гэж байгаатай холбоотойгоор тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах, хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах зэрэг асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Хичээлийн шинэ жил эхлэх үеэр нийслэлийн авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Иймээс жил бүрийн өдийд амралтын өдрөөр тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулдаг. Тэгвэл энэ удаа наймдугаар сарын 28, 29-нд тэгш, сондгойгоор зорчуулах зохицуулалт хийхээр боллоо. Тухайлбал, наймдугаар сарын 28-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна. Дугаарын хязгаарлалт нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэл үйлчилнэ. Мөн энэ үеэр буюу наймдугаар сарын 28, 29-нд Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 09:00-19:00 цагийн хооронд автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон юм. Тодруулбал, Голомт банкны өмнөх талбай, Улсын их дэлгүүрийн талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж, Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, Бөхийн өргөөний хойд талын талбай, 1, 2, 3 дугаар байрны хойд талын талбай гэх томоохон зургаан байршилд, шаардлагатай тохиолдолд авто зам дагуу үзэсгэлэн, худалдаа зохион байгуулна. Ингэхдээ аж ахуйн нэгж, иргэдээс түрээсийн төлбөр авахгүй бөгөөд зөвхөн хог, цэвэрлэгээний хураамж авах юм. Түүнчлэн халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх тухай Түр журам боловсруулна. Үзэсгэлэн, худалдаанд оролцох иргэд, аж ахуйн нэгжүүдийн бүртгэлийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүд хамтран зохион байгуулна. НийслэлийнIангийн сурагчдын бүртгэл 34 хувьтай байна Мөн хичээлийн шинэ жилийн элсэлт, бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцууллаа. Коронавирусийн цар тахал нь боловсролын салбарт хамгийн их нөлөөлж байгааг тэрбээр онцолсон. Энэ хичээлийн жилд нийслэлд төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 286 сургуульд 341.500 сурагч суралцах тооцоо гарчээ. Нэгдүгээр ангид элсэх 38.842 хүүхэд байна. Харин 694 цэцэрлэгт 114.908 хүүхэд хамрагдана. 2021-2022 оны хичээлийн жилийн төлөвлөгөөг баталсан бөгөөд хэрэгжилт 86 хувьтай яваа аж. Нэгдүгээр ангид элсэгчдийгwww.parent.edu.mnцахим хаягаар 24 цагаар бүртгэж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн I ангийн сурагчдын 34 хувь нь бүртгүүлээд байгаа аж. 2016-2017 оны хичээлийн жилд 36 сургуулийн 9000 орчим сурагч гурван ээлжээр хичээллэж байсан бол энэ жилээс гурван ээлжээр хичээллэхгүй болжээ. Тодруулбал, гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн ойролцоох сургалтын зориулалттай байрыг түрээслэн, гурван ээлжээр хичээллэхгүй байх зохицуулалтыг хийсэн гэнэ. 2021 он гарснаас хойш Улаанбаатар хотод нийт дөрвөн сургууль, бага сургууль, цэцэрлэгийн нэг цогцолбор, 10 цэцэрлэгийн барилга ашиглалтад оржээ. 12-17 насны хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулж байгаа. Тэгвэл нийслэлийн 12-17 насны хүүхдүүдийн 81.4 хувь нь I, 51 хувь нь II тундаа хамрагдаад байна. Мөн элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдрөөс эхэлсэн бөгөөд энэ сарын 22-н хүртэл үргэлжилнэ. Энэ жил нийслэлд ерөнхий боловсролын сургуулийг 15213 хүүхэд төгсөж байгаагаас 13.134 хүүхэд шалгалт өгөх юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Хичээлийн хоцрогдол арилгахад багш, сурагчдад дэмжлэг үзүүлнэ
2021-08-19 17:15:11 Нийтлэгдсэн: НийгэмУлсын онцгой комиссын зургадугаар албан даалгавраар аймаг, нийслэлийн Засаг дарга нарт коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад 12-17 насны хүн амыг хамруулах зөвлөмж, уриалгыг гаргаж, эрчимжүүлэх үүрэг өгсөн. Мөн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны халдваргүйжүүлэлтэд шаардагдах нөөцийг бүрдүүлэх, багш, суралцагчдаас тандалтын зорилгоор 14 хоногийн давтамжтайгаар түргэвчилсэн шинжилгээг 10 хүртэл хувийг хамруулан авахад шаардагдах зардлын нөөцийг шийдвэрлэх болон бусад үүргийг өгсөн. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн нийгмийн салбарын удирдлагуудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. Боловсролын салбар 2019-2020 оны хичээлийн жилд 47 хувь, 2020-2021 оны хичээлийн жилд 62-68 хувь нь танхимын бус хэлбэрээр хичээллэсэн байна. Үүнтэй уялдуулан компьютер болон гар утасгүйн улмаас цахим хэлбэрээр явагдсан хичээлийн хөтөлбөрөөс тодорхой хэмжээнд хоцорсон сурагчдын мэдээллийг нягталж, хичээлийн хоцрогдлыг арилгах нь чухал, энэ тал дээр багш, сурагчдад дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэйг тэрбээр онцоллоо. Мөн 2024 он хүртэл тогтвортой хэрэгжүүлэх төсөлд мэргэжлийн байгууллагуудын санал санаачилга чухал байгааг хэлсэн юм. Түүнчлэн наймдугаар сарын 19-22-ны хооронд үргэлжлэх элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулагдаж, зөвхөн нийслэл Улаанбаатар хот гэлтгүй орон нутгаас сонгогдсон гишүүд ч нэгдсэн. Улмаар Улаанбаатар хотын асуудлыг том зургаар нь харж, шийдвэрлэх гээд Түр хороо байгуулагдсанаар олон давуу тал бий болж байгаа юм. Тэгвэл тус Түр хороо өнөөдөр хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Засаг даргын орлогч нар оролцсон юм. Хурлаар хотын дүрэм боловсруулахад нийслэлийн иргэдээс санал авна гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар онцоллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүдийн хэлсэн үг, асуулт болоод хариултыг тоймлон хүргэж байна. Э.Бат-Амгалан: Нийслэл төсвийн орлогоо бие даан захиран зарцуулах зохицуулалтыг хуульд тусгасан Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан:-УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулагдсанаар Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслийн шинэчилсэн найруулгад гишүүдийн саналыг тусгаж, батлах үйл ажиллагааг дэмжихэд онцгойлон анхаарч ажилласан. Хуульд нийслэл Улаанбаатар хотын статус буюу бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотоос ялгагдах тусгайлсан чиг үүрэг, удирдлага зохион байгуулалтын талаар заасан. Хот эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх бодит чадвартай байх үндсийг бүрдүүлэхийн тулд хуулиар олгосон чиг үүргээс нь хамааруулан улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлдэг болголоо. Мөн хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, нийслэл хотын хөгжлийн сан бий болгох, үнэт цаас, концесс, бонд гаргах зэргээр төсвийн орлогоо бүрдүүлэх олон талт эх үүсвэртэй байх, төсвийн орлогыг бие даан захиран зарцуулах зохицуулалтуудыг тусгасан. Түүнчлэн Улаанбаатар хотыг олон төвт хот болгох, хүн амын болон дэд бүтцийн хэт төвлөрлийг сааруулах, амьдрах орчныг сайжруулах зорилгоор нийслэл хот дагуул хоттой байх, эдийн засгийн тусгай бүстэй болохоор зүйлчилсэн байгаа. Улаанбаатар хотын Захирагчийн чиг үүргийг төрийн чиг үүргээс буюу Нийслэлийн Засаг даргын чиг үүргээс ялгаатай байдлаар тодорхойлсон. Нийслэлийн Засаг дарга нь хоттой холбоотой асуудлаар Засгийн газарт санал тавих, Засгийн газрын хуралдаанд оролцох байр сууриа илэрхийлэх, хууль санаачлахаас бусад өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газрын шийдвэрийн төсөл санаачлах, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдтэй шууд харилцах онцлог бүхий зохицуулалтыг хуульд оруулсан. Энэ нь манай нийт хүн амын 50 орчим хувь нь оршин амьдарч буй нийслэл хотын асуудлыг шууд шийдвэрлэх чухал ач холбогдолтой. Г.Занданшатар: 2022 он нийслэлийн хувьд онцлог жил УИХ-ын дарга Г.Занданшатар:-Хуулийн хэрэгжилтийг хангахдаа үндсэн гурван асуудалд онцлон анхаараарай. Нэгдүгээрт, нийслэлийн дүрмийг иргэдийн оролцоотойгоор зөвлөлдөх, санал асуулгаар боловсруулах хэрэгтэй. Хотын иргэдийн харилцаа, замын хөдөлгөөний соёлоос эхлээд хуулиар зохицуулдаггүй харилцааг иргэдийн оролцоотой баталдаг бусад улсын туршлага бий. НИТХ санаачилгыг авч, иргэдийн амгалан тайван, эрүүл саруул орчинд ажиллаж, амьдрахад чиглэсэн хотын дүрэмтэй болох нь зүйтэй юм. Иргэдийн нас, хүйс, нийгмийн байдлыг орхигдуулалгүй төлөөлөл сонгож, санал авах нь зүйтэй. Үүнийг ирэх аравдугаар сардаа багтаан хийх нь чухал байна. Хоёрдугаарт, эдийн засгийн хувьд бие даасан дагуул хотуудыг байгуулах нь Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах онцгой ач холбогдолтой. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо эдийн засгийн чөлөөт бүсийг Хөшигийн хөндий орчимд байгуулахыг судлаад, Засгийн газартай хамтран ажиллаж байгаа. Зуунмод, Майдар, Хөшигийн хөндий гэсэн гурван хотын нэгдсэн төлөвлөлтийг хийж байгаа. Хууль эрх зүй, газрын харилцаа зэрэгт зөрчилтэй асуудлууд байгааг анхаарахын дээр дэд бүтцийн төлөвлөлтийг хийх нь зүйтэй. Дагуул хотоо түшиглэн дулааны станц, цэвэрлэх байгууламж байгуулах, аялал жуулчлалын бүстэй болох, оюутны хотхоныг дагалдуулж гаргах эсэх гэхчлэн нэгдсэн зохион байгуулалтад оруулахад Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын Түр хорооны гишүүд анхаарч ажиллах хэрэгтэй. Гуравдугаарт, цар тахлын үеийн халамжаас шалтгаалаад хөрөнгө оруулалтын боломж, бололцоо нэлээд хумигдсан. Шинэ хуулийн хүрээнд нийслэлийн төсөвт томоохон өөрчлөлт хийх цаг болсон. 2022 он нийслэлийн хувьд онцлог жил. Гишүүд нам үл харгалзан иргэдийнхээ төлөөУлаанбаатархотод тулгамдаж буй олон асуудлыг хамтран шийдвэрлэж, нэгдэж ажиллах хэрэгтэй. Өнгөрсөн 30 жилд бий болсон хотын замбараагүй төлөвлөлт, газар олголтоос ундарсан төвлөрөл, түгжрэл болоод бусад асуудлыг шийдэхээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар сайн ажиллаж байна. Ж.Чинбүрэн:Дэд бүтцийн асуудлыг шийдсэний дараа газар олгодог болъё УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:-Есдүгээр сарын 1-нтэй холбоотойгоор нийслэлийн авто замд тэг зогсолт болох эрсдэл бий. Тэгэхээр сурагчдыг зориулалтын тээврийн хэрэгслээр зөөх, нийтийн тээврийн асуудлыг шийдэхэд онцгой анхаарч ажиллаарай. Бас нэг чухал асуудал нь газар олголт. Газар олгоогүй байхад хүмүүс очоод суурьшчихдаг. Гэтэл цахилгааны асуудлаа шийдээгүйгээс гадна үерийн аман дээр буух тохиолдол олон. Тэгэхээр нийслэлийн дүрэмд энэ талын стандарт тогтоож,цахилгаан, дэд бүтэц ньшийдэгдсэнийдараа газар олгодог болмоор байна. Д.Сумъяабазар дарга энэ асуудалд түлхүү анхаарч ажиллаарай. Нийслэлээс сонгогдсон гишүүд бид ч хамтран ажиллах болно. Б.Саранчимэг: Хариуцлагын тогтолцоог дүрэм, журамдаа тусгаарай УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:-Хариуцлагын тогтолцоог дүрэм, журамдаа тусгаарай. Хариуцлагын тогтолцоо байдаггүйгээс төлөвлөгөөг мөрддөггүй. Өнөөдрийн хотыг бий болгосон ямар ч дарга хариуцлага хүлээж, шүүхээр орсонгүй. Гэтэл хотын ерөнхий төлөвлөлтөөс гадуур газар олгосоор ирсэн. Хариуцлагын тогтолцоог маш сайн тусгаж өгч, тэр дарга гарын үсэг зурахдаа зөв зүйл хийж буй эсэхээ ухамсарладаг байхаар оруулж өгөх ёстой. Хороо, дүүргийн Засаг даргын үнэлгээг халамж тарааснаар бус, ажлын байр нэмэгдүүлснээр дүгнэдэг болох хэрэгтэй. Тэгвэл аж ахуйн нэгжүүдээ дэмжээд явчих юм. Одоогийн байдлаар баяр ёслолоор хандив авах, хүүхдийн бэлэг, шинэ жилийн шагнал төдийгөөр аж ахуйн нэгжтэй харилцаж байгаа. Зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулгаж байгаа ажлыг үнэхээр сайшааж байна. Гарааш буулгах шийдвэрийг зоригтой гаргаж, зам барьж, тоглоомын талбай байгуулж байгааг дэмжиж байгаа. Дүрэм, стандарт хоёр зэрэг шинэчлэгдвэл оновчтой УИХ-ын гишүүн Б.ЖаргалмааУлаанбаатар хот олон жарны түүхтэй хэр нь өөрийн гэсэн дүрэмгүй. Энэ хотод ийм дүрмээр амьдарна гэдгийг иргэд ойлгохгүй байгаагаас олон хүндрэл үүсдэг. Гарцаар зам гарна, энд шүлсээ хаяж болохгүй, зүлгэн дээр гишгэж болохгүй гэдгийг мэдэж гэмээнэ Улаанбаатар хотын иргэн байх ёстой. Тиймээс ардчиллын үзэл баримтлалаар дүрмээ баталж, иргэдийнхээ саналыг авах нь зүйтэй байх. Хотын дүрэм боловсруулах ажлын явц ямар түвшинд байгааг, иргэдийн оролцоог ямар зарчмаар хангах вэ гэдгийг хотын удирдлагуудаас асуумаар байна гэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар бусад хот шиг сайхан байхын тулд иргэд нь мөн тэдгээр орны иргэд шиг соёлч, боловсон байх ёстой. Тийм учраас нийслэлээс сонгогдсон УИХ-ын 23 гишүүн, НИТХ-ын 45 төлөөлөгч, дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгч хамтраад иргэдийн дунд санал асуулга явуулах ёстой гэж бодож байгаа. Дүрэм боловсруулах Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын зөвлөх Р.Дагва ахалж, туршлагатай баг боловсруулж байна. Иргэдийн зүгээс хороо, дүүрэг, хороололд тулгамдаж байгаа асуудлаа шийдүүлэх санал өгөх нь ойлгомжтой. Харин УИХ-ын гишүүд болоод шат шатны ИТХ-ын төлөөлөгчдийн хувьд норм норматив, стандарт дээрээ түлхүү ажиллаад өгөөч ээ. Иргэдийн хувьд тулгамдаж буй асуудлыг шийдэхэд саад учруулж буй зүйл бол стандарт. Тиймээс дүрэм, стандарт хоёр зэрэг шинэчлэгдвэл оновчтой. Урьд нь манай хот стандартын дагуу явж ирээгүй. Барилгын норм нормативын шаардлага хангаагүй барилга, байшингуудыг олноор нь барьж ирсэн байдаг. Суурь агуулгаар нь хөөгөөд үзэхээр буруутан нь хот биш юм билээ. Улаанбаатар хотын төлөвлөлттэй нягт уялдаж явах Барилга, хот байгуулалт, Зам, тээврийн яам зэрэг бодлогын яамд хотод барилга барих норм норматив, стандартад сүүлийн 15 жил өөрчлөлт оруулаагүй. Налайхын замыг гэхэд л хурдны замын стандарт гэх үү, орон нутгийн замын стандарт гэх үү, эсвэл Баянхошууны замын стандарт гэх үү. Ийм ойлгомжгүй байдал үүсэж байна. АНУ-ын замын стандартыг Монгол Улсын хэмжээнд нэвтрүүлсэн гэх боловч уг стандартын хамгийн эхний хуудсыг л орчуулаад бусдыг хаячихсан байх жишээтэй. Иймд норм норматив стандарт, бодлогын бичиг баримтуудаа хөгжилтэйгөө уялдуулж шинэчлэхгүй бол эргээд хот дээр асуудал нь буудаг тал бий. Энэ бүхнийг цэгцэлж байж дагуул хотоо барьж байгуулахгүй бол Улаанбаатар хотод тулгарсан гунигт байдал дагуул хотод давтагдахгүй гэх аргагүй хэмээн хариулсан юм. М.Оюунчимэг: Төрийн байгууллагуудын бүтэц, үүрэг, оролцоо давхцаж байна УИХ-ын гишүүн М.ОюунчимэгНийслэл хотыг хөгжүүлэх бодлогын хүрээнд газрыг чөлөөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх бөгөөд шаардагдах хөрөнгийг улсын болоод нийслэлийн төсөвт суулгана гэдэг маш чухал заалтыг Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 5.3 дугаар зүйлд оруулж өгсөн тухайгаа дурдаад, хүүхдийн тоглоомын газар байгуулах, сургуулийн эргэн тойронд эко ногоон байгууламжтай болгох, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхэд төрийн байгууллагуудын бүтэц, үүрэг, оролцоо давхцаж байгааг хөндсөн юм. ҮүндНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарбайр сууриа илэрхийлэхдээ Замын хөдөлгөөнийчиглэлээр гэхэд нийслэлд гурав, дөрвөн агентлагийн ажил үүрэгт давхардал үүсэж байна. Илүү оновчтой, шуурхай, асуудлынхаа гүнд орж ажиллахад бүтцээс шалтгаалсан хүндрэл бий. Бүтэц, төсөв хоёр бол салшгүй холбоотой. УИХ-ынгишүүд нь нийслэлд хөрөнгө мөнгөтавиулсан хэр нь бүтээн байгуулалт явагддаггүй, цаг хугацаа нь хойшилж, царцдаг. Зөвхөн газар чөлөөлөхийн тулд хөрөнгө оруулалтаасаа хоёр дахин их төсөв шаардах нь бий. Иймээс ирэх жилээс эхлэн газар чөлөөлөлтийнтөсвийгнийслэлд тавьж өгөх зохицуулалтыгхуульдааоруулж өгсөн хэмээв. Д.Сумъяабазар: Богд уулын аманд дахин газар олгохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа УИХ-ын гишүүн Г.АмартүвшинЗайсан,Яармагийнзам болоод Богд уулын ам орчимд газрын асуудал их бий.БОАЖЯнь аялал, жуулчлалын нэрийн дор баахан газар олгочихдог. Тэнд барьсан байшин, барилга нь эцсийн дүндээ нийслэлийн дэд бүтэц, зам, түгжрэлд маш их ачаалал өгдөг. Барилгабарьснаасүүдсэн хог хаягдал зэргийг нийслэл, дүүрэг нь шийдэх шаардлагатай болдог. Тэгэхээр энэ ойлгомжгүй, эзэнгүй асуудлыг яаж шийдэх вэ. Мөнбайшин, барилгын стандартыг шинэчлэх асуудал бол маш зөв зүйл. Тэгэхгүй бол байшин, барилгын дунд жаахан сул газар гараад ирвэл нэг нь очоод барилга барьдаг. Өмнө нь барьсан байрныхаа нар, салхийг нь хаагаад, орц гарцч хангалтгүй болдог. Иргэдийн байр, сууцыгүнэгүйдүүлээдбайна. Энэ асуудлыг нийслэлээс сонгогдсон гишүүд маш яаралтай анхаарч ажиллахшаардлагатайбайна гэлээ. Харин үүндХотын дарга Д. СумъяабазарГорхи,Тэрэлжийнбүс нутгийг аялал жуулчлалыг хөгжүүлэх, ялангуяа олон улсын шинжтэй арга хэмжээ зохион байгуулах бүс байгаасай гэж бодож байгаа. Тэгэхээр зуслангийн бүс, Горхи, Тэрэлжийнбүс нутгийг дахинтөлөвлөлтөдоруулмааргүй байна. Харин стандартыг нь зааж өгөөд, дүрэм журмыг мөрдлөг болгомоор байгаа. Богд уулын ам, Туул голын эрэг, Яармаг орчмын газар бол хот болоодБОАЖЯ-нымаргааны гол цэг болдог. Үеийн үед л ийм байсан.БОАЖ-ын сайд нь газар олгочихдог, харин нийслэлийн зүгээс нэгдсэн журмаар олгох ёстой гэдэг. Дунд нь иргэд хохироод үлддэг. Үүнийг УИХ-ын дарга болоод холбогдох албаныхантай ярилцаж, хэлэлцээд цэгцлэх хэрэгтэй байна. Бидний зүгээс шаардлагатай материалаа илгээсэн бөгөөд үргэлжлүүлэн УИХ-аар хэлэлцэх байх. Нийслэлийн зүгээс бүх хил заагийг тодорхой заагаад, дахин Богд уулын аманд газар олгохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлж байна. Дархан цаазтай газрын асуудлыг хатуу хуульчлах хэрэгтэй. МөнХан-Уул дүүргээс сонгогдсон гишүүдтэй нийлээд Туул голын эрэг орчмыг тохижуулах төлөвлөгөөтэй байна. Улаанбаатар хотын зүгээс зургаан байршилд тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хийхээр баталж, зураг төслийн ажил нь энэ сарын 16-ндбэлэн болсон. Тус зургаан байршилд стандартын дагуу, иргэдийн аятухтайамрах, салхилах орчиннөхцөлийгнь бүрдүүлэхээр зорьж байна хэмээн ярилаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй